• Lemon Press
  • Posts
  • 💀 IHC-н 5 жил: Амлалт ба сүйрэл

💀 IHC-н 5 жил: Амлалт ба сүйрэл

Монголын AI тусгаар тогтнол | Хотын $400 саяын таталт | SoftBank-н их наядын бонд

POWERED BY

Morning! Манайхан дунд хэрэгтэй байж болохуйц нэг нийтлэл хуваалцъя. Хэрэв AI хөрөнгө оруулалтаас бодит ашиг, ROI харахгүй байгаа бол AI-г байгууллагынхаа шийдвэр гаргах процесст бодитой интеграци хийх сонирхолтой бол ЭНД дарж HBR-с гаргасан нийтлэлийг уншаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: ЗГ Европын Хөрөнгө Оруулалтын банктай хамтран ой, байгаль хамгаалал, био эдийн засгийг дэмжихээр €200 сая хүртэлх санхүүжилт татахаар болсны сацуу Дэлхийн банктай хамтран $100 саяын холимог санхүүжилтийн хөтөлбөр эхлүүлэхээр болов

MSE: Есөн Шижир Инвест ББСБ-ын 10 жилийн ойн хүрээнд гаргасан ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны захиалга эхний өдрөө 100% биелж, амжилттай хаагдлаа.

UB: COP17-н үеэр зохион байгуулагдсан Хотын дарга нарын чуулга уулзалтын үеэр нийслэлд $400 сая орчмын хөрөнгө оруулалт татсан гэнэ.

🤖 Монгол Улсын AI тусгаар тогтнол

Монгол Улс үндэсний дата дэд бүтэцтэй болохоор эрчим хүчний хэмнэлттэй, тооцооллын AI чип үйлдвэрлэгч Blaize® (BZAI)-тэй хамтран ажиллахаа зарлалаа. 

  • 🔎 Хаанахын, ямар учиртай компани билээ? Уг компани “computing” буюу тооцооллын AI чипээрээ алдартай. 2010 онд Intel (INTC)-н инженерүүд хамтран үүсгэн байгуулж, өнгөрсөн жил Nasdaq дээр гарсан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь $68.6 сая. 

🗞️ Юу болов? 

Өчигдөр COP17 Blue Zone-д ЗГ болон Blaize®-н талаас тус компанийн үүсгэн байгуулагч, CEO Динакар Мунага́ла хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Талууд Монголд бие даасан, эрчим хүчний хэмнэлттэй AI тооцоолох чадавх хөгжүүлэх, “Sovereign by Design” бодлогыг дэмжих төдийгүй Монголыг Зүүн хойд Азийн төвийг сахисан, бүрэн эрхт AI байршил болгох зорилтын хүрээнд 6 чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. 

  • 🇲🇳 “Sovereign AI” гэдгийг маш энгийнээр тайлбарлавал, аливаа улс гаднын технологиос хэт хамааралгүйгээр өөрийн гэсэн дата төв, AI тооцооллын дэд бүтэц, үндэсний хэл дээрх AI загвар, өгөгдөл болон программ хангамжийн экосистемийг хөгжүүлж, дотоодын AI чадавхтай болохыг л хэлж байгаа юм. 

  • 🏃‍♀️ Өдгөө Энэтхэг, Өмнөд Солонгос, Японоос эхлэн дэлхий даяар 67 улс өөрийн гэсэн AI чадавхтай болохоор “Sovereign AI”-н араас идэвхтэй хөөцөлдөж буй. 

  • 🎓 Энэ жил төрийн өмчийн их, дээд сургуульд сурахад дунджаар ₮6 сая шаардлагатай. (gogo)

  • 🏠 Шинэ Зеландын хамгийн том хотын орон сууцны хямралаа шийдсэн түүх. (FT)

  • 🐎 Монголын PUBG Mobile-н шинэ үе XIII зуун шиг дэлхийг байлдан дагуулж байна. (news.mn)

  • 🩺 Өдөрт 10 мянга биш 6-8 мянга алхах нь урт наслахад хангалттай байж магад. (SpaceDaily)

📌🔻 Бизнесүүдийн ашиг буурчээ

Энэ сарын "Бизнес Пульс" судалгаанд 122 бизнес эрхлэгч хамрагдсан бөгөөд борлуулалт, ашигт ажиллагаа буурсан, санхүүжилт болон зардлын дарамт өндөр байгаа үр дүн гарлаа.

Гол индексүүд ба нөхцөл байдал

  • Одоогийн нөхцөлийн индекс = 28.4: Бизнесүүдийн ашигт ажиллагаа болон борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс буурчээ.

  • Бизнесийн итгэлийн индекс = 33: Бизнес эрхлэгчид цаашдын өсөлтөд итгэл муутай байгаа бөгөөд үйл ажиллагаагаа идэвхтэй тэлэхээс илүү эрсдэлээс зайлсхийж, болгоомжлох хандлага давамгайлж байна.

  • Хүчин чадлын ашиглалт = 60.3%: Бизнесүүдэд сул нөөц их байгаа төдийгүй эрэлт бага тул шинэ хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн хөшүүрэг хязгаарлагдмал байгаа аж.

  • Ирэх 3-6 сарын хүлээлт = 36.7: Ойрын хугацаанд бизнесийн орчинд хүчтэй сэргэлт гарна гэх хүлээлт дундаас бага түвшинд байна.

Гол дарамтууд

  • Санхүүжилтийн дарамт = 72.3: Зээлийн өндөр хүү, барьцааны шаардлага бизнесийн өсөлтийг хязгаарлаж байна.

  • Зардлын өсөлт = 60.5: Түүхий эд, цалин, тээврийн өртөг ашигт ажиллагаанд дарамт учруулж байна.

  • Захиргааны дарамт = 57.9: Татвар, тайлагнал, зөвшөөрөл, гаалийн үйл ажиллагаа хүндрэлтэй байна.

  • Гол бэрхшээлүүд: Татварын дарамт (4.04) болон эрэлт сулрах (3.14) нь хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байна.

🤔 Paramount алданги төлөх үү?

PSKY: Калифорни мужийн прокурор Paramount болон Warner Bros (WBD) нарын $111 тэрбумын хэлцлийн эвлэрэх уулзалтыг цуцаллаа. Учир нь Paramount компани яриа хэлэлцээний мэдээллийг мушгин гуйвуулж, шударга бус хандсан гэж буруутгагдсан аж. Албаныхан уг нэгдлийг кино болон ТВ салбарт хэт давамгай байдал үүсгэнэ гэж үзэж буй. Хэрэв 3-р сарын шүүх хурлаас өмнө тохирохгүй бол Paramount 10 сарын 1-нээс эхлэн өдөрт $7 саяын алданги төлөх юм.

💀 IHC-н 5 жил: Амлалт ба сүйрэл 

Өнөөдөр Монголын крипто зах зээлд “Инфляцын хэлбэлзлээс хамгаалсан криптовалют” хэмээх сүржин уриатай гарч ирсэн IHC койны 5 жилийн ой тохиож байна. Ойн өдрийг тохиолдуулан мартагдсан хуудсыг сөхье. 

Инфляцын хамгаалалт 🆚 Хөрөнгийн сүйрэл

Их Бит ХХК-ийн гаргасан Whitepaper-т IHC-г дефляцийн зарчимтай, улирал бүр буцаан худалдан авалт хийж, токен шатаан үнэ цэнийг хадгална гэж заасан. Гэтэл 2021 оны 10 сарын 8-нд түүхэн дээд үнэдээ хүрснээс хойш тасралтгүй унаж, 2024 оны 5-р сард доод үнээрээ шал арчсан. Инфляцаас хамгаалах бүү хэл хөрөнгө оруулагчдыг асар том алдагдалд оруулсан нь энэ. 

  • 🤏 Мөнгөөр хэмжигдэнэ: Өчигдрийн байдлаар л гэхэд түүхэн дээд үнэ болох ₮7.8-өөсөө 98.6% унаж ₮0.1 болсон буюу төгрөгөөр биш мөнгөөр хэмжигдэж буй. IHC-г хамгийн өндөр үнэтэй үед нь ₮1 саяар хөрөнгө оруулсан бол одоо ердөө ₮12,820-тэй үлдсэн гэсэн үг. $-оор бол 1IHC койн = $0.00003056.

📌🤐 4 жил өнгөрсөн ч шийдэгдээгүй хэрэг

Цаашлаад, IHC-н хэрэглэгчдэд зориулан койноо аюулгүй хадгалах, хоорондоо шууд солилцох, мөнгөө байршуулаад хүүгийн өгөөж авах боломжтой санхүүгийн экосистем байгуулна гэж байв. Гэвч нэг талаас хөгжүүлэлт ч хийгдээгүй нөгөө талаас 2022 оны 5 сарын 22-нд Их Бит ХХК-ийг мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн.

  • 🌶️ Хэргийн халуун: Улмаар 2023 оны 2-р сард IHC-н үүсгэн байгуулагчдын нэг О.Мөнхжинг, араас нь 14 хоногийн дараа Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг холбогдох байгууллагаас 30 хоног хорих шийдвэр гаргасан. Сүүлийн хорих шийдвэрийн араас IHC-н үнэ 1 цагийн дотор 15.9% унаж байж. 

  • ⚠️ Тодорхойгүй: Мөн оны 3-р сард хэрэгт холбогдогсдыг сулласан ч одоог хүртэл холбогдох байгууллагаас Их Бит ХХК-ийг мөнгө угаасан эсэх талаар дорвитой мэдээлэл ч өгөөгүй, буруутгасан шийдвэр ч гаргаагүй байна.

Эцэст нь… IHC-н үнэ сүүлийн 3 жилд тасартлаа сэргээгүй ч өнгөрсөн онд л гэхэд түүхэн доод үнээс 208% өсөөд амжсан. Өөрөөр хэлбэл, энэ койн одоо ч идэвхтэй арилжигдсаар байгаа. Гэтэл эл койноор дамжуулж мөнгө угаасан эсвэл угаагаагүй нь мэдэгдэхгүй завсарт нь хөрөнгө оруулагчид л хэцүүдэж байна. Үнэхээр мөнгө угаасан бол зохих ёсоор нь шийтгээд, угаагаагүй бол Whitepaper дээрх хөгжүүлэлтээ хиймээр юм. 

Нэгэн эр 1949 онд Нью-Йоркийн ресторанд найзуудтайгаа хооллож байгаад хэтэвчээ мартсан нь дэлхийн төлбөр, тооцооны шийдлийг тэр чигт нь өөрчилнө гэж хэн санах билээ. 🤔

ВКонтакте

Энэ бол Америкийн бизнесмен Фрэнк Макнамара. Тэрбээр тус үйл явдлаас жилийн дараа Ralph Schneider-тэй хамтран Diners Club гэх картыг гаргаж, улмаар олон ресторанд 1 картаар төлбөр, тооцоо хийх боломжтой болж байв. Тухайн үед ресторанууд ч, хэрэглэгчид ч ердөө 1 картаар төлбөр хийнэ гэдэгт итгэхэд бэрх байсан цаг буюу хүмүүсийн төдийгүй, хэрэглээний хэв маягийг бут ниргэсэн шийдэл болж, одоогийн бидний хэрэглэж буй зээлийн картуудын үндэс суурь болсон гэдэг.

WSJ

🍋 SoftBank (9984.T) жижиг хөрөнгө оруулагчдад зориулж ¥1 их наядын бонд гаргахаар төлөвлөж байна. Тэд уг бондоо AI тэр тусмаа OpenAI-д $60 тэрбумын хөрөнгө оруулалт хийх амлалтаа хэрэгжүүлэхээр гаргаж буй. Бондын нэгжийн үнэ ¥1 сая байх бөгөөд хүү нь 4.3%-4.9%, хугацаа нь 7 жил байх юм. Юутай ч уг бонд Японы хөрөнгийн зах зээлд 1 компанийн жижиг хөрөнгө оруулагчдад зориулан гаргаж буй хамгийн өндөр дүнтэй бонд болох төлөвтэй байна.  

🍋 COP17-н үеэр "Оюу толгой" ХХК, Эрдэнэс Оюу Толгой ХХК, Rio Tinto хамтран эрчим хүч, усны нөөц гэхчлэн 3 чиглэлд бодит ажил хийхээ зарлалаа. Улмаар эрчим хүчний чиглэлд гэхэд Оюу толгой үйлдвэр дотоодоос сэргээгдэх эрчим хүч авах, энэ чиглэлийн төслүүдийг дэмжин ажиллахаар болсон төдийгүй 5,000 га хүртэл талбайд загийн ой байгуулах, газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлэхээр болов.

🍋 Mongolia Energy Corporation (0276.HK)-н Монгол дахь охин компани MoEnCo ХХК Хөшөөтийн уурхайд ₮2.7 тэрбумаар дэд бүтэц барих гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээг Оргил Ж Трейд” ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд тус уурхайд халаалт, цэвэр болон бохир усны шугам барихаар болоод буй. Хөшөөт уурхайн хувьд Ховд аймгийн Дарви суманд орших баруун бүсийн томоохон нүүрсний уурхай юм. 

🍋 Azzuro Resources Монгол дахь Oval болон Red Hill 2 төслийн хайгуулын нөөцийг анх удаа тогтоов. Уг 2 төслийн нийт зэсийн нөөц 55 сая тн хүрэх боломжтой бөгөөд дараагийн шатанд компани эдгээр төслүүдэд 14 цооног, нийт 5,835 м-ийн өрөмдлөг хийхээр төлөвлөжээ. Үүнээс Oval-д 10, Red Hill-д 4 цооног өрөмдлөг хийх аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.