- Lemon Press
- Posts
- 🕹️ Хэн, хаана дрон ашиглаж байна?
🕹️ Хэн, хаана дрон ашиглаж байна?
Өр орлогын харьцааг секундад тооцох | Дроны хэрэглээ | Ухаалаг маркетинг
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Өнөөдөр нэлээд сэрүүхэн өдөр болох нь. Юу юугүй бороошиж ч магадгүй байна. Дулаан хувцаслаарай, Лимонууд аа! 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өнөөдрийн 17 цагт хаагдах Монложистикс Холдинг ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц 103.2%-д хүрлээ.
US: Америкийн 8-р сарын инфляц 3.7%-д хүрэв. Үүнд эрчим хүчний үнэ өссөн нь голлон нөлөөлсөн аж.
DEU: Монгол болон Германы дипломат харилцааг иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцлоо.

🌟 Зээлийн эргэн тойрон дахь шинэчлэлт

🚆 50 дахин хямд
BUK: Улаанбаатар БҮК ХК Монголын төмөр замын салаалах хэсгийн бетон дэрийг анх удаа дотооддоо үйлдвэрлэв. Монголд нийт 3,000 орчим салаалах хэсгийн ихэнх нь модон дэртэй ба бетон дэрийг дотооддоо үйлдвэрлэснээр импортоор авах зардлыг 50 дахин бууруулав.

🕹️ Хэн, хаана дрон ашиглаж байна?
AI дроны стартап Shield AI $2.5 тэрбумаар үнэлэгдэж хөрөнгө оруулагчдаас $150 саяын санхүүжилт татаж чадлаа. Тус компани нь 7 жилийн түүхт цэргийн зориулалттай AI дрон хөгжүүлэгчид юм.
Hivemind: Shield AI-н хэлснээр бол тэдний Hivemind нь дэлхий дээрх цор ганц AI нисгэгчтэй ажиллагааны талбарт удирдлагын төвөөс хараат бусаар буюу GPS шаардахгүйгээр даалгавар биелүүлэх чадамжит дрон.
Бие жижиг ч бэлчээр том
Shield AI шиг дроны технологи хөгжүүлэгчид сүүлийн жилүүдэд асар хурдацтай олширч байгаа. ЗГ-ууд гэхэд батлан хамгаалах салбарт голчлон ашиглаж байгаа бол бизнесүүд тээвэр, барилга, ХАА, энтертайнмент зэрэг олон салбарт ашиглах болжээ.
Цэргийн салбарт
Батлан хамгаалах салбарт ашиглагдаж буй дронууд овор хэмжээ, олон үйлдэлт байдлаараа дроны хэрэглээнээс халин гарсан тул хүнгүй агаарын тээвэр ч гэж нэрлэгдэх болсон. Хэрэглээ, үйлдвэрлэлийн хувьд Америк тэргүүлдэг ч Турк хамаагүй бага зардлаар дрон үйлдвэрлэж тоглоомын талбайд асар богино хугацаанд хүчтэй тоглогч болон орж ирээд буй. Түүнчлэн Орос Украины дайнд дроныг өмнө нь ямар ч дайнд ашиглаж байгаагүй хэмжээгээр ашиглаж байгаа нь орчин цагийн тулааны талбарт дрон томоохон үүрэгтэй оролцож буйг харуулах шиг.
Бизнесийн салбарт
Харин бизнесийн салбарт бол дрон хүргэлтийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж чадсан. Тухайлбал, Amazon (AMZN), Walmart (WMT) тэргүүтэй худалдааны акулууд хүргэлтийн үйлчилгээгээ дронтой хослуулж улам л өргөжүүлсээр. Цаашлаад, ажиллах хүчин багатайгаас эхлээд хүн хийхэд хэтэрхий эрсдэлтэй ажлуудад дроныг дайчлах болжээ.
Жишээ: Энэтхэг зогсонги байдалд ороод буй ХАА-н салбартаа дроныг ашиглаж байгаа бөгөөд ЗГ-аас нь хүртэл тус технологийн хэрэглээг дэмжиж зээл тусламж, татаас олгож буй.
Эцэст нь… Бизнесийн салбарт дрон олон ажлыг нугалж байгаа ч ЗГ-уудын түвшинд бол асуудал арай өөр. Учир нь одоог болтол ОУ-ын эрх зүйд дроны нэгдсэн зохицуулалт байдаггүйн дээр нийтээр хүлээн зөвшөөрсөн ангилал ч байхгүй. Улмаар улс орнууд өөрсдийн гэсэн ангиллыг зохион ерөнхийдөө өөрийн гэсэн дүрмээр л тоглосоор.

Толгойгоо хөнгөн сэргээх үү дээ? Анаграммыг тайлаарай.
иргйөд анйхса эрйүөлэөүэнг
Даалгавар: Анаграммыг тайлж чадсан бол хажуудаа байгаа хүндээ заавал харуулна шүү. 😊


🔹Голомт банк (GLMT) KKТТ ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Улмаар SocialPay болон QPay QR код харилцан уншигддаг болох юм. Уг хамтрал нь дотоодын QR, апп суурьтай төлбөр тооцооны 95%-ийг хамарч байгаа юм.
🔹Alibaba (9988) олон нийтэд AI-аа танилцууллаа. Компани тус AI-г хэлний моделийн апп хөгжүүлэхэд ашиглах бөгөөд OPPO, Taobao, DingTalk болон Жэйжианы Их Сургуультай хамтран ажиллаж байна. Сонирхуулахад, Alibaba-н ирээдүйн том стратегийн нэг нь AI болох талаар өмнө нь мэдэгдэж байв.
🔹Binance (BUSD-USD)-н CEO ажлаа хүлээлгэн өгөв. Өнгөрсөн 6-р сараас эхлэн компани SEC-тэй шүүхийн маргаантай байгаагийн улмаас долларын шилжүүлэг нь зогсож, банкнууд хамтрахаа болисон юм. Улмаар тэд хуулийн ахлах мэргэжилтэн Норман Ридийг Брайан Шродерийн оронд түр CEO-р томилжээ.
🔹Golomt Capital Championship-н 26 дахь 7 хоногт ТОП-100 оролцогчийн багцын 83.5%-ийг хувьцаа болон ETF эзэлжээ. Харин үлдсэн хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байгаа аж. Сонирхуулахад, тэргүүн байрны оролцогчийн тус 7 хоногийн өгөөж 125.4% байлаа.
🔹Starbucks (SBUX)-н үүсгэн байгуулагч ТУЗ-ийн суудлаасаа буужээ. Starbucks-г зах зээлд томоохон тоглогч болгосон Ховард Шульцийн оронд Вэй Жан ТУЗ-д орохоор болжээ. Тэд Alibaba-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Вэй Жаныг Хятад дахь зах зээлээ тэлэхэд тусална гэж компани үзээд буй.


Тэмцээн: Дижитал шийдлийн хакатон 2023 тэмцээн. (EUinMongolia)
Унш: Ногоон худалдаа энэ жилийн гол сэдэв болох нь. (WEF)
Цахим: Олон улсын цахим худалдааны шийдэл сэдэвт уулзалт. (МонголБанк)
Сонирх: Америкийн ардчиллыг бадраасан эртний соёл иргэншил. (BBC)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply