• Lemon Press
  • Posts
  • 🔥 ХААН Банкны IPO эхэллээ

🔥 ХААН Банкны IPO эхэллээ

Айдас ба шуналын индекс болон ХААН Банкны IPO эхлэж байгаа талаар тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Манай уншигчдын 3 хүн тутмын 2 нь ChatGPT-г хараахан ашиглаж үзээгүй байгаа аж. Ажил амьдарлаа зохицуулах гээд шинэ зүйлсийг турших завгүй яваа хэн бүхэнд зориулж өнөөдөр 19:00 цагаас хиймэл оюун ухаан, ChapGPT-н талаар Clubhouse дээр хэлэлцүүлэг өрнүүлнэ шүү. Тухлан сонсохыг хүсье.

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

GOLD: Алтны спот арилжааны ханш 1.7% өсөж $2,017.9-т хүрсэн нь өнгөрсөн оны 3-р сараас хойших дээд түвшин болов.

USA: Америкийн хөдөлмөрийн зах зээл дээрх нээлттэй ажлын байрны тоо 2-р сард 9.9 саяд хүрч өмнөх сараасаа 0.7 саяар буурлаа.

ХААН Банкны IPO эхэллээ

 

Өнгөрсөн оны эцсээр зөвшөөрлөө авсан ХААН Банкны IPO ирэх 7 хоногт эхэлнэ. Хөрөнгийн зах зээлийн түүхийг шинэчлэх уг IPO-той товчхон танилцъя.

IPO эргэн тойронд

Олон нийтэд нээлттэй болж буй Монголын хамгийн том банк юу санал болгож байгаа вэ?

  • Татан төвлөрүүлэх дүн: Компани нийт хувьцааныхаа 10%-иа нэгжийг нь ₮959-өөр санал болгож, нийт ₮183.4 тэрбумыг татан төвлөрүүлэхээр зэхэж буй.

  • Анхдагч арилжаа: Тэдний анхдагч зах зээлийн арилжаа 4 сарын 13-наас 19-ний хооронд явагдана. Харин урьдчилсан захиалга нь өчигдөр эхэлчихсэн шүү.

  • Хамтрагч байгууллагууд: Тэргүүлэх андеррайтераар БиДиСек (BDS), туслах андеррайтераар нь Таван Богд Капитал ҮЦК ажиллаж буй. Хөндлөнгийн аудитыг “Эрнст Энд Янг Монголия Аудит” ХХК хийж, “БДО Аудит” ХХК үнэлгээг нь хийжээ.

Хамгийн, хамгийн, хамгийн…

  • Хамгийн том банк: Өнгөрсөн оны эцсээр банкны салбар нийт ₮46.2 их наядын хөрөнгөтэй байсан ба үүний 32.6% буюу ₮15.1 их наядыг ХААН Банк дангаараа бүрдүүлжээ. Хүн амын 82%-д санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг тэд банкны салбарын нийт зээлийн 37.1%-ийг олгожээ.

  • Хамгийн том IPO: ХААН Банк ₮183.4 тэрбумыг татан төвлөрүүлэлт нь сүүлийн 10 IPO-р татан төвлөрүүлж буй ₮425.1 тэрбумын 43.1%-ийг эзлэх аж. Улмаар ХЗЗ-ийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй IPO болох нь.

  • Хамгийн том ХК: БДО аудит ХХК тус IPO-н хөндлөнгийн үнэлэгчээр ажилласан бөгөөд ХААН Банкны бизнесийг ₮1.8 их наядаар үнэлж буй. Энэ нь олон жилийн турш хамгийн өндөр үнэлгээтэй компани байсаар ирсэн АПУ (APU)-гийн ₮1.4 их наядын үнэлгээнээс ч өндөр юм.

Эцэст нь... Монголын ХЗЗ-ийн түүхэнд тодоор үлдэх уг IPO-н талаар илүү дэлгэрүүлэн хүргэх тусгай дугаарыг энэ Бямба гарагт хүлээн авч хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг зөвлөе. Хөрөнгө оруулалт тань мэргэн байг.

 🤖 Автомат Walmart

WMT: Walmart-н дэлгүүрийн 65% нь 2026 он гэхэд автоматжих аж. Компани ахин 2,000 гаруй ажилчдыг цомхотгохоо зарласны дараагаар уг шийдвэрээ мэдэгдэв. Ээлжит цомхотгол нь цахим захиалга хариуцсан үйлдвэрийн ажилчдыг хамрах юм. Тэд үүнтэй холбоотойгоор ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа сурагтай.

 Айдас ба шуналын индекс

 

CNN Money-с гаргадаг Айдас ба шуналын индексээс харахад өнгөрсөн 7 хоногт ХЗЗ айдастай байсны улмаас тус индекс 36 хүртэл унажээ. Үүнд бондын зах зээлийн өгөөж хувьцааныхаас өндөр байсан нь голлон нөлөөлжээ.

  • Fear & Greed: Тус индекс нь ХЗЗ дэх хөрөнгө оруулагчдын сэтгэлзүй болон хувьцааны үнэ хэр бодит хөдөлгөөнтэй байгааг тодорхойлдог индекс юм. Түүнчлэн зах зээлийн хөдөлгөөн, хувьцааны ханшийн зөрүү зэрэг 7 хүчин зүйлийг үндэслэн 100 хүртэл үнэлдэг.

Ерөнхийдөө

Тус индексэд айдсын хэмжүүр өндөр буюу 0-49-т хүрвэл энэ нь хөрөнгө оруулагчид ЗЗ-ийн тогтвортой байдалд санаа зовж, хувьцаагаа зарах магадлал өндөр байгааг илтгэнэ. Эсрэгээрээ, шуналын түвшин өндөр буюу 56-100-д хүрэх нь хөрөнгө оруулагчид ЗЗ-д итгэлтэй, хувьцаа худалдаж авах хүсэл өндөр байгааг илэрхийлэх юм. Харин 50-55-д хэлбэлзэхийг хэвийн гэж үздэг байна.

Тэгвэл тус индексийг тооцоход ашигладаг 7-н хүчин зүйлсийн нэг болох ЗЗ-ийн хөдөлгөөнийг дараах байдлаар тооцдог.

  • ЗЗ-ийн хөдөлгөөн: Уг хүчин зүйлийг тооцохдоо S&P 500 индексийн тухайн өдрийн нэгжийг 125 өдрийн дундажтай харьцуулдаг аж. Өчигдрийн байдлаар S&P 500 индекс 125 өдрийн дунджаас 4.3% илүү байгаа нь хөрөнгө оруулагчид арилжаанд шуналтай оролцож байгааг илтгэнэ.

  • Доод VS Дээд: Энэ байдлаар тооцсон айдас & шуналын индекс нь 2020 оны 3-р сард Ковид-19 эхлэх үед тухайн жилдээ 2 болж доод цэгтээ хүрч байсан бол өнгөрсөн 2 сарын 1-нд 82 болж хэт шуналтай төлөвт хүрчээ.

Крипто салбарт ч бий

Крипто салбарт ч арилжаачдын айдас болон шуналыг харуулдаг индекс байдаг. Тус индекс өнгөрсөн 7 хоногт 59 байсан бол өчигдрийн байдлаар 62-т хүрээд буй. Тус индекс хөрөнгө оруулагчдын шуналыг заагаад эхэлбэл хэсэгтээ л крипто зах зээл өсөлттэй байх эерэг хүлээлттэй байдаг аж.

За тэгээд… Ганцхан тус индексэд найдаж хөрөнгө оруулалт хийх нь нүдээ боогоод хурдны зам руу гарахтай адил тул анхаарна биз ээ.

127 байршил

Өнгөрсөн оны 10-р сарын байдлаар улсын хэмжээнд дархан цаазат газар нутагт өмчлөх хэлбэрээр 127 байршилд 1.5 га газар олгосон байна.

2,364.5 га

Харин эзэмших хэлбэрээр 1,407 байршилд 2,364.5 га газарт олгожээ.

₮4.9 тэрбум

Гэсэн ч зөвхөн Богд хан уулын дархан цаазат газарт ₮4.9 тэрбумын дүн бүхий газрын төлбөрийг төвлөрүүлээгүй аж. 

 "ХАЙР"-аа даатгуулсан уу?

Таны хайртай хүмүүс амьдралын даатгалтай юу?Үгүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 🧐

Амьдралын бүхий л үед бидэнд урьдчилж тооцоолшгүй эрсдэлүүд гардаг. Тэдгээр эрсдэлийг бууруулах арга зам нь даатгал байх нь.

Тухайлбал амьдралын даатгал нь аливаа өвчин, гэнэтийн ослоор амь нас, эрүүл мэнд эрсэдвэл ар гэрт нь нөхөн төлбөр олгож, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн баталгаатай ирээдүй, санхүүгийн тогтвортой байдал болдог аж.

Сонирхуулахад Монголд амьдралын даатгалын анхдагч нь Нэйшнл Лайф Даатгал бөгөөд 15 жилийн туршлагатай хамт олон гэнэ шүү.

🔗 Тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байвал ЭНД дараарай.

 

🔹 Golomt Capital Championships-н ТОП-10 оролцогчдын дундаж өгөөж энэ 7 хоногт 36.4%-тай байлаа. Энэ нь өнгөрсөн 7 хоногийнхтой харьцуулахад 18.8 нэгж хувиар өссөн дүн аж. Уралдааны 3 дахь 7 хоногт оролцогчдын 78% нь Америкийн ЗЗ-д, 22% нь Азийн ЗЗ- д хөрөнгө оруулжээ.

🔹Шүгэл үлээгчид ₮100 мянгаас ₮1.5 тэрбум хүртэлх урамшуулал олгоно. Авлигын эсрэг багц хуульд шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл багтаж байгаа. Үүнтэй холбоотойгоор шүгэл үлээгч гэж хэн болох, урамшууллыг хэрхэн олгох гэх зэрэг асуудлыг тусгаад буй.

🔹Их Британийн ЗГ TikTok-г £12.7 саяар торголоо. Тэд TikTok-г эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр 13-аас доош насны 1.4 сая хүүхдэд ашиглах боломж олгосон гэж буруутгасан байна. Түүнчлэн тус улс хуульдаа хүүхдийн хувийн мэдээллийг ашиглахын тулд асран хамгаалагчийн зөвшөөрөл авахыг шаарддаг аж.

🔹Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоог 10 дахин бууруулна. Тодруулбал, ТУЗ-ийн 270 гишүүний тоог 27 хүртэл бууруулахаар тогтжээ. Уг шийдвэр нь тус компанийн жилд ₮2 тэрбумын зардалтай ажилладаг ТУЗ-ын зардлыг ₮0.5 тэрбум болтол буурах гэнэ.

Баяртай хуурамч диплом!

Бидний сайн мэдэх MIT, Univerisity of Toronto, Univeristy of California хэмээх дэлхийн топ сургуулиуд төгсөлтийн дипломыг блокчэйн дээр баталгаажуулаад эхэлжээ.

Монголд ч гэсэн ялгаагүй

Монголд ч мөн адил МУИС, СЭЗИС, ШУТИС-иас авхуулаад боловсролын 8 байгууллага дипломыг блокчэйн дээр баталгаажуулдаг болжээ. Ингэхдээ Монгол компанийн бүтээсэн TEO блокчэйн сүлжээний Certify.mn системийг ашиглаж буй. Хэрэв та дээрх 8 сургууль болон сургалтын төвийг 2022 оноос өмнө төгссөн бол таны диплом уг сүлжээнд бүртгэлтэй болсон байна шүү.

Таны диплом блокчэйн дээр бүртгэгдсэнээр…

Дэлхийн хаана ч таны боловсролын түүхийг хүлээн зөвшөөрч, тухайн сургуулийг төгссөн шүү гэдгээ батлахын тулд сургуулийн захиргаа руу имэйл бичиж суух шаардлагагүй болох юм. Ингэснээр сургуулийн ч, таны ч цаг зав болон зардлыг хэмнэж өгөх билээ. Үүнээс гадна хамгийн чухал нь хуурамч дипломтой хэнэ нэгэн таны боломжийг өмнөөс тань шүүрэх гарцгүй болж, шударгаар өрсөлддөг нийгмийг бүтээх юм.

Хэрэв та өөрийн дипломыг блокчэйн дээр баталгаажсан эсэхийг шалгахыг хүсвэл ЭНД дарна уу.

  • Trend: Хиймэл оюун ухааны чиг хандлагыг хэмжигч индекс. (Stanford)

  • Attention! Та имэйл бичихдээ ийм төрлийн алдаа гаргадаг юм биш биз? (INC)

  • WOW: Энэ жилийн Coachella-г YouTube-р үзэх боломжтой. (TC)

  • WHY: Apple Weather апп доголдсоныг анзаарсан уу? (MacRumors)

Reply

or to participate.