• Lemon Press
  • Posts
  • ⭐ Манайд ажиллаад үз!

⭐ Манайд ажиллаад үз!

Ажиллахад таатай компаниуд | Голомт банкны тайлан | Эрчим хүчний үнийн нөлөө

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрснийг мэдсэн үү? 2050 он гэхэд 5 сая болох төлөвтэй байгаа. 🇲🇳

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Өнгөрсөн онд Монголд ирсэн жуулчдын тоо жилийн өмнөхөөс 2.1 дахин нэмэгдэж 644.1 мянгад хүрчээ

NSO: Төгрөгийн хадгаламж өнгөрсөн онд жилийн өмнөхөөсөө 35.7% өсөж ₮17.1 их наядад хүрсэн бол валютынх ердөө 1.8% нэмэгдэж ₮5 их наяд болжээ

CHN: Хятадын Төв банк бодлогын хүүгээ 2.5%-д хэвээр үлдээв.

⚡ Эрчим хүчний үнийн нөлөө

Аж ахуйн нэгж байгууллага (ААНБ)-ын цахилгаан эрчим хүчний үнэ 28% өсөхөд ерөнхий үнийн түвшин 0.7%-иар өсөх тооцоолол гарчээ. Нэлээд нөлөөтэй байгаа биз? 

  • Судалгаа: Монголбанкнаас цахилгаан эрчим хүчний үнийн өөрчлөлтийн бусад бараа бүтээгдэхүүн болон ерөнхий үнийн түвшинд үзүүлэх нөлөөг судалжээ

Заа, яаж нөлөөлнө гэнэ ээ? 

ЗГ-аас 2022 онд ААНБ-ын цахилгаан эрчим хүчний үнийг 28% нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь инфляцыг 0.8% нэмэгдүүлж, усан хангамж, ус зайлуулах системийн бараа бүтээгдэхүүний үнийг 6% өсгөнө гэж тооцоолжээ. Угаас цахилгааны үнэ өсчихөөр урсгал зардал нэмэгдэж, энэ зардал бараа бүтээгдэхүүний үнэд шингэх билээ. 

  • Хэд юм бэ? Ер нь цахилгааны үнэ хэд болохыг мэдэх хүн байна уу? Ихэнх нь сард гарч буй төлбөрөө нэг их анзаарахгүй төлж харагддаг. Ковид-19-ийн үеэр өрх, тодорхой төрлийн ААНБ-ын цахилгааны үнийг тэглэсэн. Үүний ачаар ч гэх үү, балгаар ч гэх үү, 2022 онд  цахилгаан үйлдвэрлэх түүхий эдийн үнэ, тээврийн зардал өсөж ААНБ-ын цахилгааны дундаж тариф ₮215.1/кВт.цаг болсон. 

  • Хазгай жишиг: Харин өрхийн цахилгааны үнэ ₮61.1/кВт.цаг буюу бодит өртгөөс 39.6% доогуур байгаа аж. Уг нь бол бусад улсад ААНБ-ын цахилгааны үнэ өрхийн үнээс доогуур байх хандлагатай байхад манайд бол эсрэгээрээ. Тиймээс л эрчим хүчний замбараагүй хэрэглээний асуудал яригдаад байгаа. 

  • Хүндхэн нөхцөл: Өрхийн цахилгааны үнэ бодит өртгөөс доогуур байгаагаас үүдэн 2022 оны байдлаар эрчим хүчний үйлдвэр, компаниудын үйл ажиллагааны алдагдал 2019 оныхоос 68% өсөж ₮187.3 тэрбум болсон. Үүнийгээ нөхөхийн тулд улсын төсвөөс ₮33.8 тэрбумын татаас авчээ. 

Хүсэвч хясна

Уг нь бол бид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилготой. Гэтэл сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх өртөг нь уламжлалт үйлдвэрлэлийн өртөгтэй харьцуулахад 3-5 дахин өндөр. Үнийн харьцангуй байдлаас үүдэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний өсөлт удаашралтай байгаа юм. Тиймээс нүүрсхүчлийн хийг бууруулахын тулд уламжлалт аргаар үйлдвэрлэсэн цахилгааны өртгийг сэргээгдэх эрчим хүчний өртөгт дүйцүүлэн өсгөх, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтад татвар ногдуулах хувилбарууд бий. 

  • Хэрэв: 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын тн тутамд ногдуулах татварыг жил бүр тогтмол хэмжээгээр нэмэгдүүлэх замаар $50-т хүргэвэл цахилгааны үнэ 333.5% өсөх тооцоолол гарчээ. 

Эцэст нь, эрчим хүчний шилжилт хийх бол зайлшгүй асуудал. Гол нь ямар замаар асуудлаа шийдэх вэ гэдэг л чухал байна даа.

🏦 Цэвэр ашиг +80%

GLMT: Голомт банк ХК-ийн цэвэр ашиг 2023 онд 80% өсөж ₮180.8 тэрбумд хүрлээ. Түүнчлэн тус банкны нийт хөрөнгө 28.5% өсөж ₮11.5 их наяд, олгосон цэвэр зээлийн хэмжээ 26.8% өсөж ₮4.6 их наяд болсон байна. Улмаар нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) ₮223.6-т хүрсэн бөгөөд чанаргүй зээлийн хувь 5% болж өмнөх жилийнхээс 1.9 нэгж хувиар буурчээ.

⭐ Манайд ажиллаад үз!

Энэ оны Америкийн ажиллахад хамгийн таатай компаниуд зарлагдлаа. Ер нь ямар компанийг ажиллахад хамгийн таатай гэж хараад байна? 

  • Яаж сонгов? Glassdoor тус компаниудыг тодруулахдаа карьерын хувьд өсөж дэвших боломж, уян хатан ажлын орчин, энгийн ажилчид удирдлагуудтайгаа хэр нээлттэй ил тод харилцах боломжтой зэрэг шалгууруудыг онцлон харж шигшсэн гэнэ шүү. 

ТОП-10

Энэ оны ажиллахад хамгийн таатай компанийн жагсаалтыг менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Bain & Company 4.8 оноотойгоор тэргүүллээ. Араас нь чипийн акул Nvidia (NVDA) уян хатан ажлын цаг, байгууллагын соёлоороо аман хүзүүдсэн бол ServiceNow (NOW) өндөр ёс суртахуун, өсөж дэвших боломжтойгоороо гуравлав. 

  • Эргэн ирэв: Apple (AAPL), Nike (NKE) тэргүүтэй 28 компани өнгөрсөн оны жагсаалтад багтаж чадаагүй шархаа нөхөж ТОП-100-гийн эгнээнд эргэн ирсэн бол Lenovo (0992.HK) тэргүүтэй 26 компани цоо шинээр орж ирсэн юм. 

Америкт №1 байхын учир

Bain & Company ажилтнуудаа эрүүл мэнд, санхүү, карьер гэх 3 чиглэлд өсөж дэвших орон зайг бий болгохоор зорьдог гэнэ. Үүнээс онцлоход, 

  • Эрүүл мэнд: Ажилтнууд бие бялдар, нөхөн үржихүйн үзлэг, үйлчилгээ үзүүлэхээс гадна гэр бүлийг нь ч хамтад нь халамжилна л гэнэ шүү. 

  • Санхүү: Энэ хэсэгт компани ажилчдадаа амь даатгал, осол гэмтэл, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг болзошгүй эрсдэлийн даатгалуудад хамруулдаг төдийгүй мэдээж тэтгэвэрт гарахад нь хуримтлалтай байгаасай гээд хувийн тэтгэврийн үйлчилгээг ч нэвтрүүлжээ. 

  • Уян хатан ажлын цаг: Тус компанид ажилссанаар өвдсөн, хүүхдээ асрах хэрэгтэй үеүдэд цалинтай чөлөө авах боломжтой. Түүнчлэн өөрөө хүсвэл хагас цагаар ч ажиллах боломжтой гэнэ. 

Эцэст нь… Монголд ажилтнууд нь иймэрхүү юм яривал алтан загасны эмгэн гэж хэлүүлэхээр. Ингээд харахаар тус компаниудаас “Би чамд цалин өгдөг” гэхээс илүү “Чи манай компанийн чухал гишүүн шүү!” гэх нийтлэг хандлага мэдрэгдэх шиг. Эргээд эрх чөлөө дагаж хариуцлага гэдэг шиг энэ хэрээрээ ажилчид нь хариуцлагатай байхгүй яръя найз аа л болох байх даа. 

Гэснээс Монголын ажиллахад таатай ТОП компаниудын жагсаалт ч гарсан шүү. Сонирхоорой. 🔎

За тэгээд гараараа ажилчдынхаа цалинг бодох үе ирвэл дараах аргаар бодож болно шүү. 🧑‍💻

AsiaNikkei

🔹Хятадын 2023 онд борлуулсан зээлээр баталгаажсан бондын хэмжээ 54% өсөж ¥47.7 тэрбумд хүрсэн байна. Тус бонд ихэвчлэн ипотек, зээлийн карт болон бизнесийн чанаргүй зээлүүдээс бүрджээ. Сонирхуулахад, Хятадын Барилгын Банк 2023 онд ¥1.8 тэрбумын бонд гаргасан нь хамгийн өндөр дүнтэй нь аж.

🔹Монголыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлав. Тус төсөлд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хуулийг олон нийтэд тайлбарлах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох зэрэг ажлыг тусгасан аж.

🔹М Банкны 2023 оны цэвэр алдагдал ₮3 тэрбумд хүрлээ. Харин тэдний нийт хөрөнгө 192.6% өсөж ₮700.3 тэрбумд, олгосон цэвэр зээлийн хэмжээ 86.1% өсөж ₮172.5 тэрбумд хүрсэн байна. Үүнээс гадна, татсан харилцах, хадгаламжийн хэмжээ 344.4% өсөж ₮316.1 тэрбум болжээ.

🔹Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 онд ₮1.6 их наядын санхүүжилтийг олгожээ. Үүний 22.2% буюу ₮356 тэрбумыг Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлэгт, 18.2% буюу ₮292 тэрбумыг орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд, 15% буюу ₮240 тэрбумыг хувийн эмнэлгүүдэд олгосон байна.

  • Маркетингийн албаны дарга / Грийн Групп: Маркетинг,борлуулалт, бизнесийн удирдлага чиглэлээр 3+ жил ажилласан туршлагатай бол сонирхоод үзээрэй. 👉 (Link)

  • Харилцааны менежер / М Банк: Банкны салбарт 2+ жил ажилласан, стратегийн болон бизнес сэтгэлгээтэй хүн байна уу? 👉 (Link)

  • Хүний нөөцийн менежер / Флоуришкапитал ББСБ: Хүний нөөц, захиргааны чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай, мэргэжилдээ дуртай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Green: Японы ногоон гарааны бизнесүүд Арабын Нэгдсэн Эмиратад яаж тусалж байна вэ? (NHK)

  • Bank: Голомт банк татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө зарцуулалтыг тайлагнав. (МХБ)

  • Transport: Автобусны шинэ маршрутын талаар мэдэж авахаа мартуузай. (Ulaanbaatar)

  • StartUp: Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас стартап сонгон шалгаруулалтын тэмцээн зарлалаа. (BIDA)

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.