• Lemon Press
  • Posts
  • 😱 Хятадын ХЗЗ-ээс $6.3 их наяд арчигдлаа

😱 Хятадын ХЗЗ-ээс $6.3 их наяд арчигдлаа

Уул уурхайн компаниудын сайн дурын кодекс үнэлгээ | ONDO-н бэлэг | Хятадын ХЗЗ-ээ аврах бодлого

POWERED BY

Баасан гаргийн мэнд ээ! Амралтын өдрүүдээр юу хийх гэж байна даа? Ямар нэг ажил төлөвлөөгүй бол энэ Бямба, Ням гарагт Sky Resort-д “Улаанбаатарын өвлийн наадам 2024” болох гэж байгаа шүү. 🎿  

*Нэг өдрийн өөрчлөлт

MRTD: ЗТХЯ 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

GOV: Гал түймрийн хохирол, нөхөн төлбөрийг ЗГ-ын нөөц сангаас гаргахаар боллоо

MOFA: ХХААХҮЯ энэ онд нийт ₮36.1 тэрбумыг салбарын жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэд зарцуулна.

🫡 Уул уурхайн компаниуд хэр хариуцлагатай вэ? 

Өнөөдөр уул уурхайн компаниудын өөрсдийн үйл ажиллагаанд хийсэн сайн дурын кодекс үнэлгээтэй танилцах болно. 

  • Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) 2019 онд хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс үнэлгээг 8 зарчим, 6 хамрах хүрээ, 29 шаардлагатайгаар боловсруулсан байдаг. Ингэснээр наанадаж хариуцлагатай уул уурхайг хариуцлагагүйгээс нь ялгах, цаашлаад тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэж, тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэх юм. 

Тайлангаа танилцуулъя хө!

Одоогоор 5 уул уурхайн компанийн өнгөрсөн оны тайлан танилцуулагдсанаас “Оюу толгой” ХХК гэхэд өөрсдийн үйл ажиллагааг 100%, Энержи Ресурс ХХК болон Платинум Ланд ХХК 91.6%, SouthGobi Sands 83% гэж тус тус үнэлсэн байна. Тус үнэлгээг хараад яаж үнэлэв гээд бодож байвал бол ЭНД-ээс дэлгэрэнгүй унших боломжтой шүү. 

Ярьж ханалаа одоо хийж эхлэх үү?

Хариуцлагатай уул уурхай гэдэг нь энгийнээр уул уурхайн бизнес улсын ЭЗ, ард иргэдийн ахуй амьдрал, байгаль орчинд элэгтэй байх л явдал. Тийм ч болохоор сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон. Ярьдаг нь олон ч хэрэгжүүлж байгаа нь хэд билээ, гэсэн…

Өнгөрсөн оны байдлаар хариуцлагатай уул уурхайн кодекст 37 компани нэгдэж үйл ажиллагаагаа тайлагнахаар болжээ. Гэтэл Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 300 орчим ААН байдгаас 60% нь л тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс сайн дурын үндсэн дээр өөрсдийн үйл ажиллагааг дүгнээд тайлагнадаг нь 37 л гэхээр нэлээн чамлахаар. 

  • Хэн нь хэн бэ? Уг нь уул уурхайн салбарынхан кодекс үнэлгээгээ тайлагнаад эхлэхээр хэн нь хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж байна, хэн нь хариуцлагагүй байна гээд хар цагаанаар нь харахад амар болно. Энэ хэрээрээ үнэхээр хариуцлагатайгаар бизнес эрхэлж буй компаниудын нэр хүнд ч нэмэгдэх давуу талтай.  

Эцэст нь… Уул уурхайн компаниуд өөрсдийн үйл ажиллагааг ингээд үнэлж дүгнээд тайлагнах болсон нь сайшаалтай. Гэсэн ч тайлагнаж байгаа компаниуд цөөхөн дээр иргэд ч хараад өнгөрдөг биш хяналт тавьдаг болж байж л жинхэнэ утгаараа хариуцлагатай уул уурхайг цэцэглүүлэх байхдаа. 

🙊 Богино настай дээд амжилт

MSFT: Microsoft-н зах зээлийн үнэлгээ анх удаа $3 их наядыг давсан ч буцаад $2.9 их наяд болж унав. Өнгөрсөн Лхагва гарагт тус компанийн хувьцааны үнэ 1.5% өсөж $404.7-т хүрснээр түрхэн зуур Apple-н араас шил даран дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 2 дахь компани болсон юм. Сонирхуулахад Microsoft-н хувьцааны үнэ он гарснаар 10.9% өсөөд байна.

🎁 Шинэ хэрэглэгчдэд бэлэгтэй

ONDO шинэ хэрэглэгчдэдээ зориулан 50GB дататай, дэлхийн хаанаас ч сүлжээндээ хязгааргүй ярьдаг дугаарыг ₮5000-өөр авах урамшуулал зарлалаа. 

  • Бонус бэлэг: Түүнчлэн ONDO-н бүх хэрэглэгчид энэ оныг дуустал сүлжээндээ үнэгүй ярьж, SMS илгээх эрхтэй болохоос гадна бусад сүлжээнд ч тодорхой хэмжээнд ярих, SMS илгээх эрх дагалдах гэнэ. 

💹 Хятад сэргэх үү?

Хятадын ХЗЗ-ээс $6.3 их наяд арчигдлаа. 2021 онд оргилдоо хүрч байсан тус зах зээл ийнхүү унахад юу нөлөөлөв? Хятад хэрхэн арга хэмжээ авах гэж байна вэ?

Нээлттэй мэдээлэл

Хятадын төр санхүү, ЭЗ-ийн тоон мэдээллээ олон нийтэд зарлахаа больсноос үүдэн хөрөнгө оруулагчдын Хятадын ЭЗ-т итгэх итгэл алдарсаар. Улмаар гадаадын хөрөнгө оруулагчид өнгөрсөн оны II улирлаас энэ оны 1 сарын 19 хүртэл тус улсын ¥173.7 тэрбумын үнэлгээтэй үнэт цаасыг зараад байна. Тэгвэл үүний эсрэг Хятадын ЗГ ямар хариу арга хэмжээ авахаар болов?

50/50 

  • Мөнгө урсаж орлоо: Хятадын төв банкнаас банкнуудын заавал байлгах ёстой нөөцийг 2 сарын 5-наас эхлэн 0.5 нэгж хувиар бууруулж 7% хавьцаа хүргэхээр болжээ. Үр дүнд нь зах зээлд ¥1 их наядын хөрөнгө орж ирэх юм.

  • Хатуухан сануулга: Дотоодын ХЗЗ-ээ босгох гээд байхад гадаад руу хөрөнгө оруулаад байвал хэн дуртай байх вэ? Тодруулбал Бээжинд төвтэй Америкт хөрөнгө оруулдаг санд Шанхайн Хөрөнгийн Биржээс оффшор хөрөнгө худалдаж авахаа багасгах албан бус мэдэгдэл ирсэн байна.

  • Гаднаас дотогшоо: Мөн төрийн өмчит байгууллагуудын оффшор данснаас ¥2 их наядаар Хонконгийн биржээр дамжуулан дотоодын үнэт цаасыг худалдаж авахаар болсон аж. Түүнээс гадна дотоодын ХОС-гууд ¥300 тэрбумаар өөрсдийн хувьцааг авч дэмжих нь ээ.

  • Эрсдэлийг хаана: Гэхдээ ХЗЗ-ийн тогтворгүй байдлыг бууруулах хэрэгтэй тул төрийн өмчит Citic Securities (6030.HK) жижиг хөрөнгө оруулагчдад хувьцаа зээлэхээ больж, стратегийн хөрөнгө оруулагчдын шаардлагыг ихэсгэжээ. Гэвч энэхүү short арилжааг хорих арга 2015 оны уналтад нөлөөлөөгүй билээ.

Дүгнэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлийг сэргэхийг хүлээж байгаа бол Хятад арга хэмжээгээ ар араас нь гаргалаа. Ингээд харахаар аливаа улс ЭЗ-аа сайжруулахын тулд хөрөнгө оруулж, тус ХО-аас үүдэх эрсдэлийг тооцоолдог байх нь. Гэвч Монгол олдсоноороо хөрөнгө оруулах бус бэлэн мөнгө болгоод тараачих гээд байх юм…

⚒ Томчуудаас суралцахуй

Rio Tinto (RIO)-н Гвиней дахь төмрийн хүдрийн “Simandou” төсөл 27 жил дараалан хойшлогдсоны эцэст одоо л эхлэх гэж байгаа билээ. Тэгвэл бид дэлхийн хамгийн том уул уурхайн төслийн эргэн тойрон дахь асуудал болон Монголын уул уурхайн асуудлыг хөндлөө.

Дараах номыг таагаарай. 📚

Бяцхан тусламж: "Аз жаргалтай ханхүү" номыг хэн бичсэн билээ? Тэгээд бод, бод.

🖼️ 🤵🧓

📣 БиоПлас цагаан сарын гарын бэлгийн хямдрал зарлалаа

Цагаан сар айсуй! Гэр бүлийн гишүүд, өвөө эмээ, байгууллагынхаа ахмадууддаа өгөх бэлгээ сонгож амжаагүй бол эрүүл мэнд, эрч хүч сэргээх барагшуныг сонирхоод үзээрэй

Хоргүйжүүлэх барагшун 

Биологийн идэвхт болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Алтан Биоплас ХХК 2017 оноос эхлэн хор тайлах, дархлаа сэргээх БиоПлас брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлсэн аж. Сонирхуулахад тэд цагаан сарын бэлгийн захиалга авч байгаа төдийгүй бүх төрлийн барагшундаа 50%-ийн хямдрал зарлажээ.

  • Хямдрал нь зөвхөн 1 сарын 22-31 өдрүүдэд үргэлжлэх юм байна шүү. 

Лавлах утас: 77110409, 88105320

InfoWorld

🔹IBM (IBM)-н 2023 оны IV улирлын орлого өмнөх жилээс 4% өсөж $17.4 тэрбумд хүрэв. Улмаар цэвэр ашиг 7% өсөж $10.3 тэрбум болжээ. Тэдний программ хангамжийн орлого 3.1% өсөж нийт орлогын 43.1%-ийг дангаараа бүрдүүлсэн байна. Тайлангийн араас хувьцааны үнэ 7.6% өсөж $187.2-т хүрээд буй.

🔹Өнгөрсөн онд Тавантолгой төмөр зам ХХК 2 сая тн ачаа тээвэрлэжээ. Тодруулбал 2022 оны 9-р сард ашиглалтад орсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 266.4 мянган тн ачаа тээвэрлэсэн бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн ачаатай нийлэн ийнхүү 2 сая тн-ыг тээвэрлэсэн байна.

🔹Тээвэр хөгжлийн банкны чанаргүй зээл 2023 онд 4.4 нэгж хувиар буурч 8.7%-д хүрлээ. Тэдний олгосон цэвэр зээл 20.8% өсөж ₮672.4 тэрбумд хүрч, хүүгийн орлого 38.5% өсөн ₮117.6 тэрбум болов. Гэхдээ хүүгийн зардал 61.5% өссөнөөр цэвэр ашиг дөнгөж 0.4% өсөн ₮10.7 тэрбумд хүрсэн байна.

🔹Сүүлийн 20 жилд олгосон газар болон нийтийн тээврийн асуудлаар олон нийтийн сонсгол зохион байгуулна. Тодруулбал Улаанбаатар хотын газар олголт, нийтийн тээврийн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах түр хороо байгуулж Хууль зүй, дотоод хэргийн сайд ахлахаар болжээ.

  • Оролц: Оюутнуудын дунд зохиож буй эрдэм шинжилгээний хурал. (Монголбанк)

  • Мэд: 2 сарын 1-нд цахим бүртгэл нээгдэх 2025 оны Австралийн тэтгэлэг. (AustraliaAwardsMongolia)

  • Унш: Хиймэл оюун болон крипто олборлолт хэр их цахилгаан хэрэглэж байна вэ? (TheVerge)

  • Аял: Энэ оны шилдэг 50 хот. (TimeOut)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.