- Lemon Press
- Posts
- 🙅♀️ DINK: Давхар орлоготой гол нь хүүхэдгүй
🙅♀️ DINK: Давхар орлоготой гол нь хүүхэдгүй
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны асуудал | Ertech | DINK-үүдийн амьдралын хэв маяг
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд эзэмшигч нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь өвлөгдөх зохицуулалтыг тусгажээ. Хэрэв батлагдвал нэлээд том өөрчлөлт гарах нь дээ. 📃
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Монгол Ботсванатай дипломат харилцаа тогтоосноор НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтдоо хүрлээ.
OIL: Хагас жилийн өмнө улсын хэмжээнд АИ-92 шатахууны 28 хоногийн нөөцтэй байсан бол одоо 19 хоногийн л нөөцтэй байна.
CHN: Хятадын нүүрсний импорт 11-р сард жилийн өмнөхөөс 34.7% өсөж 43.5 сая тоннд хүрчээ.
🏦 Дампуурлаа хэзээ зарлах вэ?
Цаана чинь нийт зээлийнх нь 92.3%-ийг чанаргүй зээл эзэлж байгаа банк байна, мэдсэн үү? Энэ банканд юу тохиолдоод байна?
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк (ҮХОБ) 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч 2020 оноос хойш Монголбанкнаас баталсан зохистой харьцааны нэг ч үзүүлэлтийг хангахгүй ажилласаар байна. Үүнээс дурдвал,
Өөрийн хөрөнгө хүрэхгүй: Тодруулбал, банк үйл ажиллагаа явуулахын тулд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12%-иас дээш байх журамтай ч 2020 оноос хойш тус банкны хүрэлцээ дунджаар -47.1% байна.
Төлбөрөө ч гүйцэтгэж чадахгүй: Буюу хэрэв харилцагч ҮХОБ-наас их хэмжээний хадгаламжаа татаж авлаа гэхэд нь “За, таны хадгалуулсан мөнгө энэ байна” гээд өгөх чадваргүй болжээ. Үүнийг төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гэх бөгөөд доод хэмжээ нь 25% байх ёстой ч ҮХОБ-ных 2.5%.
Чанартай юм ховор: Цаашлаад 2023 оны I улиралд гэхэд л чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 92.3%-ийг бүрдүүлж байна.
Хамгийн сүүлийн тайланд буюу энэ оны I улиралд тус банк ₮151.5 тэрбумын харилцах, хадгаламжтай ч нийт алдагдал нь ₮112.3 тэрбумд хүрэв. Эздийн өмчийн дүн гэхэд л 2020 оноос хойш хасах дүнтэй явсаар энэ оны I улиралд -₮57.9 тэрбумд хүрсэн. Бүтэн 3 жил хөрөнгө оруулагчдын мөнгийг төлөх чадамжгүй ажилласан гэсэн үг шүү дээ, хэзээ эерэг дүнтэй болох вэ?
Сүүлийн дампуурлаас хойш 4 жил
Капитал банк 2015 оны 10-р сараас хойш зохистой харьцааг хангаж чадаагүйн улмаас 3.5 жилийн дараа буюу 2019 онд дампуурсан. Уг нь Монголбанкнаас хуулийн дагуу арга хэмжээнүүдийг авсан ч биелээгүй тул тус банкийг татан буулгасан юм.
Дүгнэхэд, Капитал банкийг зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хангаж эхлээгүйгээс хойш 3.5 жилийн дотор татан буулгасан. Харин ҮХОБ зохистой харьцааны үзүүлэлтийг хангахгүй 3 жил өнгөрөөд байна. Тэгэхээр…
💰 Май, ₮1.8 тэрбум
MLG: Монложистикс Холдинг ХК өөрийн охин компани болох Монложистикс Экүйпментс ХХК-д ₮1.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Түүнчлэн тус компани ТУЗ-ийн тогтоолоороо хувьцааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хувьцаагаа халааслах нөхцөлийг баталлаа. Сонирхуулахад, тэдний хувьцааны үнэ IPO үнээсээ 12.5% унаж ₮164.5 болоод байна.
🙅🙅♀️ Хүүхэдгүй амьдарна
ЭЗ-ийн ийм хүндрэлтэй үед хүүхэд төрүүлэхгүй байх нь нэг төрлийн санхүүгийн ухаалаг шийдвэр болж байгаа сураг байна. 🤔
DINK буюу Double income, no kids: Энэ нь хосууд хүүхэд төрүүлэхийн оронд хамтдаа хөдөлмөрлөөд түүгээрээ аялж зугаалах, хүссэн зүйлсээ хийж амьдрахыг илүүд үздэг амьдралын хэв маяг юм.
Өөрийгөө яая гэж байж юун хүүхэд!
Өдгөө Америкийн нийт өрхийн 43%-ийг DINK-үүд буюу хүүхэдгүй гэр бүлүүд эзлэх болжээ. Энэ нь 11 жилийн өмнөхөөс 7% өссөн үзүүлэлт гэхээр орчин үеийн хосууд хүүхэдгүй амьдрахыг илүүд үзэж байна. Түүнчлэн эдгээр хосуудын хөрөнгө дунджаар $200,000-оос дээш байгаа нь хүүхэдтэй гэр бүл болон хүүхдээ ганцаараа өсгөж буй эцэг эхчүүдийнхээс хамаагүй илүү байгаа юм.
Хүүхэд хүнстэйгээ хамт ирдэг гэдэг худлаа! Дунд болон түүнээс доош давхаргынхан инфляцад элэгдүүлж хүүхэд өсгөх зардал жил жилээр өсөх хооронд Америкт л гэхэд 1 хүүхэд өсгөхөд наанадаж $240,000 буюу ₮823 сая шаардагдаж байна. Гэтэл Америкчуудын 63% нь бүтэн цагийн ажил хийдэг ч тус дүнг хүчрэхгүй байна гэх тооцоолол ч бий.
Орлуулав: Барууны орнуудад гэрийн тэжээвэр амьтнаа “Миний үр зулзага” гэж дууддагаас эхлээд тэдэнтэй яг хүүхэд шиг харьцдаг. Ялангуяа DINK шиг амьдралын хэв маягтай хүмүүст хүүхдээс илүү гэрийн тэжээвэр амьтан тэжээх нь амар байдаг бололтой.
Мөнгө яах вэ, гэхэд сүүлийн жилүүдэд өндөр болон дунд орлоготой орнуудад ажиглагдах болсон трэнд бол эмэгтэйчүүд эрдэм ном, карьерын мөр хөөхийг илүүд үзэх болсон явдал. Нэг ёсондоо тэдний амьдралын зорилго сайн ээж байхаас илүү өндөр боловсролтой, карьертай нэгэн байх болж хувирав.
Сонирхуулахад, Хүүхэдгүй амьдрах амьдралын хэв маяг DINK-р тогтохгүй бөгөөд SINK, DINKWAD гээд зөндөө. Монголд ч сүүлийн үед залуус хүүхэдгүй амьдрах талаар мэр сэр ярьж байгааг сонссон л биз дээ. Улс орон маань хүн амаа өсгөх бодлого бариад байдаг, орчин үеийн трэнд өөр болоод байдаг…
Тархиа сэргээцгээе. Дараах компаниудын хамгийн анхны логог нь хараад таагаарай. Анхны логонууд яагаад ихэвчлэн хар, цагаан байсан юм бол? 🤔
🌌 Мэдлэгээ хуваалцах орон зай
Боловсрол, танин мэдэхүй зэрэг ямар ч сэдвийн хүрээнд контент бүтээн түүнийгээ бусадтай хуваалцах боломжтой Ertech платформыг танилцуулж байна.
Уг платформ нь боловсролын тэгш бус байдлыг бууруулах, монгол хэл дээр боловсролын дижитал мэдээллийн санг бий болгох зорилготой юм.
Ertech-д хэрхэн мэдлэгээ хуваалцах вэ?
ЭНД дарж Ertech-д бүртгүүлээд өөрийн хүссэн сэдвээр богино хэмжээний видео контент бүтээж хуваалцахад л болох юм.
Гэснээс тэд Ertech challenge гээд уралдаан зарласан гэнэ шүү. Хэрвээ та мэдлэгээ хуваалцмаар байгаа бол уг уралдаанд оролцож бүтээлч оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй.
За тэгээд google-дээд ч гарж ирдэггүй мэдлэгийг Ertech-дээд олдог болох нь дээ. 😎
Tenor
🔹Улаанбаатарын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдлаа. Уг хуулиар нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, агаар, хөрсний бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах аж.
🔹McDonald's (MCD) 2027 он гэхэд 9,000 орчим салбар шинээр нээнэ. Улмаар тэд нийт 50 мянган салбартай болж 100 сая шинэ хэрэглэгчтэй болох юм. Компани үүнд $2.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, McDonald's-н хувьцааны үнэ сүүлийн 5 жилд 1.6 дахин өсөж $287 болоод буй.
🔹ААН-үүдийн 43% нь л аливаа маргааныг шүүхээр шийдвэрлүүлж байна. Харин 14% нь зүгээр л хохирч үлддэг бөгөөд үлдсэн хэсэг нь тохиролцох, арбитрт хандах замаар маргаанаа шийддэг. Энэ дундаа 10-аас доош ажилтантай ААН-үүд хамгийн ихээр хохирдог аж. Тиймээс төр бизнес хоорондын маргааныг шийдэх байдлыг сайжруулах шаардлагатай байгаа юм.
🔹Хүнсний ногоо хураалт түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Тодруулбал, энэ жил 175 мянган тн төмс, 185 мянган тн хүнсний ногоо хураан авч, төмсний дотоодын хэрэгцээг 100%, хүнсний ногооны 85%-ийг бүрэн хангасан байна. Үүнд тус салбарт нийт ₮114.0 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон нь нөлөөлөв.
Санхүүгийн шинжээч / Голомт Ассет Менежмент ҮЦК: Санхүү, банк, менежментийн чиглэлээр төгссөн эсвэл санхүүгийн шинжээчээр ажилласан туршлагатай залуус байна уу? 👉 (Link)
Business Writer / Lemon Press: Бизнесийн салбарын гүн рүү орж мэдээ мэдээлэл бэлдэх чин хүсэл эрмэлзэлтэй эрхэм таныг залуу хамт олон хүлээж байна. Алив CV-гээ илгээ. 👉 (Link)
Нэгдсэн хяналт, удирдлага, мэдээллийн системийн инженер / Монголын Мянганы Сорилтын Сан: Дэд бүтцийн бүтээн байгуулалтын нэгдсэн систем дээр 5 жил ажилласан туршлагатай бол ийшээ. 👉 (Link)
Яагаад? JPMorgan-н CEO ЗГ криптог нухчин дарах хэрэгтэй гэв. (CNBCTV)
Мэд: Нью-Йоркоос ч илүү амьдралын зардалтай хот байна. (Yahoo!Finance)
Сонс: Бодож тунгаах чинь урлаг. (The Cosmological Reality)
Танилц: Google-н супер AI Gemini. (TheVerge)
🤗 Sharing is caring
Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply