• Lemon Press
  • Posts
  • 😰 Яагаад IPO үнэ “ай хөөрхий” болоод байна вэ?

😰 Яагаад IPO үнэ “ай хөөрхий” болоод байна вэ?

Хятадын эдийн засгийн удаашрал болон компаниудын хувьцааны үнэ яагаад IPO-н дараа унаж буй талаар тоймлолоо.

POWERED BY

Morning! Хичээл сургуулийн шинэ жил айсуй. 1-р ангид элсэн сурагчдын цахим бүртгэл E-Mongolia системээр явагдаж эхэлсэн байна шүү. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ онд 55.8% өсөж ₮10.6 их наядад хүрэв.

NSO: Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст жилийн өмнөхөөс 18.4% нэмэгдэн ₮32 их наяд болжээ.

CHN: JPMorgan Chase (JPM) Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө 1.6 нэгж хувиар бууруулж 4.8%-д хүргэв.

Яагаад IPO үнэ “ай хөөрхий” болоод байна вэ?

Сүүлийн 2 жилд 10 компани IPO хийснээс долоогийнх нь үнэ гарсан үнээсээ доош ороод байна. Нэг ёсондоо “ай хөөрхий” жижиг хөрөнгө оруулагчид минь болжээ.

Саяхан Мандал Санхүүгийн Нэгдэлийн Ерөнхий эдийн засагч Г.Батзориг “IPO гаргасны дараа яагаад хувьцаа унаад байна вэ?” гэх нийтлэл бичжээ. Түүний дурдсан 5 шалтгаан:

  1. Урт хугацаатай мөнгө алга

  2. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид ховор

  3. Санхүүгийн боловсрол, ХЗЗ-ийн мэдлэг муу

  4. Зохицуулалт хатуу

  5. ХЗЗ-ийг ойлгодог сайд, дарга алга гэж тодорхойлжээ.

Энэ бүгд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэхдээ орхигдуулсан нэг зүйл байна. Тэр нь эдгээр хувьцааг гаргаж буй этгээдийн үүрэг, оролцоо юм. Энд хоёр зүйлийг онцолъё.

Үнэлгээ өндөр? бага?

Ихэнх IPO-г арай өндрөөр гарлаа гэж олон нийт шүүмжилж байсан. Тэр ч утгаараа өдгөө IPO үнээс доош орсон байж магадгүй. Энд хувьцаат компаниуд 2 зүйл хийх хэрэгтэй санагдана. Анхнаасаа урт хугацааны стратегиа бодоод аль болох хямд, хөнгөлөлттэй үнээр хувьцаа гаргах. Эсхүл, IPO хийх үедээ мөн түүний дараа ч тогтмол компанийн үнэлгээний талаар бодит, тодорхой мэдээлэл нийтэд нээлттэй өгч байх хэрэгтэй байна.

Хөрөнгө оруулагчдаа халамжлах нь

Олон нийтэд мэдээлэл өгнө гэснээс компаниуд IPO үеэр л олон нийтэд идэвхтэй мэдээлэл түгээхээс биш дараа нь хангалттай мэдээлэл гаргадаггүй. Бизнесийнхээ өнөөг болон ирээдүйг нээлттэй, тодорхой хүргэж чадахгүй байгаа учраас хувьцаа эзэмшигчдэд нэмж хувьцаа авах сэдэл эсхүл шинэ хөрөнгө оруулагчид орж ирэх хүслийг өдөөж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь хувьцааг авах сонирхлыг өдөөж чадахгүй бол үнэ унахаас өөр яах вэ…

  • Сонирхуулахад, IPO гарснаас хойш Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн тоо 1,854-р, Голомт банкных 1,155-р тус тус буурчээ.

Эцэст нь сонирхуулахад, Америкт хувьцаат компаниуд жилд дунджаар 150-200 удаа хөрөнгө оруулагчидтай ямар нэг байдлаар уулзалт хийдэг аж. Монголд бол жилдээ нэг хувьцаа эзэмшигчдийн хурал хийхээс хэтэрч байгаа нь ховор ажээ. Тэгэхээр компаниуд минь нэгэнт л нээлттэй компани болсон юм чинь илүү нээлттэй болцгооё!

🏁 Ашгаас алдагдал руу

GHC: Өнгөрсөн оны II улиралд ₮31.2 саяын ашигтай ажиллаж байсан Ган хийц ХК энэ оны II улиралд ₮466.6 саяын алдагдалтай ажиллалаа. Учир нь компанийн борлуулалтын өртөг нь 3.1 дахин өссөн байна. Мөн ерөнхий ба удирдлагын зардал нь ч 1.8 дахин өсөөд амжжээ.

Хятадын эдийн засаг = 🐢

Хятадын ЭЗ-ийн өсөлт удааширч мэлхийн хурд руу шилжээд байна. Нөхцөл байдлаас үүдэн энэхүү мэлхий улам удааширсаар. Юу болов? 👇

Нөхцөл байдал & Асуудал

Хятадад хэрэглээний үнэ буурч дефляци үүсээд буй. Хятадын төв банк ЭЗ-ийн удаашралыг улам хурцатгах дайсан дефляцитай тэмцэхээр бодлогын хүүгээ сүүлийн 3 сард 2 удаа бууруулж 2.5%-д хүргээд байна. Ер нь Хятад яагаад мэлхийн тойрогт орсон бэ гэхээр,

  • Өр: Хятадын ЗГ-ын өр сүүлийн 5 жилд бараг 2 дахин нэмэгдэж $9 их наядад хүрсэн нь ЭЗ-ийг хямраах том хүчин зүйл болж байна.

  • Үл хөдлөх: Тус улсын ЭЗ-ийн үйл ажиллагааны ¼-ийг эзэлдэг үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх стресс их. ҮХХ-ийн үнэ болон шинэ орон сууцны борлуулалт нь 2021 оны 9-р сараас хойш дараалан буурч буй. Тиймээс Morgan Stanley (MS)-н шинжээчид Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт ЭЗ-ийн өсөлтийг нь олон жил сааруулна гэсэн юм.

  • Геополитик: Цаашилбал Хятадын экспортын хэмжээ 7-р сард өмнөх оны мөн үеэс 14.5% буураад буй. Өөрөөр бол Америкийн хориг арга хэмжээнүүд болон Азийн бусад улсуудын өрсөлдөх чадвар нэмэгдсэн нь тэдний ЭЗ-ийн өсөлт, гадаад худалдааг боомилж байна.

Мэлхийг ташуурдах ташуур

Тэгэхээр тэдний хувьд удаашралтай байгаа ЭЗ-аа сэргээх ганц том найдвар нь өрхийн хэрэглээ юм. Тиймээс Хятад ирэх саруудад өрхийн хэрэглээ, хувийн хэвшлийн болон гадаадын ХО-ыг нэмэгдүүлэх замаар мэлхийн хурдтай ЭЗ-аа ташуурдах аж.

Хятадын ханиад Монголын хатгаа

Том зургаар Хятадын ЭЗ удааширна гэдэг нь Монголд яаж нөлөөлөх вэ гэхээр,

  • Зүй тогтол: Хятадын инфляц өсөхөд Монголын инфляц бас дагаж өсдөг ба нөлөөлөл нь 5 сарын дараанаас саармагждаг гэсэн судалгаа бий. Мөн Хятадын ДНБ болон инфляц өсөхөд нүүрсний үнэ өсдөг зүй тогтолтой.

  • Харин: Одоогийн нөхцөл байдал эсрэгээрээ буюу Хятадын ЭЗ хүчин мөхөс байгаа тул бидний экспортын хэмжээ багасна. Улмаар нийлүүлэлтийн илүүдэл үүсэж нүүрс, түүхий эдийн үнэ буурна. Ингэж л бидний экспортын орлого буурч ЭЗ-ийн өсөлт удаашрах нь.

₮63.3 тэрбум
Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч 1,376 ААН энэ оны эхний хагас жилд ₮63.3 тэрбумын татвар төлжээ.
-32.5%
Энэ нь өнгөрсөн жилийн эцэстэй харьцуулахад 32.5% буурсан дүн бол
+35%
3 жилийн өмнөх буюу 2020 оны жилийн эцсээс 35% өссөн үзүүлэлт аж.

✈️ Өсөлтийн цуваанд нэгдэх үү?

Дэлхийн өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг тээвэр логистикийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байна уу? 📈

Тэгвэл салбартаа 20 гаруй жил үндсэн 4 төрөлд үйл ажиллагаагаа явуулж буй Монложистикс Холдинг ХХК-ийн цуваанд нэгдэхийг санал болгож байна.

Сонирхуулахад, Монголын тээвэр ложистикийн салбарын 2023 оны хагас жилийн борлуулалтын орлого 2 дахин өсөж нийт 45 сая тн ачаа тээвэрлэжээ. Ингэснээр экспорт нь 3 дахин өсөж, импорт 17%, транзит тээвэр 67% тус тус нэмэгдсэн аж.

🔗 Тэдний өсөлтийн цуваанд нэгдэх бол ЭНД дараарай.

Pinterest

🔹Төгрөгийн хадгаламж 7-р сард өмнөх оны мөн үеэс 8.5% өсөж ₮14.4 их наядад хүрэв. Харин валютын хадгаламж жилийн өмнөхөөсөө 9.1% өссөн ч сарын өмнөхөөсөө 5.1% буурч ₮4.9 их наядад хүрсэн аж. Өнгөрсөн 3-р сараас хойш төгрөгийн ханш бага зэрэг чангарсан нь нэлээд нөлөөтэй байсан бололтой.

🔹Mongolian Mining Corporation (975)-н эхний хагас жилийн нүүрсний экспорт жилийн өмнөхөөсөө 5 дахин өслөө. Улмаар нийт нүүрсний экспорт нь 4.9 сая тн-д хүрснээр борлуулалтын орлого нь 385% нэмэгдэж $516.7 сая болсон аж. Мэдээж үүнд нүүрсний үнийн өсөлт голлон нөлөөлсөн хэрэг.

🔹Голомт Капитал ҮЦК ХХК-ийн ашиг II улиралд 2.6 дахин өсөж ₮3.1 тэрбумд хүрчээ. Үүнд тэдний үйл ажиллагааны орлого 1.5 дахин нэмэгдэн ₮5.1 тэрбумд хүрсэн нь нөлөөлөв. Түүнчлэн компанийн нийт хөрөнгө 2.4 дахин өссөн байна.

🔹Сүү ХК (SUU) ₮2.6 тэрбумын ногдол ашиг тараана. Тодруулбал, компани 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮7.7-ийн ногдол ашиг тараах аж. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт 9 сарын 6-ны өдрөөр тогтох юм.

🔹 Монгол Базальт ХК (MBW)-ийн II улирлын ашиг жилийн өмнөхөөс 2 дахин буурч ₮363.6 сая болжээ. Учир нь тэдний борлуулалтын орлого 1.5 дахин багасаж ₮3.9 тэрбум болсон байна. Сонирхуулахад, компанийн P/B харьцаа өчигдрийн байдлаар 0.3 байна.

  • Research: Хувиараа бизнес эрхлэгчдийн ажилдаа сэтгэл ханамжтай байх нь оффисын ажилчдынхаас илүү байдаг уу? (PewResearch)

  • Graphic: Түүхэн дэх томоохон хотуудын байршил. (VisualCapitalist)

  • Ad: Компанийн логоны дуу оруулалтыг хэрхэн хийдэг вэ? (TheHustle)

  • For you: Унтахдаа iPhone-оо цэнэглэж үлдээдэг хүмүүс анхаараарай.(Yahoo!Life)

Reply

or to participate.