🔴 $31.5 их наядын өр

Богд банкны аудитлагдсан тайлан болон Америкийн гадаад өрийн талаар тоймлов.

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ. Заа, зуны хамгийн том хөгжмийн наадам Playtime-н “late bird” тасалбараа авч амжсан уу? Энэ жил Америкийн поп хамтлаг Cigarettes After Sex ирнэ гээд гол усаар нэг шуум болж байна даа. Ажлынхаа хажуугаар ЭНД дарж тэдний цомгийг сонсоорой. 🤘🎸

*Нэг өдрийн өөрчлөлт

BOE: Английн төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлж 4.25% болгов.

FED: Америкийн банкнуудын Холбооны Нөөцийн Сангаас авсан хөнгөлттэй зээл өнгөрсөн 7 хоногт өдөрт дунджаар $117 тэрбумд хүрч түүхэн дээд хэмжээ тогтоолоо.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт ₮14.6 тэрбумын арилжаа хийгдсэний ₮5 тэрбум нь анхдагч дээр арилжаалагджээ.

🕵🏻‍♂️ Богд банкны аудитлагдсан тайлан

Нээлттэй компаниудын ил тод байдал ямар байх ёстой утгаар нь харуулж буй Богд банк өнгөрсөн оны гүйцэтгэлдээ аудит оруулаад дахин нийтэд танилцууллаа.

Ашиг 76.9% өсөв

Тэдний нийт зээл өнгөрсөн онд 41% өсөж ₮208.6 тэрбумд хүрчээ. Үүний 63.7% буюу ₮132.8 тэрбум нь бизнесийн зээл байв. Мэдээж зээлийн хэмжээ өссөнөөр тэдний хүүгийн орлого 70.8% өсөж ₮45.6 тэрбум хүрчээ.

Цаашлаад ашигт ажиллагаа 79.9% өсөж ₮19.1 тэрбум болов. Энэхүү ашигт ажиллагаа нь тэдний нийт хөрөнгийн өгөөжийг бусад нээлттэй банкнуудаас өндөр байлгаж чадсан ба Богд банкны ROA харьцаа 4% байсан бол Голомт банк (GLMT)-ных 1.1%, Төрийн банк (SBM)-ных 2.3% байв.

Харилцах, хадгаламж 58.5% өсөв

Богд банк (BOGD)-ны харилцах, хадгаламжийг аудит хийгдээгүй тайланг гармагц 53.8% өсөж ₮188.5 тэрбумд хүрсэн тухай хүргэж байсан. Тэгвэл тэдний харилцах, хадгаламжийн хэмжээ аудит хийсний дараагаар 58.5% өсөж ₮217.2 тэрбум болсон байна. Тэгвэл тэдний харилцах, хадгаламжийг илүү нарийн харцгаая.

  • Иргэд 55.6%: Арилжааны банкнуудаас 1 жилийн хугацаатай энгийн төгрөгийн хадгаламждаа хамгийн өндөр хүү (13.7%)-тэй тус банкны харилцах, харилцах хадгаламжийн 55.6%-ийг иргэдийн харилцах, хадгаламж бүрдүүлж буй. Үүн дотроо 87.6% буюу ₮105.8 тэрбум нь хугацаатай хадгаламж аж. Үүний дараагаар хувийн сектор 41.9% буюу ₮40.5 тэрбум байв.

Компанийн үнэлгээ

Өнгөрсөн 7 хоногийн хаалтын ханшаар нь тооцсон Голомт банк (GLMT)-ны P/B харьцаа 1.04 байсан бол Төрийн банк (SBM)-ных 1.03 байв. Энэ нь тэдний үнэлгээ эзний өмчтэй ижил үнэлэгдэж буйг илтгэх юм. Харин Богд банкны P/B харьцаа 0.92 байсан нь тэдний үнэлгээ бусад 2 нээлттэй банктай харьцуулахад хямд байгааг илтгэнэ.

Эцэст нь... Бараг эхний улирал дуусаж байхад өнгөрсөн оны тайлангаа гаргаж буй ХК-иуд бусдаасаа суралцах хэрэгтэй болов уу.

🚘 Алдагдал дагуулсан EV

F: Ford 46 жилийн турш Америкийн хамгийн өндөр борлуулалттай ачааны машиныг үйлдвэрлэсэн ч цахилгаан автомашины үйлдвэрлэл нь алдагдал хүлээсээр. Тодруулбал, Ford EV-тэй холбоотойгоор 2021 онд $900 сая, 2022 онд $2.1 тэрбумын алдагдал хүлээсэн бол энэ жил $3 тэрбумын алдагдал хүлээх төлөвтэй байна. Гэсэн ч компани 2023 онд тавьсан $9-$11 тэрбумын ашгийн зорилтоо биелүүлнэ гэж найдаж байгаа аж.

Америкийн өр юу болов?

Америкийн гадаад өр 2022 оны 1-р сард анх удаа $30 их наядын босгыг давж байсан. Тэгтэл 1 жилийн дотор тус дүн 4.8% өсөж $31.5 их наядад хүрээд байна.

Зураглал

Он гарсаар Америкийн гадаад өрийн хэмжээ $31 их наядыг давж ирэх 6-р сар гэхэд өрийн таазыг нэмэгдүүлэх эс бөгөөс өр төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрэх эрсдэл үүсэв. Тус өрийг задлан харвал хамгийн ихээр жин дарж байгаа нь Америкийн ЗГ-ийн эзэмшиж буй $12.3 их наядын бондын өр байв. Цаашлаад хамтын сангууд $2.8 их наядыг, Нийгмийн даатгалын сангууд $2.7 их наядыг буюу хамгийн том хэсгийг тус тус бүрдүүлдэг аж.

  • Задаргаа: Дээр дурдсан болон бусад хэсгүүд нийлээд ЗГ-ийн $24.5 их наяд буюу нийт өрийн 78%-ийг бүрдүүлдэг. Харин өрийн үлдсэн 21.9%-ийг гадны орнууд эзэмшиж байна.

  • Нарийн харвал, Япон нь Америкийг ЗГ-ийн $1.1 их наядын үнэ бүхий бондын хөрөнгө оруулагч буюу нийт өрийнх нь 4%-ийг даадаг. Тэдний араас Хятад жагсах ч 4 жилийн өмнөхтэй харьцуулахад эзэмшил буй бонд нь 30% буурсаар удаалах болов.

Дефолт зарлах уу?

Хэдий тэдний гадаад өр түүхэн дээд түвшиндээ хүрсэн ч одоохондоо шүдний өвчин болчихгүй байсаар. Учир нь:

  • Дэлхийн валют: Тэд ямарваа өрийн хэрэгсэл гаргахдаа $-оор гаргадаг нь валютын зөрүүнээс үүсэх алдагдал 0 гэсэн үг.

  • ДНБ-д: Гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ийнх нь 120%-тай дүйж байгаа. Гэсэн ч энэ нь гадаад өр нь ДНБ-ийхээ 259%-тай тэнцэх Японтой харьцуулахад ЭЗ хэмжээг нь харсан ч тийм ч муу үзүүлэлт биш юм.

Эцэст нь… Хэдийгээр Америк дефолт зарлана гэдэг инээдтэй сонсогдож магадгүй ч 2011 онд Америкийн зээлжих зэрэглэл дээд түвшин болох AAA-аас AA+ болгон буурч зах зээл хэсэгтээ л хямарч байсан.

Банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл хэд байгааг харцгаая.

  • 2017/02: ₮12.5 их наяд

  • 2018/02: ₮13.7 их наяд

  • 2019/02: ₮17.1 их наяд

  • 2020/02: ₮17.2 их наяд

  • 2021/02: ₮17 их наяд 

  • 2022/02: ₮21.1 их наяд

  • 2023/02: ₮22.4 их наяд 

Өнгөрсөн сарын байдлаар банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл ₮22.4 их наядад хүрсэн нь жилийн өмнөхөөсөө 6.2%, 6 жилийн өмнөхөөс 79.2% тус тус өссөн дүн аж.

🔹 The HU in the Metaverse. Энэ Пүрэв гаргийн 21 цагт The HU хамтлаг дэлхийн хамгийн анхны метаверс дахь рок тоглолтыг хийх гэж байна. Нэгэн үдшийг The HU-тэй өнгөрүүлж, Монгол өв соёлоо дэлхийд таниулах аялалд хүч нэмцгээе. 🤘

🔹 Биткойны (BTC) арилжаа Binance (BNB)-д төвлөрсөөр. Өнгөрсөн сард бирж дээр арилжаалагдсан нийт Биткойны 81% нь Binance дээр хийгджээ. Мөн BTC/USDT хослолын арилжааны хэмжээ нь гол өрсөлдөгч Coinbase-с (COIN) 38 дахин өндөр аж.

🔹Хүнс, ХАА-н тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв. Түүнчлэн жилийн ₮1.5 тэрбумаас доош борлуулалтын орлоготой ААН-ийн орлогын албан татварыг 90% хөнгөлж, жилийн 3%-5% хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна.

🔹Deutsche Bank (DBK.DE)-ны хувьцааны үнэ доошоо. Тус банкны зээлийн эрсдэлийн своп огцом өссөнөөр хувьцааны үнэ нь энэ сарын эхнээс 35.7% буурч $8.54-т хүрлээ. Түүнчлэн UBS (UBSG.SW) Credit Suisse (CSGN.SW)-г аварсан явдал хөрөнгө оруулагчдыг банкны салбарт найдахаас эмээхэд хүргээд байна.

Тав тухыг эрхэмлэгч таны сонголт

Тав тухыг эрхэмлэгч хүмүүс байна уу? Та бүхэнд дуулгах нэг таатай мэдээ бидэнд байна.

Тэр юу вэ гэж үү? Тэр бол Lazy Bag Mongolia юм. Энэхүү “bean bag” нь оффисын орчинд хамгийн эмх цэгцтэй, шинэлэг хэв маягийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой билээ. Түүнчлэн орчин үеийн, чөлөөтэй ажиллах боломжийг бүрдүүлсэн байгууллага бүхний сонголт гэхэд хилсдэхгүй бүтээгдэхүүн юм.

Мэдээж хэрэг “bean bag”-г гэр, оффис гэлтгүй амралт зугаалга, зуслан, хүлээлгийн танхим гэх мэт олон газруудад байршуулах боломжтой.

Lazy Bags Mongolia-н хувьд тав тухтайн дээр харшил өгөхгүй, чанартай материалаар хийгдсэн маш хөнгөн энэхүү буйдан нь хамгийн эрэлт хэрэгцээтэй “тавилга” гэнэ шүү.

  • Tech: OpenAI ChatGPT-г өргөтгөв. (TechCrunch)

  • Bid: Manchester United-г хэн худалдаж авах гэж байгаа гээч? (CNA)

  • Opinion: Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм, эдийн засагт үзүүлж болох нөлөө. (Lemon Press)

  • Review: Silicon Valley Bank-ны хийсэн зөв зүйл. (HBR)

  • Даваа: Газар шим үйлдвэр ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхэлнэ.

  • Мягмар: Японы хэрэглээний үнийн үндсэн индекс гарна.

  • Лхагва: Европын төв банкны мөнгөний бус бодлогын хурал болно.

  • Пүрэв: Bank China (BACHY)-н тайлан гарна.

  • Баасан: Их Британийн ДНБ-ий үзүүлэлт танилцуулагдана.

Reply

or to participate.