• Lemon Press
  • Posts
  • 🙊 ХААН-ы сонирхлын зөрчил

🙊 ХААН-ы сонирхлын зөрчил

Invest Gobi чуулган ба ҮЦК-иуд | USDT/MNT хослолын арилжаа | Дэлхийн банкны шинэ тайлан

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Манай Эртэч NFT-г авсан хүмүүс уншиж байвал имэйлээ шалгаж Telegram групптээ нэгдээрэй. 🍋 

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Улаанбаатар бондын анхдагч зах зээлийн арилжааг түр хугацаанд хойшлууллаа.

EUR: Евро бүсийн инфляц 4.3% болж сүүлийн нэг жилийн доод түвшинд хүрэв.

MNG: Хотын дарга Д.Сумъяабазар болон сайд Ж.Сүхбаатар нар огцрох хүсэлтээ өглөө.

Өчигдөр СЗХ-ны ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 үнэт цаасны компанид олгов.

  • Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, журмыг мөрдүүлэх зөвшөөрлийг МХБ ХК (MSE)-д олгоод буй. Ингэснээр биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх юм.

  • ХОС-г үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, ХХОС-ийн активт тавих шалгуурыг хөнгөвчлөх өөрчлөлтийг батлав.

  • Банк бус санхүүгийн зээл олгох болон гадаад валютын арилжаа эрхлэх мөн банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 компанид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

🐫 Invest Gobi 2023

Өнгөрсөн 7 хоногт болсон “Invest Gobi 2023” буюу Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалтын чуулганд үнэт цаасны компани (ҮЦК)-иуд оролцсон нь онцлог байлаа. Тэд яаж оролцов?

Хэлэлцүүлэг & Илтгэл

Чуулганы 2 дахь өдөр Таван Богд Капитал, Өлзий & Ко Капитал, Новел Инвестмент, Гүүдсек зэрэг ҮЦК-иудын захирлууд “ХЗЗ-ээс хөрөнгө босгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдэд ХЗЗ-д хэрхэн оролцох, хэрхэн хөрөнгө босгох талаар мэдээлэл өгсөн юм. Тэд тус аймгийн өрсөлдөх чадвар, бизнесийн орчин бусад аймагтай харьцуулахад өндөр ч ХЗЗ-ийн талаарх мэдлэг, мэдээлэл бага байгааг онцолж байлаа.

  • Илтгэл: Түүнчлэн Таван Богд Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ “ХЗЗ-д оролцох нь” сэдвээр, Голомт Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ “Бондын санхүүжилт” сэдвээр тус тус илтгэл тавив.

  • Боломж: Тус илтгэлээр TMK Energy (TMK.AX), Rio Tinto (RIO) зэрэг уул уурхайн нээлттэй компаниудад хөрөнгө оруулж өгөөж хүртэх боломжийн талаар ярьсан юм. Мөн дараагийн Оюу толгой түүнийхээ хажууд л байгаа. Тиймээс зах зээл таныг хүлээхгүй учир эрт, одоо эхлэх нь чухал гэв.

  • Бонд & үр өгөөж: Дараагийн илтгэлээр ЗГ, хот, компани бонд гаргах замаар хөрөнгө босгож санхүүжилтийн асуудлаа шийдэх боломжтой талаар ярисан юм. Мөн орон нутагт бонд гаргах, санхүүгийн хувьд боломжтой аймаг нь Өмнөговь аймаг байна. Тиймээс тус аймгийн иргэд энэхүү бондод хөрөнгө оруулж өгөөж хүртэх боломж ирээдүйд гарч ирнэ хэмээн ярилаа.

Тэд Өмнөговьд очсоноор…

ҮЦК-иуд ААН-үүдэд хаалттай болон нээлттэйгээр IPO хийх, бонд босгох, ХБҮЦ гаргах зэргээр ХЗЗ-д оролцох аргуудыг тайлбарлаж өгсөн юм. Улмаар бизнес эрхлэгчид ХЗЗ-д оролцох олон төрлийн боломж, зээл авахаас өөрөөр санхүүжилт босгох аргуудын талаар ойлголттой болов.

Эцэст нь… Уг чуулганд ҮЦК-иуд оролцсон нь тус аймгийн иргэд, ААН-үүд мэргэжилтнүүдийн үзэл бодол, тайлбарыг сонсох боломж олгосон юм. Мөн ҮЦК-иуд өөрсдийн бүүтээрээ дамжуулан иргэд, ААН-үүдэд тайлбар, мэдээлэл өгөх, тэдний асуултад шууд хариулах боломжийг үүсгэв.

 ₮45 тэрбум ➡️ ₮75 тэрбум

KHAN: ХААН Банк Таван Богд Трейд ХХК-тай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийлээ. Уг хэлцлээр компанийн 22.8%-ийг эзэмшигч Таван Богд Трейд ХХК-тай 2017 онд байгуулсан Олон зориулалттай зээлийн эрхийн гэрээг ₮30 тэрбумаар нэмсэн юм. Ийнхүү 2025 оны 5-р сард дуусах зээлийн гэрээний хэмжээ нь ₮75 тэрбум болж нэмэгдэв.

📰 Дэлхийн банкны шинэ тайлан

Хятадын ЭЗ хямралаас болж Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг ирэх онд хүндхэн нөхцөл байдалд орох магадлалтай. Юу болов?

Өснө гэхдээ удаанаар!

Удаагийн Дэлхийн банкны төсөөллийг өнгөрсөн 4-р сард гаргасан төсөөлөлтэй харьцуулахад ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнуудын ЭЗ-ийн өсөлтийг бууруулсан харагдав.

Тодруулбал, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ЭЗ 2023 онд 5% өсөх ч оны II хагаст удаашрах аж. Улмаар ирэх онд 4.5% өсөх төлөвтэй байна. Уг бүс нутгийн өсөлт бусад бүс нутгаас өндөр байгаа ч Дэлхийн банк яагаад өсөлтийн төсөөллөө бууруулав?

  • Хятадын нөлөө: Дэлхийн банк Хятадын ЭЗ-ийн энэ оны төсөөллийг 5.1%-д хэвээр үлдээсэн ч ирэх оны төсөөллөө бууруулж 4.4% болгоод буй. Тэгэхээр бүс нутгийн ЭЗ-ийн өсөлтийн төсөөлөл буурах болсон нь Хятадын ЭЗ хямралтай байгаагаас шууд хамаарчээ.

  • Хятадыг хасаад Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудын ЭЗ-ийг харвал энэ онд 4.6% өсөх бөгөөд ирэх онд 4.7% өсөх төлөвтэй байна. Энэ нь өмнөх төсөөллөөс 0.3, 0.2 нэгж хувиар буурсан төсөөлөл юм.

Гадаад нөлөөлөл: Эрэлт буурч, өрийн дарамт ихсэв

Дэлхийн зах зээл дэх эрэлт буурч байгаа нь тус бүсэд ч нөлөөлөв. Тухайлбал, тус бүсийн экспортыг 2022 оны II улиралтай харьцуулахад, Индонез, Малайзад 20%, Хятад болон Вьетнамд 10% буурчээ.

  • Асуудал: 2019 онд гарсан худалдааны дайнаас тус бүс хамгийн их ашиг олсон ч энэ удаад Америк илүү хатуу экспортын бодлого баримтлаж байгаа нь тус бүсийг Америкийн худалдааны урсгалаас холдуулахад хүргээд буй.

Эцэст нь… 2023, 2024 онуудад Зүүн Өмнөд Ази, Номхон далай хамгийн өсөлттэй, динамик бүсүүдийн нэг байх ч өсөлт нь саарах төлөвтэй байна. Хятадын нөлөөллөөр тус бүс нутаг геополитикийн золиосонд явах ч дижиталчлал, үйлчилгээний салбарын шинэчлэл хийж чадвал гадаад орчны дарамтыг тэнцвэржүүлэх боломжтой аж.

Хүснэгтээ дугаарлахдаа гараараа шивээд байгаа юм биш биз? Дараах аргаар автоматаар дугаарлаж цагаа хэмнээрэй.

🌏 USDT/MNT хослолын арилжаа

Tether буюу USDT гэж юу вэ? 💰

  • USDT нь доллартой 1:1 харьцаагаар баталгаажсан криптовалют ба крипто зах зээлд хамгийн өндөр хэмжээгээр арилжаалагдаж байгаа тогтвортой стэйблкойн юм. Түүнчлэн ОУ-ын ихэнх крипто биржүүд USDT-тэй криптовалютын хослол үүсгэн арилжаалж буй.

Харин Монголд СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй Capex, Coinhub, Complex, Corex, idax, NCX, Octagon, болон Trade зэрэг дотоодын биржүүд USDT/MNT хослолыг арилжаалж байна.

Сонирхуулахад, сүүлийн жилүүдэд Венесуэл, Турк, Ливан, Аргентин зэрэг хөгжиж буй орнуудад USDT-н эрэлт улам өсөж, дотоодын мөнгөн тэмдэгтээс илүү долларын эсрэг тогтвортой ханш бүхий USDT-г сонгож байгаа аж.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

УИХ

🔹 УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулган эхлэв. Чуулганаар ирэх оны улсын төсвийг батална. Мөн арилжаа, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх зэрэг 62 хуулийн төсөл, шинэчилсэн найруулгыг хэлэлцэх аж. Ирэх онд УИХ-ын сонгуультай тул төсвийн хэмжээ хэдээр батлагдах бол?

🔹ЗТХЯ хил дамнасан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын ТЭЗҮ-г дэмжлээ. Төмөр замын гүйцэтгэгч болох Хятад компанитай байгуулсан гэрээний дагуу ирэх оны I улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төмөр зам нь ЭЗ-ийн өсөлтийг жилд 1.8%-3.2% дэмжих тооцоотой байна.

🔹Ариг банкны нийт активын хэмжээ сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдэж ₮317.4 тэрбумд хүрэв. Түүнчлэн тус банкны үйл ажиллагаа өргөжсөнөөр энэ оны II улиралд ₮13.6 тэрбумын ашигтай ажиллажээ. Сонирхуулахад, тэд зээлийн бүтээгдэхүүндээ урамшуулал зарлаад буй.

🔹Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD) Хөвсгөл ХК (HVL)-ийн хувьцааг худалдаж авлаа. Ингэхдээ энэ оны 8 сарын 28-наас зарласан тендертээ 48,690 ширхэг энгийн хувьцаа нэг бүрийг ₮84-өөр худалдан авах саналыг тусгажээ. Үр дүнд нь Ард санхүүгийн нэгдэл нь Хөвсгөл ХК-ийн 93.3%-ийг эзэмшлээ.

🔹Орос газрын тосны экспортын 1 тн тутмын татвараа 11.7% нэмж $23.9 болгов. Сангийн яамны мэдээлснээр шинэ татвар энэ оны 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн аж. Мөн 8 сарын 15-наас 1 сарын хугацаанд Urals төрлийн газрын тос $77, Брент төрлийн газрын тос $88.6-оор тус тус зарагдсан байна.

  • Шар мэдээ: Тэрбумтнуудын ороогдож байсан хамгийн том скандалууд. (Forbes)

  • Хар мэдээ: Хятадын Уйгуруудын хүний эрхэнд халдах бодлого үргэлжилсээр. (HRW)

  • Ногоон мэдээ: Дэлхий авралгүй болсон гэж үү? (planA)

  • Улаан мэдээ: Залилан уу? Маркетинг уу? (Cheq)

Reply

or to participate.