- Lemon Press
- Posts
- 📱 Танилц: iPhone 15
📱 Танилц: iPhone 15
Apple-н шинэ бүтээгдэхүүнүүд | Автомашины импорт | NFT видео тоглоом
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Монголбанк франчайз дурсгалын зооснуудыг шинээр худалдаанд гаргажээ. ЭНД дарж сонирхоорой. 🪙
*Нэг өдрийн өөрчлөлт
RUS: Орос Монголыг ШХАБ-д элсэхийг дэмжинэ.
KR: Өмнөд Солонгос Монголын газрын ховор элементийн салбарт ₩9 тэрбумын дэмжлэг үзүүлнэ.
CHN: Хятадын ЗГ-аас юанийн ханш суларч байгаатай холбоотойгоор Хятадын компаниуд $50 сая ба түүнээс дээш доллар худалдан авахдаа төв банкнаас зөвшөөрөл авдаг болгохоор шийдвэрлэв.
🚗 Тэнгэр өөд мацах автомашины үнэ
Энэ оны эхний 8 сард импортолсон суудлын автомашины үнийн дүн жилийн өмнөхөөс 14.4%, 2020 оны мөн үеэс 135.9% тус тус өсөж $453.1 саяд хүрлээ.
Үнэтэй байсан ч зүгээр дээ
Тооцоолбол, одоогоос 3 жилийн өмнө 1 суудлын автомашин дунджаар $5,308 байсан бол одоо $9,667-т хүрэв. Автомашины үнэ ингэж өссөн ч импортын тоо хэмжээ буурсан уу гэвэл үгүй. 2023 оны эхний 8 сард импортоор орж ирсэн суудлын автомашины тоо жилийн өмнөхөөс бага зэрэг буюу 1.7% буурсан ч 3 жилийн өмнөхөөс 29.6% өсөж 46.9 мянгад хүрсэн байна.
Төрөл төрөл, ёоз ёозоор
Цаашлаад, автомашины импортыг төрөлжүүлж харвал, ачааны автомашины импортын тоо жилийн өмнөхөөс 21.7% буурч 13,357 болжээ. Харин тусгай зориулалтын автомашиных эсрэгээрээ 60.6% нэмэгдэв. Уул уурхайн салбар идэвхэжсэний үр дүн юм уу даа.
🚲 Илүү их: Түүнчлэн унадаг дугуйны импортын тоо болон үнэ аль аль нь өсжээ. Энэ онд л гэхэд 21.8 мянган унадаг дугуй импортлогдсон аж. Хотын түгжрэлээс залхсан хүмүүс унадаг дугуйны эрэлтийг нэмэгдүүлсэн бололтой. Одоо замаа сайжруулчихвал энэ тоо улам л нэмэгдэж, замын ачаалал буурах биз ээ.
Тэгээд юу гэж?
Яагаад автомашины үнэ нэмэгдэж байгаа ч импортын тоо буурахгүй байгаа вэ гэхээр,
Статус л чухал: Хотжихын хэрээр автомашинтай байх нь статусын бэлгэдэл болж хөрөнгө чинээ, нийгэм дэх байр сууриа харуулах хэмжүүр болоод буй. Мөн нийтийн тээвэр хүрэлцээгүй байгаа нь ч гол гогцоо.
Зээл^3: Тиймээс нэг талаас зээл тавин байж автомашинтай болох хэрэгцээтэй хүмүүс нөгөө талаас зээл олгогчдын нийлсэн бөмбөлөг улам томорсоор. Энэ ч утгаараа арилжааны банкнуудын шинээр олгосон автомашины зээл энэ оны эхний 7 сард жилийн өмнөхөөсөө 45.8% өсөж ₮47 тэрбумд хүрчээ.
Одоо тэгээд, татвар, тарифын бодлого болон нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зэргээр энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна даа. Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын арга нь импортын автомашины тоог улам л нэмэгдүүлээд байх шиг.
⚖ Google шүүхийн хаалга татав
GOOG: Өнөөдөр Вашингтоны шүүх Google-н монополын эсрэг нэхэмжлэлийг хэлэлцэнэ. Тодруулбал, Google-г интернэт хайлтын салбарыг хууль бусаар монополчилж, өрсөлдөгчид болон хэрэглэгчдийг хохироосон гэж үзэж буй. Ингэснээр 1990-ээд оны Microsoft (MSFT)-н шүүх хурлаас хойших технологийн компанийг хамарсан хамгийн том шүүх хурал болж байна.
📱 Танилц: iPhone 15
Өчигдөр жил бүрийн 9-р хамгийн хүсэмжит эвэнт болох Apple-н (AAPL) шинэ бүтээгдэхүүн танилцуулах эвэнт Wonderlust нэртэйгээр зохион байгуулагдлаа. iPhone 15-г овоо хараандаа тоочиглосон хүмүүс анхаарлаа нааш нь хандуулна уу.
🆕 iPhone 15 олноос онцгойрч чадав уу?
2014 онд iPhone 6 гарснаас хойш Apple (AAPL) 3 жил тутамд томоохон шинэчлэл хийгдсэн iPhone-оо танилцуулах болсон. Тухайлбал, 2017 онд iPhone X, 2020 онд iPhone 12-г тус тус гаргаж байжээ. Энэ удаагийн загварт ЕX-ны шахалтаар хуучин цэнэглэгчээ халж USB-C цэнэглэгчтэй болж буй нь л онцлох шинэчлэл болов.
Шинэ товч: iPhone 15 Pro-н дуу хаах болон нээх товчлуурыг "Action" товчлуураар солиод буй. Ингэснээр Control center доторх функцүүдийг ашиглахад илүү хялбар болох юм.
Хамгийн Pro iPhone: Apple team-н хэлсэнчлэн iPhone 15 Pro титанаар хийгдсэн нь Apple-н бүтээсэн хамгийн Pro iPhone гэж өргөмжлөхөд хүргэжээ. Бат бөх чанарын хувьд Nokia 3310-н дайнд дүйхгүй ч утсаа унагаах зуршилтай хүмүүсийн асуудал нэгээр багассаныг дуулгахад таатай байна.
Камер: Товчхондоо iPhone 15-аар 5 дахин томруулж зураг авах төдийгүй нэмэлт ойрын зураг авах шинэ макро функцтэй болжээ. Аан бас шөнийн тохиргоо нь илүү сайжирсан гэсэн шүү.
Үнийн хувьд: Компани шинэ iPhone-оо ягаан, шар, ногоон, цагаан, цэнхэр, хар гэх 5 өнгөтэйгөөр гаргаж байгаа бөгөөд iPhone 15-ийн эхлэх үнийг нь $799, iPhone 15 Pro-нхыг $899 байгаа аж.
⌚️ Apple Watch Series 9 ба Ultra 2
Apple Watch Series 9 болон Ultra 2-н танилцуулгын үеэр Double tap буюу булчингийн хөдөлгөөнөөр цагаа удирдах боломжтой функц тус танилцуулгын хамгийн шинэлэг шийдэл байсныг онцлох хэрэгтэй биз ээ. Тус тохиргооны ачаар хуруугаа хооронд нь 2 товшоод л дуудлага авах, таслах, Siri ашиглах зэрэг үйлдлийг хийх боломжтой. Түүнчлэн цагнуудынх нь дэлгэцийн гэрэл хурц нартай үед ч онийхгүйгээр харах боломжтой гэсэн шүү.
Эцэст нь… Шинэ бүтээгдэхүүний танилцуулгын үеэр хамгийн олон давтагдсан концепт бол Apple 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэх зорилт байлаа. Үүндээ хүрэхээр тэд тээвэрлэлтээс эхлээд батерейгаа ч дахин боловсруулсан материалаар хийж буйгаа сонордуулав. Сонирхуулахад, танилцуулгын араас хувьцааны үнэ нь $2.4% унаснаас харахад хэрэглэгчдийн сэтгэлд тийм ч их хүрсэнгүй бололтой шүү.
📱 Moni зээлийн апп шинэчлэгдлээ
Санхүүгийн хэрэгцээг тань 5 секундэд шийдвэрлэх Moni зээлийн апп шинэчлэгдлээ. 🤩
Яагаад Moni гэж?
Хэзээ ч, хаана ч: Онлайнаар зээлийн эрхээ судлуулах боломжтой ба тэд орон нутгийн хэрэглэгчдэдээ улам ойртож буй,
Хурдан: Зээлийн хүсэлт 5 секундэд л шийдэгдэнэ,
Бичиг баримт шаардлагагүй: ₮100,000-₮2,000,000 хүртэлх хэмжээгээр зээл авах боломжтой аж.
Түүнчлэн апп-аа ашиглан бонус оноогоо цуглуулж зээлийн эрх нэмэх, хүү бууруулах, сар болгоны урамшуулалд хамрагдах зэрэг олон давуу талтай гэнэ шүү.
🔗 Апп-аа татах бол ЭНД дараарай.
Giphy
🔹Орос Монголын гадаад худалдааны эргэлт дунд хугацаанд $5 тэрбумд хүрэх боломжтой. Ингэхдээ ашигт малтмал болон аж үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй аж. Сонирхуулахад, 2022 онд 2 орны худалдааны эргэлт $2.7 тэрбумд хүрч дээд амжилт тогтоож байв.
🔹Өнгөрсөн оны хичээлийн жилд техникийн болон мэргэжлийн байгууллагын төгсөгчдийн 60.7%-86.5%-ийг эрэгтэйчүүд эзэлжээ. Түүнчлэн нийт төгсөгчдийн 24.3%-ийг бүрэн дунд боловсролын сурагчид бүрдүүлэв. Харин өмнөх жилүүдэд дээд боловсролтой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа 36x64 байсан аж.
🔹Америкчуудын халаас өмнө нь байгаагүйгээр дүүрэв. ХЗЗ-ийн сэргэлт, ҮХХ-ийн үнийн өсөлтөөс Америкийн өрхүүдийн хөрөнгө оны эхний хагаст $154.3 их наяд хүрэв. Сонирхуулахад, Goldman Sachs (GS) Америкийн ЭЗ-ийн уналтын магадлалыг 35%-иас 15% болгон бууруулжээ.
🔹Экспортыг эрчимжүүлэхийн тулд ХХААХҮЯ, ГЕГ хамтран ажиллана. Тус хамтралын хүрээнд Монголоос Хятад руу ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлоход шаардагдах зөвшөөрөл авахад шаардагдах баримт бичгийг цахимаар шийдэх тэргүүтэй ажлыг хийх нь.
🕹️ NFT ба тоглоомын зах зээл
Видео тоглоом тоглохдоо тоглоомын аватар, хувцас, зэвсэг зэргээ NFT хэлбэрээр авч хэн нэгэнд шилжүүлэх цаашлаад арилжина гэхээр сонирхолтой биш гэж үү.
Видео тоглоом тоглоход ч их учир бий…
Энэ оны байдлаар дэлхийн NFT видео тоглоомын зах зээл $5.1 тэрбум байгаа бол 2028 он гэхэд $21.6 тэрбум болох буюу жилд дунджаар 33.5% өсөх төлөвтэй байна. Гялайж гялтайх юу байна?
Товчхондоо, тоглоомын дүрээ хөгжүүлэнгээ NFT-нхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх давуу талтай. Түүнчлэн дүрийн хөгжүүлэлт хийхээр зэвсэг, газар худалдаж авлаа гэхэд түүнийгээ интерактив тоглоомуудад ашиглах цаашлаад арилжих боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор дүрийн хөгжүүлэлт хийдэг бизнесүүд ч хөөрхөн олширчихсон байдаг шүү.
Монголд ч
MongolNFT-н гаргасан Flappy Wolf-г нь Чоно NFT-тэй хүмүүс тоглох боломжтой бөгөөд тоглоомоо тоглоод токен шатаах консепцтой аж.
Товхимлоо хэр анхааралтай уншдагаа шалгах цаг ирлээ. Доор бэлтгэсэн мэдээнээс зөвийг олоорой.
A. Энэ оны эхний 8 сард импортолсон суудлын автомашины үнийн дүн жилийн өмнөхөөс 14.4% өсжээ.
B. Орос Монголыг НАТО-д элсэхийг дэмжинэ.
C. Энэ оны байдлаар дэлхийн NFT видео тоглоомын зах зээл $5.1 саяар үнэлэгдэж байна.
Хөөх?: Ким Жон Ун Путинтэй уулзахаар хуягласан галт тэргээр Оросыг зорилоо. (BBC)
Сонирх: Америкийн Монгол дахь ЭСЯ-нд ажиллах боломж. (USEmbassy)
Анхаар: Apple-н хувьцааг эзэмшдэг хүмүүс уншихад гэмгүй. (Yahoo!Finance)
Мэд: Код бичдэг AI. (MOJO)
Зөв хариулт А. Энэ оны эхний 8 сард импортолсон суудлын автомашины үнийн дүн жилийн өмнөхөөс 14.4% өссөн нь шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply