- Lemon Press
- Posts
- 🔥 Инфляцын галыг өдөөгч
🔥 Инфляцын галыг өдөөгч
Оны онцлох мэтгэлцээн | Арилжааны идэвх буурсаар | Дэлхийн хамгийн том дата төв
POWERED BY
Амар мэнд үү? Өнөө өглөөг Америкийн хөрөнгө оруулагч, бизнесийн магнатын хэлсэн үгээр эхлүүлье. 🍋
"Замаасаа битгий хазай. Юу ч болж байсан өөрийнхөө төлөвлөгөөнд үнэнч бай. Энэ бол миний чамд өгч чадах хамгийн чухал хөрөнгө оруулалтын мэргэн ухаан юм.”
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өчигдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ ₮12 их наяд болж жилийн өмнөхөөсөө 18.3% нэмэгдлээ.
BOM: Шинжээчдийн таамгаар энэ III улиралд зээлийн хүү бага зэрэг буурч 16.2% болохоор байна.
GOV: Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлнэ.
🔥 Инфляцын галыг өдөөгч
Өнгөрсөн сарын инфляц 7-р сарынхаас 1 нэгж хувиар нэмэгдэж 6.5%-д хүрсэн билээ. Яагаад өсөв? Цаашид яах вэ?
😓 Хүнсний өсөлтийн дараа
Уг нь бол өнгөрсөн оны 9-р сараас хойш манай инфляц тогтвортой буурсаар 28 сарын дараа анх удаа Монголбанкны зорилтот түвшинд ирсэн. Энгийнээр бол инфляцын манантай байсан манай тэнгэр цэлмэж байсан юм. Харин өнгөрсөн сарын инфляц өмнөх сараасаа нэмэгдэхэд хүнсний барааны үнийн өсөлт хамгийн ихээр жин даржээ. Үүний дараагаар улирлын нөлөөтэй боловсролын үйлчилгээний үнийн өсөлтийн жин орж ирсэн байгаа юм.
🌩️ Бараан үүл айсуй юу? Цаашдаа яаж инфляцын манангүй байх вэ гэдэг асуудал байна. Шинжээчдийн таамгаар бол 2025 оны II улиралд инфляц нэмэгдэж 7% руу орох нь. Гэхдээ өнгөрсөн сарын инфляцын өсөлтийн хурдаар бол энэ тоо руу мөд ойртохоор байна.
🤧 Эсэргүү хүч
Бидний хүсэл тачаал бол инфляцыг 8%+ рүү өдөөчихгүй барьж тогтоох. Харин эрх баригч намын мөрийн хөтөлбөрт яг адил хүсэл тусгагдсан ч 1 хүнд ногдох ДНБ-ийг 4 жилийн дотор 2 дахин өсгөнө гэсэн харшлах бодлого бий. Нэмээд жил бүрийн төсвийн тодотгол эдийн засгийг тэлж, инфляцын галыг өрдөж байгаа. Энэ жил ч төсвийн тодотголоор нийт зардал ₮3.1 их наядаар нэмэгдэхээр байгаа.
📈 Трэнд: Төсөвт тодотгол хийсэн жилүүдийн мөнгөний нийлүүлэлт (M2) бусад жилийнхээс илүү өндөр. 2023 онд л гэхэд төсвийн тодотголоор зардлыг ₮1.8 их наядаар нэмсэн бөгөөд тус жилд мөнгөний нийлүүлэлт 26.6% өссөн нь 2019 он буюу төсөвт тодотгол хийгээгүй жилийнхээс 20.5 нэгж хувиар өндөр байгаа хэрэг. Иймдээ ч 2019 онд инфляц дунджаар 7.3% байсан бол 2023 онд 10.4% байсан юм.
Эцэст нь… Одоохондоо инфляцын түвшин тэнгэрт тулсан өндөр болчхоогүй байгаа ч хаа, хаанаа инфляцыг өдөөх бодлого шийдвэрт болгоомжтой хандах нь чухал байна даа.
⬇️ Арилжааны идэвх буурсаар…
MSE: Монголын Хөрөнгийн Биржийн 1 өдрийн арилжааны үнийн дүн буурчээ. Өчигдөр нийт 65 ХК-ийн ₮306 саяын үнийн дүн бүхий арилжаа явагдсан нь өмнөх өдрөөсөө 8%, сарын өмнөхөөс 10%, жилийн өмнөхөөс бол бүр 43.9% буурсан дүн юм. Түүнчлэн өчигдөр арилжаалагдсан 2 хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн үнийн дүн жилийн өмнөх энэ өдрөөс 6 дахин буурсан байна.
👔 MAK Job Fair 2024
Монголын Алт (МАК) ХХК-ийн "Ногоон ирээдүй рүү тэмүүлэх 30 жил" алсын хараан дор байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх шинэ төслүүдэд зориулан зарлаж буй “MAK Job Fair 2024” арга хэмжээ тун удахгүй болох гэж байна. 🥁
Тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээр 1,300 шинэ ажлын байр болон нарийн мэргэжил шаарддаггүй ажлын байруудтай танилцах боломжтой юм.
📅 9 сарын 13, 14 нд Монголын Алт (МАК) ХХК-ийн төв оффист, 9 сарын 21-нд Дархан болон Хөтөл хотод, 9 сарын 22-нд Эрдэнэт хотод тус тус зохион байгуулагдах гэнэ шүү.
🥊 Оны онцлох мэтгэлцээн
Өчигдөр Дональд Трамп болон Камала Харрисын гал гарсан мэтгэлцээн болж өнгөрлөө. Нэр дэвшигчид хэрэлдэх үедээ хэрэлдэж, бодлогын мэтгэлцээн хийх үедээ мэтгэлцсэн сонирхолтой л мэтгэлцээн болов.
🙂 Тийм ч нөхөрсөг бус мэтгэлцээн
90 гаруй минут үргэлжилсэн мэтгэлцээнээр 2 нэр дэвшигч эдийн засаг, үр хөндөлтийн асуудал, гадаад харилцаа, цагаачлал тэргүүтэй 4 үндсэн чиглэлээр мэтгэлцсэн юм. Сонирхолтой нь Дональд Трамп мэтгэлцээний үеэр нэг ч удаа Камала Харрис руу харалгүйгээр мэтгэлцээнийг өндөрлүүлэв.
🤵 Америк эргэн хүчирхэг гүрэн болно! Дональд Трампын мэтгэлцээний стратеги Камала Харрисыг Жо Байдентай нийлүүлж байгаад өнгөрсөн 4 жилд Америкийн эдийн засаг, гадаад харилцаа, цагаачдын асуудал хэрхэн дордсоныг сөхөхөд чиглэсэн гэлтэй.
👩💼 Америкт шинэ манлайлал хэрэгтэй! Харин Камала Харрисын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өрсөлдөж байгаа тул ярих зүйл ихтэй байсан нь илэрхий. Түүний онцлох амлалт нь Америкийн эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа жижиг бизнесүүдийг дэмжиж, $50,000-ын татварын хөнгөлөлтийг үзүүлэх бодлого.
⭐ D-day: 2 сар үлдлээ
Мэтгэлцээний дараа PBS News-н явуулсан олон нийтийн санал асуулгаар Камала Харрис 49%, Дональд Трамп 48%-ийн саналыг тус тус аваад буй. Цаашлаад, мэтгэлцээний хөтлөгч нар Камала Харрисын талд ажиллаж байгаа мэт аягласан тул дахиад мэтгэлцээн явуулах нь зүйн хэрэг гэхчлэн тал бүрийн өнцгүүд л хөндөгдөж байна.
😪 Монголын мөрөөсөл: Юутай ч, Дональд Трамп болон Камала Харрисын аль аль нь тус мэтгэлцээнээр “Америкчууд яагаад намайг Ерөнхийлөгчөөрөө сонгох хэрэгтэй вэ” гэдгийг харуулахыг хичээж байхад Монголын улс төрчид мэтгэлцээнийг муу ёр гэж хардаг мэт л цэрвэдэг дээ. Энэ яваа насандаа Монголд иймэрхүү мэтгэлцээн үзээд дээшээ явбал ч…
🙄 Монголд хамаатай асуудал: Цаашлаад, Дональд Трамп Ерөнхийлөгч болбол Америк, Хятадын худалдааны дайн эргэн ирж, Хятадаас хамааралтай улсуудад ч сөргөөр нөлөөлөх нь лавтай. Тойруугаар бол манайд. Харин Камала Харрисын хувьд бол Ерөнхий сайд өнгөрсөн жил түүнтэй уулзаж Америк, Монголтой хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, өргөжүүлэхээр болж байсан.
Эцэст нь… Америк, Монголын харилцаа сүүлийн жилүүдэд овоо өргөжиж байгаа. Тус 2 нэр дэвшигчдийн хэн нь сонгогдохоос хамаарч ирэх 4 жилийн Америкийн ЭЗ, гадаад харилцааны өнгө тодорхой болно. Харин хэнийх нь бодлого Монголд ээлтэй байх бол?
11.5%
Энэ оны эхний 8 сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5% өслөө.
₮4.06 сая
Улмаар шинэ орон сууцны 1 м.кв-н дундаж үнэ ₮4.1 саяд хүрчээ.
₮3.87 сая
Харин хуучин орон сууцны 1 м.кв-н дундаж үнэ 14.1% өсөж, ₮3.87 сая болсон байна.
📚 EduPark: Хүртээмжтэй боловсролыг таатай орчинд
Хүүхдийн сургалт, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийгээ Монголын анхны хүүхдийн боловсролын цогц төв EduPark-т урьж байна. 👀
EduPark-н онцлог, давуу тал
🏫 Хүртээмжтэй: 800 хүүхдийн багтаамжтай A, Б блок бүхий 6 давхар барилгад талбай түрээслэх боломж,
📍 Хотын төвд: Солонгос элчнээс урагшаа 200 м, 5-19 насны 24 мянга гаруй хүүхэд үйлчлүүлэх байршилтай,
🌈 Өргөн хүрээний: Нийт 50 гаруй байгууллагууд академик, урлаг, спорт, гадаад хэл, туршилтын лаборатори, болон үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломж хүлээж буй.
Заа тэгээд, хүүхдийн сайн сайхны төлөө тав тухтай орчинд ажиллахыг хүссэн хэн бүхэнд алдаж болохгүй сайхан боломж шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Ycombinator
🍋ProhostAI цахиурын хөндийд гарсан анхны Монгол үүсгэн байгуулагчтай стартап боллоо. Тус стартап цахиурын хөндийн YCombinator-н Summer 2024 хөтөлбөрт шалгарснаар хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээ авч бизнесээ хөгжүүлэх боломжтой болоод буй. Сонирхуулахад, тус хөтөлбөрийн Demo Day 9 сарын 25-26-нд болох юм.
🍋 Яамнуудын албан бичиг солилцооны үйл ажиллагаатай холбоотой нийт зардал ₮1.2 тэрбум. Тус зардлаас гадна яам хооронд солилцож байгаа албан бичгийн хүчин төгөлдөр байх хугацаа ч мөн сунжирч байдаг аж. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-аас төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга хэмжээг хэрэгжүүлэх гэж буй.
🍋 ОУЭШ-ийн Ерөнхий прокурор Карим Хан В.Путиныг баривчлаагүйтэй холбоотойгоор Монголд хариу арга хэмжээ авах боломжтойг мэдэгдлээ. Тодруулбал, ОУЭШ-ийн гишүүн орнууд шүүхээс гаргасан шийдвэрийг дагаж мөрдөөгүй тохиолдолд тус асуудлыг олон шүүгчид тусгай журмаар шийдвэрлэдэг аж.
🍋 Oracle (ORCL) дэлхийн хамгийн том дата төвийг барина. Одоогоор дэлхий даяар 162 дата төв үйл ажиллагаа явуулж эсвэл баригдаж буй бөгөөд хамгийн том нь Өвөр Монголын 150 МВт бүхий China Telecom дата төв юм. Харин Oracle-н барих дата төв нь 1 ГВт-ын багтаамжтай 3 жижиг модуль атомын реактораар ажилладаг дата төв байх нь.
Борлуулалтын менежер / CallPro: Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх санаачилгатай, B2B борлуулалтын чиглэлээр 1+ жил ажилласан мундгууд ийшээ. 👉 (Link)
Үйл ажиллагаа хариуцсан захирал / SCC: Логистик, агуулахын чиглэлээр 4+ жил ажилласан, хэлэлцээ хийх чадвартай цусны удирдагч шинжтэй хүнийг хайж байна. 👉 (Link)
Хэрэглэгчийг дэмжих мэргэжилтэн / Проженекс Эксперт Консалтинг ХХК: Англи, япон хэлийг хашраадаг, хэрэглэгчийн хэрэгцээг хурдан тодорхойлж, шийдвэрлэх чадвартай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)
☁️ Twitter-н Гүйцэтгэх захирал асан Жак Дорси шинэ апп бүтээжээ. (TC)
🌐 Дэлхийн мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах WorldSkills Lyon 2024-д Монголын шигшээ баг оролцоно. (X)
🍓 OpenAI-н судалгаанд суурилсан хиймэл оюун ухаантай танилц. (TheInformation)
🔎 24 мянган ажлын зар дээр үндэслэсэн хамгийн их эрэлттэй технологийн ур чадварууд. (Entrepreneur)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply