• Lemon Press
  • Posts
  • 👀 Эдийн засгийн хэтийн төлөв 👀

👀 Эдийн засгийн хэтийн төлөв 👀

Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалт болон дэлхийн эдийн засгийн төлөвийг тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Маскийг ЭЗ-ийн форумд хүрэлцэн ирэхийг урьж, Tesla-н салбарыг Монголд байгуулбал эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийлэв. Хэрэв тэгвэл бид ОУ-д ганц Чингис хаанаар биш Tesla-р танигдах нь дээ. 😉

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Улсын төсвийн тодотголд ₮21 тэрбум суулгаж сонгуулийн санал тоолох хар машиныг шинэчилнэ.

CHN: Хятадын эрх баригчид банкнyудын $50,000 ба түүнээс дээш долларын хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг 1 нэгж хувиар бууруулж 4.3%-иар хязгаарлахаар шийдвэрлэв.

GOV: ЗГ-ын хуралдаанаар боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгохоор шийдвэрлэснээс гадна кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа.

♻️ Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалт ба боломж

2016 онд Монгол 1 хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийн хэмжээнд ТОП-9-д жагсаж байсныг мэдэх үү? Тэгвэл үүнээс 7 жилийн дараа нөхцөл байдал хэр байна?

Өнгөрсөн хугацаанд

Монголд хог хаягдлын менежмент муу байгаагаас болж дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй. Учир нь хог хаягдлын дийлэнх хэсгийг хогийн цэгт буюу газарт булах эсвэл шатаах гэсэн 2 аргаар шийдэж байгаа. Харин нөгөө талд Монголд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах 24 үйлдвэр байгаагаас 18 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

  • Энэ дундаас: PET-1 буюу ус, ундааны хуванцар сав дахин боловсруулдаг TML үйлдвэрийн хуванцар савны цуглуулалт өнгөрсөн оноос 14% өсөж 61% болжээ. Түүнчлэн тус үйлдвэр жилд 20 мянган тн ус, ундааны хуванцар савыг хүнсний түвшинд дахин боловсруулах хүчин чадалтай аж.

Цаашид юу хийж болох вэ?

Монгол өнгөрсөн оны 7-р сарын байдлаар нийт 18,500 тн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай ч үүнийхээ хагасыг л ашиглажээ. Үүнтэй холбоотойгоор MCS Coca-Cola өнгөрсөн жилээс эхлэн ус, ундааны хуванцар савыг цуглуулж, дахин боловсруулах зөв гинжин хэлхээ бий болгох кампанит ажлыг өрнүүлж байгаа. Улмаар тэд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтыг тавиад буй.

  • Гол төсөл: Тус зорилтын хүрээнд тэдний энэ зун хэрэгжүүлэх гол ажил нь Playtime байх бөгөөд эвентийн үеэр хуванцар сав цуглуулж Playtime-д оролцож буй 80 мянган залууст эерэг хандлага суулгах зорилготой гэнэ. Түүнчлэн кампанит ажилд СӨХ, кино театрууд, хүнсний дэлгүүр, томоохон спортын цогцолборууд нэгдэж байгаа бөгөөд ер нь л хуванцрын хаягдал гаргадаг хэн бүхэн нэгдэх боломжтой.

Эцэст нь… MCS Coca-Cola хуванцар сав дахин боловсруулалтыг ажил хэрэг болгон энэ жилээс Bonaqua усаа дахин боловсруулсан савлагаатайгаар гаргахаар болжээ. Одоо гол нь бид хогоо ангилж хаяад сурчихвал ч.

🗞️ Ээлжит бус хурал

MSE: Энэ сарын 30-ны өдөр Монголын хөрөнгийн бирж (МХБ) ХК-ийн ээлжит бус хурал болно. Хуралдаанаар дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Түүнчлэн 6 сарын 9-нд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх аж. Сонирхуулахад, МХБ-ийн хувьцааны үнэ IPO-н үнээсээ 43.5% өсөж ₮143.5 болоод буй.

🌍 Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв

Дэлхийн банкны ЭЗ-ийн хэтийн төлөвийн тайланд дурдсанаар энэ онд дэлхийн ЭЗ-ийн өсөлт жилийн өмнөхөөсөө 1 нэгж хувиар удааширч 2.1% болж, санхүүгийн эрсдэлүүд нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Ташраараа буурна

Тус тайланд дурдсанаар өндөр хөгжилтэй орнуудын ЭЗ-ийн өсөлт 2022 онд 2.6% байсан бол энэ онд 0.7% болж буурч, 2024 онд ч өсөлт нь сул хэвээр байх гэнэ. Түүнчлэн Америкийн ЭЗ 2023 онд 1.1% өсөх бол 2024 онд ердөө 0.8% л өсөх аж. Энэ нь мэдээж сүүлийн нэг жил хагасын хугацаанд бодлогын хүүг удаа дараа өсгөсөнтэй холбоотой.

  • Европт ч адил: Цаашлаад, мөнгөний бодлогын чангаралт, эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 онд 3.5% өссөн Евро бүсийн ЭЗ 2023 онд ердөө 0.4% л өсөх төлөвтэй байна.

Нар бидэн дээр…

Харин аялал жуулчлалаас хамааралтай ЭЗ-тай орнуудын хувьд арай өөр. Учир нь Хятадаас ирэх жуулчдын өсөлтөөс үүдэн Тайланд, Фижи зэрэг улсуудын ЭЗ сэргэх юм. Тодруулбал, Тайландын энэ оны ЭЗ л гэхэд жилийн өмнөхөөсөө 1.3 нэгж хувиар илүү өсөх нь. Түүнчлэн, Дэлхийн банкны үзэж байгаагаар Монголын ЭЗ өсөлт ч ирэх жилүүдэд нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Энэ нь мэдээж Хятадын сэргэлттэй уялдан уул уурхайн экспорт нэмэгдэж буйтай холбоотой.

Хятадын нөлөө

Харж байгаачлан бодлогын хүүгийн нөлөөгөөр өндөр орлоготой орнуудын ЭЗ энэ онд 2022 оныхоос 2 нэгж хувиар бага буюу 0.8% л өсөх бол Хятадын сэргэлттэй холбоотойгоор дунд болон бага орлоготой орнуудын ЭЗ сэргэхээр байгаа юм. Тэгэхээр Хятадын нөлөө асар их гэдэг нь харагдаж байна даа.

Эрсдэл

Цаашлаад, дэлхий даяар учирч буй эрсдэл нь ар араасаа дараалсан банкны дампуурлаас үүдсэн санхүүгийн тогтворгүй байдал болон ЗГ-уудын өрийн асуудал юм. Тэгэхээр улс орнууд өрийн дарамтыг бууруулах, эрсдэлийг бууруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.

5.6 тн
Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тн үнэт металл худалдан авлаа.
5%
Энэ нь өнгөрсөн оны эхний 5 сартай харьцуулахад 4.9% бага дүн аж.
₮221 мянга
Түүнчлэн энэ оны 5-р сард 1 гр алт худалдаж авах дундаж үнэ ₮221,229 байв.

😲 Капитрон Банкны гадаад гуйвуулга яасан гэв?

Капитрон Банк-ны иен (JPY) гуйвуулгын дамжуулагч банкны шимтгэл ₮0 болжээ.

Тодруулбал, Капитрон Банк 6 сарын 2-с 9 сарын 30 хүртэл ОУ-ын SWIFT сүлжээгээр дамжуулан гадаад гуйвуулгын

  • Иен (JPY)-ийн гүйлгээний шимтгэлийг 100%,

  • Юань (CNY)-ийн гүйлгээний шимтгэлийг 50% хөнгөлж буй.

Тэгэхээр та өөрт ойр банкны салбар эсвэл шинэчлэгдсэн Капитрон Дижитал Банк-аар гадаад төлбөр, тооцоогоо бага шимтгэлтэй, түргэн шуурхай шилжүүлэх нь ээ. 😎

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

🔹Golomt Championship 12 дахь 7 хоногтоо 300+ оролцогчидтой үргэлжилж байна. Энэ хугацаанд тэргүүн байрны оролцогч 42%-ийн өгөөжтэй ажиллажээ. Үргэлжлүүлэн, ТОП-10 жагсаалт шинэчлэгдээгүй бөгөөд хөрөнгө оруулсан онцлох бүтээгдэхүүн нь Lyft (LYFT), Ashford (AHT)-н хувьцаа байв.

🔹Тавантолгой төмөр зам ХХК болон Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийг дуусгавар болголоо. Тодруулбал, тус 2 компанийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 91.8% гэж дүгнэснээр онцгой дэглэмийг бууруулсан бөгөөд цаашид компанийн үйл ажиллагаа тогтворжиж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдах нь.

🔹Zoom IQ-р уулзалтын тэмдэглэл хөтөлдөг болно. Энэ нь Zoom (ZM)-н хөгжүүлж буй AI бөгөөд түүний тусламжтайгаар хурлын тэмдэглэлийг тоймлоод зогсохгүй хуралд оролцоогүй хүмүүсийн цахим шуудан болон Zoom Team Chat руу илгээх боломжтой аж.

🔹Google (GOOG) дээрх криптовалютын хайлт багасав. Улмаар 2020 оны 12-р сар буюу тус сэдэв хамгийн бага хайгдаж байсан үетэй дөхөж очжээ. Түүнчлэн Google Trends-н датагаас харахад криптовалютын хайлт 100 онооноос 17 оноо авсан бөгөөд энэ нь крипто сонирхогчид багасаж буйг илтгэх мэт.

Блокчэйн үүрэн холбооны салбарыг дараагийн түвшинд аваачих нь

Үүрэн холбооны салбар блокчэйн технологийг ашиглаж эхэлбэл таны амьдралд ямар өөрчлөлт бий болохыг дараах 2 жишээгээр тайлбарлая.

Роуминг үйлчилгээ дараагийн түвшинд

Гадаадад явж байхдаа Монгол дахь сим-ээ шууд л ашигламаар байвч хэтэрхий үнэтэй байдаг тул тухайн орны үүрэн холбооны оператораас дата худалдаж авч таардаг. Харин улс улсын үүрэн холбооны компаниуд хамтарч, харилцагчтай ухаалаг гэрээг байгуулбал нөхцөл байдал өөр болно.

  • Жишээлбэл, та Америкт явж байхдаа Монгол дахь сим-ээ ашиглаад явах ба ухаалаг гэрээний ачаар Америк дахь үйлчилгээний хөлсийг тэндхийн оператор компанийн ханшаар бодож, Монголын компаниас нэхэмжлэх боломжтой болох юм.

Төхөөрөмжийн аюулгүй байдал дараагийн түвшинд

Блокчэйнийг ашиглавал утсаа алдсан ч iPhone-н “find my phone” функцаас илүү буцааж олох магадлал ихсэх юм. Учир нь утас болгонд байдаг IMEI кодыг блокчэйн дээр бүртгэснээр тэрхүү төхөөрөмж зөвхөн таных гэдгийг тамгалдаг. Ийнхүү үүрэн холбооны компаниуд алга болсон утсыг хар жагсаалтад оруулж, хулгайлагдсан төхөөрөмж эзэмшигчид үйлчилгээ үзүүлэхгүй. Мөн хуучин утас, сэлбэг худалдаж авдаг ченжүүдийг IMEI кодыг шалгадаг болохыг шаардахад алдагдсан утсаа буцаан олох боломж ихсэж буй юм.

Мэдээж үүнээс өөр давуу талууд олон бий.

  • Сонирх: Бяцхан зугаа. (ministry.ghost)

  • Танилц: Samsung-н хэрэглэгчид анхаараарай. (androidcentral)

  • Мэд: Дэлхийн хамгийн үнэтэй цэргийн тээврийн хэрэгслүүд. (investing)

  • Унш: SEC Binance-н араас Coinbase-г шүүхэд өглөө. (SEC)

Reply

or to participate.