- Lemon Press
- Posts
- ✈️ ⛴ 🚛 Дижитал Логистик
✈️ ⛴ 🚛 Дижитал Логистик
Microsoft Activision Blizzard-г худалдан авсан болон дижитал логистикийн тухай тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Зээ энэ бүтэнсайн болон ирэх Даваа гарагт Улаанбаатарын төв хэсгээр зам хаасан байвал бүү гайхаарай. Учир нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монголд айлчлах нь ээ. Энэ нь Францаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм. 🇫🇷
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр жилийн өмнөхөөсөө 34.9% өсөж ₮7.1 их наяд болов.
TUR: Эрдоган Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдох магадлалтай байгаа тул лирагийн ханш хамгийн доод түвшин буюу $1=₺19.7 болсон байна.
MNG: Өрхийн сарын дундаж нийт орлого I улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 5.7% нэмэгдэж ₮1.9 сая болсон аж.
Дижитал логистик
Дэлхийн дижитал логистикийн зах зээл 2020 онд $2.9 тэрбумаар үнэлэгдэж байсан бол 2030 он гэхэд 7.9 дахин нэмэгдэж $22.9 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
Дижитал логистик: Энэ нь тээврийн салбарт дижитал технологи, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг ашиглахыг хэлж буй. Үүнд TMS программ хангамж, мобайл программ болон платформ, GPS систем, блокчэйн технологи зэрэг функцүүд орох аж.
Яагаад?
Дижитал логистикийн үйлчилгээг нэвтрүүлэх нь тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдэд олон давуу тал авч ирж буй. Тэр ч утгаараа дэлхий дахин дахь логистикийн бизнес эрхлэгчдийн дижитал өөрчлөлтөд зарцуулах зардал 2027 он гэхэд $84.6 тэрбумд хүрэхээр байгаа юм. Тэгвэл дижитал логистикийн ач холбогдлын талаар сонирхоцгооё.
Ашиг, ач холбогдол
The Economist Intelligence Unit-н 2,620 бизнес эрхлэгч дунд явуулсан судалгаанд оролцогчдын 48% нь логистикийн үйлчилгээ дижитал болсноор зардлаа хэмнэсэн, 47% нь үйл ажиллагааны үр ашиг нэмэгдсэн гэж хариулжээ. Түүнчлэн,
Бага зардал ➡️ Өндөр ашиг: Компаниуд логистикийн асуудлаа дижиталаар шийдсэнээр нийлүүлэлтийн сүлжээний дундаж зардал нийт зардлын 13.2%-ийг эзэлдэг байсныг 7.9% хүртэл бууруулах боломжтой. Ингэснээр тэдний ашиг нэмэгдэнэ гэсэн үг.
Байгальд ээлтэй 🌿: Түүнчлэн Олон Улсын Тээврийн Форумын тайланд дурдсанаар, дижитал логистикийн платформуудын тусламжтайгаар маршрутыг оновчилж улмаар зам туулах үед ялгарах хүлэмжийн хийг 50% бууруулах аж.
Харин Монголд
Монголын логистикийн салбарын дижитал шилжилтийг Tumen Tech компани манлайлан ачаа тээврийн дижитал платформыг зах зээлд нэвтрүүлсэн аж. Уг платформыг мэргэжлийн логистикийн шалгарсан туршлагыг дижитал технологитой хослуулан хөгжүүлж байгаа юм. Ингэснээр Монголын логистикийн салбарын үйл ажиллагаа сайжрах, зардал буурах, маршрутын төлөвлөлт сайжрах зэрэг давуу талууд үүсэж байна.
🐫 Энэтхэг рүү нүүж явна
2354.TW: Apple (AAPL)-н түнш Foxconn Энэтхэгийн Телангана хотод үйлдвэр барина. Компани уг бүтээн байгуулалтад $500 саяын хөрөнгө оруулалт хийх юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь эхний үе шатандаа 25,000 шууд ажлын байр бий болгох аж. Түүнчлэн Foxconn энэ оны эхээр тус улсад AirPods үйлдвэрлэх тендерт ялсан юм. Тэгэхээр тэд нэлээд өргөжих нь дээ.
Стартап инкупатор
Энэ оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монос группийн охин компани болох Бэл Инвестмент ХХК-ийн Inno Hub стартап хурдасгуур хөтөлбөрийн бүртгэл хаагдахад 7 хоног үлдлээ.
Тус хурдасгуур хөтөлбөр нь шинжлэх ухаанд суурилсан стартап болон төсөлд хөрөнгө оруулалт хийж, бойжуулан цаашлаад ЗЗ-д нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Түүнчлэн хөтөлбөрийн хугацаанд шалгарсан ороцогчид салбартаа тэргүүлэгч компаниудын CEO болон гадны экспертүүдийн 12 удаагийн сургалтад хамрагдаж өөрийн стартап бизнес болон төслүүдэд ₮2 тэрбум хүртэлх ХО-ыг татах боломжтой аж.
Эхний үе: 5 сарын 23 хүртэл оролцогчдын төслийн танилцуулгыг хүлээж авна.
Pitch Day: 6 сарын 2-нд эхний шатанд тэнцсэн оролцогчид өөрийн бизнес болон төслийг танилцуулах нь ээ.
Бүртгэлийн хугацаа: 5 сарын 3-наас 5 сарын 23 хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 77995566 | Inno Hub Mongolia
🎮 Видео тоглоомын шинэ овгор Microsoft
Deadline
ЕХ Microsoft-н видео тоглоомын акул Activision Blizzard (ATVI)-г $69 тэрбумаар худалдан хэлэлцээрт зөвшөөрөл олголоо. Энэ нь видео тоглоомын түүхэн дэх хамгийн том хэлэлцээр болов.
Бүрдэл: Ийнхүү Microsoft Activision Blizzard-н Call of Duty, World of Warcraft, Candy Crush зэрэг алдартай тоглоомуудын франчайз эрхийн эзэмшигч болж байна.
Түүхэн хэлэлцээр
Microsoft Activision-г өөртөө нэгтгэхээр жил гаруй хөөцөлдсөн. Гэсэн ч Америкийн эрх баригчид тэднийг Activision-г өөртөө авбал видео тоглоомын салбарт монопол байдал үүсгэнэ гэх шалтгаанаар түдгэлзүүлж байсан бол Их Британид бүр хориглоод амжив. Ер нь бол энэ бүхэн Activition-н тоглоомуудыг тоглох боломжийг зөвхөн Xbox-р хязгаарлах вий, гэсэн хардлагаас үүдэлтэй.
Гэсэн ч ЕХ-ны эрх баригчид Microsoft-г Sony (6758.T) тэргүүтэй өрсөлдөгчдөөсөө Activision-н тоглоомыг харамлахгүй, эвтэй хуваагаад тоглоно шүү гэх нөхцөлтэйгөөр зөвшөөрсөн юм. Тэгэхээр Activision тэднийх болсон ч PS болон бусад консол төхөөрөмжөөр тоглож болно гэсэн үг.
Болгоомжлол ба Боломж
За тэгвэл тус хэлэлцээр Microsoft-д хэрхэн нөлөөлж болох талаар харцгаая.
Илүү өргөн сонголт: Хэлэлцээрийн ачаар Xbox-н хэрэглэгчдийн тоо нэмэгдэх цаашлаад, одоогийн хэрэглэгчид нь илүү олон тоглоомын сонголттой болох нь.
Илүү том ЗЗ: Технологийн акул Activision-г авахын тулд Boosteroid, Ubitus, Nvidia (NVDA) болон Nintendo-той хүртэл 10 жилийн гэрээ байгуулж, хэрвээ хэлэлцээр амжилттай болбол Call of Duty-н тус платформууд дээрх хувилбарыг гаргахаа ч мэдэгдсэн юм.
Болгоомжлол: Microsoft одоогоор дэлхийн консолын зах зээлийн 30%-ийг эзэлж байгаа. Гэтэл энэ дүн Activision-н ачаар 70% болох боломжтой.
Эцэст нь… Компани сүүлийн хэдэн сар эрх баригчдыг ятгах гэж өрсөлдөгч нартайгаа хамтран ажиллах гэрээ байгуулж тэр нь ч үр дүнд хүрлээ. Гэсэн ч тэдэнд Америк болон Их Британийн эрх баригчдыг ятгах даалгавар байсаар.
🔥 Монголын ууган банкны IPO эхлэх нь
Заа ээлжит банкны IPO эхлэх нь ээ. ТОП-5 банкны нийт хөрөнгийн 24%-ийг бүрдүүлэгч Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-ны IPO-н талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харцгаая.
Хураангуй танилцуулга
Тэд олон нийтэд нийт хувьцааныхаа 5% буюу 2,530,047 ширхэг хувьцааг нэгж бүрийг нь ₮33,000-өөр санал болгох юм.
Татан төвлөрүүлэлт: Тэгэхээр тэдний нийт татан төвлөрүүлэх хөрөнгийн доод хэмжээ нь ₮83.5 тэрбум байна.
Хуваарилалт: Тус банк нэмж гаргах хувьцааныхаа 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 15%-ийг олон нийтэд санал болгох аж.
Зарцуулалт: Түүнчлэн ХХБ IPO-р татан төвлөрүүлсэн хөрөнгөө Ногоон банк болох стратегийн хүрээнд ногоон санхүүжилтэд зарцуулах гэнэ. Тодруулбал, байгууллагын ногоон зээлийн санхүүжилтэд 50%-ийг ЖДҮ эрхлэгчдэд 30%-ийг, иргэдэд 20%-ийг тус тус зарцуулах нь.
Нэмж дурдахад ХХБ-ны IPO-н үндсэн андеррайтераар Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ажиллах бол туслах андеррайтер нь Ти Ди Би Секьюритис ҮЦК ажиллах юм. Гэснээс та тэдний тухай сонирхолтой баримтыг ЭНД-ээс уншаарай.
USD Tether тогтвортой койноор ашиг олох боломжтой юу?
Алтекс дижитал биржийн Altex Investment платформын талаар сонссон л биз дээ?
Та уг платформын тусламжтайгаар өөрийн USDT тогтвортой крипто хөрөнгөө сонгосон индексийнхээ үнийн хөдөлгөөнтэй уях зарчмаар олон улсын хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, жишээлбэл $100 буюу 100USDT-г дурын индексийнхээ хөдөлгөөнтэй уяснаар тухайн индекс 10% өсөхөд таны хөрөнгө 110USDT болж өснө гэсэн үг юм.
Сонирхуулахад, та altex.mn биржид харилцагчийн бүртгэлээ баталгаажуулаад invest.altex.mn платформд шууд нэвтрэх боломжтой бөгөөд тэд эхний 50 харилцагчдаа 25 USDT-н урамшуулал олгох гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
🔹Худалдаа Хөгжлийн Банкны IPO эхлэхэд 2 хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор тэд IPO-н танилцуулах арга хэмжээгээ 5 сарын 18-ны өдөр Shangri-La-н Баллрүүмд хийх гэнэ. Сонирхуулахад тэдний нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн улиралд анх удаа ₮10 их наяд болоод буй.
🔹Vice Media дампуурлаа зарлав. Улмаар ЗЗ-ийн үнэлгээ нь $6 тэрбумд хүрч байсан Vice-н ихэнх бизнесийг $225 саяар худалдан авах саналыг Soros Fund болон Fortress Investment тус тус тавиад буй. Ийнхүү BuzzFeed-н араас ахин 1 медиа компани санхүүгийн асуудлаас болж дампуурлаа.
🔹Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны эхний 4 сард жилийн өмнөхөөсөө 20% өсөж ₮1.21 их наяд болжээ. Харин зардал нь арай багаар буюу 15% өсөж ₮1.19 их наядад хүрэв. Улмаар өнгөрсөн оны мөн үед ₮19.2 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан тус сан ₮24.8 тэрбумын ашигтай ажилласан аж.
🔹Хойд Солонгосын хакерууд 5 жилийн дотор дэлхийн хэмжээнд нийт $2.3 тэрбумын үнэлгээ бүхий криптовалютыг хулгайлжээ. Тус хакеруудын гол бай нь Япон байсан бөгөөд тус улсаас $721 тэрбумыг, Америкаас $497 саяын үнэлгээ бүхий криптовалютыг тус тус хулгайлсан байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд 36 хуулийн этгээд, 3 төслийн нэгж багтдаг бөгөөд эзэмшиж буй нийт ордыг танилцуулж бна.
— Наранцогт (@narantsogts)
4:43 AM • May 16, 2023
Доорх хариултаас зөв утгатайг олж товхимлоо хэр анхааралтай уншдагаа мэдээрэй. Хэрвээ та зөв хариултыг нь олж чадаагүй бол одооноос анхааралтай уншихыг зөвлөж байна.
A. Apple-н түнш Foxconn Энэтхэгийн Телангана хот дахь үйлдвэрээ татан буулгана.
B. Microsoft-н Activision-г худалдан авах хэлцэл цуцлагдлаа.
C. НД-ын сангийн нийт орлого энэ оны эхний 4 сард ₮1.2 их наядад хүрэв.
Tech: WhatsApp дээрх харилцан яриаг нууж болдог боллоо. (TC)
Worthy: ChatGPT-н шинэ функцүүд. (Insider)
Need to know: Хятадын тэтгэврийн нас бага байгаа нь асуудал болж эхлэв. (WSJ)
Why: Дампуурлаа зарласан Silicon Valley Bank-н CEO уучлалт гуйлаа. (Yahoo!Finance)
Зөв хариулт C. НД-ын сангийн нийт орлого энэ оны эхний 4 сард ₮1.2 их наядад хүрэв.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply