- Lemon Press
- Posts
- 🎉 Google 25 нас хүрлээ
🎉 Google 25 нас хүрлээ
Юнител ба тэтгэлэг | Улаанбаатар бонд | Amazon-н шүүхийн асуудал
POWERED BY
Hey! Бидний MongolNFT-тэй хамтран гаргаж буй “Эртэч NFT” өнөөдрөөс худалдаанд гарна шүү. Уг NFT нь ₮33,333-ийн үнэтэй байх бөгөөд 100 ширхэг л худалдаалагдах юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт
UB: Улаанбаатар хотын анхны бонд 17.2%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай байх ба анхдагч зах зээлийн захиалга ирэх 7 хоногт эхэлнэ.
MNG: Монгол ОУ-ын худалдааны төвтэй экспортын стратегийн II үе шатыг дуусгах техникийн тусламж үзүүлэх гэрээ байгуулж, уул уурхайн бус экспортын стратегийг боловсруулна.

🍋🎁 See The Future
Өнөөдрийн дугаарт бид Голомт Банктай хамтран 30 хүнд Si дебит карт бэлэглэхээр боллоо. 💳
Ямар онцлогтой карт вэ? Уг картаар дэлхийн хаана ч төгрөг, доллароор гүйлгээ хийх боломжтой ба даатгалын үнэ төлбөргүй үйлчилгээнд хамрагдах зэрэг олон төрлийн хөнгөлөлт урамшууллыг багтааж буй. Түүнчлэн ₮2 саяас дээш цалингийн орлоготой эсвэл ₮20 саяас дээш хадгаламжтай харилцагч картыг нээлгэх шалгууртай юм.
Харин манай эртэч уншигч нар уг шалгуурыг үл харгалзан доорх Unique Referral холбоосыг 2 найздаа илгээж, тэрхүү 2 найз чинь Referral холбоосоор имэйлээ товхимолд бүртгүүлэхэд л хангалттай. 🤩
Хэрхэн шалгаруулах вэ? Хамгийн түрүүнд 2 найзаа бүртгүүлсэн 30 хүн эрхийн эзэн болох ба бид имэйлээр холбогдох болно.
🔗 Картын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

🌍 Юнител групп ТОП-уудын эгнээнд

Юнивишн ХХК IPV6 нэвтрүүлэлтийн хувиар 180 улсаас ТОП 32-т багтаж буй. Улмаар тэд IPV6 нэвтрүүлсэн амжилтаа ОУ-д танилцуулж тэтгэлэгт хамрагджээ. 👏
🟢 APNIC & Юнивишн
Ази Номхон Далайн нийт 56 улсын Сүлжээ мэдээллийн төв буюу АPNIC нь 40 улсын харилцаа холбооны салбарын 500 гаруй зочдыг хамруулсан хурал зохион байгуулсан юм. Энэ удаагийн хуралд Юнител Группийн IPv6 нэвтрүүлэлт бүс нутгийн хэмжээнд анхаарал татсан, үлгэр жишээ төсөл болсон тул өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Компани маш богино хугацаанд IPv6 нэвтрүүлсэн гэж үнэлэгдэн $211,409-ын тэтгэлэгт хамрагдсан аж.
Яаж зарцуулах вэ? Тэд АPNIC-с авсан тэтгэлгээ өрхийн болон мобайл сүлжээнд интернэт протоколын шинэ хувилбарыг үргэлжлүүлэн нэвтрүүлэх, инженер техникийн ажилчдын технологийн мэдлэгийг бататгах, нэмэгдүүлэхэд зарцуулах аж.
ТОП 3️⃣2️⃣
Түүнчлэн Юнивишн ХХК нийт өрхийн интернэт хэрэглэгчдийнхээ 80%-ийг IPv6-д амжилттай нэвтрүүлснээр IPV6 нэвтрэлтийн хувиар Монгол дэлхийд ТОП 32-т жагсаж буй. Ер нь IPv6 орон даяар нэвтэрснээр ямар давуу тал үүсэж байгаа вэ?
Дуусашгүй нөөц: Хамгийн өргөн хүрээнд ашиглагдаж буй IPv4-н боломжит хэмжээ дэлхийн хүн амын талд л хүрэлцээтэй бол IPv6 нь дэлхийн бүх хэсгийг хаяглаж болох асар их нөөцтэй.
Хурд & Чанар: IPv6-г нэвтрүүлснээр видео, онлайн тоглоомын хугацааны хоцрогдол багасаж, дамжуулах чанар сайжрах аж. Мөн IPv6 нь шифрлэлт, нэвтрэлт, танилт зэрэг аюулгүй байдлын сайжруулсан функцуудыг хангах юм.
Үр өгөөж: Интернэт сүлжээнд холбогдож буй төхөөрөмжийн тоо хэмжээ жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж буй. Үүнээс шалтгаалан IPv4-н үнэ ч сүүлийн 5 жилийн хугацаанд 3 дахин өсжээ. Тэгвэл Монгол IPv6-руу шилжсэнээр IPv4-т зарцуулах гадаад валютын урсгал дотооддоо хадгалагдаж байна.
Эцэст нь… Энэ мэт чихэнд чимэгтэй мэдээ сонсохоор уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөл бүрээр солонгоруулах, технологи экспортлох ирээдүй ойртож байгаа мэт санагдах юм даа.

⚖ 172 хуудас гомдол
AMZN: Холбооны Худалдааны Комисс Amazon-г шүүхэд өгчээ. Шалтгаан нь Amazon дээр бараагаа борлуулдаг гуравдагч этгээдүүдээс илүүтэй өөрсдийн платформ, үйлчилгээг сурталчилахад давуу байдал үүсгэж, шударга бусаар сурталчилсан гэв. Улмаар тэднийг зах зээл дэх давуу байдлаа ашигласан эсэхийг тогтоолгохоор 17 муж шүүхийн маргаан эхлүүллээ.

🎂 Google 25 нас хүрлээ

Өчигдөр бидний хайрт, түшигт анд Google мэндэлсний 25 жилийн ойн баяр тохиолоо. За тэдний хол ойрын сонин хачныг багцалъя.
25 жилийн ой + тусгай Doodle
Тэртээ 1998 онд Google үүсгэн байгуулагдсанаар өдгөө бид өөрт төрдөг хэдэн мянган асуултынхаа хариулалтыг 1 товшилтоор л авах боломжтой болжээ. Хүнээр бол GenZ үеийг төлөөлөх Google өнгөрсөн 25 жилд 4.3 тэрбум хэрэглэгчтэй болж зах зээлийн үнэлгээ нь $1.6 их наядад хүрээд буй. Энэ нь Өмнөд Солонгосын 2022 оны ДНБ-тэй тэнцүү дүн юм шүү. Үргэлжлүүлээд, тэдний талаарх сонирхолтой баримтыг сонордуулахад,
Doodle: Google-н нүүр хуудас дээрх логог Doodle хэмээдэг бөгөөд өнгөрсөн 25 жил Google 5,000 гаруй Doodle-г бүтээсэн байна. Энэ жилийн хувьд бол дээр харагдаж байгаа шиг Google-н үе үеийн Doodle-г харуулсан хийцтэй байгаа.
Бизнес талаас: Компанийн өнгөрсөн 5 жилийн орлого тасралтгүй өсөлттэй байсан. Харин ашиг нь 2021 он хүртэл өсөж байсан ч өнгөрсөн онд анх удаа $59.9 тэрбум болж буураад буй. Энэ нь зар сурталчилгааны орлого буурсан гэх шалтгаантай тийм ч учраас компани үүлэн технологийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй.
Google-н ирээдүй
Google-н CEO Сундар Пичайгийн компанийн ирээдүйн талаарх захидалд, тэд шинэ боломжийг эрэлхийлж технологио дараагийн шатанд гаргах хүсэлтэй байгаа бөгөөд үүнд AI гол үүрэг гүйцэтгэнэ хэмээв. AI гэснээс тэд саяхан AI-н салбарт түншлэх шинэхэн түншээрээ Antrophic-г сонгож $300 саяын хөрөнгө оруулалт хийсэн билээ.
Алсын хараа
Google-н яриад байгаа AI ирээдүй хөөрхөн амжилттай явж байгаа. Тухайлбал, Google-н AI болох Bard-н сарын хэрэглэгчийн тоо 30 саяыг даваад буй. Түүнээс гадна өнгөрсөн 7 хоногт Google Bard-г Gmail, Docs, Maps зэрэг Google-н апп-уудтай интеракц хийж ажилладаг болсныг зарласан юм.
Эцэст нь… ChatGPT-н эхлүүлсэн AI халуурал буурах тийшээ хандаад эхэлсэн. Энэ нь Google шиг технологийн акулууд өөрийн гэсэн AI-г гаргаж, энэ зүгт илүү анхаарах болсонтой холбоотой. Гэснээс Google болон түүнтэй төстэй платформ байдаггүй байсан бидний амьдрал ямар байх байсан бол?


English Jagran
🔹Google Podcasts ирэх жил YouTube Music-тэй нэгдэнэ. Ингэхдээ Google Podcast-н хэрэглэгчдийг шинэ апп руу шилжүүлэхийн тулд нэмэлт шинэ функцүүдийг санал болгож буй. Улмаар Apple (AAPL) дуу болон подкастын нэгтгэлээс хоцорч буй ганц компани болов.
🔹OpenAI $90 тэрбумаар үнэлэгдэж, хувьцаагаа зарж магадгүй. Тэд ирэх жилд $1 тэрбумаас их орлого олох тооцоогоо танилцуулан, хувьцаа зарах хэлэлцээрээ эхлүүлжээ. Хэрэв хэлэлцээр бүтвэл шинээр хувьцаа гаргах биш, ажилчид өөрсдийнхөө хувьцааг зарах гэнэ.
🔹Golomt Capital Championship-н 28 дахь 7 хоногт TОП-100 оролцогчийн багцын 81.74%-ийг хувьцаа болон ETF бүрдүүлсэн байна. Харин үлдсэн хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байна. Үргэлжлүүлээд, ТОП-100 оролцогчийн тус 7 хоногийн өгөөж 24.25% байсан аж.
🔹Binance (BUSD)-н орлого энэ жилд 70% унав. Компанийн Гүйцэтгэх захирал ажлаа өгч, SEC-тэй шүүхийн маргаантай байгаа тэд ийнхүү уналтад ороод байна. Америкийн ХЗЯ компанийн Гүйцэтгэх захирал Чанпен Жаогийн байцаалтыг үргэлжлүүлж байгаа аж.
🔹Elixir Energy (EXR.AX) Өмнөговь дахь Nomgon X цооногийг амжилттай өрөмдлөө. Улмаар олборлолтыг эхлүүлж, хий гарган авахаар ажиллаж байна. Компанийн Гүйцэтгэх захирал Нейл Янг энэ онд илрүүлсэн нөөцөө дараа жил ашиглаж эхэлнэ хэмээн дурджээ.

Найман шалгуураар үнэлдэг #AsiaPowerIndex-ээр Монгол Азид 26 орноос 24-т бичигдэж бна. Ө.х Азид нөлөөлөл хамгийн сул орнуудын нэг гэсэн үг. Манай өмнө Лаос, хойно Непал, Папуа Шинэ Гвиней бна. Энэ хооронд ОХУ-ын Ази дахь нөлөө суларсаар бна.
power.lowyinstitute.org/countries/mong…
#Mongolia— Dolgion Aldar (@Dolgiona)
2:47 AM • Sep 27, 2023



Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply