👊 IG-с хөөгдөх хууль

ҮЦК-ууд: Ашгийн өсөлт рүү | Олон мэдээтэй Tesla | ЗГ хуралдахгүй

POWERED BY

Гэгээн тунгалаг өглөөний мэнд! The Matrix киноны фэнүүд байна уу? Өнөөдөр уг киноны гол дүр болох Киану Ривзийн төрсөн өдөр тохиож байна. 62 насыг зооглож байгаа ажээ. Түүний тоглосон Shiver кино ирэх оны 8-р сард нээлтээ хийх төлөвтэй байгаа юм байна шүү. 🎥📽️

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Өнгөрсөн 8-р сард Монголбанк 3 тн үнэт металл худалдан авч, он гарснаас хойших нийт худалдан авсан үнэт металлын хэмжээ 11.9 тн-д хүрлээ.  

AZ9: Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Azzuro Resources (AZ9.AX) Монгол дахь Red Hill төслийн эхний шатны өрөмдлөгөөр 550 метрийн суналтаар зэс-алтны хүдэржилтийг баталгаажуулж, өндөр агуулгатай хэсгүүдийг илрүүлжээ

SCO: Киргизстаны Бишкек хотноо болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Коммунист намын дарга Ши Жиньпин нар уулзаж, хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах, Эрдэнэбүрэнгийн УЦС, Монгол, Хятад, Оросын төмөр замын төв коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

🌈 ҮЦК-ууд: Ашгийн өсөлт рүү

Энэ оны эхний хагаст цэвэр ашгийн үзүүлэлтээр тэргүүлсэн 10 үнэт цаасны компани (ҮЦК)-ийн нийт хөрөнгө ₮166 тэрбумд хүрчээ. Энэ нь жилийн өмнөхөөс ойролцоогоор ₮49 тэрбум буюу 42% өссөн дүн. Ер нь энэ хэд маань 1 жилийн хугацаанд хэр сайн ажиллав аа? 

🤩 Гайхмаар ашгийн өсөлт 

ТОП-10 ҮЦК-ийн тайлант үеийн ашиг нийлээд ₮37.3 тэрбум болсон нь 2025 оны ижил үеийнхээс 2 дахин өндөр дүн юм. Өөрөөр хэлбэл, ҮЦК-уудын баланс томрохоос гадна хөрөнгөө ашиг болгон хувиргах чадвар сайжирчээ.

  • 😲 Нийт ашгийн 1/3: Хамгийн тод жишээ нь Голомт Капитал. Нийт хөрөнгө нь жилийн өмнөхөөс 73% өсөж ₮34.5 тэрбум, ашиг нь 170% өсөж ₮12.2 тэрбум болжээ. Улмаар тус компани 10 ҮЦК-ийн нийт цэвэр ашгийн 32.1%-ийг дангаараа бүрдүүлсэн байна. 

  • 📌 4 жилийн рекорд: Сонирхолтой нь, сүүлийн 4 жилийн эхний хагас жилийн тайланг харвал Голомт Капитал ҮЦК цэвэр ашгийн үзүүлэлтээрээ тасралтгүй тэргүүлсэн байгаа юм. Учир нь тэдний арилжаанд оролцож байгаа дүн байнга өсөж буй. Энэ оны эхний хагаст л гэхэд 223% өсөж ₮389.2 тэрбум болжээ

  • 📈 Өсөлтийн хувиар тэргүүлэгч: Мандал Капитал Маркетс ҮЦК-ийн хөрөнгө нэг жилийн дотор 71%, ашиг нь 262% өсөж ₮4.2 тэрбумд хүрсэн аж. Угаас тэд Чингис хаан хөрөнгийн биржийн арилжааг базсан билээ. 

🏦 Сүүлийн 2 жилийн түүх 

2024-2026 оны мөчлөгийг харахад хамгийн сонирхолтой өөрчлөлт нь том тоглогчдын хурд. 2026 онд эхний 10-ийн ашигт Голомт, Тэнгэр, Мандал, Апекс зэрэг ҮЦК-иуд гол жин дарж байна. Харин 2024 оны мөн үед алдагдалтай ажиллаж байсан Тэнгэр Капитал 2026 онд ашгаараа 2-т эрэмбэлэгдсэн нь зах зээлд шинэ хүчтэй тоглогчдын байр суурь нэмэгдэж буйн илрэл болж байна.

  • ⚠️ Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс юу хүсэв? (iToim)

  • 🤕 Баян аав, ядуу аав номын зохиолч $1.2 тэрбумын өрөнд оров. (VanityFair)

  • 📖 Энэ хичээлийн жилтэй холбоотой заавал мэдэх 15 зүйл. (graph.mn)

  • 🗻 Альпийн нурууны хайлж буй мөнх цасыг хөгжмийн фестиваль аврах уу? (TheEconomist)

🔋 Олон мэдээтэй Tesla 

TSLA: Энэ долоо хоногийн эхээр Tesla-н нэгж хувьцааны үнэ 5.5% өсөж, $367.9-т хүрлээ. Үүнд тус компанийн жилд 100 ГВт хүчин чадалтай нарны эрчим хүчний үйлдвэр байгуулахаар ажиллаж эхэлсэн болон маргааш буюу 9 сарын 3-нд болох “Cybercab” арга хэмжээ, цаашлаад бүрэн өөрөө жолоодох систем (FSD), роботакси (robotaxi)-ийн төлөвлөгөө голлон нөлөөлсөн аж. Мөн энэхүү өдөр $TSLA-н хувьцааны арилжааны хэмжээ 60.9 сая ширхэгт хүрсэн нь сүүлийн 3 сарын дунджаас 46% өндөр үзүүлэлт болжээ.

👊 IG: Хүн гэдгээ баталж чадахгүй бол хөөгдөнө

Instagram хүн болж дүр эсгэсэн AI хаягуудыг хайж олоод шийтгэж эхэллээ. Товчхондоо тус платформ анх удаа AI инфлүнсэрүүдийн эсрэг хөдөлж эхэлсэн байна.

🤔 AI инфлүнсэрүүдийн эрин 

Анзаарсан бол сүүлийн жилүүдэд цахим ертөнцөд бодит хүн эсвэл AI эсэх нь ялгах аргагүй инфлүнсэрүүд олшрох болсон. Тухайлбал, 2023 онд 1 сая гаруй дагагчтай AI инфлүнсэр 150 орчим байсан бол өдгөө 400 гаруй болжээ. Цаашлаад, AI инфлүнсэрүүдийн зах зээлийн хэмжээ энэ оны байдлаар $11.7 тэрбумд хүрч, 2032 он гэхэд $154.6 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа

  • 🧮 Сонирхолтой нь, AI инфлүнсэрүүдийн контентын хандалт бодит инфлүнсэрүүдийнхээс 3 дахин их буюу дундаж “engagement” нь 5.7% байдаг гэнэ. Энэ дундаас Lu do Magalu гэх AI инфлүнсэр 2024 онд 74 брэндтэй хамтран ажиллаж, $2.5 саяын орлого олсон буюу 1 постоос дунджаар $34,320 олжээ. Галзуу. 

🗨️ Юу өөрчлөгдөж байгаа вэ? 

Ойрын хугацаанд цахим ертөнцөд AI инфлүнсэрүүд улам ихсэж, тэр хэрээрээ энэ зах зээлд эргэлдэх мөнгө нэмэгдэх нь тодорхой байгаа тул Meta (META)-н IG дээрх AI инфлүнсэрүүдийг ялган таних тэмдгийг хэрэглэж, олон нийтэд AI гэдгээ анхнаасаа мэдээлэл л гээд байгаа юм. Улмаар IG "AI creator" гэх тэмдэглэгээгээ "AI-generated profile" болгон өөрчилсөн байна. 

  • 💁‍♀️ Шалтгаан: Meta-н судалгаагаар хүмүүс IG дээр дагаж буй хаягийн ард бодит хүн бус AI байсныг мэдэх үед маш таагүй хүлээж авдаг гэнэ. Нэгээхэн жишээ нь бол Aitana Lopez тэргүүтэй бодит ертөнцөд огт оршин байдаггүй ч бодит фитнес модель шиг аяглаж байгаа тул “би AI шүү” гэдгээ "AI-generated profile" гэх тэмдэглэгээгээр мэдэгдэх ёстой болж буй. 

  • 💥 Үр дүн: Хэрэв AI инфлүнсэрүүд уг тэмдэглэгээг тавиагүй нь баригдвал контентын сувгийг нь хумьж, хайлтын алгоритмаас арчигдах боломжтой юм.  

Эцэст нь… Дэлхий нийтээр инфлүнсэр маркетингд төвлөрөөд сүртэй удаагүй л байна. Гэтэл AI-н хөгжил яван явсаар бодит инфлүнсэрүүдэд ч нөлөөлөх магадлалтай болов. Гэсэн ч сүүлийн үеийн хэрэглэгчдийн худалдан авалтын зан хандлагын судалгаагаар AI-р бүтээсэн сурталчилгаа, AI инфлүнсэрүүдийн сурталчилж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүст таашаагдахгүй, хүрэхгүй хэвээр л байгаа. Магадгүй цаг хугацаа урссаар бид AI-д дасаад ирвэл уг хандлага өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй л юм. 

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэ

Энэ Даваа гарагт Засгийн газраас анх удаа ₮40 их наядыг давсан зардалтай ₮2.3 их наядын алдагдалтай төсвийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Манай лимонууд энэ төсвийг дэмжиж байна уу?

Login or Subscribe to participate in polls.

🖨️📑 6 сар хорны хэрэглээг ITStore даана

Амжаад аваарай! Canon брэндийн албан ёсны дистрибьютер ITStore оффист хэрэглэхэд  тохирох Maxify GX7070 загварын принтерт 4+4 буюу 8ш хорны бэлэгтэй болголоо. Ингэснээр 6 сар хүртэлх хугацаанд принтерийн хорны зардлаа ITStore -р даалгачихна шүү дээ. 📢

🔎 Canon-н цувралуудтай танилцвал:

  • Шингэн хортой: Тасралтгүйгээр олон хуудас хэвлэхэд зориулагдсан, маш түргэн хэвлэдгээрээ онцлог.  Хорыг нь цэнэглэх, засвар үйлчилгээг авахдаа хялбар аж.

  • Лазер:  Хуулийн фирм, нотариат зэрэг хар цагаанаар хэвлэл их хийдэг газарт яг тохирох загвар гэгддэг. Учир нь тонер маш удаан хэрэглэгддэг,  нэг хуудсыг маш бага зардлаар хэвлэнэ.

  • Хувилагч: Оффист заавал байх шийдэл бөгөөд network cloud холболт аюулгүй байдлын шийдэл зэрэг байгууллагад хэрэгтэй бүгдийг багтаасан загвар гэж болно. Тус загварууддаа 2 жилийн гэрээт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг байна.

Урт настай, удаан жаргалтай принтерүүдээ нэг шинэчлээд авна биз ээ. 🦾

Getty Images

🍋 Өчигдөр Хонконгийн хөрөнгийн бирж дээр Shein (0625.HK) IPO хийж, олон нийтээс $1.7 тэрбумыг татан төвлөрүүллээ. Ингэхдээ Shein нэгж хувьцаагаа HK$48.6-оор үнэлж, нийт 280 орчим сая ширхэг хувьцааг арилжаалсан аж. Гэвч татварын шинэ зохицуулалт болон компанийн санхүүгийн алдагдал хөрөнгө оруулагчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлж, $0625.HK-н нэгж хувьцааны үнэ 4.2% буурч HK$46.5 дээр хаагджээ.

🍋 Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож буй тул өнөөдөр Засгийн газар хуралдахгүй. Оросын Владивосток хотноо энэ сарын 1-4-ний хооронд зохион байгуулагдах тус уулзалтад Ерөнхий сайд Н.Учрал оролцож, нэгдсэн хуралдаанд үг хэлэх төлөвтэй байна. Мөн чуулга уулзалтын хүрээнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж, Оросын төр, засгийн удирдлага болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийх гэнэ.

🍋 FTC болон 22 мужийн Ерөнхий прокурор нар Amazon (AMZN)-г зар сурталчилгаа эрхлэгчдээс $20 тэрбумыг илүү төлүүлсэн хэмээн шүүхэд өгчээ. Тус компанийг 2019 оноос хойш зар сурталчилгааны журамдаа өөрчлөлт оруулж, нэмэлт хураамжаар компаниудаас $20 тэрбумын орлого олсон байж болзошгүй хэмээн үзсэн аж. Харин $AMZN-н зүгээс тус өөрчлөлт нь зар сурталчилгааны зардлыг өсгөх бус 2021-2025 оны хооронд $8 тэрбумыг хэмнэхэд нь тусалсан гэж мэдэгдээд байна.

🍋 “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг Эрдэнэс Тавантолгой ХК 9 сарын 3, 4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Өдөрлөгт НЗДТГ, УБЕГ, СЗХ, Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE), ҮЦТХТ, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож, хувьцааны данс нээх, нотариатын зөвлөгөө авах болон 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл авах боломжийг иргэдэд олгох аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.