- Lemon Press
- Posts
- 🥶 Тэнэсэн бодлогууд
🥶 Тэнэсэн бодлогууд
Discord-н шинэ CEO | $KHAN +31% | МХБ-ийн зорилт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Талбай дээр сүндэрлэсэн асрыг 5-р сарын сүүлээр буулгаж, ирэх жилээс талбай дээр биш өөр газар барьж хоолны фестиваль, циркийн тоглолтоо зохион байгуулна гэнэ. Талбайн эргэн тойронд ажилладаг хүмүүсийн чих амрах нь дээ. 😪


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК 2025 оны санхүүгийн жилд ₮42.7 тэрбумын орлого, ₮28.3 тэрбумын цэвэр ашигтай ажиллах зорилт тавьжээ.
BTC: Биткойны үнэ сүүлийн 5 хоногт 9.9% өсөж 3-р сараас хойш анх удаа $90,000-ыг давлаа.
XOC: Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрх эзэмшигчдийн тоо өнгөрсөн онд 2023 оноос 11.8% өсөж 6,882-т хүрсэн байна. Харин хөрөнгө оруулалтын өгөөж нь 7.21% байжээ.

🐢 Эдийн засаг өснө, гэхдээ удаанаар

Өнгөрсөн 7 хоногоос эхлэн Дэлхийн банк болон Олон Улсын Валютын Сангийн хаврын хурал болж байгаа билээ. Хурлын үр дүн эхнээсээ гарч ОУВС дэлхийн эдийн засгийн энэ жилийн өсөлтийг 0.5 нэгж хувь бууруулж 2.8% болгож буурууллаа. Эрсдэл тодорхой харин Монгол бэлэн үү?
👽 Трэнд: Монголын эдийн засгийн өсөлт 2009 оныг хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлтийн трэндийг дагаж байсан ч 2011 оноос уул уурхай салбарын гал бадарсан цагаас хойш дэлхийн эдийн засгийн өсөлтийн трэндийн гадуур хөвөх болов.
🔕 Бэлтгэлгүй
Өнөөгийн бидний байгаа байдал гэвэл оны эхний 3 сард экспорт $637.5 саяар буурч $3 тэрбум, ГВУН он гарснаас хойш 9.3% буурч $4.9 тэрбумд хүрээд байгаа. Эдийн засгийн үзүүлэлтүүд ийн муудаж байх зуур Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн IV хуралдаан болж асуудал, шийдлээ хэлэлцсэн юм.
🗣️ Хариу үйлдэл: ЗГ Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулах, Алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөгжлийн банкийг экзим банк болгох, УУББ-ийн тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэгт ихээхэн анхаарахаа мэдэгдсэн.
🥶 Тэнэсэн бодлогууд
Уг нь ЗГ-ын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, анхдагч түүхий эдээс 96% хамаарах экспортын сагсандаа ноолуурын хэмжээг нэмэгдүүлэх гэж оны эхнээс 100% самнасан ноолуур гаргахаар болсон. Мөн үүнийг дэмжихээр одоогоор ₮300 тэрбумын зээл олгоод буй. Гэтэл энэ 3 сарын хугацаанд ноолуур экспорт өсөх биш харин ч 55% буурч, дотоодод ноолуурын үнэ кг нь ₮80 мянга хүртлээ уналаа.
⛓️💥 Улмаар ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлэхээр вексель буюу өрийн бичиг гаргахаар болов. Өөрөөр бол “Надад одоохондоо бэлэн мөнгө алга, гэхдээ би дараа нь энэ мөнгийг чинь төлнө өө” гээд боловсон аргаар өр тавих юм.
Эцэст нь… Ядаж байхад худалдааны дайнаас үүдэж Хятадын эдийн засаг энэ жил 4% буюу өнгөрсөн жилийнхээсээ 1 нэгж хувиар буурах төлөвтэй байна. Хэдий ЗГ дотооддоо бонд гаргаж, ноолуурын экспортоо өсгөхөөр хичээж байгаа гэх ч байгаа нэг л онодоггүй ээ.

🚨 Арай хэтэрлээ. Шүүх дээр уулзъя. (CNN)
🔐 НДС-ийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах уу? (Ikon)
🪦 Кино салбарын өнгөрсөн оны баян ходооднууд дунд Arcane цохиж явна. (EntStrategyGuy)
👤 Монгол Улсын Ерөнхий аудиторт хэнийг нэр дэвшүүлэв? (iToim)

🏆 Цэвэр ашиг +31.3%
KHAN: Банкны салбарын акулуудын нэг ХААН Банк ХК-ийн цэвэр ашиг 2025 оны эхний улиралд жилийн өмнөхөөсөө 31.3% өсөж ₮178.4 тэрбумд хүрчээ. Түүнчлэн ХААН Банк өчигдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ онд ₮660 тэрбумын цэвэр ашигтай ажиллахаа танилцуулсан бөгөөд эхний улирлын байдлаар 27%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж.

👽 Discord-н шинэ CEO
IPO хийх шуумд өртсөн Discord 13 жил ажилласан CEO-гоо ТУЗ-рүү оруулж, Activision Blizzard-н Дэд захирал асан Хумам Сахнинийг CEO-роо томилов.
🔖 Бяцхан танилцуулга
Цар тахлын үеэр Монголчуудад эчнээ танигдсан Discord-г видео тоглоомын салбарынхан андахгүй таних биз ээ. Гагц видео тоглоомоос цааш санхүүгийн, шинжлэх ухааны гэхчлэн тодорхой сэдвийг сонирхогсод нэг дор мэдээлэл хуваалцах, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой гэх утгаараа залуусын дунд нэлээн эрчийг авсан платформ. Сарын идэвхтэй хэрэглэгч нь 200 сая гээд л бод.
🎒 Томилгооны ард
Харин одоо Discord яаж яваад Activision Blizzard-н хуучин удирдлагыг CEO-роо сонгочхов оо гэхээр компани цахим сүлжээ гэхээсээ илүү видео тоглоомын зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа. Түүнчлэн Discord дээр зар сурталчилгаа авах, жижиг сажиг гүйлгээ хийх боломжийг судалж буй.
⏲️ Мөрөөдөл: Discord тэртээ 2021 онд IPO хийх талаар судалж, $15 тэрбумаар үнэлүүлж байсан ч 4 жил таг чиг явав. Компани одоогоор IPO хийх тодорхой төлөвлөгөөгүй буюу зөвхөн хүсэлтэй байгаа аж.
🍭 Өнгөлөг, мөнгөлөг: Харин энэ удаад World of Warcraft, Call of Duty, Candy Crush зэрэг томоохон франчайзуудыг хөгжүүлж, удирдаж байсан хүнийг CEO-р томилсон нь платформоо Candy Crush шиг бөөн сурталчилгаатай, мөнгөний апп болгох нь гээд үнэнч хэрэглэгчдэдээ шүүмжлүүлж буй. Угтаа компани IPO хийх аялалдаа хань татаж, удирдлагаа болгосон хэмээсэн л юм.
Discord-н дийлэнх орлого захиалгат үйлчилгээнээс орж ирдэг. Үүний хажуугаар сервер болон программ хөгжүүлэгчдээс янз бүрийн функциар дамжуулаад багахан орлого олдог. Харж байгаачлан тэдний орлогын сагсанд дутагдаж буй том орлого нь зар сурталчилгааны орлого.
Эцэст нь… Зар сурталчилгааны зах зээл хурдацтай тэлж, энэ урсгалыг компанийн орлогодоо оруулахаар компаниуд ил далд уралдах болсон. Нэгэн цагт зар сурталчилгаа л биш шүү гэж байсан Discord хүртэл орлогын сагсандаа зар сурталчилгааг багтаахыг эрмэлзэх болж дээ.

💡 Таавар таацгаая
… нь тухайн хөрөнгийн үнэ нь өснө гэсэн хүлээлтээр үнэт цаас, бараа, валют худалдан авах үйл явц. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

🎓 iPad-тай болоод хичээнгүйлэн суралцаарай
Мэдсэн үү? Өмнөд Солонгосын Стратеги, Сангийн яамны албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг GME Finance тэнд суугаа оюутнууддаа зээл олгодог болсны сацуу “iPad-тай оюутан” хаврын урамшуулал зарлажээ. 📢
Тус урамшууллаар,
📲 Хожил өөдөө: GME апп-ийн “Зээл” цэс рүү орж зээлийн эрхээ шалгуулснаар iPad 11 хожих боломжтой 1 сугалаатай болохоос гадна,
💸 Бэлэг бэлгийн дээд: GME Finance Mongolia-н Facebook хуудсыг дагаад ЭНЭ зааврыг хэрэгжүүлснээр ₩100 мянгыг бэлнээр авах 3 азтаны 1 болох нь ээ.
Гэснээс тэд зээлийн лимитээ 25% нэмж ₩25 сая болгосноос гадна давхар зээл авах боломжтой болсон шүү.
📞 Холбогдох: 010-3384-6864

Audi
🍋 Audi Америкийн зах зээлд үлдэх стратегиа өөрчлөв. Угтаа тэд Америкийн автомашины импортын шинэ тарифаас өмнөхөн 3-5 жилийн дотор тэнд үйлдвэртэй болохоор зэхэж байсан юм. Иймд Америкт Atlas, ID.4 зэрэг брэндийн автомашинуудаа угсардаг ганцхан үйлдвэртэй, эзэмшигч Volkswagen (VW)-нхээ хаяаг манахаар шийджээ. Гэснээс Audi нийт борлуулалтынхаа 13.5%-ийг Америкаас бүрдүүлдэг.
🍋 ЛэндМН (LEND) Lendable Asset Management $20 саяын санхүүжилт татлаа. Үүгээр тэд бизнесийн зээлийн шугамаа өргөжүүлж, барьцаа хөрөнгөгүйгээс шалтгаалан зээл авч чаддаггүй бичил бизнес эрхлэгчдийн урт хугацааны, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх тогтвортой санхүүгийн эх үүсвэрийг бий болгох юм. Ийнхүү ЛэндМН нь ОУ-ын ХЗЗ-ээс мэргэжлийн санхүүжилт татсан анхны Монгол финтек компани боллоо.
🍋 Orchlon компани биржийн бус зах зээл дээр ₮15 тэрбумын бонд гаргана. Бондын нэгжийн үнэ ₮10 сая бөгөөд жилийн хүүгийн өгөөж ББЗЗ дээрх дундаж өгөөжөөс 1.5 нэгж хувиар илүү буюу 21% байна. Тэгвэл бондын санхүүжилтээр бизнес зэрэглэлийн орон сууцны цогцолбор Orchlon Tower төслийг санхүүжүүлэх бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчдийн нэр дээр бүртгэлтэй ҮХХ-ийг барьцаалан баталгаажуулжээ.
🍋 SK hynix (000660.KS)-н I улирлын үйл ажиллагааны ашиг өнгөрсөн оны мөн үеэс 158% өсөж пуужиндав. Тодруулбал, компанийн орлого ₩17.26 их наяд, эндээс үйл ажиллагааны ашиг нь ₩6.62 их наяд болжээ. Ирэх улиралд энэ амжилтаа унагачихгүй л бол, уг нь дэлхийн HPM чипийн зах зээлийн 70%-ийг базчихаад байгаа.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply