• Lemon Press
  • Posts
  • 🛋️ Хамгийн их амардаг улс орнууд...

🛋️ Хамгийн их амардаг улс орнууд...

Хадгаламж зээлийн хоршооны өнгөрсөн оны үр дүн болон улс орнуудын амралтын талаар тоймлов.

POWERED BY

Happy Women's Day! Өчигдөр, өнөөдөр цэцэгт булуулсан эмэгтэйчүүд байна уу? Тэгвэл та цэцгийн импортыг 70% өсөхөд хувь нэмэр оруулжээ. Заа тэгээд цаг зав, сэтгэл зүрхээ зориулж цэцгийн дэлгүүрт хүч үзсэн эрчүүдийгээ цэрэгт явсан, яваагүйгээр нь ялгаад байв аа. 😆

*Нэг өдрийн өөрчлөлт

MC: Гадаад худалдааны тэнцэл эхний 2 сарын байдлаар $389.7 саяын ашигтай гарав.

FRA: Францын томоохон жижиглэн худалдааны бизнесүүд инфляцтай тэмцэхийн тулд зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг хязгаарлахыг зөвшөөрчээ.

JPN: Японы 1-р сарын бодит цалин жилийн өмнөхөөс 4.1% буурсан нь 2014 оны 5-р сараас хойших хамгийн огцом уналт байв.

ХЗХ-дын тоо & гишүүд цөөрөв

Өнгөрсөн оны IV улирлын байдлаар Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-дын нийт ашиг 8.1% өсөж ₮11.6 тэрбумд хүрсэн байна.

Үндсэн үзүүлэлтүүд

Нийт 196 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.2% буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн 2018-2021 онд тогтмол өсөж ирсэн ХЗХ-дын гишүүдийн тоо тус хугацаанд 5% буурч 71,657 болжээ.

  • Төвлөрөл: Нийт ХЗХ-дын 54.6% нь УБ хотод үйл ажиллагаа явуулж буй. Тиймээс нийт гүйлгээний 60.5% буюу ₮24.2 тэрбум нь УБ хотын ХЗХ-нуудад хийгдсэн байна.

  • Гишүүн: ХЗХ-дын нийт гишүүдийн 57%-ийг 18- 45 насныхан эзэлж буй. Цаашлаад Улаанбаатар хотын ХЗХ-дын гишүүдийн насжилт орон нутгийн ХЗХ-дын гишүүдээс харьцангуй залуу аж.

Санхүүгийн үзүүлэлт 📉

ХЗХ-дын нийт хөрөнгийн хэмжээ 8.1% буурч ₮267.7 тэрбум болсон. Учир нь тэдний эргэлтийн хөрөнгө 5.9%, эргэлтийн бус хөрөнгө 63.1% тус тус буурсан аж.

  • Хадгаламж & Зээл: Гишүүдийн тоо буурсны улмаас нийт ХЗХ-ны татан төвлөрүүлсэн хадгаламжийн хэмжээ 7.9% багасаж ₮187.5 тэрбум болов. Түүнчлэн нийт зээлийн хэмжээ ч мөн 1.5% буурч ₮210.2 тэрбум болсон аж. Нэмээд чанаргүй зээлийн хэмжээ нь 4.7% багасаж ₮7 тэрбум болсон байна.

  • Орлого & Ашиг: ХЗХ-дын нийт орлого 1.7% өсөж ₮59 тэрбумд хүрчээ. Үүний 94.8%-ийг хүүгийн орлого, 1.6%-ийг үйл ажиллагааны бусад орлого, 3.6%-ийг үйл ажиллагааны бус орлого тус тус бүрдүүлсэн аж. Улмаар ашиг нь 8.1% өссөн юм. `

Эцэст нь, та ямар нэгэн ХЗХ-ны гишүүн үү?

Ногоон санал ➡️ Улаан өнгө

RIVN: Rivian Automotive компани $1.3 тэрбумын хөрвөх боломжтой ногоон үнэт цаас санал болгоно. Тэд уг санхүүжилтээр зохих ногоон төслүүдийг шинээр болон дахин санхүүжүүлэх эсвэл хөрөнгө оруулалт хийхэд ашиглахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү мэдэгдлийн араас тэдний хувьцааны үнэ арилжааны бус цагаар 6% уналаа.

Хамгийн олон амралт…

Монголчууд жилд бүх нийтээр амрах 9 баярыг 16 хоног амарч тэмдэглэдэг аж. Үүнийг бусад оронтой харьцуулахад…

Хамгийн их

Непал өнгөрсөн онд 42 хоногийг олон янзын баяр тэмдэглэсээр өнгөрөөжээ. Хамгийн олон амралтын өдөртэй улсуудыг жагсаан харвал ТОП 9 байрыг Азийн улс орнууд эзлэв. Харин эсрэг талд бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр багатай улсуудад Европын орнууд багтаад буй. Үргэлжлүүлбэл,

  • Хөршүүд: Хятад жилд бүх нийтээр амардаг 7 баяртай бол Оросынх 8. Цаашлаад Япон болон Өмнөд Солонгос жилд 16 баярыг бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг байна.

  • Америк: Тэд жилд 11 баярыг бүх нийтээр амарч тэмдэглэдэг.

Тэгвэл бүтээмжийг нь шинжье

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоолсноор Люксембург хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөртэй буюу 1 цагийн бүтээмж нь $136-р үнэлэгдэж дэлхийд цойлж байна. Харин тэдний бүх нийтийн амралтын өдрийн тоо нь 10. Цаашлаад Америкчууд бүтээмжээрээ дэлхийд 6-д бичигдээд буй. Гэтэл

  • Эсрэг талд: Хамгийн олон бүх нийтийн амралтын өдрүүдтэй гэх дээрх улсууд бүтээмжээрээ сүүл мушгисан бөгөөд Непалын хөдөлмөрийн бүтээмж ердөө $3 байв. Харин Монгол хүний 1 цагийн хөдөлмөрийн бүтээмжийг $13.7 хэмээн тооцоолжээ.

Цалин багатай = Ажил багатай

Бид ажлын цагийг яс тооцдог ч бүтээмжийг төдийлөн ойшоодоггүй нь харамсалтай. Сүүлийн жилүүдэд иргэд баяраас баярын хооронд амьдарч байгаад нэлээдгүй шүүмжлэлтэй хандах болсон. Гэсэн ч дээрх тоонуудаас харахад бүх нийтийн амралтын өдрүүдээс дутуугүй бүтээмжийн асуудлыг чухалчилах хэрэгтэй бололтой.

  • Зээлийн эдийн засагч / Их Ирээдүй Капитал ББСБ: Зээл олголт, зээлийн эргэн төлөлт хариуцаад ажиллах банк санхүүгийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай залуус ийшээ.👉 (Link)

  • Борлуулалтын менежер / Төв Азийн Зам: Тээвэр зуучийн компанийн борлуулалт хийчих чадвартай залуусыг үндсэн цалин + борлуулалтын бонус хүлээж байна. 👉 (Link)

  • Зээлийн эдийн засагч / Инвескор ББСБ: Зээлийн бүтээгдэхүүнд анхаарал тавих, санхүү эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн залуус байна уу? 👉 (Link)

Инвескор ББСБ

🔹Инвескор ББСБ (INV) давуу эрхийн хувьцаа гаргана. Уг асуудлыг ирэх сарын 14-ний хувьцаа эзэмшигчдийн хурлаа хэлэлцэх ба хэр хэмжээтэй давуу эрхийн хувьцаа гаргахаа хараахан мэдэгдээгүй байна. Харин компанийн үнэлгээ нээлттэй болсноос хойш жилд дунджаар 31.9% өсжээ.

🔹Tesla (TSLA) Model X болон Model S-н үнийг буурууллаа. Уг 2 загвар нь тэдний Америк дахь хамгийн үнэтэй 2 загвар бөгөөд Model S-г $5,000-оор бууруулж $89,900, Model X-г $10,000-оор бууруулж $99,900 болгов. Уг шийдвэр нь тэдний машины эрэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй бололтой.

🔹Rio Tinto (RIO) Гвинейн уурхайн авлигын хэргээр $15 саяар торгуулахаар болов. Компанийн 2011 онд хөлсөлсөн Францын хөрөнгө оруулалтын банкир Rio Tinto-н олборлолтын эрхийг хадгалахын тулд Гвинейн албаны хүнд $822 мянгыг хууль бусаар өгөхийг завдаж байсан нь тогтоогджээ.

🔹Amazon (AMZN) өөрсдийн NFT маркетплэйсийг ирэх сард нэвтрүүлнэ. Тэд ирэх сарын 24-нд өөрсдийн “Amazon NFT Marketplace”-г нээх ба 15 NFT цуглуулгыг санал болгох гэнэ. Тус цуглуулгуудыг Amazon дээрх хаягаараа болон зээлийн картаар л авах боломжтой аж.

Шалгалтын цаг ирлээ. 🤓 Дараах хариултуудаас аль нь буруу вэ?

A. Гадаад худалдааны тэнцэл эхний 2 сарын байдлаар $389.7 саяын алдагдалтай гарав.

B. ХЗХ-дын нийт хөрөнгийн хэмжээ 8.1% буурч ₮267.7 тэрбум болсон.

C. Инвескор ББСБ давуу эрхийн хувьцаа гаргана.

  • Мэд: Англи хэл дээр үнэгүй богино өгүүллэг унших боломж. (TheLibrary)

  • Үз: BMW X6 M60I-н дүр төрх. (BMWBlog)

  • Унш: Alzheimer-н эрсдэлийг 90%-ийн нарийвчлалтайгаар илрүүлэх боломжтой. (Fortune)

  • Сонирх: Lego-н үсрэлт. (CNBC)

Дэлхийн шилдэг кинонуудыг IMAX-аас

Michael B Jordan өөрийн найруулагчийн дебютийг хийж, өөрөө гол дүрд нь тоглож буй CREED III киноны дэлхийн нээлт 3 сарын 3-нд хийгдсэн билээ. 🎞️

Rocky цувралын үргэлжлэл болох Creed III нь тус фрайнчайзын 9 дэх анги болон гарч буй.

Creed III-аас өмнөх 8 анги нь:

  • Дэлхийн зах зээлээс $2 тэрбумын ашиг орлого

  • Оскарын шагналд нийт 10 удаа нэр дэвшиж, 3 удаа ялсан (best picture, best director, best fillm editing)

  • Дэлхий дахинаа нийт 76 сая гаруй фенүүдтэй гэнэ.

Харин Box Office-н амжилтууд нь CREED I - $173 сая, CREED II - $214 сая байсан бол CREED III хэд байх бол? 😎

Зөв хариулт А. Гадаад худалдааны тэнцэл эхний 2 сарын байдлаар $389.7 саяын ашигтай гарсан шүү.

Reply

or to participate.