- Lemon Press
- Posts
- Банк х4 🏛️ ББСБ х14
Банк х4 🏛️ ББСБ х14
Disney-н тайлан болон банк, ББС-гийн салбарын нийт хөрөнгийн өсөлтийн талаар тоймлов.
POWERED BY
Hey! Бусдаас илүү их алхаж эрүүл мэнддээ анхаарч, дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулангаа ШАГНАЛ авбал ямар вэ?
Тэгвэл Зориг сангийн 2023 оны Байгаль орчны манлайллын хөтөлбөрийн CARBONIX багийн “Алхаад Хож” уралдаанд оролцоорой.
*Нэг өдрийн өөрчлөлт
US: Америкийн 4-р сарын инфляц сарын өмнөхөөсөө 0.1 нэгж хувиар буурч 4.9%-д хүрэв.
CHN: Хятадын төрийн өмчит ААН-үүдийн дундаж цалин өнгөрсөн онд хувийн хэвшлийнхээс 2 дахин өсөж төр, хувийн хэвшлийн цалингийн зөрүү 89% болжээ.
MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮400 саяын репо зээл арилжаалагдлаа.
Банк ч хөгжинө, банк бус ч хөгжинө
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд банкны салбарын нийт хөрөнгө 4 дахин, ББСБ-ынх 14 дахин тус тус өсжээ. Тэгвэл хурдацтай хөгжиж байгаа уг 2 салбарыг харьцуулан харцгаая.
Том тоо, хурдтай өсөлт
Өнгөрсөн оны эцсээр банкны салбарын цэвэр ашиг ₮1 их наяд болсон бол ББСБ-уудын цэвэр ашиг ₮0.3 их наядад хүрэв. Улмаар сүүлийн 10 жилд банкны салбарын ашиг 5 дахин, ББСБ-ын ашиг 16.8 дахин тус тус өссөн аж. Түүнчлэн,
Цэвэр зээл: Банкнуудын харилцагчдад олгосон цэвэр зээлийн хэмжээ 10 жилийн өмнөхөөс 3 дахин ихсэж ₮20.3 их наядад хүрчээ. Харин ББСБ-ын цэвэр зээл 16.7 дахин нэмэгдэж ₮2.5 их наядад хүрсэн байна. Учир нь ББСБ-уудын цахим зээлийн хэмжээ сүүлийн 3 жилд 5.5 дахин нэмэгдэж ₮1.2 их наядад хүрсэн.
Харьцаа үзүүлэлтүүд
Тэгэхээр, харьцуулахад амар болгохын тулд харьцаа үзүүлэлтүүд ашиглан харъя.
ROA: 2022 онд банкны салбар нь нийт хөрөнгийнхөө 2%-ийг, ББСБ-гийн салбар 9%-ийг цэвэр ашиг болгон хувиргажээ. Үүнээс харахад ББСБ-уудын нийт хөрөнгийн өгөөж өндөр байгаа нь ашигт ажиллагааны өсөлттэй холбоотой байв.
ROE: Хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөж нь ББСБ-уудынх 14% байгаа боловч банкнууд 21% байж илүүрхлээ.
Цэвэр ашгийн маржин: Харин цэвэр ашгийн маржинг тооцож үзэхэд банкнуудынх 27%, ББСБ-уудын хувьд 45% байна. Энэ нь банкнуудын зардал илүү өндөр байгааг харуулж буй.
Эцэст нь… Финтекийн тусламжтай ББСБ-ууд огцом хурдтай өсөж банкны салбарын чамгүй хэсгийг эзлэх болсон. Харин сүүлийн жилүүдэд нео, дижитал банкнууд гэх мэтээр банкнууд дижитал технологийн шийдэлдээ ихээр хөрөнгө оруулж байна. Ирээдүйд энэ хоёр салбар хэрхэн хорших бол?
🚗 Шилдгүүдийн эгнээнд…
HYMTF: Hyundai 2030 он гэхэд дэлхийн цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч гурван том компанийн нэг болно. Тэдний өнгөрсөн оны цахилгаан автомашины нийлүүлэлт 40.9% өсөж 510,000 болсон бол 2030 он гэхэд энэ тоог 4 дахин нэмэгдүүлж 2 саяд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Компани 2 шинэ EV платформ дээр ажиллаж байгаа бөгөөд 2025 онд гэхэд үүндээ тулгуурлан автомашинуудыг илүү үр ашигтай хөгжүүлж, зардлыг их хэмжээгээр бууруулах аж.
Дахин шинэчлэгдэж буй Disney
Deadline
Бизнесийн стратегиа шинэчилж буй Walt Disney (DIS)-н ээлжит орлогын тайлан эерэг гарлаа. Гэсэн ч хувьцааны үнэ нь 5% унаад буй. Юу болов?
Тайлан: Дээшээ доошоо
Disney (DIS)-н ээлжит улирлын орлого өнгөрсөн оны мөн үеэс 13% өссөн ч өмнөх улирлаасаа 7% унаж $21.8 тэрбумд хүрэв. Улмаар ашиг нь жилийн хугацаанд 149% өсөж $1.5 тэрбумд хүрээд буй. Тайланг нь ухвал,
Өсөв: Disney Parks, Experiences and Products-н орлого өмнөх жилээсээ 17% өсөж $7.8 тэрбум хүрэв. Түүнчлэн Боб Игер Шанхай, ХонКонг, Парис дахь Disney-н паркуудаа өргөтгөхөө мэдэгджээ. Түүнийхээр бол Disney-г жинхэнэ Disney болгох нь бизнесийнх нь амин сүнс байна гэв.
Хамгийн том нь: Disney-ийн нийт орлогынх нь 64% буюу $14 тэрбумыг медиа, энтертэйнментын бизнесээсээ олжээ. Ерөнхийдөө компани стриминг үйлчилгээнийхээ үнийг өсгөж өнгөрсөн улирлын алдагдлаа бууруулж чадав.
Гэсэн ч: Компанийн стриминг үйлчилгээний үнэ нэмэгдэх болсон нь Disney+-г 4 сая хэрэглэгчээ алдахад хүргэж идэвхтэй хэрэглэгчийн тоо нь 157.8 сая болов. Тэгвэл тус салбарын хүчтэй тоглогчдын нэг Netflix (NFLX)-н хэрэглэгчид энэ оны эхний улиралд 232.5 саяд хүрээд буй.
Дахин зохион байгуулалт
Харин бизнесийн хувьд Боб Игер эргэж ирснээр стратегийн томоохон өөрчлөлт хийгдэх болов. Тухайлбал, хоёрхон жилийн өмнө тэдний орлого медиа, кино болон бусад контент үйлдвэрлэл, Disney парк, стриминг үйлчилгээ гэсэн 4 хэсгээс бүрддэг байсан. Тэгвэл одоо эдгээрийг нэгтгэн Disney энтертайнмент, Disney парк болон спортын суваг болох ESPN гэсэн 3 чиглэлд төвлөрч буй.
Эцэст нь… Сүүлийн 2 жилд Disney ногдол ашиг тараах хэмжээний ашигтай ажиллаж чадаагүй гэсэн ч Боб Игер энэ жилийн санхүүгийн тайландаа ногдол ашиг тараах өдрийг оруулна л гэдгээ мэдэгдсэн. Хүлээж л байя даа.
Та хэр сониуч хүн бэ? Бидний эргэн тойрондоо байгаа зүйлсийн санаа хэрхэн төрсөн бол? Тэгвэл үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой бүтээгдэхүүний санаа хэрхэн төрснийг таацгаая.
1886 онд Жон Пембертон эмч Coca Cola-г анх удаа худалдаанд гаргаж байв. Тэгвэл Coca Cola-г бүтээх санаа хэрхэн төрсөн бол?
Хариултаа олсон бол бидэнд мэдэгдээрэй бас Coca Cola-нд дуртай хүмүүстэй хариултаа хуваалцахаа мартав аа. 😎
Санхүүгийн “шинэ” платформ тун удахгүй…
Та орлого зарлагаа тогтмол хөтөлдөг үү? Тэгвэл санхүүгийн зарцуулалтдаа хяналт тавьдаг хүмүүст дуулгах шинэ мэдээ бидэнд байна шүү. 📒
Тэр бол Омни Капитал ББСБ-аас танд зориулж тун удахгүй танилцуулах гэж буй KEEP - санхүүгийн платформ юм.
Энэхүү платформын тусламжтайгаар та сар бүрийн орлого, зарлагаа хөтөлж, тогтмол хяналт тавих боломжтой.
За тэгээд, орлого зарлагаа хөтөлдөг хүмүүс минь шинэ туслахтай болох нь ээ. Аан харин, санхүүдээ хяналт тавьж хараахан эхлээгүй байгаа хүмүүст одоо эхлээрэй гэж зөвлөе. Орлого, зарлагадаа хяналт тавиад дадчихвал аштай юу даа, тийм ээ?
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай.
The Japan Times
🔹SoftBank Group (9984.T)-н Vision Fund-н хөрөнгө оруулалтын нэгж $32 тэрбумын алдагдал хүлээлээ. Учир нь компанийн гарааны бизнесийн хөрөнгө оруулалтууд зогсонги байдалд орж, Vision Fund-н хөрөнгө оруулалт энэ оны эхний 3 сард 90% буурч ердөө $3.1 тэрбумд хүрчээ.
🔹Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 4-р сард өмнөх сараасаа 2.8% өсөв. Үүнд уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 3%, тэр дундаа нүүрс олборлолтынх 5.8%, металлын хүдэр олборлолтынх 3.9%, газрын тос, олборлолтынх 0.3% тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
🔹Хятадын 4-р сарын инфляц 0.1% гарлаа. Энэ нь 2021 оны 2-р сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм. Түүнчлэн тус улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс 3.6% буурсан нь 2020 оны 5-р сараас хойших хамгийн хурдтай уналт болоод буй.
🔹Нийслэлийн 184 мянган ААН 2022 онд нийт ₮1.5 их наядын татвар төвлөрүүлсэн байна. Улмаар нийслэлийн шилдэг татвар төлөгч ААН-ийн жагсаалтыг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ тэргүүлсэн бол Хуавейтехноложи ХХК удаалсан аж.
Ер нь энэ их хуралд суусан нөхөд, сайд нар, хотын удирдлагууд хэр их алхдаг бол. Жим дээр гүйх алхах биш шүү. Хотын гудамжаар. Алхаж хотоо жоохон мэдэрмээр байна аа. Өвөлдөө утаа, Зун хавар намартаа өлөн тоосоор амьсгалаад уушиг нь үхжээд дууслаашдээ энэ хотын иргэд маань.
— ЭРХ ЧӨЛӨӨ (@enkhzorig02)
11:55 PM • May 10, 2023
ГШХО эдийн засгийг хэрхэн бүүст хийдэг вэ?
Өнгөрсөн 7 хоногийн Mining 101 булангаар гадаадаас орж буй хөрөнгө оруулалтын 70%-ийг уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт эзэлдэг талаар бичсэн. Тэгвэл энэхүү хөрөнгө оруулалт уул уурхайн бус салбарынханд хамааралтай юу?
Хөрөнгө оруулалтын үржүүлэгчийн нөлөө
Мэдээж. Энэхүү хамаарлыг хөрөнгө оруулалтын үржүүлэгч хэмээх нэр томьёогоор тайлбарлах боломжтой. Жишээлбэл, өнгөрсөн онд уул уурхайн салбарт $2.5 тэрбумын хөрөнгө оруулалт орж ирсэн ба үүний 80%-ийг цалин хөлс, худалдан авалт гэх мэтээр цааш нь хадгалах бус шууд зарцуулсан гэж үзвэл үржүүлэгч нь 5 болох юм.
Энэ нь анх орж ирсэн $2.5 тэрбум цаашдаа $12.5 тэрбумын эдийн засгийн идэвхжилийг бий болгосон гэсэн үг. Гэхдээ энэхүү тооцооллын хамгийн гол хувьсагч болох “тухайн хөрөнгө оруулалтын хэдэн хувийг шууд зарцуулж байна вэ” гэдгээс үржүүлэгч хэд байх нь тодорхойлогдоно гэдгийг анхаараарай.
ГШХО дахь Оюу толгой төслийн жин
Бодит датаг харвал 2011 оноос хойш орж ирж буй ГШХО-н 45% орчим нь зөвхөн Оюу толгой төслийнх аж. Зарим жилүүдэд 60%-ийг ч бүрдүүлж байсан үе байжээ. Харин Оюу толгой төсөл эхлээгүй байсан бол өнгөрсөн жилд бий болсон байх магадлалтай $12.5 тэрбумын эдийн засгийн идэвхжил дөнгөж $5 тэрбум байх байсан байна.
Унш: Уоррен Баффет Apple-г магтав. (Insider)
Сонирх: Spotify AI-р бүтээсэн дууг платформоосоо устгаж байна. (FoxBusiness)
Мэд: Microsoft цэвэр эрчим хүчний салбарт. (TheVerge)
Турш: Амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлэх аргууд. (LinkedIn)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Б.Золбоо
Graphics by: О.Баасандорж
Reply