• Lemon Press
  • Posts
  • 💰 Баялгийн сантай болох уу?

💰 Баялгийн сантай болох уу?

Дональд Трампын медиагийн өөрчлөлт | Крипто Үндэстэн ХК-ийн тайлан | Intel болон AMD

POWERED BY

Morning! Шинэ үеийн залуус санхүүгээ хэрхэн удирддаг тухай хүргэдэг Lemonade видео цувралын маань IV улирал тун удахгүй эхлэх гэж байгаа шүү. Манай YouTube сувагт нэгдээд хүлээж байгаарай. When life gives you lemons, make lemonade! 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Канадын ЗГ-аас CA$215 мянгын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов

MSE: Говь ХК (GOV)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 29-нд болно

POL: Автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

💰 Баялгийн сантай болох уу?

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод буй. Энэ хуулийн төсөл батлагдвал юу болох вэ? 

Одоо л яригдаж байгаа зүйл юм уу? 

Одоогоос 4 жилийн өмнө буюу 2020 оны сонгуулийн жил УИХ-аас Баялгийн сантай холбоотой бодлогын шинжтэй тогтоол гаргасан байдаг. Тухайн үед Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд баялгийн сан байгуулж, санхүүгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд ХО хийнэ гэж тусгасан аж. 

  • Ярьсаар: Үүний дараа жил нь ч баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлуулж хэрэгжүүлнэ, байгалийн баялгийг бүх үед тэгш шударга хүртээнэ гэж ярьж байв. Одоо ч сонгуулийг угтан Үндэсний баялгийн сангийн тухай яриад уналаа. 

Яг юу юм бэ?

Үндэсний баялгийн сан гэдгийг төрийн өмчийн хөрөнгө оруулалтын сан гэж ойлгож болно. Улс орнууд байгалийн баялгийн олборлолтоос олсон орлогоо хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж, үүнийгээ байгалийн нөөц шавхагдсаны дараа ашиглах зорилгоор энэ төрлийн санг байгуулдаг.

  • Манайд бол уг сан нь “Төсвийн тогтворжуулалтын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хүртээмжтэй хөгжлийн сан” гэсэн 3 бүрэлдэхүүн сантай байхаар тусгагдсан бөгөөд сан тус бүр өөрийн гэсэн эх үүсвэртэй. Гэхдээ тус бүрийг тодорхой ялгаагүй, уялдаа холбоогүй харагдана

Бидэнд хэрэгтэй юу? 

Хэрэв Үндэсний баялгийн санг амжилттай бий болгож чадвал баялгийн олборлолтоос бий болсон хөрөнгө нэг цэгт төвлөрч түүхий эдийн үнийн хэлбэлзэл эсвэл эдийн засгийн уналтын үед тогтворжуулах хүчин болж чадна. Мөн уг сангаар иргэдийн аж амьдралыг сайжруулахад чиглэсэн дэд бүтцийн төсөл, нийгмийн хөтөлбөр, боловсрол болон бусад бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжтой.

  • Гэхдээ: Баялгийн сангийн үр нөлөө нь түүний засаглалын бүтэц, хөрөнгө оруулалтын стратеги, ил тод байдал, хариуцлагын механизм зэрэг хүчин зүйлээс хамаарна. Гэтэл манайх чинь яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэхээсээ илүү Ирээдүйн өв сангийн мөнгийг идлээ уулаа гээд хэрүүл л хийж харагддаг. 

Эцэст нь… Мэдээж Баялгийн сантай болох хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. ОУ-ын жишээ судалъя гэвэл Норвег, Катар, Сингапур, Чили гээд олон жишээ бий. Гэтэл одоо байгаа хуулийн төсөлд ил тод байдал, хариуцлага, хөрөнгийн удирдлагад тавигдах шаардлага зэрэг нь тодорхойгүй байна. Сонгуулийн жил бүр л Баялгийн сангийн хууль гээд яриад байж баймааргүй байна даа. Яг судалгаатай, тодорхой ажил хэрэг болговол ч… 

🔻 Хөрөнгө оруулалтын олз буурлаа

CNF: Крипто Үндэстэн ХК-ийн алдагдал 53% буурч ₮88 сая боллоо. Компани блокчэйн технологи болон криптовалютын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ч тайлан дээрээ зөвхөн бусад орлого ангилалд орлогоо тайлагнажээ. Тэдний уг ангиллын орлого 5.3 дахин өсөж ₮47.8 саяд хүрснээр алдагдал нь буурсан хэрэг. Харин хөрөнгө оруулалт борлуулснаас үүссэн олз нь 3.3 дахин буурч ₮13.1 сая болсон байна. Гэхдээ бүхэл бүтэн 2.4 мянган хувьцаа эзэмшигчтэй нээлттэй компани гэхэд орлого нь арай л бага уу?

🫏 Дональд Трамп Nasdaq-г дайлаар мордох нь ээ

Дональд Трампын 2 жил 1 сартай Truth Social сошиал медиа платформын толгой компани болох Trump Media & Technology Group нь Digital World Acquisition Corp-тай нэгдэж олон нийтэд нээлттэй болох гэж байна. Truth Social-н олон нийтэд нээлттэй компани болж буй хэрэг зориг юу байв? 

  • Төлөв: Ирэх 7 хоногоос эхлэн Trump Media & Technology Group-н хувьцаа Nasdaq (^IXIC) дээр Дональд Трампын нэрийн эхний үсгээр буюу DJT гэх тикер дор арилжигдах төлөвтэй байна. 

DWAC: Ах нь чамайг нээлттэй компани болгоод өгье!

Digital World Acquisition Corp (DWAC) бол SPAC буюу тусгай зориулалтын худалдан авалтын компани бөгөөд Trump Media & Technology Group-тэй 3 жилийн өмнөөс л нэгдэх талаар ярилцаж буй. Тэдний нэгдэл яван явсаар Дональд Трампыг 2 дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй жилд л биежих тавилантай байж дээ. Тэгвэл IPO болон SPAC-н ялгаа юу билээ? 

  • IPO vs SPAC: IPO-с ялгаатай нь DWAC шиг компаниуд “Надад мөнгө харин чамд инновац байна. Тэгэхээр нэгдье хө!” гэх зарчмаар ажилладаг гэж ойлгоход болно. Хугацааны хувьд IPO-с хамаагүй хурдан төдийгүй нээлттэй компани болохын тулд хангах ёстой шаардлага нь ч хамаагүй бага гэдгээрээ давуу.

  • Бүдэг бадаг: Дональд Трампын медиа компани 2023 оны эхний 9 сард $49 саяын алдагдалтай ажилласан төдийгүй Truth Social-н идэвхтэй хэрэглэгчдийн тоог тодорхой зарлаагүй. Сургаар бол 5 сая орчим хүн тус апп-ийг ашигладаг бололтой

Товчхондоо түүний компани уламжлалт байдлаар буюу IPO-р дамжуулан нээлттэй компани болох үндэслэлгүй гэсэн үг.  

Сонгуулийн дэмжлэг

Дональд Трамп хариуцагчаар татагдсан залилангийн хэрэгтээ нийт $464 саяын торгууль төлөхөөр байгаа бөгөөд төлж чадахгүй бол эд хөрөнгөө хураалгах дэрээ ч тулж магадгүй. Гол нь түүний өмгөөлөгч тус торгуулийг төлөх хэмжээний бэлэн мөнгө байхгүй л гээд байгаа юм.

  • Төлчихнө би! Юутай ч Дональд Трамп удахгүй нээлттэй болох компанийнхаа ихэнх хувь буюу 79 сая хувьцааг эзэмших төдийгүй энэ нь DWAС-н одоогийн хувьцааны үнэ болох $36-оор тооцоход бараг $2.8 тэрбумыг давж буй. Гэхдээ тэрбээр хувьцаагаа заръя гэсэн ч дор хаяхад 6 сар хүлээх хэрэгтэй. 

Эцэст нь… Тэднийг нэгдэх сургаар DWAC-н хувьцааны үнэ 14% унаж $36.9-д хүрээд буй. Цаашид юу болсон ч тус нэгдэл Дональд Трампын сонгуулийн сурталчилгаа, шүүхийн нэхэмжлэл гээд толгойны өвчин болж буй мөнгөний асуудалд нь хөөрхөн дэмжлэг болох төлөвтэй.

Хайлтын түүхээ 5 секундэд устгах арга зааж өгье.

CTRL+Shift+DEL товчийг дараад гялс элдэв дээдийн хайлтын түүхээ устгах боломжтой шүү. Тулсан үед санаж байхад илүүдэхгүй дээ. 😉 

ET Telecom

🔹Европын Холбоо (ЕХ) Америкийн технологийн акулуудыг шалгаж эхэллээ. Тодруулбал, эрх баригчид Apple (AAPL), Meta (META), Google (GOOG)-г 2022 онд батлагдсан Дижитал зах зээлийн тухай хуулийг зөрчсөн байх магадлалтай гэж шалгаж байгаа бөгөөд хэрэв тэд тус хуулийг зөрчсөн нь тогтоогдвол жилийн орлогынхоо 10% хүртэлх дүнгээр торгуулах юм. 

🔹Хятад Intel (INTC) болон AMD (AMD)-н чипийг ашиглахыг хориглов. Тухайлбал, ЗГ-аас тус 2 компанийн чипийг ЗГ-ын компьютер болон серверт ашиглахыг хориглосон шинэ журмыг танилцуулаад буй. Түүнчлэн тэд Microsoft (MSFT)-н Windows үйлдлийн систем болон гадаадад үйлдвэрлэсэн программ хангамжийг өөрсдийн шийдэлд нийцүүлэн ашиглах гэнэ. 

🔹Америкийн ХО сангууд BlackRock (BLK)-н БОНЗ-ын үйл ажиллагааг эсэргүүцэн $13.5 тэрбумыг буцаан татаад байна. Улмаар BlackRock Climate Action 100+ амлалттай холбоотой ХО-аа багасгахаа ч мэдэгдэж байв. Тус $13.5 тэрбум нь BlackRock-н удирдлагад буй нийт хөрөнгийн 0.1% орчмыг эзлэх хэмжээний дүн аж. 

🔹Хятад гадаадын хөрөнгө оруулагчыг бодлогоор дэмжихээ мэдэгдэв. Өнгөрсөн 23-24-ны өдрүүдэд Хятадад ОУ-ын бизнесийн форум болж Apple (AAPL), Qualcomm (QCOM) тэргүүтэй компаниудын CEO нар оролцсон юм. Хятадын ГШХО 2023 онд сүүлийн 33 жилийн түүхэн доод түвшинд хүрсэн тул ЗГ-аас ийнхүү ХО-ыг нэмэгдүүлэхээр ажиллаж буй. 

  • Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн / АХБ-ны төсөл: Барилгын ажил, бараа, үйлчилгээний гэрээгээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай бол сонирхоод үзээрэй. 👉 (Link)

  • Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)

  • Санхүүгийн мэргэжилтэн / АХБ-ны төсөл: Хөгжлийн төслийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай нэгнийг хайж байна. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Юу болов? "Дэлхийн мөнгөний 7 хоног 2024" аяны нээлт Баян-Өлгий аймагт боллоо. (LemonPress)

  • Сонирх: Уншиж байхад илүүдэхгүй имэйл товхимлууд. (Buffer)

  • Галзуу юм бэ? Маршаллын арлууд дээрх хүн дээр хийсэн туршилт. (Diplomat)

  • Тийм үү? А төлөвлөгөөнд итгэж болохгүй. (HBR)

📢 Найзаа уриад мерч ав

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER