• Lemon Press
  • Posts
  • ✈️🇲🇳 Хилийн чанад дахь Монголчууд 

✈️🇲🇳 Хилийн чанад дахь Монголчууд 

Disney-н ТУЗ-ийн тэмцэл өндөрлөлөө | Wall Street-н нээлттэй өдөрлөг | ХААН Банкны хувьцааны үнэ 10.15% унав

POWERED BY

Юу байцгаана? Та хэддээ аминчлан дуулгах сайхан мэдээтэй. Залуусын амьдралын хэв маяг, санхүүгийн философийг танилцуулдаг Lemonade цувралын маань IV улирлын танилцуулга видео цацагдлаа. 🎉 Маш сонирхолтой зочид орсон байгаа шүү. Ирэх 7 хоногт хамгийн эхний дугаар цацагдана. Stay tuned! 

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

MET: Монголд $2.5 саяын санхүүжилттэй ойн засаглал, нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

GOLD: Он гарсаар алтны үнэ 11.9% өсөж $2,310 буюу түүхэн дээд түвшинд хүрлээ

✈️🇲🇳 Хилийн чанад дахь Монголчууд 

Монгол Улсын 211,611 иргэн буюу нийт хүн амын 6.1% нь хилийн чанадад оршин сууж, ажиллаж, амьдарч байна. Тэд ямар зорилгоор гадаад улсын зорив? Тэдний дотоодын нийгэм, эдийн засагт оруулж хувь нэмэр юу байна вэ? 

  • Судалгаа:  НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага ЗГ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд “Хилийн чанад дахь Монгол иргэдийн нөхцөл байдал” нэртэй судалгааг хийжээ

Нийт гадаадад оршин суугчдын 27% нь Өмнөд Солонгост, 20.5% нь Америкт, 8% нь Японд зэргээр тархан амьдарч буй. Харин манай 2 хөрш улсад оршин сууж буй хүн амын тоо Өмнөд Солонгост байгаагаас 5 дахин бага буюу 11.5 мянга аж. 

  • Хэрэг зориг хэнд вэ, хэтийн санаа хаана вэ? Гадаадыг зоригсдын бараг тал буюу 46.7% нь боловсрол эзэмших зорилгоор явсан байна. Ийм зорилгоор явсан иргэд бусад зорилгоор явсан хүмүүсээс илүү удаан хугацаанд тухайн улсдаа үргэлжлүүлэн амьдрах хандлагатай байгаа юм.

  • Европ сэтгэл татна, хө: Түүнчлэн дийлэнх иргэдийн гадаадад оршин суусан хугацаа 2-5 жил байгаа ч Их Британи, Ирланд, Польш, Унгар, Герман зэрэг Европын орнуудад 11 ба түүнээс дээш жил амьдарсан иргэдийн төвлөрөл их байгаа аж. 

  • Ойртох тусмаа холддог… Харин Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөрш болон газарзүйн байршлын хувьд ойр байрлалтай орнуудад 1 жил хүртэлх богино хугацаанд оршин суух хандлагатай байна.

Тэдний буянаар

Гадаадад байгаа 211.6 мянган иргэн маань жилдээ дунджаар 3-10 удаа Монгол руу илгээмж явуулдаг. Үүний  66.1% нь мөнгөн гуйвуулга, үлдсэн хэсгийг бараа бүтээгдэхүүн эзэлж буй. Түүнчлэн Австрали, Швейцар, Чех, Америк, Өмнөд Солонгос зэрэг улсуудад оршин сууж буй Монголчууд хамгийн өндөр дүнтэй мөнгөн гуйвуулга шилжүүлдэг гэнэ. Дээрх улсуудаас ирсэн мөнгөн гуйвуулга нийт мөнгөн гуйвуулгын 58%-тай тэнцэж буй. Тэгэхээр нэлээд өндөр нөлөөтэй байгаа биз?

  • Бидний баяр: Сонирхуулахад, гадаадад байгаа иргэдийн Монголд болж буй үйл явдлын талаар мэдээлэл авдаг сувгуудын 2-рт Lemon Press-н товхимол нэрлэгджээ. Биднийг уншдаг та бүхэндээ баярлалаа. 😊

Заа тэгээд, гадаадад байгаа Монголчуудад утасны дугаар, банкны дансгүйгээр E-Mongolia руу нэвтрэх боломжгүй, зарим банкны онлайн банкны эрхээ мартсан тохиолдолд заавал биеэр очих зэрэг асуудлууд тулгардаг гэнэ. Ядаж иймэрхүү юмаа шийдчихвэл, тийм ээ?

📉 Бүртгэл хаагдаж, үнэ унав

KHAN: Өчигдрийн арилжаагаар ХААН Банкны хувьцааны үнэ 10.15% унаж ₮1,062 боллоо. Компани 2023 оны цэвэр ашгийнхаа 48.5% буюу ₮271 тэрбумыг ногдол ашиг болгон тараах шийдвэр гаргасан. Уг ногдол ашгийн бүртгэлийн өдөр өнөөдөр хаагдах ч T+2 зарчмаар бүртгэл хаагдахаас 2 өдрийн өмнө тухайн банкны хувьцааг эзэмшиж байсан бол ногдол ашиг авах дүрэмтэй. Тэгэхээр хөрөнгө оруулагчид ногдол ашгаа аваад зарах тактиктай байсан бололтой.

☀️ Нээлттэй өдөрлөг

Дэлхийн 32 оронд 450 гаруй салбартай, Насанд хүрэгчдэд зориулсан Англи хэлний Wall Street English Mongolia сургалтын төвийн нээлттэй өдөрлөг өнөөдөр болон маргааш болох гэж байна.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр,

  • Cургалтын төлөвлөгөө болон зөвлөгөө авах,

  • Зочин илтгэгчдийн сонирхолтой илтгэл хэлэлцүүлгийн сонгох,

  • Англи хэлний түвшнээ тодорхойлуулж ярианы хичээлд оролцох,

  • Нетворкинг хийх боломжтой юм.

📅 Хэзээ: 4 сарын 5, 6
📍Хаана: Парк гарден плаза, 14 давхар

💼 Disney-н шинэ ТУЗ

Өнгөрсөн Лхагва гарагт The Walt Disney (DIS)-н ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал болж шинэ ТУЗ-ийн гишүүдийг томиллоо. Гэхдээ энэ хурал нь энгийн хувьцаа эзэмшигчдийн хурал байгаагүй бөгөөд Боб Игер болон Нелсон Пелтзийн хооронд сүүлийн 3 сар үргэлжилсэн тулааныг эцэслэсэн хурал болсон юм. Хэн нь ялав? 

ТУЗ-д орохын хүслэн

Юу болоод өнгөрснийг товчоор хэлбэл Trian Fund Management-г хамтран үүсгэн байгуулагч Нелсон Пелтз удирдах зөвлөлд өөрөөсөө гадна Disney-н хуучин Санхүү хариуцсан захирал Жей Расулог оруулах хэрэгтэй хэмээн өнгөрсөн 1-р сараас эхлэн бараг компанит ажил өрнүүлээд авсан. Гэсэн ч түүнд хөрөнгө оруулагчдын ердөө 31% нь саналаа өгснөөр өөрөөсөө гадна ахин нэг хүний суудал авах хүсэл нь талаар нэг болов. Түүний дэвшүүлсэн 2 гол асуудал бол… 

  • Тодорхойгүй: Нелсон Пелтз тус компанийн 2%-ийг эзэмшдэг. Гол асуудал нь Нелсон Пелтз Боб Игер аль 2021 онд тэтгэвэртээ гарчихсан хэр нь түүнийг 2022 онд буцаж Гүйцэтгэх захирлаар томилсон нь компанийн Гүйцэтгэх захирлын залгамж халаа, томилох журмыг бусниуллаа хэмээн шүүмжилсэн юм. 

  • Ашиггүй: Түүнчлэн тэрбээр компанийн ашгийн маржиныг 2027 он гэхэд Neflix (NFLX) шиг 15%-20%-д хүргэх 133 хуудас бүхий стратегийн төлөвлөгөө ч танилцуулсан. Сонирхуулахад, өнгөрсөн онд Disney-н ашгийн маржин 3.5% байсан гэхээр бас л амбицтай амлалт байгаа биз? Гэсэн ч хөрөнгө оруулагчид түүн шиг хүнийг ТУЗ-д байх хэрэггүй гэж үзсэн бололтой. 

Disney-н ТУЗ асуудалтай юу?

Нелсон Пелтзийн асуудлаас гадна тус компанийн ТУЗ-д Боб Игероос өөр нэг ч креатив салбарын хүн байдаггүй буюу нийт 12 ТУЗ-ийн гишүүн бүгд технологи, банк зэрэг өөр өөр салбарынх. Энэ нь Боб Игерын үед л асуудал болоод байгаа хэрэг биш бөгөөд тэдний үнэнч фенүүд Disney-н ертөнц өөрийн гэсэн ид шидээ алдаж байна хэмээн шүүмжилж ТУЗ-д ядаж нэг ч болов креатив салбарын хүн оруулахгүй юм уу гэх асуудлыг дэвшүүлсээр ирсэн. 

Эцэст нь… Тус тулаан Америкийн корпарацийн түүхэн дэх хамгийн өндөр зардалтай буюу Пелтз Нелсон хувьцаа эзэмшигчдийг татахын тулд $25 сая, Disney $40 саяыг зарцуулсан аж. Юутай ч Disney хедж сангийн тэрбумтнаас компаниа хамгааллаа гээд бөөн баяр болж байгаа сурагтай. Одоо гол асуулт бол Disney-н өнгөрсөн жил эхлүүлсэн бүтцийн өөрчлөлт хэр амжилттай явж байна? Цаашид өрсөлдөгч нартайгаа ижил түвшинд очиж чадах уу? Яахаар байна?

Ирэх 5-р сард төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг олон нийтэд танилцуулахаар байгаа. Гэснээс уншигчид маань эх болсон Монгол хэлээрээ хэр алдаагүй бичиж байна? Шалгах уу? Буруу бичсэн үгийг олно шүү. 👁️👁️

2023 оны IV улиралд бодит ДНБ-ийн жилийн өсөлт 7%-тай гарсан бөгөөд энэ нь өмнөх улирлын шинжээчидийн таамагллын дунджаас 0.6 нэгж хувиар өндөр гарчээ. Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны I улиралд 6.8%, 2024 оны эцэст 6.4% байна гэж таамаглаж байна.

За хэдэн алдаа олов? Байцаагчдаа үнэнээ хэлчих… 😂

The New Yorker

🔹Энэ оны эхний улиралд нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт өмнөх оноосоо 41.5% буюу 184 мянган тн-оор нэмэгдэв. Улмаар нийт импортолсон нефтийн бүтээгдэхүүний хэмжээ 629 мянган тн-д хүрээд буй. Ингэхдээ Оросоос 169 мянган тн, Хятадаас 48 мянган тн нефтийн бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

🔹ШӨХТГ энэ оны эхний улиралд тендертэй холбоотой 125 гомдлыг шийдвэрлэжээ. Тэдгээр гомдлуудын 49% буюу бараг тал нь захиалагч тал тендерийн баримт бичиг боловсруулахдаа холбогдох хууль, журмыг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан гэх гомдол байсан аж.  

🔹Стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа, саналын эрхээ өвлүүлсэн, бэлэглэсэн тохиолдолд 30%-ийн татвар ногдуулна. Өчигдөр ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж одоо байгаа 10%-ийн татварыг 30% болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна. 

🔹Тера Финологи ББСБ болон Таванбогд капитал ҮЦК хамтран ББЗЗ дээр OTC хувьцаа гаргана. Тодруулбал, тэд анх удаа ₮10 тэрбум хүртэлх үнийн дүн бүхий ОТС хувьцаа гаргах гэрээг үзэглэлээ. OTC хувьцаа нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хүрээнд арилжаалагдах, өндөр өгөөжтэй шинэ бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. 

  • Мэд: Хятадын нүүрсний үйлдвэрлэл сүүлийн 79 жилд. (Statista)

  • Илүүдэхгүй: Ажлаа илүү сонирхолтой, зугаатай болгох арга. (BetterHuman)

  • Түүх: НАТО бий болсны 75 жилийн ой тохиож байна. Тэдний түүхээр аялъя. (NATO)

  • Сонирхолтой: Мэдээлэл сэтгэл зүйн талбар ба тусгай алба. (NISS)

Зиа, шинэ сарын эхний 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногийн товхимолд үнэлгээ өгөөрэй. 

Үндэслэлтэй үнэлэнэ шүү. 😉

Login or Subscribe to participate in polls.

Reply

or to participate.