• Lemon Press
  • Posts
  • 📝 INV: Тэлэлт үргэлжилсээр

📝 INV: Тэлэлт үргэлжилсээр

Монголын чөлөөт худалдаа | Шарын голын нөхөн сэргээлт | MFG-н тайлан

POWERED BY

Hey! Гадаа дулаараад сэтгэл гэгэлзээд байна шүү. Зундаа бэлэн үү? Энэ зунаас хамгийн их хүсэн хүлээж байгаа нь Playtime Festival байна даа. Advance тасалбар нь худалдаанд гарсан байгаа юм байна шүү. Зуны 4 өдөр бүтэн жил хуримтлагдсан стрессээ тайлъя даа. 😜🤘

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Эм жи эл акуа ХХК-ийн үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлээ. Компани нийтэд 26.72%-иа санал болгож ₮15.2 тэрбумыг татан төвлөрүүлнэ

MNG: Өнгөрсөн онд Монгол 600 мянга орчим тн газрын тос олборложээ.

US: Конгресс Оросоос баяжуулсан уран импортлохыг хориглох хуулийн төслийг баталлаа.

📝 INV: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

LP Transcript-н ээлжит дугаараар Инвескор ББСБ ХК (INV)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. 

Инвескор ББСБ ХК-ийн энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахимаар болсноороо онцлог байлаа. Тус хурлыг цахим хэлбэрээр хийснээр 8,400 ширхэг цаас хэмнэж 0.73 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлсэн байна. Мөн компани хуралд оролцсон хувьцаа эзэмшигч тус бүрд мод үрсэлгээ бэлэглэснээр 1,200 мод шинээр тарих боломжийг бүрдүүлж 70 тн хүчилтөрөгч үйлдвэрлэгдэх юм.

Хурлаас онцлох нь

Компани Монголд 14 салбар, Киргизэд 4 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Казакстанд үндсэн салбараа байгуулаад буй. Тэдний Киргизэд үйл ажиллагаа явуулдаг Инвескор Си Эй МФК зээлийн багцаа ₮34 тэрбумд хүргэж өмнөх оны мөн үеэс 91% өсгөсөн байна. Түүнчлэн компани 2024 онд Монголд 2 салбарыг шинээр нээхээр, Киргизэд 3 салбарыг шинээр нээхээр тус тус төлөвлөжээ.

Тэдний үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлт болон хурлын үеэр хувьцаа эзэмшигчдийн асуусан сонирхолтой асуулт хариултыг манай вэбсайтаас уншаарай. 

🌳 Оюу толгой: Шарын голын нөхөн сэргээлт

Өнгөрсөн Бямба гарагт Оюу толгойн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд орших Цагаан хөтөлд хийх нөхөн сэргээлтийн ажлын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. 

  • Товчхон: БОАЖЯ, Ойн газар, Дархан-Уул аймаг, Оюу толгой өнгөрсөн 11-р сард Цагаан хөтлийн нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байв. Тус ажил нь Тэрбум мод санаачилгын хүрээнд Оюу толгойн 100 сая мод тарих амлалтынх нь нэг хэсэг юм. Тухайлбал, компани 100 сая модныхоо 60 саяыг тарьж, 40 саяыг мод тарих хэмжээтэй нь дүйх хөрөнгө оруулалтыг ойн салбарт хийхээр ажиллаж байгаа.

Нөхөн сэргээлтийн ажил

Тодруулбал, тус компани Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд 187 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх аж. Тус талбай нь Дархан-Уул аймгийн Хонгор болон Шарын гол хэмээх 2 сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг бөгөөд Оюу толгойгоос гадна орон нутгийн 2 компани нөхөн сэргээлт хийхээр болсон. 

  • Ингэхдээ: Бугант нандин ХХК Хургадын ам, Цагаан хөтөлийн Хар ямаат орчмын 82.2 га талбайг, Дархан транс ХХК Хонгор сумын нутаг Цэхэрийн ам, Бага ноёны ам орчмын 104.8 га талбайд нөхөн сэргээлт хийх юм. Одоогоор Бугант нандин ХХК нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлсэн байгаа бол Дархан транс ХХК энэ сард ажлаа эхлүүлэх төлөвтэй байна. 

  • Оюу толгойн хашааны гадна ч: Тус нөхөн сэргээлт Оюу Толгойн хийж буй 2 дахь томоохон нөхөн сэргээлтийн ажил болж буй. Тухайлбал, тэд өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Ялбаг гол орчимд гар аргаар алт олборлогчид сүйтгэсэн 400.4 га газрыг нөхөн сэргээсэн

  • Хариуцлагагүй уул уурхайн нөлөө: Монголд 30.7 мянган га талбай эвдрэлд орсон байдаг ба үүний 94% нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч үлдсэн байдаг. Харамсалтай нь үүний 8 мянган га нь нөхөн сэргээгдэхгүй орхигдсон аж. 

Эцэст нь… Цагаан хөтөлөөс 1990-ээд оны үед төрийн өмчит нэгэн компани алт олборлож байсан гэдэг. Манай редакцаас тус нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны нээлтэд Market Reporter М.Хулан оролцож хариуцлагагүй уул уурхай тухайн газрыг яаж сэглэж нүд халтирам болгож болдогтой танилцсан юм. Уул уурхайн төсөл дуусах үед тухайн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх нь маш том ажил байдаг. Энэ чиглэлд Оюу толгойн байгаль орчны хэлтэс ажилладаг бөгөөд хариуцлагатай уул уурхай ямар байдаг жишгийг үлгэр харуулж буй.

🅰️ 94.3%

MFG: Мандал Ирээдүйн Өсөлтийн засаглалын үнэлгээний тайлан гарчээ. Тэдний кодексийн хэрэгжилт 94.3%-ийн үнэлгээ авч засаглал сайн, эрсдэлгүй гэсэн ангилалд хамрагдсан байна. Нийт 9 үзүүлэлт 36 асуулгаас ТУЗ-ийн үйл ажиллагаа, аудит хяналтын тогтолцооны үзүүлэлт хамгийн бага буюу 70%-иар үнэлэгдсэн аж.

Be Lady Forum

Худалдаа хөгжлийн банкнаас жижиг, дунд бизнес эрхэлдэг эмэгтэйчүүддээ зориулан бизнесээ өргөжүүлэхэд хамгийн тохиромжтой банкны бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахаар Be Lady Forum-г анх удаа зохион байгуулах гэж байна.

Мөн энэ үеэр олон улсын байгууллагуудтай хамтран биенэсээ тогтвортой хөгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэл хүргэх юм.

📅 Хэзээ: 5 сарын 3, 14 цагт
🎯 Хаана: Шангри-Ла Болрүүм

🧐 Монгол чөлөөт худалдаа хийх шинэ түнштэй болох уу?

Монгол энэ оны эцэст Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр (ЧХХ) байгуулж магадгүй байгаа. Гэхдээ бид ЧХХ-т орлоо гээд үр шимийг нь гаргаж чаддаг уу?

Цор ганц

Одоогийн байдлаар Монгол ганц Японтой л чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Гэхдээ тус улстай ЧХХ байгуулсны үр шимийг хүртэж байгаа юу гэвэл үгүй. Тухайлбал, 2 орон 2016 онд ЧХХ байгуулж байсан бөгөөд талуудын худалдааг ЧХХ-ийн өмнө болон дараах байдлаар харахад, 

  • Удаанаар: Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаас өмнөх 3 жил буюу 2014-2016 онуудад нийт $25 саяын дүн бүхий экспорт хийсэн бол $367.8 саяын дүн бүхий импорт хийсэн байна. Харин сүүлийн 3 жилд нийт экспортын дүн $48 сая, импорт $1.8 тэрбум болсноос харахад экспорт сүртэй нэмэгдээгүйн дээр Монголын Японтой хийх худалдааны алдагдал илт нэмэгдсэн байгаа юм. 

  • Юу аваад, юу өгдөг вэ? Цаашлаад экспорт, импортын гол нэрийн бүтээгдэхүүнээр харахад бид Япон руу чулуу, гипс, цемент зэрэг эрдэс бүтээгдэхүүн гаргадаг бол Японоос тээврийн хэрэгсэл, автомашин голцуу импортолж байна. 

  • Гэснээс: Сонирхуулахад, Монголын талаас 9,300 бараа, бүтээгдэхүүн, Японы талаас 5,700 бараа бүтээгдэхүүний импортыг гаалийн татвараас чөлөөлсөн аж. Тухайн үед тус ЧХХ хэт богино хугацаанд, сайтар судалгаагүй хийлээ гэх мэр сэр яриа ч гарч байсан даа. 🤷‍♂️ 

Судалгаа

2021 онд Монгол болон Өмнөд Солонгос хооронд ЧХХ байгуулах судалгаа дуусаж байсан бөгөөд ЧХХ байгуулахад саад болж буй зүйл нь Монголын дотоодын зах зээл хязгаарлагдмал, хууль эрхзүйн орчин тогтворгүй, логистикийн зардал өндөр, бүтээмж бага тул өрсөлдөх чадвар сул гээд гаднын хөрөнгө оруулагчдыг үргээдэг өнөө л шалтгаанууд харагдав

  • Харин Евроазийн ЧХХ байгуулах асуудлыг тэртээ 2020 онд судалж эхэлсэн бөгөөд хэрэв тус ЧХХ-ийг амжилттай байгуулж чадвал тус бүлгийн Орос, Казахстан, Беларусь тэргүүтэй 18 улстай худалдаа хийх таатай орчин бүрдэнэ гэж үзэж буй. 

Эцэст нь… Гадаад худалдааны гол түнш Орос, Хятадтай одоо болтол ЧХХ байгуулдаггүй шалтгааныг тус улсуудтай хийж буй худалдааны гаалийн тариф хэдийнээ доогуур байхад ЧХХ байгуулчихвал тарифыг ахин доошлуулах хэрэгтэй болох тул ашиггүй гэх нь бий. Өнгөрсөн онд Орос, Өмнөд Солонгостой ЧХХ байгуулах талаар яриа гарсан. Юутай ч энэ жилийн эцэс гэхэд ЕАЭЗХ-той ЧХХ байгуулж магадгүй юм шиг байна. Анхаарах л сэдвийн нэг дээ.

Энэ удаад өөрсдийгөө хэр үр бүтээлтэй ажиллаж чаддаг хүн бэ, гэдгээ шинжицгээе. ЭНД дарж өөрийгөө хэр бүтээмжтэй хүн бэ гэдгээ мэдээрэй. 10 асуулттай болохоор цагийн тань тийм ч их идэхгүй. Нэмээд хөөрхөн зугаатай. 😎

Dribbble

🔹Төрийн аудитын байгууллагын энэ оны цалин, нийгмийн даатгалыг ₮29.9 тэрбумаар баталжээ. Ингэхдээ албан хаагчдын үндсэн цалинг 10% нэмэгдүүлэхэд нийт цалин, НД ₮1.1 тэрбумаар нэмэгдэж ₮31 тэрбум, 60% нэмэгдүүлэхэд нийт ₮16 тэрбумын санхүүжилт шаардлагатай бөгөөд энэ нь батлагдсан төсөвт багтаж буй. 

🔹Тэрбум мод санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээс хойш буюу өнгөрсөн 2 жилд 42 сая мод тарьжээ. Түүнчлэн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн байгаа бөгөөд 2030 он хүртэл нийт 608 сая мод тарьж ургуулахаар батламжилсан аж. 

🔹Хятадын DHH Law Firm Монголд анхны салбар компаниа нээлээ. Тус хуулийн фирм нь Хятадын ТОП-10 хуулийн фирмийн нэг гэгддэг бөгөөд дэлхий даяар 12 салбартай аж. DHH law Mongolia-н тухайд тэд иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэнэ.

🔹Golomt Capital Championship-н 4 дахь 7 хоногт ТОП-10 оролцогчдын өгөөж 9 нэгж хувиар өсөж 23%-д хүрэв. Цаашлаад ТОП-100 оролцогчдын өгөөж 6.25% байсан аж. Түүнчлэн оролцогчдын багц дахь хамгийн өндөр өсөлттэй байсан хувьцаагаар JD.com (JD) Xanadu Mines (XAM.AX), Alibaba (BABA) тодорчээ. 

  • Шалгуур: ХНС бодлогын хүүг буулгахын өмнө эдийн засаг ингэх хэрэгтэй байна. (BusinessInsider)

  • Хэрэг: Өнгөрсөн I улиралд гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт 31-44 насныхан хамгийн их холбогдсон гэнэ. (Prokuror)

  • Унш: Монгол эрчүүдэд хоёр дахь боломж гэж байдаггүй. (LemonPress)

  • Мэд: Галзуу баян Нидерланд. (MoneyExplained)

Зиа, шинэ сарын эхний 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногийн товхимолд үнэлгээ өгөөрэй. 

Үндэслэлтэй үнэлэнэ шүү. 😉

Login or Subscribe to participate in polls.