- Lemon Press
- Posts
- 🫂 Freelancer-уудыг халамжлах хууль
🫂 Freelancer-уудыг халамжлах хууль
Хөдөлмөрийн орлого ба боловсролын зөрүү | ХО-ын тухай шинэчилсэн хууль | Гэрээт ажилчдын эрхийг хамгаалах хууль
POWERED BY
Morning! Өнөөдөр бол хэн нэгэнд талархсан сэтгэгдлээ илэрхийлэх өдөр. Биднийг уншдаг, сонсдог, үздэг та бүхэнд баярлалаа. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам батламжлагдлаа.
NSO: Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1% өсөж, шинэ орон сууцны дундаж үнэ м^2 нь ₮4 саяд хүрлээ.
BOM: Нэг хүнд ногдох бодит ДНБ-ий 1%-ийн өсөлт нь өрхийн бодит орлогыг 0.64%-иар нэмэгдүүлдэг.

🎤 Ч.Хүрэлбаатар: ХО-ын тухай хуулиа шинэчлэхгүйгээр гадаадын ХО яриад хэрэггүй

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй энэ үед уг хуулийг өргөн бариад буй Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өмнө нь 10 удаа өөрчлөлт оруулж байсан. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын онцлог нь юу вэ?
Монголд 1990-2023 оны байдлаар нийт $41.7 тэрбумын гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээс 73% нь уул уурхай, 11% нь худалдаа, үйлчилгээний салбарт, бусад салбарт 16% байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжөөгүй, зөвхөн уул уурхайн салбарт ихээр төвлөрч ирснийг харуулж байгаа биз. Мөн өнгөрсөн хугацааны манай хууль эрх зүйн орчин, бодлогын тогтворгүй байдал, шүүхээр хэрэг шийдвэрлэхэд их хэмжээний хугацаа алддаг зэргээс гадаадын хөрөнгө оруулалт 2012 оноос хойш тасралтгүй буурах хандлагатай явсан.

🤔 Боловсрол цалин 2 хамааралтай юу?

Таны эзэмшсэн боловсрол ажлын байранд тань хэр нийцдэг вэ? Боловсролын илүүдэл болон дутагдал нь таны цалингийн орлоготой шууд хамааралтай аж.
Судалгаа: Монголбанкнаас хөдөлмөрийн орлого ба боловсролын зөрүүг тооцон судалгаа хийжээ. Уг судалгааг 2010-2022 оны Ажиллах хүчний судалгаанд тулгуурлан боловсруулсан байна.
Юу гээд байгаа юм бэ?
Ажлын байрандаа тохирсон боловсролтой ажилтантай харьцуулахад боловсролын илүүдэлтэй ажилтны цалин 6.8%-иар, боловсролын дутагдалтай ажилтных 4.2%-иар бага байгаа аж. Түүнчлэн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллагчидтай харьцуулахад мэргэжлийн зөрүүтэй ажиллагчид 10.5%-иар бага цалингийн орлого олдог байна. Тэгэхээр ажлын байр болон боловсролын түвшин ижил хэмжээнд байх ёстой гэсэн үг үү?
Мэдээж тийм
Монголын хөдөлмөрийн зах зээлийн нийт ажиллагчдын 8.5% нь боловсролын илүүдэлтэй, 13.7% нь боловсролын дутагдалтай. Боловсролын зөрүүг шинжлэхэд нийт ажиллагчдын 47% нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг бол 53% нь мэргэжлийн зөрүүтэй байгаа аж.
Зөрүү ихэссээр: Уг нь бол 2010 онд нийт ажиллагсдын 44.7% нь мэргэжлийн зөрүүтэй байсан бол 2022 онд энэ тоо 63.2% болж өсжээ. Улмаар боловсролын өгөөж 2012 онд хамгийн өндөр буюу 5.8%-д хүрч байсан бол 2022 онд 3% болтлоо буурсан байгаа юм.
Хаана? Салбараар нь харвал хамгийн боловсролын илүүдэлтэй салбар нь бөөний, жижиглэн худалдааны салбар байгаа бол урлагийн салбарт боловсрол хамгийн их дутагдаж буй. Харин боловсролын өгөөж хамгийн өндөр байгаа нь уул уурхай, олборлолтын салбар байна.
Эцэст нь, судалгааны үр дүн нь тухайн ажилтны боловсрол нь цалингийн орлогод эерэг нөлөөтэйг харуулсан юм. Тухайлбал, боловсролд зарцуулж буй жил 1-ээр нэмэгдэхэд цалингийн орлого 3.8% өсдөг байна. Мөн ажилчдыг мэргэжил болон ур чадвар олгох сургалтад хамруулах нь цалингийн орлогод эерэг нөлөөтэй аж. Тэгэхээр шамдан боловсорч, хамгийн гол нь өөрийн боловсролд тохирсон ажлаа хийх нь чухал байх нь ээ.

🚗 Хиймэл оюун ухаант машин
INTC: Intel автомашинд зориулсан хиймэл оюун ухааны тооцоолол хийх чадвартай чипээ танилцууллаа. Тус чипийг Хятадын Zeekr хамгийн түрүүнд автомашиндаа хиймэл оюун ухаант дуут туслах суулгахад ашиглах юм. Мөн Intel чипийн дизайн боловсруулагч Silicon Mobility-г худалдан авахаар болжээ. Ийнхүү хиймэл оюун ухаант машины зах зээлд Nvidia (NVDA) болон Qualcomm (QCOM)-с өөр өрсөлдөгч гарч иржээ.

🫂 Жо Байдены Freelancer-уудыг халамжлах хууль

Жо Байдены Засгийн газар гэрээт ажилтан буюу “Freelancer”-уудын эрхийг хамгаалах хуулийг батлаж ирэх 3 сарын 11-нээс хүчин төгөлдөр хэрэгжихээр боллоо.
Freelancer-уудыг хамгаална
Эрх баригчдын хэлж буйгаар тус хуулийн гол санаа нь “Freelancer”-уудын эрхийг хамгаалж, үндсэн ажилтнуудынхтай адил эрх эдлүүлэхэд орших аж. Ингэснээр компаниуд гэрээт ажилтнуудынхаа өмнө хариуцлага хүлээх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдуулж, цаашлаад илүү цагийг нь бодох гээд үндсэн ажилтнуудаа хэрхэн халамжилдаг тэр бүх давуу эрхүүдийг эдлүүлэх ёстой болж байна. Ингэхдээ,
Хэрхэн: Тус хуулиар компаниуд 6 шалгуураар ажилтнуудаа үндсэн ажилтан уу, гэрээт ажилтан уу, гэдгийг ангилах юм. Ангилал гэж яриад байгаад их учир бий.
Зөрчигдөөд байна шүү дээ: Учир нь барилгын болон хот тохижилтын ажилчид, ачааны машины жолооч, цэвэрлэгч нар үндсэн ажилчинтай нь ижил ажил хийсэн ч гэрээт гэдгээс болж илүү цаг боддоггүй тохиолдол нэлээдгүй. Барилгын ажил хийж буй хүмүүс л гэхэд гэрээт ажилтан байсныхаа төлөө жилд $10,177-$16,729-ын цалинг авч чаддаггүй аж.
Татвар: Тус хуулиар нэг талдаа Freelancer-уудын эрхийг хамгаалах гээд байгаа юм шиг хэр нь нөгөө талд тэдгээр хүмүүсийг үндсэн ажилтан гээд ангилчихвал татвар төлүүлэхэд амархан болно. Ер нь Freelancer-уудын тоог багасгах хууль батлагдлаа гээд наагуур, цаагуур шивэр авир хийгээстэй.
Эсэргүү золигнууд 🤔
Тус хууль Lyft (LYFT), Uber (UBER) тэргүүтэй компаниудыг хэцүүхэн байдалд оруулах нь лавтай. Гэсэн ч тус компаниуд мөчөөгөө өгөлгүй ийм хууль баталлаа гээд жолоочдыгоо үндсэн үү, гэрээт үү гэх ангиллыг эргэн харах шаардлагагүй гэв.
Үгүй тэгээд Uber гэхэд Америк дахь 1.5 сая жолооч нараа бүгдийн хонь хурга ялгаж байгаа шиг ангилна гэхээр яаж дуртай байхав. Гэхдээ 1 ажилтан нь л тус асуудлаар тэднийг шүүхэд дуудлаа гэхэд ялах магадлал өндөр болж байна.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд цахим платформд суурилсан бизнесүүд олшрохын хэрээр нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь тус компаниуд ажилчдаа Freelancer буюу халтуурчид гэж халхлан тус хуулийн үндсэн шаардлагыг ч хангахгүй байгаа аж. Иймээс л ЗГ-аас ажилчдаа ангил! гээд удаа дараа шалгууруудаа нарийсгаад байгаа гэнэ.

₮30.1 тэрбум
2023 онд Боловсролын зээлийн сангаас ₮30.1 тэрбумыг дотоодын оюутны хөгжлийн зээл болон буцалтгүй тусламжид зарцуулжээ.
+4.4%
Тус дүн нь 2022 оноос 4.4% өссөн байна.
19.2%
Нийт зээл, буцалтгүй тусламжийн 19.2%-ийг буюу ₮5.8 тэрбумыг 3,271 оюутанд зээл хэлбэрээр олгов.


CoinGape
🔹SEC-н X буюу Twitter хаяг хакдуулж Биткойны ETF-н талаарх худал мэдээлэл цацагджээ. Мэдээний араас SEC-н дарга тус мэдээг худал болохыг мэдэгдсэн бөгөөд одоогоор тэд Биткойны ETF-н талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Тус мэдээ Биткойны үнийг 6.2% өсөж $47,743.8-т хүргэв.
🔹Олон улсын чанартай Замын-Үүд хуурай боомт байгуулахаар боллоо. Тус хуурай боомтын ТЭЗҮ-ийг энэ оны II улиралд боловсруулж дуусгах аж. Энэхүү олон улсын чанартай боомтыг байгуулснаар тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацааг бууруулж, гадаад худалдааны эргэлтийг сайжруулахад нөлөөлөх юм.
🔹Засгийн газраас цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг батлав. Судалгаагаар 2030 онд цахилгаан машины хэрэглээ 30 мянгад хүрвэл цэнэглэх станцын тоог 15 дахин нэмэх шаардлагатай болох аж. Улмаар Улаанбаатарын 25 цэгт цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөсөн байна.
🔹Төрийн хэмнэлтийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтайгаар УИХ-д мэдүүлнэ. Энэхүү хуулийн төсөл нь орон нутаг дахь төсвийн байгууллагын хуулиар хүлээсэн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэх нь.

Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал / Монголиан Стар Дистрибюшин ХХК: Санхүү стратеги, төлөвлөлтийн чиглэлээр 3+ жил удирдах албан тушаалд ажиллаж байсан бол сонирхоод үзээрэй. 👉 (Link)
Хүний нөөцийн мэргэжилтэн / ДДэш ТВ: Хүний нөөцийн менежментийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжилдээ хайртай хүн байна уу? 👉 (Link)
Салбарын захирал / Газаркапитал партнерс ББСБ: Банк, санхүү, эдийн засаг, даатгалын чиглэлээр 2+ жил ажилласан туршлагатай, манлайлах чадвартай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

Platform: Meta насанд хүрээгүй хэрэглэгчдийнхээ FB болон IG хаяг дээрх контентыг хязгаарлана. (TechCrunch)
Astronomy: NASA-н хүн төрөлхтнийг саран дээр аваачих Artemis хөтөлбөр 2025 он хүртэл хойшлогдлоо. (TheVerge)
Worklife: AI-д халаагаа өгөхгүй ажлын байр. (BBC)
Lemonade: Интерьер дизайнер бол тэтгэвэрт гардаггүй мэргэжил (LemonPress)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply