- Lemon Press
- Posts
- 🤖 Технологийн гигантуудын өнгө
🤖 Технологийн гигантуудын өнгө
Технологийн томоохон компаниудын хагас жилийн тайлан болоод медиа зар сурталчилгааны стратегийн талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Компаниуд хагас жилийн тайлангаа гаргаад эхэллээ. Манай вебсайтад компаниудын хагас жилийн тайлангийн хэвлэлийн мэдээнүүд орж байгаа. Мөн бид зарим компаниуд дээр өөрсдийн дүгнэлтээ бичнэ. Та ямар компанийн талаар хамгийн их сонирхож байна?
ADB: Азийн хөгжлийн банк энэ жилийн Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 4.8% дээр хэвээр үлдээлээ.
MSE: Оны эхний хагаст Монголын хөрөнгийн зах зээл ₮4.1 их наядаар өсөж, ₮10.9 их наядад хүрэв.
GLMT: Голомт Банк компанийн ашиг эхний хагаст 37% өсөж, ₮78 тэрбумд хүрлээ.
Гигантуудын хагас жилийн өнгө
Технологийн гигантуудын хагас жилийн тайлан гарчээ. Тэдний улирлын өнгийг тоймлон хүргэе.
Хамгийн өндөр, гэсэн ч…
Орлогод нь сэтгэл дундуур байгаа тул улирлын үзүүлэлтээр хамгийн өндөр гарсан Tesla-н (TSLA) хувьцааны үнэ тайлан гарснаас хойш хэдхэн цагийн дотор унаж эхлэв. Refinitiv-ийн тооцоолсноор тэдний орлого ₮24.47 тэрбум байсан ч бодит дүн ₮24.93 тэрбумтай гарлаа.
Яагаад унав? Илон Маск болон бусад удирдлагууд Cybertruck, роботаксины нийлүүлэлт эхлэх хугацаа болоод тодорхой үзүүлэлтүүдийг гаргаж чадаагүйгээс хувьцааны үнэ ийн 5% орчмоор буурахад нөлөөлөв.
Бусад нь тэмцэж, харин тэд хүчээ нэмсээр…
Netflix (NFLX)-н тайлангаас харвал орлого нь шинжээчдийн хүлээлтээс бага гарсан ч хэрэглэгчийн тоо нь хүлээлтээс давлаа. Шинжээчид шинээр 2.07 сая хэрэглэгч нэмэгдэнэ гэсэн бол бодит байдалд нийт 5.89 сая хэрэглэгч захиалга өгч, улмаар хувьцааны үнэ нь 0.6%-иар өслөө. Ирэх улиралд ч хэрэглэгчийн тоо нь мөн адил өснө хэмээн тэд таамаглаж буй.
Том өсөлт
Netflix 5.9 сая хэрэглэгчтэй болсон нь нууц үгээ хуваалцахыг таслан зогсоох, сард $6.99 саяын сурталчилгаа явуулах үндсэн 2 санаачилгатай нь шууд холбоотой аж.
Тэд энэ улиралд Америк болон Канадад 1.2 сая хэрэглэгчтэй болсон нь 2021 оноос хойших бүс нутгийн улирлын үзүүлэлтээр хамгийн том өсөлт юм. Дээрх 2 санаачилга нь өсөлтийг дэмжиж байгаа тул жилийн II хагаст өсөлт нь илүү хурдасна гэдэгт тэд итгэлтэй байна.
Жигд өсөлт
(IBM)-н орлогыг Refinitiv $15.58 тэрбум гэж тооцоолсон нь хол зөрсөнгүй, бодит дүн $15.48 тэрбум байв. Гол үзүүлэлтүүдээс харахад орлого нь өмнөх жилийнхтэй харьцуулахад харьцангуй жигд байлаа. Цаашлаад тус компани орлого нь жилийн эцэс хүртэл 3%-5%-иар өсөж $10.5 тэрбумд хүрнэ хэмээн найдаж буйгаа дахин мэдэгдэв.
Эцэст нь… Ойрын өдрүүдэд томоохон компаниудын тайлан ар араасаа гарсаар байна даа. Монголд ч ялгаагүй. Бид цаг алдалгүй уншигчдадаа хүргэхээр ажилласаар л байгаа шүү. Товхимолтойгоо ойрхон байгаарай.
📈 Онцлох хувьцаа
LEND: ЛэндМН компанийн нийт орлого оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 155%-иар өсөж ₮20.7 тэрбумд хүрлээ. Харин цэвэр ашиг нь ₮8.3 тэрбумд хүрч 390.4%-иар өсөв.
👀 Медиа ба Зар Сурталчилгаа
Bloomberg/Getty Images
Энэ жилээс Bloomberg платформдоо гуравдагч этгээдээс автомат сурталчилгаа байршуулахаа больсон. Тэгвэл 6 сарын дараа энэхүү бизнес шийдвэрийн үр дүн харагдаж эхэллээ.
Зорилго: Уншигчдаа илүү сайн таньж мэдэх мөн сурталчилгаа байршуулагчдыг платформоор шууд дамжуулан зорилтот бүлэгт нь хүргэх;
Медиа ба зар сурталчилгаа
Медиа бизнесийн хувьд орлогын гол эх үүсвэр бол зар сурталчилгаа. Гэхдээ хэт их сурталчилгаа мөн зохимжгүй агуулга нь уншигчдыг үргээж бүр цаашлаад редакцын бодлоготой харшилдаг зовлонтой. Тийм учраас медиа бизнесүүд төлбөртэй болж уншигчдаасаа орлого олохыг хичээх болсон. Харин Bloomberg-н хувьд платформ дээрх бүх сурталчилгаагаа өөрсдөө хянахаар шийдсэн юм.
Үр дүн…
Өөрчлөлтийн үр дүнд сурталчилгааны орлого буурсан ч үр ашиг нь нэмэгдсэн гэнэ. Тухайлбал:
Хурдтай болсон: Сурталчилгаа ачаалж харагдах хугацаа 15%-иар, веб хуудас ачаалах хугацаа 40%-иар тус тус буурчээ. Мөн бүх сурталчилгааны хэсгийн харагдах байдал 20%-иар сайжирчээ.
Илүү их хэрэглээ: Сүүлийн 1 жилд дижитал бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 7%-иар, имэйл товхимолд бүртгүүлэгчдийн тоо 30%-иар тус тус өсжээ.
Хэн юу гэв?
Жулиа Бизер, Bloomberg-н CDO: “Манай уншигчдын хувьд сэтгүүлзүй нэгт гэдгийг бид мэднэ тийм учраас мөнгө олох нь дараагийн зүйл юм”.
Майлс Янгер, U of Digital-н инновац хариуцсан захирал: “Хэрэв чи тухайн уншигчийг аль болох олон хуудас нээлгэж чадвал илүү их сурталчилгааны орлого олно. Мөн тэдний бүртгүүлэх магадлал улам ихэснэ. Тийм учраас Bloomberg өөрсдийн имиж, брэнддээ хөрөнгө оруулах нь эцэстээ санхүүгийн хувьд илүү ашигтай гэж мөрийцөж байна”.
Эцэст нь, Bloomberg-н хувьд орлогынхоо ихэнхийг терминалаасаа олдог учир зоригтой шийдвэр гаргаж чадаж байна. Ер нь мэдээний дундуур сурталчилгаа харах танд ямар байдаг вэ?
Заа, жиргээчид байна уу? Тэгвэл ашигладаг платформынхоо зөв логог олоорой. 🔎
🔹Өнгөрсөн хоёр 7 хоногт Golomt Capital Championship-н TOP-100 оролцогчийн дийлэнх буюу 37% нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүнд хөрөнгө оруулжээ. Тус хугацаанд оролцогч UG, Amka болон BMX нар жагсаалтад дахин бичигдсэн бол оролцогч Solgoi Chimgee шинээр орж ирсэн байна.
🔹Улаанбаатар дахь орон сууцны үнэ эхний 6 сарын байдлаар өмнөх оноос 8.6% өсжээ. Энэ оны 6 сард шинэ орон сууцны 1 Мкв талбайн дундаж үнэ ₮3.79 сая байна. Харин хамгийн өндөр нь Хан-Уул дүүрэгт ₮3.96 сая байгаа бол хамгийн хямд нь Сонгинохайрханд ₮2.83 сая байгаа аж.
🔹Үндэсний Хувьчлалын сан (ХОС) ногдол ашгийг нэгж эрх эзэмшигчдийн дансанд байршууллаа. Сануулахад, тэд өнгөрсөн 2 сард цэвэр ашгаас сангийн нэгж эрхэд ₮2.3-н ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байдаг.
🔹Goldman Sachs (GS) хагас жилийн тайлангаа танилцууллаа. Тус группийн орлого жилийн өмнөхөөс 20% буурч $10.9 тэрбум болжээ. Харин гүйцэтгэх захирал Дэвид Соломон “Нөхцөл байдал сүүлийн 6-8 долоо хоногт жилийн эхэн үеэс хамаагүй дээрдсэн” хэмээсэн даруйд хувьцааны үнэ нь 1% орчмоор өслөө.
🔹Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, удирдлагын багийг томилогдлоо. Тухайлбал, компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар Петер Акерлиг, харин Монгол дахь охин компани "Эрдэнэ Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Билгүүнийг тус тус томилогдов.
Засгийн газрын хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах асуудал дэмжигдлээ. 500 тэрбум төгрөг хүртэл хүрээнд нэн яаралтай төслүүдийг санхүүжүүлнэ. #нийслэлийнүнэтцаас
— Sandagsuren.J (@Sandagsurenj)
2:45 AM • Jul 19, 2023
Сонирх: Ангараг гарагийн хамгийн сүүлийн үеийн зураг. (Space)
Сонс: Бестселлер номын тухай. (Podcast)
Унш: Дэлхийн хамгийн том мөсөн уул далайн урсгал даган хөвж эхэлжээ. (A23a)
Анхаар: Сүүлийн 125,000 жилд тохиогоогүй их халалт. (Air temperatures)
Editor: Э.Золбаяр
Writers: А.Пүрэвжаргал
Graphics by: О.Баасандорж
Reply