🚨 Ёс зүйгүй бол BYE!

Шинэ хөрөнгө оруулалтын сан, Fox New болон IPO-н захиалга, хувьцааны үнийн хамаарлын талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Өнөөдөр нэлээн бүүдгэр өдөр болох шинжтэй. Бороо ч орж магадгүй нь. Гэрээсээ гараагүй байвал шүхрээ цүнхлэхээ мартав. Өөрт тань эсвэл өөр нэгэнд ч хэрэг болж магад. Заа тэгээд өнөөдөр ЭНЭ playlist-г сонсоорой. 🌦️

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК-ийн шинээр гаргасан 19.2%-ийн хүүтэй “БЭРС-2” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц нээгдсэн өдрөө 100%-д хүрлээ.

MNG: Монгол болон Польш геологи, уул уурхай, тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Польшийн Элчин Сайдын Яамыг албан ёсоор нээхээр болов.

US: Өдгөө 80 настай Жо Байден ирэх 2024 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ.

IPO-н захиалга болон хувьцааны үнэ

ХААН Банкнаас өмнөх 10 IPO-н захиалгын гүйцэтгэл татан төвлөрүүлэх дүнгээс дунджаар 86% давж, хувьцааны үнэ нь хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн 7 хоногт дунджаар 16.4% өсжээ. Тэгэхээр IPO-н захиалгын гүйцэтгэл өндөр байх тусам хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхлэхэд хувьцааны үнэ өсөх хандлагатай байна.

Гараа сайн бол бариа сайн

ХААН Банкнаас өмнө IPO хийсэн 10 компанийн 9-ийнх нь хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсний дараа өссөн аж. Гэхдээ захиалгын хэмжээ нь татан төвлөрүүлэх дүнгээс ялимгүй давсан компаниудын хувьцааны үнэ бага зэрэг л өсжээ.

  • Жишээ: МХБ (MSE)-ийн IPO-н захиалгын 485.9%-д хүрч, хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн 7 хоногт хувьцааны үнэ нь 62.1% өссөн. Түүнчлэн Мон Бийф (MBF)-ийн IPO-н захиалга 228.1%-д хүрч хувьцааны үнэ нь эхний 7 хоногт 4.9% өсөв.

  • Гэхдээ: IPO-н захиалга нь татан төвлөрүүлэх дүнгээс давсан бүх компаниудын хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ дээр гараад өснө гэсэн үг биш. Богд банк (BOGD)-ны IPO-н захиалга 104.6% болсон ч хувьцааны үнэ нь эхний 7 хоногт 0.2% унажээ.

Шуугиан намжих үед

Дээр дурдсан компаниудын хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ-ийн эхний 7 хоногт өссөн ч, эхний сар дуусаж, “шинэ” гэсэн тодотгол сарних үед эдгээр хувьцаануудын үнийн дундаж өсөлт 16.4%-иас 9.9% болж буурав. Төрийн Банк (SBM)-ны хувьцааны үнэ л гэхэд хоёрдогч ЗЗ дээр гарсан эхний 4 өдрөө тасралтгүй 15% өсөж, дараагийн 4 өдрөө тасралтгүй 15% унасан билээ. Түүнчлэн хэд хэдэн компанийн хувьцааны үнэ анх нийтэд санал болгосон үнээсээ багасжээ. Учир нь,

  • Арилжааны идэвх: Хоёрдогч дээрх арилжааны идэвх эхний 7 хоног өндөр байдаг ч сарын дараа гэхэд 2 дахин буурдаг.

Эцэст нь… Энэ бүхэн зах зээлд оролцогчдын зөн төлөвийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл богино хугацаанд өндөр ашиг олох сонирхолтой буйг илэрхийлж байна. Тэгвэл 183%-ийн гүйцэтгэлтэй хаагдсан ХААН Банкны хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ дээр гараад юу болох бол доо? 🤔

Европын анхдагч

MC.PA: LVMH нь $500 тэрбумын үнэлгээтэй Европын анхны компани боллоо. Учир нь Louis Vuitton, Christian Dior, Moët & Chandon, Tiffany зэрэг дээд зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг тус группийн хувьцааны үнэ энэ онд 30% өсөж дэлхийн хамгийн том 10 компанийн жагсаалтад багтсан аж. Тиймээс тус группийн гүйцэтгэх захирал Бернард Арногийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ $212 тэрбумд хүрч дэлхийн хамгийн баян хүний байр сууриа бэхжүүлээд буй.

Ёс зүйгүй бол BYE!

The New York Times

Fox News өөрсдийн хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлгийн хөтлөгч Такер Карлсонд баяртай гэж хэлэхээр шийджээ. Улмаар Fox Corp (FOX)-н ЗЗ-ийн үнэлгээ 30 минутын $700 саяар унав.

Юу болов?

Fox News Такер Карлсонг орхиж байгаа сургаар Fox Corp-н А ангиллын хувьцаа 5.4% буурав. Түүнчлэн Fox News-н хамгийн өндөр хандалттай шоу буюу 3.7 сая үзэгчидтэй “Tucker Carlson Tonight” шоуг өөр нэрээр үргэлжлүүлэх гэнэ. Өнгөрсөн жил зөвхөн тус шоугаар $77.5 саяын сурталчилгааны орлоод байсан Fox News яагаад ийм алхам хийв?

  • Маргаан: 2020 онд Такер Карлсон Dominion Voting Systems-г Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг будилуулсан гэж мэдээлж байсан. Хариуд нь тус компани Fox News болон Такер Карлсонг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гарган, үүндээ ялж тэднээс $787.5 саяын нөхөн төлбөр авахаар болсон. Сонирхолтой нь, яг энэ шийдвэрийн дараахан Такер Карлсоныг ажлаас нь чөлөөлж байгаагаа зарласан гэхээр тохиолдол лав биш дэг.

  • Жишиг: Fox News өмнө 2 ч алдартай хөтлөгчөө бэлгийн дарамтын хэрэгт холбогдсон хэмээн халж байсан. Харин Такер Карлсоны хувьд тэрээр шоундаа сонгуулийн луйвар болон Ковид-19-ийн талаар худал мэдээлэл түгээсэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, цагаачдыг доромжилсон зэрэг олон ч шүүмжлэлд өртөж байв.

Магадгүй Fox News өөрийн нэр төрийг сэвтээхгүй гэсэн дээ ийм шийдвэрт хүрсэн ч байж болох л юм.

Ёс зүйгүй = Баяртай

Fox News-н шийдвэртэй зэрэгцэн CNN ч 17 жил ажилласан хөтлөгч Дон Лемоныг ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө халах шийдвэр гаргасан. Тодруулбал, Дон Лемон өнгөрсөн 2-р сард эфирээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй 51 настай Никки Хейлиний насны тухай ёс зүйгүй үг хэлсэнтэй холбоотой байв.

Эцэст нь… Ер нь тэгээд л ёс зүйгүй бол хэчнээн чадвартай байгаад ч хаягдана гэдгийн тод жишээ юм уу даа.

  • Нягтлан бодогч (Ньюфосс Проперти): Тэд нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай залуусыг урьж байна. 👉 (Link)

  • Медиа бизнес төлөвлөлтийн мэргэжилтэн (Юнител): Төсөл хөтөлбөр, үйлчилгээ хөгжүүлэх холбогдох судалгаа хийчих санхүү, ЭЗ-ийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй бүтээлч залуус ийшээ. 👉 (Link)

  • Стратегийн шинжээч (Жи Эс 25): Компанийн гадаад, дотоод орчны судалгаа хийх стратегийн шинжээч, менежерийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай хүн байна уу? 👉 (Link)

🍋 Lemonade цувралаа үзээгүй юм биш биз?

Бид Lemonade видео цувралаар орчин үеийн залуус хэрхэн орлогын эх үүсвэрээ бий болгож, аж төрж буй талаар хүргэхийг зорьдог.

Тэгвэл ээлжит Lemonade-н улирлыг бид 2 долоо хоног бүрийн Мягмар гарагт 18:00 цагаас өөрсдийн сувгаар нийтэлж буй бөгөөд өдгөө дараах зочид ороод байна.

  1. Философийн багш, англи хэлний орчуулагч, артист Сексцагаанбогд 

  2. Реклам, зар сурталчилгааны дуу оруулагч Ө.Батбилэг 

  3. Архитектор, интерьер дизайнер С.Билгүүн

  4. Rosewood Hospitality Group-н үүсгэн байгуулагч, ерөнхий тогооч Клифф Арранд 

  5. Bharmoney, Cocktail Catering Service-н үүсгэн байгуулагч, бартендер А.Аварзэд 

  6. Артист Davaidasha

  7. Make Up артист, AnarA's make up-г үүсгэн байгуулагч О.Наранбилэг

  8. Ногоочин Ким Сун Чуль

When life gives you a lemon, make lemonade. Enjoy! 🍋

Invescore NBFI

🔹Рио Тинто Монгол ХХК, Инвескор санхүүгийн групп хамтран хөрөнгө оруулалтын сан байгууллаа. Тодруулбал, тэд Монголын анхны нөлөөллийн ХОС “Инвескор РИ Сайкл”-г үүсгэн, ХО-ын гэрээгээ байгуулав. Уг сан нь хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх бизнесүүдэд хөрөнгө оруулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх аж.

🔹 Coca Cola (KO)-н орлого 2023 оны I улиралд 5% өсөж $11 тэрбумд хүрснээр шинжээчдийн хүлээлтийг давлаа. Улмаар ашиг нь 4% өсөж $6.7 тэрбум болсон байна. Тус өсөлтөд компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн болон Coca Cola-н борлуулалт 3%, Coke Zero Sugar-нх 8% өссөн нөлөөлөв.

🔹“Investment expo 2023”-д оролцох компаниуд. Энэ сарын 29-нд зохион байгуулагдах Монголын хамгийн том ХО-ын экспод Түмэн шувуут (TUM), Тэсо Инвестмент болон ERD Corporation оролцоно. Түүнчлэн экспо дээр Түмэн шувуут ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулагдах юм.

🔹Хятадын төрийн албан хаагчид дижитал юаниар цалинжина. Тус шийдвэр нь 1.5 сая гаруй оршин суугчтай Чаншу хотод ирэх сараас эхлэн хэрэгжих аж. Тодруулбал, тэд эмч, багш, сэтгүүлч зэрэг төрийн албан хаагчдын цалинг дижитал юаниар олгох нь.

🔹Жуулчин Дюти Фрий ХК компанийн хэлбэрээ өөрчилж ХХК болно. Тэд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа үүнийг эцэслэн шийдсэн юм. Мөн хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрхтэй.

За товхимлоо хэр анхааралтай уншдагаа шалгана шүү. Зөвийг нь олоорой. 🤓 

A. МХБ-ийн IPO-н захиалгын 485.9%-д хүрч, хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн 7 хоногт хувьцааны үнэ нь 62.1% өсөв.

B. LVMH нь $50 тэрбумын үнэлгээтэй Европын анхны компани боллоо.

C. Coca Cola-н орлого 2023 оны I улиралд 6% өсөж $11 тэрбумд хүрлээ.

  • Унш: Хуурамч бичиг баримт ашиглан тэтгэвэр тогтоолгосон бол илүү авсан тэтгэврийн мөнгийг буцаан төлөх ёстой. (LegalData)

  • Турш: Хоолны үлдэгдлээр хоол хийх жор. (LittleCook)

  • Сонс: Сансарын цахилгаан шат. (NealFun)

  • Сонирх: Гарын алгаараа дуудлага хүлээн авах боломжтой гэж үү? (TechTeardown)

Зөв хариулт А. МХБ-ийн IPO-н захиалгын 485.9%-д хүрч, хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн 7 хоногт хувьцааны үнэ нь 62.1% өсөв.

Reply

or to participate.