👑 ХААН-ы бонд

Хөрөнгө оруулагчдад нөлөөлөх хууль | ХААН Банкны бонд | CU-н хувьцаа эзэмшигчдийн хурал

POWERED BY

Morning! Disney-н хүүхэлдэйн кино, киног үздэг байсан л биз дээ? Өнөөдөр Walt Disney-н өдөр тохиож байна. Дурсамжаа сэргээгээд хамгийн дуртай киногоо үзээрэй. 🍿🎥

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Innovation Investment ХХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр эхэлж захиалгын явц нь 53.3%-д хүрлээ

MNG: Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийг байгуулахаар тохиров

OPEC: ОПЕК+ гишүүн орнууд нефтийн олборлолтоо өдөрт 2.2 сая баррелиар бууруулна.

⚖️ Хөрөнгө оруулагчдад нөлөөлөх хууль

Ирэх оноос эхлэн хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжааны ашгаасаа 1%-ийн татвар төлөх нь ээ. Юун ашгийн татвар билээ?

Татвартай л байсан шүү дээ

Уул шугамандаа бид чинь хувьцаа зэрэг үнэт цаасны арилжаанаас олсон ашгийнхаа 10%-ийг ашгийн татвар нэрэн дор төлөх ёстой юм. Гэхдээ бараг хэн ч төлж байгаагүй. Магадгүй татвараа тайлагнахаа мартаад, эсвэл мэддэггүйгээсээ болж байсан байх...

Шинэ хууль 

Харин ирэх оноос хэрэгжих шинэ хуулиар дээрх 10%-ийг 2024-2026 онд 1%, 2027-2029 онуудад 5% болгон бууруулж суутгах юм. Ингэхдээ иргэдийг татвараа тайлагнахыг хүлээхгүйгээр Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв болон кастодиан оролцогчид шууд суутган авах аж. Ингэхээр хөрөнгө оруулагч та ирэх оноос үнэт цаасаа борлуулаад ашигтай ажиллавал танаас 1%-ийн татварыг шууд авна гэсэн үг. Улмаар,

  • Мэдээллийн сан буюу ХЗЗ-ийн ашгийн татварыг баримтжуулж бүрдүүлэх юм. Жишээ нь өнгөрсөн онд МХБ (MSE) дээр гэхэд л нийт ₮580.5 тэрбумын үнэт цаасны арилжаа хийгдсэн ч хэд нь ашигтай хэд нь ашиггүй арилжаа байсан талаарх мэдээлэл байдаггүй аж.

  • Төсөвт тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм. Сонирхуулахад, тус ашгийн татвар нь бусад татвартай цуг хөрөнгө борлуулсны орлогод ногдох татварт тайлагнагддаг аж. 2022 онд ₮61.7 тэрбумын хөрөнгө борлуулсны орлого нь нийт орлогын албан татварын 1.6%-ийг эзэлжээ.

Бусад оронд

Нийт 151 улсад энэхүү ашгийн татвар хэрэгжсээр байна. Америкт гэхэд л үнэт цаасаа авчхаад удалгүй буцаан борлуулж ашиг олбол илүү өндрөөр татвар ногдуулдаг бол жилээс дээш хугацааны дараа заран ашиг олоход илүү бага татвар ногдуулдаг байна. Азаар манайд ийм хатуу зохицуулалт алга даа.

За тэгээд татвар төлнө гээд арилжаандаа оролцохоо больчихов доо, айн. Энэхүү татвараар ашгийн бүртгэл сайжирч, ХЗЗ-ээс хөрөнгө оруулагчид хэр их ашгийг олж байгааг мэдэх боломжтой болж байна шүү дээ. 

👑 ХААН-ы бондын хөтөлбөр

KHAN: ХААН Банк “Бондын хөтөлбөр”-ийн хүрээнд долларын болон төгрөгийн бондуудыг хэсэгчилж гаргана. Долларын бонд нь хөвөгч хүүтэй байх буюу хүүгийн түвшинг долларын зах зээлийн 6 сарын compound SOFR хүү дээр нэмэх нь жилийн 3.4%-3.85% хязгаарт багтаах бол төгрөгийн бонд нь тогтмол хүүтэй байх буюу 14.8%-16% байх аж. Тус хөтөлбөрийн эхлэл болгож энэ 7 хоногт Ногоон бонд гарах сурагтай байна.

🔥 Boom! $41K  

Биткойны үнэ өчигдрийн 15 цагийн байдлаар $41,445-т хүрээд байна. Он гарсаар 149.3% өссөн гэсэн үг. Ер нь цаашид өссөөр л байх болов уу? 

Эвдэгдээгүй $61 мянга

Биткойны үнэ 2017, 2021 онуудад буцалж байсан билээ. Одоогийн $41 мянга хамгийн оргил үнэ юм уу гэвэл үгүй. Учир нь,

  • Оргил цэг: 2017 оны 12-р сард Биткойны үнэ $15,455-т хүрч дээд амжилт тогтоож байв. Үүний дараа 2021 оны 3-р сард Биткойны дээд үнэ шинэчлэгдэж $58,918 болсон. Уг амжилт 7 сарын дараа буюу тус оны 10-р сард шинэчлэгдсэн юм. Харин түүнээс хойш 29 сар өнгөрсөн ч уг $61,318-ын амжилт эвдэгдээгүй байна. 

  • Харин энэ жил: Өнгөрсөн 10-р сард Биткойны дүр зураг 2024 онд сайжрах төлөвтэй байна гээд бичиж байлаа. Биткойны үнэ уг нийтлэлийн дараа л гэхэд 50.2% өсөөд буй. Улмаар энэ жил 2017, 2021 оны дараа бичигдэх өндөр өсөлттэй жил болж байна. 

Яагаад өсөөд байна? 

Биткойны үнэ өсөхөд BlackRock (BLK), Morgan Stanley (MS) зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд үйлчлүүлэгчдэдээ биткойн ашиглахыг санал болгож эхэлсэн нь том нөлөөтэй. Үүнээс гадна Америкт Bitcoin Spot ETF-г зөвшөөрөхөөр яригдаж байгаа нь ч олон нийтийн Биткойнд итгэх итгэлийн өдөөсөн. 

  • : Түүнчлэн томоохон ХО-ын банк, сангууд Биткойн эзэмшлээ нэмэгдүүлж байгаа. MicroStrategy (MSTR) л гэхэд 11-р сард нэмж 16,130 Биткойн авсан аж

  • Тэгэхээр: 2017, 2020 зэрэг Биткойны үнэ өндөр өссөн жилүүдийг харвал сүүлийн 3 сар буюу 10, 11, 12-р саруудад ногооноор эргэж нэлээд өндөр өссөн байна. Энэ жилийн 10, 11, 12-р саруудад ч мөн Биткойны үнэ 12.5% өсөөд байна. 

Эцэст нь… Юу юугүй крипто зуд дуусаж байгаа юм байна гээд хаа хамаагүй койн аваад байж болохгүй шүү. Монголын койнуудын үнэ IEO үнээсээ дунджаар 64% унаад байгааг санаарай.

Wraprows, wrapcols функцуудаар их хэмжээний өгөгдлөө автоматаар бүлэглэх боломжтой шүү. 💻

📈 Өсөлтийг загварчлах хөтөлбөр

Бизнесээ дараагийн түвшинд гарган илүү системтэй хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна уу? 🔍

Тийм бол Startup Marketing Space-н компанийн удирдлага, менежерүүдэд зориулан явуулж буй Өсөлтийг загварчлах хөтөлбөрт урьж байна.

Уг хөтөлбөрт хамрагдсанаар,

  • Бизнес болон төслийнхөө үндсэн чиглэл,

  • Компанийн дунд хугацааны хөгжлийн төсөөлөл,

  • Хөгжүүлэлтийн төлөвлөгөө зэргээ тодорхойлж, мэргэжлийн багш нарын сургалт, арга зүй, чиглүүлэг дор өсөлтийн загвараа боловсруулах юм.

Сонирхуулахад, уг хөтөлбөрт хамгийн түрүүнд бүртгүүлсэн 10 компани хамрагдах боломжтой ба 2 өдрийн турш үргэлжлэх аж. 

📅 Хэзээ: 12 сарын 7, 8-нд

Tenor

🔹Дэлхийн ухаалаг цагны зах зээл сэргэж III улиралд өнгөрсөн оноос 9% өслөө. Үүнд Энэтхэг болон Хятадын борлуулалт өссөн нь нөлөөлөв. Түүнчлэн Apple (AAPL)-н борлуулалт 7% өсөж зах зээлийн 45%-ийг эзэлсэн хэвээр байгаа бол Huawei-нх 56% өсөж зах зээлийн 14%-ийг эзэлж эхэллээ.  

🔹AM Best Үндэсний Давхар Даатгал ХК-ийн зээлжих зэрэглэлийг B/Тогтвортой гэж үнэллээ. Улмаар урт хугацааны зээлжих зэрэглэлийг нь BB+/Тогтвортой гэж үнэлээд буй. Ингэхдээ сүүлийн 5 жилд тэдний цэвэр хураамжийн орлогын нийлмэл өсөлттэй 25.2%-д хүрсэн болон ROE нь 7%-д хүрсэн зэргийг харгалзан үзсэн аж. 

🔹Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр боллоо. Тус хурлаар нийт 7 асуудлыг хэлэлцэн баталсан юм. Улмаар тэд бүтцийн өөрчлөлтөө баталж, хаалттай хүрээнд нэмэлтээр ₮61.7 тэрбумыг босгон, бүх ТУЗ-ийн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгож дахин томилов.

🔹ХасБанк ХК (XAC) нийт ₮697.3 саяын үнийн дүн бүхий 3 сонирхлын зөрчилтэй гэрээ байгууллаа. Тухайлбал, банкны ТУЗ хувьцаа эзэмшигчтэй ₮100 саяын үнийн дүн бүхий хэлцлийг, ₮417.3 сая болон ₮180 саяын үнийн дүн бүхий хэлцлийг банкны эрх бүхий албан тушаалтантай байгуулахыг зөвшөөрсөн аж.

  • Боломж: Хятадын ЗГ-ийн тэтгэлэг зарлагдлаа. (china.embassy)

  • Үз: Ши Жиньпинийн сэргэлт. (Vox)

  • Мэд: Энэ оны Forbes under 30-д ямар эрхмүүд багтаж байв. (Forbes)

  • Айн: Amazon пуужин худалдаж авч яах гэж байгаа юм бол? (CNN)

Reply

or to participate.