- Lemon Press
- Posts
- 🤩 Оны анхны IPO
🤩 Оны анхны IPO
Дэлхийн худалдааны өсөлтийн тайлан болон Газар шим IPO хийж байгаа талаар тоймлов.
POWERED BY
Morning! Заа биднийг бичиг цаастайгаа зууралдаж байх хойгуур хиймэл оюун ухааны хөгжил гэрлийн хурдаар урагшилж байна даа. Бид хэд тун удахгүй энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ шүү. Stay tuned!
Гэснээс та ChatGPT-г хэр их ашиглаж байна вэ? |
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Энэ сарыг 40,319 нэгж дээр эхлүүлж байсан ТОП-20 тухайн үеэс 7.4% унаж 37,330.1 нэгж дээр хаагдаж шинэ 7 хоногийг эхлүүллээ.
IFM: ОУВС энэ оны дэлхийн ЭЗ-ийн өсөлтийг 3%-иас доош болж удааширч магадгүйг мэдэгдэв.
IPO: Компаниуд энэ онд IPO-р ердөө $19.7 тэрбумыг босгожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70% буурсан үзүүлэлт бөгөөд 2019 оноос хойших хамгийн бага дүн аж.
💁♂️ Оны анхны IPO: Газар Шим ХХК
Баярын ширээний чимэг салат, даршилсан өргөст хэмхээр нь илүү таних Газар шим IPO хийж нийт ₮10.5 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Өчигдөр анхдагч зах зээлийн арилжаа нь эхэлж 16.4%-ийн биелэлттэй хаагдсан тэдний талаар жаахан тодруулцгаая.
IPO хураангуй
Компанийн 16.5%: Компанийн нийт үнэлгээ ₮63.5 тэрбум байгаа бөгөөд үүний 16.5%-ийг олон нийтэд нэгжийг нь ₮53-өөр санал болгож буй.
Зарцуулалт: Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бэлтгэл дамжлагын автоматжуулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт болон хүнсний ногооны зоорь барихад ашиглана.
Захиалга: Та өөрийн ҮЦК-иар дамжуулан 3 сарын 31-нийг дуустал тэдний IPO-д оролцох боломжтой.
Газар шим боломжийг ашиглана
Газар шим нь 1999 оноос хойш өнөөг хүртэл даршилсан ногооны салбарт тэргүүлсээр ирсэн. Үүний жишээ нь тэд 2021 онд даршилсан ногоо үйлдвэрлэлийн 25%-ийг бүрдүүлж байв. Гэхдээ энэ салбарын 56% нь импортоор бүрддэг байна. Тэгэхээр тэдэнд энэ хэмжээний боломж буй бөгөөд үүнийгээ ашиглахаар ийнхүү IPO хийж буй.
Ашиг буурав: Сүүлийн 5 жилийн хугацаанд жилд дунджаар 29.8% өсөж ирсэн тэдний борлуулалт өнгөрсөн онд 3.8% өсөж ₮30.2 тэрбумд хүрсэн. Борлуулалтын өсөлт удааширсантай холбоотойгоор ашиг нь 25% буурч ₮4.2 тэрбумд хүрсэн нь сүүлийн 5 жил дэх анхны бууралт байв. Энэ нь тээвэрлэлтийн зардал өссөнтэй холбоотой гэнэ.
Үнэлгээ: ТОП-20 дахь хүнсний салбарын компаниудын P/B харьцаа дунджаар 2.7 (3 сарын 27-ны хаалтын ханш) байсан бол Газар шимийн үнэ дансны харьцаа 0.44 байв.
Зөвхөн даршилсан ногоо биш: Тэд зөвхөн даршилсан ногоо үйлдвэрлэдэг гэвэл үгүй шүү. Газар шим 7 төрлийн компот, 7 төрлийн хөлдөөсөн ногоо жимс, 5 төрлийн нухаш, 4 төрлийн артишок ундаа болон зөгийн бал үйлдвэрлэдэг.
Эцэст нь... Ямар ч бизнест эрсдэл байдаг. Тэдний бизнесийн онцлог нь ургац хураалттай шууд хамааралтай тул ургацад сөргөөр нөлөөлөх бүхий л хүчин зүйлс хамгийн том эрсдэл нь байх болов уу. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр хэрэглэхийг зорьж буй хэрэглэгчдийн хандлага ч сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй.
🛢️ Газрын тосны луугар Хятадад
2222.SR: Saudi Aramco Хятадын 2 компанитай хамтран $12.2 тэрбумын нефт боловсруулах үйлдвэрийг Хятадад барина. Улмаар компани тус үйлдвэрийн 30%, NORINCO (000059.SZ) 51%, үлдсэн 19%-ийг Panjin Xincheng тус тус эзэмшихээр тохиролцжээ. Цаашлаад, 2026 он гэхэд тус үйлдвэр бүрэн ашиглалтад орох төлөвтэй байгаа бөгөөд өдөрт 300 мянган баррель газрын тос олборлох хүчин чадалтай аж.
‼ Худалдааны өсөлт саарна
НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлаас нийтэлсэн тайлангаас харахад дэлхийн худалдааны өсөлт 2023 оны I улиралд буурах төлөвтэй байна.
Юу гэсэн үг вэ?
Дэлхий даяарх ОУ-ын худалдаа 2022 онд $32 их наядад хүрч дээд амжилт тогтоосон юм. Энэ дотроо үйлчилгээний худалдаа 15% өсөж $7 их наяд, бараа бүтээгдэхүүний худалдаа 10% нэмэгдэж $25 их наядад тус тус хүрсэн байна. Харин энэ оны эхний улиралд бараа бүтээгдэхүүний худалдааны өсөлт саарч ердөө 1% өсөх төлөвтэй байгаа юм.
Хүчин зүйлс
Тэгвэл ОУ-ын худалдааны өсөлтийг чангаагч болон дэмжигч хүчин зүйлийг харцгаая.
⬇️: Геополитикийн нөхцөл байдал болон инфляц, бодлогын хүүгийн өсөлтөөс үүдэн улс орнуудын гадаад худалдаа хязгаарлагдаж буй. Өнгөрсөн улиралд л гэхэд Зүүн Азийн орнуудын экспорт 7% буурсан аж. Түүнчлэн Америк Хятадын таагүй харилцаа ч том хаалт болж буй.
⬆️: Харин цахилгаан машин, хуванцар бус сав боодол, салхин сэнс зэрэг ногоон барааны худалдаа 2022 онд $1.9 их наядад хүрч дээд амжилт тогтоосон нь гадаад худалдааг дэмжив. Цаашид энэ төрлийн бараа болон үйлчилгээний худалдаа энэ улиралд өсөхөөр байгаа аж.
Тэгвэл манайд
Монголын 2-р сарын гадаад худалдааны эргэлт $1.7 тэрбумд хүрсэн нь өмнөх сараасаа 5.1%, 2022 оны 12-р сараас 24.8% буурсан дүн юм. Үүнд импортын дүн өмнөх сараасаа 25.8% буурсан нь нөлөөлжээ. Өөрөөр бол валютын ханшийн сулрал нь бараа, үйлчилгээг илүү үнэтэй болгож, эрэлтийг багасгаж, гадаад худалдааг бууруулсан хэрэг. Түүнчлэн энэ улиралд төгрөгийн ханш үргэлжлэн сулрах төлөвтэй буй. Тэгэхээр манайд ч бас I улиралд гадаад худалдааны өсөлт саарах нь дээ.
Толгой эргэм том тайланг төвөггүйхэн харах боломжтой. Хүссэн дүнгээ тодруулахад л болно. 😎
Виртуал ХЗЗ-д шинэ бирж, шинэ бүтээгдэхүүн нэмэгдлээ
Анд Глобал Группийн охин компани Анд Дэнөүд ХХК-ийн хөгжүүлсэн Denode бирж нь өөрсдийн Launchpad-р дамжуулан Digital Lending Token буюу DLT токен нэртэй виртуал хөрөнгийг арилжаалж эхэлжээ.
Уг токен нь
Богино хугацааны давтамжтай тогтмол төгрөгийн өгөөжтэй
Хугацаа болон өгөөжийн сонголттой
Эзэмшиж буй токеноо хоёрдогч зах зээлд арилжих боломжтой зэрэг нөхцөлүүдийг хөрөнгө оруулагчдад олгож буй. 😎
Түүнчлэн сонгосон хугацааны эцэст бүгдийг нь анхны үнээрээ эргүүлэн худалдан авах боломжтой нь токены үнийн хэлбэлзлийг хамгийн бага байлгах зорилготой гэнэ.
Цаашлаад Denode платформд олон шинэ төсөл төлөвлөгдсөн гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Electrek
🔹Герман шатахуунаар явдаг автомашиныг хориглох талаар ЕХ-той тохиролцоонд хүрлээ. Тус шийдвэр нь ЕХ-ны 2035 он гэхэд цэвэр эрчим хүчинд шилжих зорилттой холбоотой. Мөн Германы зүгээс электрон түлш буюу CO2 саармаг синтетик түлшний хэрэглээг зөвшөөрөхөөр болсон нь онцлог болов.
🔹 Олон улсын байгууллага (OУБ)-д ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлнэ. Ингэснээр ОУБ-д ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд тэтгэвэр тогтоолгох, тооцуулах хууль эрх зүйн орчин бүрдэх нь. Тус зохицуулалтыг өнгөрсөн 6-р сард хэлэлцэж байсан ч буцаагдаж байсан билээ.
🔹First Citizens BancShares (FCNCA) SVB-г худалдан авна. Ийнхүү тэд дампуурлаа зарлаж Холбооны Хадгаламжийн Даатгалын корпораци (FDIC)-н мэдэлд очоод байсан SVB-г $110 тэрбумаар худалдан авах гэнэ. Үүгээр ч зогсохгүй тэд тус хэлэлцээрээс $16.8 тэрбумыг хөнгөлүүлж чадсан юм. Тус мэдэгдлийн араас тэдний хувьцааны үнэ 50% өсөж $872-т хүрлээ.
🔹 Мандал лайф ХХК-ийн шинэ CEO. Энэ 3-р сараас эхлэн тус компанийн шинэ CEO-р Айван Чак томилогдон ажиллах болсон. Тэрээр өмнө нь AIA (1299.HK) болон Prudential (PRU) компаниудад бүс нутаг хариуцсан CEO-р ажилласан бөгөөд амь даатгалын чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн аж.
Өөр улсад очихоор бид яагаад ингэж новшийн амьдардаг юм гэж бодогддог юм. Тэгээд буруутанг хайхаар бид өөрсдөө.
Бид өөрсдөө боов боорцогоор ирээдүйгээ зардаг, бид өөрсдөө муу муухайг тэвчиж амьдардаг, бид өөрсдөө том жижиг, хөгшин залуугүй аймхай, өөдгүй, амиа бодсон, бэртэгчин… twitter.com/i/web/status/1…
— Хуульч Батхүү (@Batkhuu_lw)
9:22 AM • Mar 27, 2023
Visa: Япон руу аяллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой боллоо. (EOJ)
What: Нунтаг шар айраг аа? (NewAtlas)
Crisis: Банканд итгэл алдрагсад Биткойн руу нүүж байна. (BeinCrypto)
Why: Ерөнхийлөгчийн Баян-Өлгий аймгийг зорьсон 3 шалтгаан. (baabar)
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа, Б.Золцагаан, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply