• Lemon Press
  • Posts
  • 🔥 Бэлдээрэй! Азийн IPO түймэр айсуй...

🔥 Бэлдээрэй! Азийн IPO түймэр айсуй...

ОУ-ын бирж дээрх Монгол компаниуд | 2024 онд Азид болох IPO | Дэлхийн хамгийн том уул уурхайн төсөл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Таминээ том хүний автобусны тасалбарыг ₮1,000 болгож өдөрт 4 удаа зорчих эрхтэй болгох нь. Харин хүүхэд ₮500-өөр зорчих бөгөөд төрөөс сард ₮15 мянгаар картыг нь цэнэглэж өгнө гэнэ. 🚌

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Төмөр замын тээврийн тухай хууль болон Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 

CUS: Өнгөрсөн онд экспортолсон махны хэмжээ 80 мянган тн-д хүрч дээд амжилт тогтоов

MSE: Өчигдрийн арилжаагаар БиДиСЕК ХК (BDS)-ийн хувьцааны үнэ 9.8% өссөн бол Монгол Базальт ХК (MBW)-ийнх 7.1% буурлаа.

🎙️ Урт хугацааны хөрөнгө оруулагчдад санал болгох 3 хувьцаа

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхээр зорьж буй Lemon Press Opinions-н ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаад бид Ашид Ассет Менежментийн Сангийн менежер Б.Батгаригийн “2024 онд Хөрөнгө оруулалтын багцад тань байх ёстой 3 хувьцаа” хэмээх нийтлэлийг хүргэж байна.

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд 8 компани IPO хийж ₮349.9 тэрбум, шинээр 9 тогтмол орлоготой өрийн хэрэгсэл арилжаалагдаж ₮104.5 тэрбумыг тус тус татан төвлөрүүлэв. Түүнчлэн ХЗЗ-ийн үнэлгээ ₮6.9 их наядаас ₮10.4 их наяд болж өссөн гээд ёстой л ярих бас дүгнэх зүйлс ихтэй жил байлаа. 

Хэрэв та аливаа бизнесийн урт хугацааны үнэ цэнд тогтмол хөрөнгө оруулахын зэрэгцээ тогтвортой бизнестэй, тогтмол ашигтай компаниудад хөрөнгө оруулах замаар тэнцвэртэй багц бүрдүүлэхийг зорьж байгаа бол доорх 3 хувьцааг хөрөнгө оруулалтын багцдаа зайлшгүй нэмэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Жич: Хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

⚒️ Монголоос гадаад руу 

Өнөөдөр гадаадын бирж дээр арилжаалагддаг Монгол компаниуд руу өнгийе. 2023 онд тэдгээрийн хувьцааны үнэ дунджаар 90% өсжээ. Тэд гэж хэн бэ? 

Уул уурхайн хэд маань л

Гадаадын бирж дээр арилжаалагддаг Монгол компаниуд гэдэгт дан уул уурхайн компаниуд багтаж буй. Тэдний дийлэнх нь хайгуулын шатандаа явж байгаа. Тэдний 2023 оны өнгө төрхийг дэлгэрэнгүй харвал, 

MMC = Галзуу хурд: Коксжих нүүрс үйлдвэрлэгч Mongolian Mining Corporation (0975.HK) буюу Энержи Ресурс компанийн хувьцаа 2023 онд 266.3% өссөн юм. Тэд өнгөрсөн онд 12.5%-ийн хүүтэй шинэ бонд гаргаад амжсан. Мөн Fitch Ratings тэдний зээлжих зэрэглэлийг ахиулан B ангилалд оруулсан билээ. 

ERDN = Алдагдал буурав: МХБ (MSE) болон Торонтогийн Бирж дээр давхар бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент (ERD.TO) III улиралд цэвэр алдагдлаа жилийн өмнөхөөс 39.3% бууруулж CA$1.2 саяд хүргэсэн юм. Харин хувьцааны үнэ нь 2023 онд 28.6% өссөн аж. Тэдний хувьд Хөндий Эрдсийн Дүүрэг дэх ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад буй. Тэгэхээр энэ онд үйл ажиллагаа нь нэлээд тэлэх болов уу. 

Xanadu Mines = Урагштай: Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Xanadu Mines (XAM.TO)-н зэс, алтны Хармагтай төслийн нөөц 13% өссөн юм. Улмаар уг төслийн ашигт малтмалын нөөц 1.3 тэрбум тн-д хүрээд буй. Компанийн хувьцааны үнэ 2023 онд тун дажгүй буюу 96.7% өсөөд амжжээ. 

Steppe Gold = Ганц улаан: Steppe Gold (STGO.TO)-н хувьцааны үнэ 2023 онд бусад хэдийнхээ эсрэг зүгт давхив. Тодруулбал, бусад уул уурхайн компаниудын хувьцааны үнэ дунджаар 130.5% өссөн бол тус компанийнх 33% уруудлаа. 

Холбоо хамаарал бас байна

Эрдэнэ Ресурс Девелопмент энэ онд Mongolian Mining Corporation (MMC)-той 2023 оны 1 сарын 10-нд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Гэрээний үр дүнд Эрдэнэ Ресурс Девелопмент $40 саяын хөрөнгө оруулалтыг MMC-с авч, MMC нь алтны Хөндий, Алтан Нар ордуудын ашиглалт, Улаан ордын хайгуулын тусгай зөвшөөрлийн 50%-ийг эзэмших эрхтэй болох аж. 

Эцэст нь, гадагшаа тэлж, далайцтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хэд нь уул уурхайн салбарынхан л байна даа. Тэдний хувьд 2023 оныг тун чиг давгүй үдэж. Харин хөрөнгө оруулагч та тэдний хувьцааг сонирхож, мэдээ мэдээлэлтэй нь ойр байхад гэмгүй л болов уу. 

⛏️ Дэлхийн хамгийн том уул уурхайн төсөл

RIO: Rio Tinto-н Гвиней дахь “Simandou” төсөл 27 жил дараалан хойшлогдсоны эцэст эхлэх гэж байна. Ойролцоогоор $20 тэрбумын үнэлгээтэй уг төсөл нь 2.8 тэрбум тн төмрийн хүдрийн нөөцтэй, дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн төсөл аж. Rio Tinto анх 1997 онд хайгуулын лицензийг нь авсан уг төсөлдөө $6.2 тэрбумыг зарцуулах төлөвтэй байна.

🔥 Бэлдээрэй! Азийн IPO түймэр айсуй… 

Энэ онд IPO хийхээр зэхэгсэд ичээнээсээ гарч IPO-н цуваанд эргэн нэгдэх төлөвтэй байна. 

Хуучин он ул болж шинэ он зул болох? 

IPO-н зах зээл 2021 оноос хойш л шороон зам руу орж IPO хийе гэхээр ёстой л бүтэл нь бөгсөөрөө эргээд нэг л болж өгөхгүй байсаар 2023 оныг үдэв. Тухайлбал IPO хийхээр зэхэгсдэд 2023 оныг тийм ч таатай жил гэж хараагүй юу, яасан томоохон компаниуд IPO хийхээ түр азнасан юм. Улмаар өнгөрсөн онд дэлхий даяар 1,298 компани IPO хийж $123 тэрбумыг татан төвлөрүүлжээ

  • Тал нь Thanos-дуулав: Үүнийг 2021 онтой харьцуулахад IPO хийсэн компаниудын тоо 2 дахин, татан төвлөрүүлсэн дүн нь 3.7 дахин буураад буй. 

  • Тэргүүлэгсэд: Үргэлжлүүлээд өнгөрсөн оны III улирлын байдлаар Хятадад IPO хийсэн компаниуд $11.7 тэрбумыг зах зээлээс татан төвлөрүүлсэн бол араас нь Америк $9.3 тэрбум, Энэтхэг $2.3 тэрбумыг тус тус босгосон аж. Тэгвэл энэ онд бум бужигнаж, түм түжигнэсэн Ази хэр байх бол?

Халуухан Ази IPO 

2024 оны хамгийн халуухан IPO бол яахын аргагүй Alibaba (BABA)-н логистикийн охин компани Cainiao байх болов уу. Тэд өнгөрсөн 10-р сард IPO хийх зөвшөөрлөө авч олон нийтээс $1 тэрбумыг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үргэлжлүүлээд Энэтхэгийн цахилгаан скүүтэрийн үйлчилгээ үзүүлэгч Ola Electric Mobility дэлхийн хамгийн том цахилгаан автомашины төв болох томоохон амбицтайгаар олон нийтэд нээлттэй болох гэж байна. 

  • За тэгээд Японы метроны шугамыг атгагч Tokyo Metro, Өмнөд Солонгосын хөлөг онгоцны засвар үйлчилгээ үзүүлэгч Hyundai Global Service гээд хөрөнгө оруулагчдын радарт орсон IPO нар айсуй.  

  • Азид гэлтгүй Америкт ч Shein, Reddit, Stripe гээд олон сонирхолтой компаниуд хүлгийн жолоогоо суллаж IPO-н цуваанд нэгдэх төлөвтэй байгаа шүү

Гэснээс! Олон улсад IPO хийх гэж буй компаниудыг урьдчилан зарлаад календар дээрээ цохоод тэрүүхэн тэндээ хөөрхөн хүлээлт үүсгэчих юм аа. Монголд ч гэсэн тэр компани ирэх онд IPO хийх төлөвлөгөөтэй байна гээд бичээд сууж байвал гоё оо. 🤔

Tenor

🔹Энэ оны 10 сарын 15-наас такси үйлчилгээ эрхлэх бол ₮3-₮10 саяыг төлж зөвшөөрөл авах хууль хэрэгжинэ. Зөвшөөрөл аваагүй тохиолдолд ₮5 саяар торгуулах аж. Харин UBCab үйлчилгээг такси үйлчилгээ гэж үзэхгүйгээр дуудлага үйлчилгээ гэж үзэн өөрөөр зохицуулах гэнэ. 

🔹Япон Facebook (META), X зэрэг платформуудтай холбоотой онлайн гүтгэлэгтэй тэмцэх шинэ дүрмийг боловсруулж байна. Шинэ журам нь гүтгэсэн шинжтэй нийтлэлийг устгах, цахимаар гүтгэсэн тухай нэхэмжлэлд 7 хоногийн дотор хариу өгөх, мэдээллийг ил болгоход чиглэх юм. 

🔹Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудал руу шилжүүлнэ. Ингэснээр 2024 онд нийт 2.2 сая зорчигч хүлээж авах төлөвлөгөөтэй холбоотойгоор зорчигчдын ачааллыг буурах аж. Сонирхуулахад, 2023 онд 400 мянган зорчигч орон нутгийн нислэгээр үйлчлүүлсний 85%-ийг Оюу толгойн захиалгат нислэг бүрдүүлжээ. 

🔹Нягтлан бодох бүртгэлийн салбарын акул Deloitte PairD нэртэй AI чатбот нэвтрүүллээ. Уг чатботыг тус компанийн AI хүрээлэн дотооддоо хөгжүүлсэн бөгөөд имэйл, код бичих зэргээр тэдний 75,000 ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх аж. Улмаар Deloitte өөрийн салбартаа шинэ төрлийн өрсөлдөөнийг бий болгож байна. 

Зөв хариултыг олоорой. 🔎

А. Өнгөрсөн онд экспортолсон махны хэмжээ 80 мянган тн-оор буурлаа.
B. Такси үйлчилгээ эрхлэх бол ₮3-₮10 саяыг төлнө.
C. 2023 онд ХЗЗ-д 8 компани IPO хийж ₮345.9 тэрбумыг татан төвлөрүүлжээ.

  • Article: Хятад энэ удаад Тайвань руу жинхэнээсээ дайрах уу? (TheConversation)

  • Bill: Өмнөд Солонгост нохойны мах идэхийг хуулиар хориглолоо. (CNN)

  • Attention! Зөрчлийн тухай хуульд шинэчлэгдэж буй тээврийн хэрэгслийн торгууль төлөх тухай зохицуулалтууд. (LemonPress)

  • Event: Дэлхийн хамгийн том технологийн эвэнт CES 2024 эхэллээ. (TC) 

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь В буюу энэ оны 10 сарын 15-наас эхлэн такси үйлчилгээ эрхлэх бол ₮3-₮10 саяыг төлөхөөр болсон нь шүү.

Reply

or to participate.