🆘 Хот хөлдөх үү?

Даатгалын эхний хагасын сонжоо | Roblox-г хориглох уу? | $BABA: AI агент

POWERED BY

Өглөөний мэнд ээ!  8 сарын 25-наас эхлэн 3 долоо хоногийн турш дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцохоор боллоо. 9 сарын 1-нд тэгш, сондгой хамаарахгүй зорчино. Тэгш, сондгой амьдралдаа тавтай морил, Улаанбаатарчуудаа! 🚨🚘 

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: ДНБ энэ оны эхний хагаст урьдчилсан гүйцэтгэлээр 5.6% өслөө.

MSE: Хөвсгөл (HVL) 9 сарын 22-нд болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар нэрээ Ард Инвестмент Групп болгон өөрчлөх болон үнэт цаасны бүртгэлээ МХБ (MSE)-ээс Улаанбаатар Үнэт Цаасны Бирж рүү шилжүүлэх асуудлуудыг тус тус хэлэлцэнэ

U.S.: Өчигдөр Трамп Зеленський болон Европын Холбооны удирдагчидтай уулзав

MNG: Америк Монголд хэрэгжүүлж буй $462 саяын дүн бүхий Усны компактын төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

🌗 Даатгалын дан биш эхний хагас

Энэ оны эхний хагаст даатгалын хураамжийн орлого 2024 оны мөн үеэс 10.5% нэмэгдэж ₮245.5 тэрбумд хүрсэн бөгөөд Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 5 ХК-ийн хувьд нийт хураамжийн орлогын 41.7% бүрдүүлсэн аж. 

🦖 Салбарын тойм

Хураамжийн орлогыг задлаад харвал дийлэнх буюу 85.8% нь сайн дурын даатгал, 12.9% нь албан журмын даатгал, 1.3% нь амьдралын даатгал байсан аж. Даатгалын хураамжийн орлого өсөхөд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын хураамжийн орлого 36%, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 11.9%, агаарын хөлгийн даатгалын хураамжийн орлого 40.6% тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

  • 🛡️ Нөхөн төлбөр: Энэ оны эхний хагаст ₮88.2 тэрбумыг даатгалын нөхөн төлбөрт олгосон нь 2024 оны мөн үеэс 26% өссөн дүн болжээ. Голлох шалтгаан нь гэнэтийн осол, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр 75.5%, агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр 2.7 дахин, авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр 14.2% өссөн явдал байв.

🧗🏻‍♂️ $MSE-н хэд маань яав?

Олон нийтэд нээлттэй 5 ХК-ийн энэ оны эхний хагас жилийн нийт хураамжийн орлого 2024 оны мөн үеэс 5.1% өсөж ₮102.3 тэрбумд хүрчээ. Хураамжийн дүнгээр ₮29.1 тэрбумын орлоготой ажилласан Бодь Даатгал (BODI) тэргүүлж байгаа бол удаах байранд ₮22.8 тэрбумын орлого олсон Мандал Даатгал (MNDL) орсон аж. Цаашлаад нухацтай тоо ярья. 

  • 💰 Цэвэр ашиг: $MSE-д бүртгэлтэй 5 ХК-ийн цэвэр ашиг ₮10.6 тэрбумд хүрсэн нь салбарын нийт цэвэр ашгийн 35.3% тэнцэх дүн юм. Тэнгэр Даатгал (TGI)-ын хувьд ₮4.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж бусад ХК-иудыг тэргүүлжээ. Үүний араас ₮2.9 тэрбумын ашигтай ажилласан $MNDL орсон аж. 

Эцэст нь… Санхүүгийн тогтолцооны тулгаар баганын нэг даатгалын салбарын 2025 эхний хагас жил нэг иймэрхүү. Даатгалын компаниудын хувьд үлдсэн хагаст харилцагч татах, орлогоо нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авах бол? 🔮  

 🥊 Roblox-г хориглох уу? 

RBLX: Дэлхий даяар өдөр бүр 111.8 сая хүн тоглодог Roblox-н Америкийн Луизиана болон Калифорни мужийн шүүхэд дуудагджээ. Шалтгаан нь дийлэнх хэрэглэгчид болох хүүхдүүдийн аюулгүй байдал, ёс суртахууны стандартад эрсдэл учруулж болзошгүй хэмээн үзжээ. Америкаас гадна дэлхийн 6 улс аль хэдийн Roblox-г хоригт оруулсан аж. Үүний улмаас компанийн нэгж хувьцааны үнэ 6.3% унаж $117.3-т хүрээд байна. 

  • ⛏️ Монголын уул уурхай ба эдийн засгийн хамаарал. (MineProTV)

  • ⭐️ 2025 онд Generative AI-н тухай хамгийн их уншигдсан нийтлэлүүд. (HBR

  • 📝 Шинэ бүсүүдэд үйл ажиллагаа эрхлэх ААН-ийг урамшуулах талаар санал авч байна. (Ulaanbaatar)

  • 👩🏻‍🍼 Дэлхийн хүн амын төрөлтийн трэндийн талаарх 5 айхтар баримт. (Pew Research Center)

  • 🇲🇳 Тинк Монгол судалгааны институт тун удахгүй нээлтээ хийнэ. (Think Mongol)

🥶 Хахир + бүрхэг өвөлжилт 

Орос энэ оны эхний хагаст 3.1 тэрбум КВт.ц цахилгаан экспортоллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.4% буурсан үзүүлэлт юм.  

⛑️ Гол хүлээн авагчид: Казакстан, Монгол

Тус улсын цахилгаан эрчим хүчний экспорт, импортын цорын ганц оператор болох InterRAO 2025 оны эхний хагаст Казахстанд 1.4 тэрбум КВт.ц, Монголд 0.5 тэрбум КВт.ц, Хятадад 0.2 тэрбум КВт.ц буюу нийт нийлүүлэлтийн 45%-ийг Казахстан, 16%-ийг Монгол, Хятад 8%-ийг тус тус эзэлсэн байна. 

  • 🚨 Онцлох үзүүлэлт: Тус хугацаанд Оросын Хятадад нийлүүлсэн эрчим хүч өнгөрсөн оноос 60% гаруй буурч түүхэн доод түвшинд хүрсэн. Хятадын импорт багассан нь санаа зовних үзүүлэлт ч компанийн зүгээс гол импортлогч Казахстан, Монголын экспорт өндөр хэвээр байх төлөвтэй байгааг мэдэгдсэн юм. 

Туулай 🆚 яст мэлхийн хурдаар

Өнгөрсөн онд бид 2.9 тэрбум КВт.ц буюу нийт эрчим хүчнийхээ 24.6%-ийг импортоор авсан. Хэдий Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч импортын хурдтай харьцуулахад асар удаанаар нэмэгдэж буй. Тодруулбал, өнгөрсөн 5 жилд дотоодын үйлдвэрлэл 22.5% нэмэгдэж өнгөрсөн онд 8.8 тэрбум КВ.ц-т хүрсэн бол тус хугацаанд импорт 68% өсөж 2.9 тэрбум КВ.ц-т хүрээд буй. 

  • ⁉️ Импорт пуужиндах уу? Ядаж байхад яр гэдэг шиг гэмтэлтэй байгаа ДЦС-III нийт дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн 21%-ийг буюу үйлдвэрлэлээрээ ДЦС-IV-н араас орох чухал станц. ЗГ-аас тус станцад онц байдал тогтоож гэмтлийн шуурхай засварлахаар ажиллаж байгаа гэх ч станцын тоноглолын 70%-ынх нь ашиглалтын хугацаа дууссан буюу засаад ч цаашид насжилтыг нь нэмэх боломжгүй аж. 

Бүр болохгүй бол Хятадаас эрчим хүч импортлох гарц гаргалгаа байна гэснээс харахад ирэх өвөл эрчим хүчний импорт пуужиндах төлөвтэй. 

🆘 Энэ өвөл хот хөлдөх үү? 

Ирэх өвөл Улаанбаатарчууд уг асуулттай улаан нүүрээрээ тулах эрсдэл маш өндөр боллоо. Хот тогтой байх уу, үгүй юу гэдэг ирэх 12-р сард ашиглалтад оруулах Бөөрөлжүүлтийн 150 МВт-ын хүчин чадалтай II блокоос шууд хамаарна. Харин дулааны хувьд юутай ч өвлөөс өмнө ДЦС-III-аа засна, харин ачааллыг нь ДЦС-IV рүү шилжүүлнэ гэх. Гэтэл өндөр настай ДЦС-IV энэ бүх ачааллыг даагаад, ирэх өвлийг давж чадах эсэх нь тун бүрхэг. Энэ өвөл хэт хүйтрэхгүй байгаасай гэж залбирахгүй бол Улаанбаатарчууд минь тун хахир өвөл айсуй…

Excel дээр URL, код эсвэл текстийг QR код болгон хувиргах боломжтой гэдгийг мэдэх үү? Томьёо бичихийн оронд Add-in ашиглавал илүү амар. 

  • Excel → Insert → Get Add-ins → дурын QR код үүсгэх Add-in-г суулгана.

  • Линк эсвэл текстээ хүссэн нүдэнд бичнэ.

  • Add-in-г нээж, тухайн нүдийг сонгоход QR код бэлэн болно. 📱

💡 Extra tip: Оруулсан текст эсвэл линкээ өөрчлөхөд QR код автоматаар шинэчлэгддэг Add-in ч байдаг. Видео зааврыг ЭНД дарж үзээрэй.

Tenor

🍋 УИХ ирэх намрын чуулганаар Японтой хийж буй худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах шинэ хуулийг батална. Монгол анхны бөгөөд цор ганц чөлөөт худалдааны хэлэлцээртэй Японтой 90%-ийн алдагдалтай худалдаа хийсээр ирсэн. Уг асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж, 2 орон харилцан стандартаа тохируулах аж. 

🍋 Хонконгийн барилгын компаниуд бондын эргэн төлөлт дээрээ бүдрээд эхэллээ. Оны эхэнд Emperor International (0163.HK) бондын эргэн төлөлтөө төлж чадахгүйгээ мэдэгдэж байсан бол өнгөрсөн 7 хоногт Road King (1098.HK) ижил мэдэгдэл хийлээ. Ирэх жил тус улсын барилгын компаниудын бондын эргэн төлөлт 70% өсөж $7 тэрбум хүрэхээр байгаа билээ. 

🍋 Казакстан Хятад руу чиглэсэн агаарын маршрутаа өргөжүүлэв. Талууд агаарын орон зай дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санамж бичиг байгуулж, улмаар Казахстаны авиа компаниуд Хятадын Ининг хот руу шинэ чиглэл нээхээр болов. Цаашлаад, Казакстаны компаниуд Хятадыг дайран гуравдагч улсууд руу нислэг үйлдэх боломжтой болжээ. 

🍋 Alibaba (BABA) дэлхийн хамгийн анхны B2B арилжааны AI Accio Agent-аа танилцууллаа. Тус AI нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зах зээлийн судалгаа хийж өгөх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, хэдхэн минутын дотор дистрибьютерээ олоход нь тусалж, борлуулалтын процессын 70%-ийг автоматжуулах ид шидтэй AI гэдгээрээ онцлог.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.