💥 GLMT: Галзуу өсөлт

Туркменистаны хаалттай төрх | BOGD-н ээлжит тайлан | Hyundai India-н IPO

POWERED BY

Morning! Өнөө Нямбаатар маань Нийслэлийн Засаг даргаар улиран томилогджээ. Ирэх 4 жилд нийслэлд эрчим хүч, зам тээврийн салбарт нэлээд олон ажил хийгдэнэ. Урагштай байх болтугай л гэе даа. 

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Ерөнхий сайд ШХАБ-ын гишүүн орнуудын хуралдаанд оролцоно

MSE: ХААН Банк (KHAN)-ны Ногоон бонд хөтөлбөрийн II шат буюу стратегийн хөрөнгө оруулагчдад зориулан $-оор гаргах бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 10 сарын 15-нд хүлээн авна

AUS: Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 💥 GLMT: Галзуу өсөлт

Цэвэр ашгаа 2.7 дахин нэмэгдүүлсэн Голомт банк (GLMT)-ны III улиралтай ний нуугүй танилцъя. Тус банканд хэдийнээ хөрөнгө оруулсан болон багцдаа нэмэх гэж байгаа уншигчид анхаарлаа нааш нь. 

🎄 4 улирлын ногоон гацуур

Голомт банк сүүлийн жилүүдэд бүх үзүүлэлтээ огцом өсгөж, жилийн бүх улиралд ногоон тоотой тайлан гаргадаг болсон. Энэ оны III улиралд ч мөн харилцах, хадгаламж нь ч 10.9% өсөж, цэвэр зээл нь жилийн өмнөхөөсөө 68.9% нэмэгдэж ₮6.9 их наядад хүрсэн байна. Түүнчлэн Голомт банкны сүүлийн 7 жилийн хөрөнгийн өсөлт банкны салбарын активийн өсөлтөөс бага зэрэг буюу 1.6 нэгж хувиар өндөр байгаа юм. 

  • 🤑 Илүү их ашиг: Одоогоос 5 жилийн өмнө тус банкны цэвэр ашиг хүүгийн орлогынх нь 11.4%-тай тэнцэж байсан бол одоо 37.3%-тай тэнцэж буй. Энэ нь банкны үйл ажиллагааны үр өгөөж сайжирсныг харуулж байна. Улмаар Голомт банкны нэгж хувьцаанд ногдох ашиг жилийн өмнөхөөсөө ₮269.3-өөр нэмэгдэж ₮430.6-т хүрлээ. 

  • 📌 Илүү чанартай: Уг банкны цэвэр зээлийн хэмжээ үлэмж хэмжээгээр буюу ₮2.8 их наядаар нэмэгдсэн ч чанаргүй зээлийн харьцаа нь 3% буюу банкны салбарын II улирлын дунджаас 2.9 нэгж хувиар доогуур байна. 

🔍 Нарийн харъя 

Цаашлаад, тэдний P/B харьцааг өчигдрийн хаалтын ханшаар тооцвол 0.7 байгаа юм. Түүнчлэн эздийн өмчийн өгөөж (ROE) нь 28.7% байгаа буюу эздийн хөрөнгө бүрээс $1 оруулсан бол түүнээс $0.287 буюу 28.7 цент ашиг гаргаж байгаа гэсэн үг. Харин Голомт банкны хувьцааны үнийн хувьд өнгөрсөн оны 9 сарын 19-нд доод цэг буюу ₮812.35-т хүрч байсан бол одоо тухайн үеэсээ 33.4% нэмэгдээд буй. 

Эцэст нь… Банкны салбарын томчуудын тайлан ар араасаа гарч, гал асааж байна даа. Бүгд гараад дуусахаар нь харьцуулсан тойм оруулам зээ. 

 📈 Ээлжит тайлан

BOGD: Богд Банкны III улирлын цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 12.7% нэмэгдэж ₮25.1 тэрбумд хүрээд байна. Тус банкны цэвэр зээлийн хэмжээ 64.6%, харилцах хадгаламж нь 40.3% тус тус нэмэгдсэнээр ашиг нь өссөн хэрэг. Сонирхуулахад, тус банкны хувьцааны үнэ он гарсаар 8.9% унаж ₮81-т хүрээд байна. 

🇹🇲 Тэнд хэн билээ? 

Ерөнхийлөгчийн Туркменистан дахь айлчлал дуусаж, айлчлалын дүнд 2 орон гадаад худалдаагаа нэмэгдүүлэх, ХАА, эдийн засаг, соёлын тэргүүтэй чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Туркменистан ч гадаадын хөрөнгө оруулагч нарт халтай гэдгээрээ алдартай даа. 

🗣️👥 Айлчлалын гүнд

Уг айлчлал нь Монголын талаас анх удаа Ерөнхийлөгчийн хэмжээнд тохиосон айлчлал болсон бөгөөд далайд гарцгүй Туркменистаны Ерөнхийлөгч Монголд Каспийн тэнгисээр дамжин ОУ-ын зах зээлд гарахад туслах талаарх мэдэгдэл олны анхаарлыг ихээхэн татав. Цаашлаад, 2 улсын худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд ч хамтын ажиллагааны санамж бичиг зурагдаж хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцээд буй

  • 🎁 Юу байгаа, түүгээрээ: Тус улс нь хивсний үйлдвэрлэлээрээ дэлхийд гайхагддаг бөгөөд түүхий эд болох ноолуурыг “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх талаар ч яриад авав. 

  • 🤵 Бизнесийн хүрээнд: Монгол болон Туркменистаны бизнес форумын үеэр Монголоос хийн хоолой, худалдаа, үйлдвэрлэл, газрын тосны салбарын нийт 44 ААН, Туркменистаны талаас 40 гаруй ААН оролцсоноос харахад газрын тос болон байгалийн хийн салбарт бизнесийн харилцаагаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бололтой. 

🚫💵 ГШХО-г үзэн яддаг орон… 

Бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэснээс тэд Америкийн гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) хийхэд өндөр эрсдэлтэй орны жагсаалтад багтдаг. Товчоор бол тус улс руу ГШХО гагцхүү газрыг тос болон байгалийн хийн салбарт л орохоос бусад салбарт бараг л байдаггүй гэнэ. 

  • ⛽ Газар авсан хүнд суртал: Хэдий жилдээ 70 тэрбум л байгалийн хий экспортолдог дэлхийн 4 дэх байгалийн хийн нөөцтэй улс ч авторитар дэглэм доор идээлсэн хээл хахуул, авлигын сүлжээтэйгээрээ дэлхийд 10-рт тогтмол эрэмбэлэгддэг

  • 💲 Тогтсон ханш: Аймшигтай нь тус улс төрөөс валютын ханшийг зохицуулдаг буюу $1 нь 3.5 Туркменистан манат гэж тогтоожээ. Валютын шилжүүлэг нь зах зээлийн хуулиас гадуур тул бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийх нь амар байдаг учраас бэлэн мөнгөний улс ч гэгдэх нь бий.

Хэдий Туркменистан хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой гэдэг ч сүүлийн 10 жилд нэг ч гадаадын хөрөнгө оруулалттай шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээгүй буюу зөвхөн дотоодын төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг л дэмжиж ирсэн байдаг. Нэмээд тус улсад дотоодын болон гадаадын компаниудад ашиглах бизнесийн бүртгэлийн вэбсайт байдаггүй төдийгүй компанитай болъё гэвэл 6 сар хүлээж, дийлэнхдээ танил талаараа л олж авдаг гэнэ. 😨 2 орны хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж болох ч бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлд бол ээ дээ мэдэхгүй… 🥶

Excel-н нүдэнд тааруулан дүрс оруулах хялбар арга зааж өгье. 👀 

Яаж вэ гэвэл, оруулахыг хүссэн зургаа сонгоод үндсэн цэсийн Picture Format ➡️ Place in Cell цэсийг сонгоно. Уг цэс нь сонгосон зургийг нүдний хэмжээнд автоматаар тохируулж өгдгөөрөө онцлог юм. Туршаад үзээрэй. 😉

🗺️ Сөүл, Токио, Хөххот руу хямдаар нис

Нислэгийн тасалбараа эрт захиалбал илүү хямд байдаг шүү. Тэгвэл Budget-Friendly агаарын тээвэрлэгч Aero Mongolia-н тасалбарын үнэтэй танилцацгаая. 📢

Aero Mongolia нь Сөүл, Токио болон Хөххот чиглэлд зорчигчдодоо тогтмол хямд үнийг санал болгодгоороо онцлог юм. 

  • 🇰🇷 Сөүл чиглэлд: 1 талын тийзээ ₮656,884; харин 2 талын тийзээ ₮1,124,818,

  • 🇯🇵 Токио чиглэлд: 1 талын тийзээ ₮920,992; харин 2 талын тийзээ ₮1,609,996,

  • 🇨🇳 Хөххот чиглэлд: 1 талын тийзээ ₮423,250; харин 2 талын тийзээ ₮635,660-аар тус тус аваарай.

🎫 Гэснээс, Aero Mongolia-н тасалбарыг тасалбар борлуулагч бүх агентлагаас захиалах боломжтой юм байна шүү.

☎️ Холбогдох утас: 70103030

Viafirma

🍋 Өчигдрийн байдлаар иргэн болон ААНБ-д нийт 1,287,187 цахим гарын үсэг олгожээ. Тодруулбал, УБЕГ-аас 1,127,388 иргэнд цахим гарын үсэг олгосон бол тоон гарын үсэг олгогч компаниуд болох Tridum Key-д 14,920, Mon Pass CA-д 76,389, болон Newcompass-д 42,131 гарын үсэг тус тус олгосон байна. 

🍋 Hyundai India Энэтхэгийн түүхэн дэх хамгийн том IPO-г хийлээ. Тэд зах зээлээс $3.3 тэрбумыг босгосон бөгөөд энэ нь өнгөрсөн 7-р сард Америкийн зах зээлд IPO хийсэн Lineage (LINE.O)-н IPO-н араас орох буюу 2024 оны дэлхийн 2 дахь том IPO болох нь. Цаашлаад тэд ирэх оны эхээр Энэтхэгт үйлдвэрлэсэн анхны EV-гээ худалдаанд гаргах аж.

🍋 Монгол Ази тивийн бүс нутгийн хүчний индексэд 27 улсаас 24-рт жагсжээ. Уг судалгаа нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, дипломат нөлөөлөл зэрэг 8 шалгуурт үндэслэн Азийн улс орнуудын бүс нутаг дах нөлөөллийг тодруулдаг. Монгол батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаар 22-р байранд бичигдэж буй нь хамгийн хүчтэй үзүүлэлт болсон бол, хямралыг давах чадвараар 25-р байранд бичигдсэн нь сул үзүүлэлт болжээ. 

🍋 Хиймэл оюун ухааны чипийн эрэлт нэмэгдсэнээр TSMC (TSMC.SA)-н III улирлын ашиг нь өмнөх оны мөн үеэс 40% өсөх төлөвтэй байна. Улмаар компанийн энэ оны III улирлын ашиг $9.27 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа юм. Сонирхуулахад, тэд Apple (AAPL) болон Nvidia (NVDA)-н гол ханган нийлүүлэгчээр ажилладаг бөгөөд уг компаниуд TSMC-н орлогын 25% гаруйг бүрдүүлдэг аж.

  • Network Engineer / CallPro: Сүлжээний техник хангамжийг тохируулах, сүлжээний гүйцэтгэлийг тасралтгүй үнэлж, сайжруулах чадвартай хүн байна уу? 👉 (Link)

  • Борлуулалтын менежер / Gobi Group K.K: Япон хэлэндээ ус цас, Японы зах зээлийг судалж, бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчлах төрмөл авьяастай хүмүүс байвал ийшээ. 👉 (Link)

  • Хүний нөөцийн менежер / Аглут ХХК: Англи хэлний мэдлэгтэй орчин үеийн залуустай хамтран ажиллах шинэлэг хүний ​​нөөцийн бодлогыг бий болгож, ажлыг удирдан чиглүүлэх хүн хэрэгтэй байна аа. 👉 (Link)

  • 🎯 Бүтээлч байдлаа нэмэгдүүлэх арга. (FastCompany)

  • 📍 Сүхбаатарын талбайд “Жуулчны мэдээлэл сурталчилгааны” төвийг нээжээ. (MNB)

  • 🧭 Дараа жилийн бизнесийн стратеги төлөвлөгөөгөө хэрхэн сайн хийх вэ? (Entrepreneur)

  • 🚀 SpaceX-н түүх бичсэн туршилт. (FoxBusiness)

Reply

or to participate.