• Lemon Press
  • Posts
  • 🍫 Шоколад илүү үнэтэй болох уу?

🍫 Шоколад илүү үнэтэй болох уу?

ХК-иудын засаглалын кодекс | NVDA-н HA20 чип | ХК-ийн хөрөнгө оруулагчид үзүүлэх нөлөө

POWERED BY

Hey! Товхимол маань “Share Lemon Press” булантай болоод хэсэг хугацаа өнгөрлөө. Та одоо ч уг булангийн холбоосоор дамжуулан манай товхимолд бүртгэлгүй найзаа уриад Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой шүү. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Газар Шим Үйлдвэр ХК (GAZR) 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮4.68 буюу нийт ₮5.6 тэрбумын ногдол ашиг хуваарилна

MNG: Fitch Ratings Монголын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B” буюу “Тогтвортой” төлөвт хэвээр үлдээлээ

CSI: Хятадын CSI 1000 индекс нэг жилийн хугацаанд 38% буурч 4,293 нэгж буюу түүхэн доод хэмжээнд хүрлээ.

🎙 Нээлттэй компанийн үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлдөг вэ?

Lemon Press-н нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхээр зорьж буй Lemon Press Opinions-н ээлжит дугаарт ХААН Банкны Кастодианы Үйлчилгээний Газрын Захирал Ч.Ариунжаргалын “Нээлттэй компанийн үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлдөг, яагаад чухал” талаарх нийтлэлийг хүргэж байна. 

Corporate actions буюу компанийн үйл ажиллагаа гэдэгт тухайн компаний гаргасан үнэт цаасны ханш, тоо хэмжээ, цаашлаад үнэт цаасыг эзэмшиж буй хөрөнгө оруулагчийн шийдвэрт нөлөөлж болохуйц шийдвэрийн үр дүнд үүссэн аливаа үйл явдал, ажиллагаа гэж ойлгож болно. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хурал, ногдол ашиг тараах, хувьцаа хуваах, нэгтгэх, компани нэгдэх, нэгтгэх, нэмж хувьцаа гаргах, компани нэрээ солих зэрэг маш олон төрлийн компанийн үйл ажиллагаа байдаг. 

Гэснээс хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй. 🤓

👏 1 жилд +17.1%

Санхүүгийн Зохицуулах Хорооноос (СЗХ) 2023 оны 3-р сард 104 хувьцаат компаниудын (ХК) кодексийн хэрэгжилтийг үнэлэхэд дунджаар 53.3%-тай гарч байв. Үүний дараа компаниудад үнэлгээгээ сайжруулах үүрэг даалгавар өгч оны сүүлд дахин үнэлэхэд 17.1 нэгж хувиар сайжирсан байна. Гэхдээ…

  • Компанийн засаглалын кодекс: Энэ нь компанийн үйл ажиллагааны горимыг тогтоож өгдөг зохион байгуулалтын зарчмууд юм. Үндсэн 9 зарчмаас бүрдэх уг үзүүлэлт нь хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой. Түүнчлэн МХБ (MSE) дээр тухайн компанийг ангилахдаа уг үзүүлэлтийг харгалзаж үздэг.

2023 онд хэр байв?

СЗХ кодексийн үнэлгээний тайланг гаргахдаа МХБ дээрх I-III ангиллын компаниудын ТУЗ болон түүний дэргэдэх хороодын үйл ажиллагаа, цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэлт зэргийг судалсан аж. Ингэхэд бүх компаниуд 1 үзүүлэлт дээрээ “F” дүн авчээ. Тодруулбал,

  • Үнэлж чадахгүй: Ихэнх нээлттэй компаниуд ТУЗ-ийн дарга, гишүүдийн ажлыг үнэлж чадахгүй байна. Тодруулбал тус үзүүлэлтийг I ангиллын компаниудын 8%, II, III ангиллын компаниудын 4% нь л хэрэгжүүлжээ.

  • Нөгөө талаас ТУЗ-ийн дэргэдэх хороодын бодлого, журмын зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ маш сайн байв. Мөн мэдээллийн ил тод байдал, хөндлөнгийн аудиторыг томилох ажлыг дийлэнх компаниуд гүйцэтгэжээ.

Цаашлаад, ангилал тус бүрээр кодексийн хэрэгжилтийг харвал,

  • Тэргүүлэгчид: I ангиллын компаниудын 92.6% нь давтан үнэлгээгээ явуулсан бөгөөд 2023 оны I улиралд дунджаар 59.2%-ийн хэрэгжилттэй байсан үнэлгээгээ 83%-д хүргэж чаджээ.

  • Хичээсээр: Харин II ангиллын 43.7% нь л 12-р сард давтан үнэлгээгээ ирүүлж хэрэгжилт нь 46.5%-иас 67.2% болж нэмэгдсэн байна. 

  • Муу сурагчид:  III ангиллаас 11% нь л кодексийн үнэлгээгээ бүрэн явуулсан бөгөөд оны эцэст 43.8%-иас 1 нэгж хувиар л нэмэгджээ. Тоогүй, тоогүй…

Эцэст нь, ХК-иуд кодексийн үнэлгээгээ тогтмол гаргах ёстой ч дөнгөж 53.9% нь 2 дахь тайлангаа ирүүлжээ. Уг нь байнга гаргах бүрд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх юм сан. Сонирхуулахад, энэ мэт асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-иас Компанийн үйл хэргийн гарын авлага-ыг гаргаад байгаа билээ.

📈 NVDA-н HA20 чип хаданд гарах нь 

NVDA: Nvidia-н зах зээлийн үнэлгээ өнгөрсөн 1-р сард $296.5 тэрбумаар өсөж түүхэн дээд түвшин буюу $1.6 их наяд хүрээд байна. Үүнд компанийн Хятадын зах зээлд нийлүүлж буй HA20 чипийн эрэлт өндөр байгаа нь нөлөөлжээ. Тус чипийг AI-н хөгжүүлэлтэд ашиглаж буй. Сонирхуулахад, Nvidia HA20 чипээ Хятад руу $12,000-$15,000 хооронд нийлүүлж байгаа аж.

🍫 Шоколад илүү үнэтэй болох уу?

Шоколаданд дурлагсад байна уу? Цаана чинь шоколад үйлдвэрлэгчид баларч байна. Учир нь какаоны үнэ жилийн өмнөхөөс 110.1% өсжээ. Одоо тэгэхээр энэ зах зээл юу болох вэ? 

Какаоны үнэ = Галзуу хурд

Өнгөрсөн оны 10-р сард 1 тн какаоны үнэ $3,692 болж сүүлийн 46 жилийн дээд цэгт хүрсэн бол одоо $5,098-т хүрч галзуу хурдаар урд хожид байгаагүй өндөрлөгт гарлаа. Учир нь, 

  • Уур амьсгалын өөрчлөлтийн уршиг: Какаоны гол үйлдвэрлэгчид болох Гана, Камерун, Нигерийн ургац бордооны асуудал, ган гачиг зэргээс шалтгаалан багассан аж. Улмаар дэлхийн какаоны нөөц 146,000 тн-оор буурахаар буй. Уг нийлүүлэлтийн бууралтаас үүдэн какаоны болон шоколадны үнэ өссөн ч эрэлт өндөр хэвээр байгаа юм. 

  • 🆙: Түүнчлэн үйлдвэрлэгчийн үнийн өсөлтөөс шалтгаалж шоколадан бүтээгдэхүүний борлуулалтын дүн 2023 онд өмнөх оны мөн үеэс 6.4%, 2 жилийн өмнөхөөс 15.3% нэмэгдсэн байна. Өөрөөр бол борлуулалтын тооноос бус үнээс шалтгаалан өссөн хэрэг. 

Илүү ихээр илүү багыг

Цаашлаад Монголчуудын шоколадны импортыг харахад ч сайнгүй дүр зураг зурайж байна. 2022 онд бид 15.9 мянган тн шоколад болон какао агуулсан хүнсний зүйлсийг $69.7 саяар импортолсон буюу 1 тн-г нь дунджаар $4,390.4-оор авсан аж. Харин өнгөрсөн онд энэ тоо $4,496.7 болтлоо өсжээ. Өөрөөр бол шоколад, какао агуулсан барааг илүү өндөр дүнгээр импортлох болсон гэсэн үг. Зах зээлийн трэндийг харахад энэ жил ч гэсэн улам л үнэтэй болох бололтой. 

Юу болох вэ? 

Какаоны үнэ өссөн ч эрэлт өндөр хэвээр буюу эдийн засгийн үүднээс мэдрэмжгүй байна. Энэ нь хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид какаог өндөр өртөгтэй байсан ч үргэлжлүүлэн худалдан авахад бэлэн байгааг харуулж буй. Тиймээс цаашид ч какаоны үнэ өндөр хэвээр байх магадлалтай байна даа.

Хоёр хүснэгт харьцуулах шаардлагатай бол filter ашиглаарай. 🍋

🎻 Valentine’s Special | Fantasia

Гэгээн хайрын баяр айсуй. Валентины өдрөөр юу хийх вэ, ямар бэлэг өгөх вэ гээд толгойгоо гашилгаж байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай. 📢

Фантазиа студи валентины баярыг тохиолдуулан гайхалтай хайрын түүхийг өгүүлэх кинонуудын сэтгэлд хоногшсон хөгжмүүдээс толилуулахаар Valentine’s Special тоглолтоороо эргэн ирлээ. 

Тоглолтод La La Land-н сэтгэл хөдлөм аялгуунаас эхлээд “In the Mood for Love”, “The Shape of Water” болон “The Notebook” зэрэг сонгодог 15 бүтээлийн хөгжмийг тоглох юм. 

За тэгээд ердөө хоёрхон удаа тоглогдох учир тасалбараа амжиж аваад сонгодог хөгжмийн тансаг аялгууд хайрын түүхээр аялаарай.

📍Хаана: Корпорэйт конвеншн центр
📅 Хэзээ: 2 сарын 14, 15

Reuters

🔹Yandex-н толгой компани Yandex NV Орос дахь бүх хөрөнгөө $5.2 тэрбумаар зарж Оросын зах зээлээс гарна. Оросын эрх баригчид өнгөрсөн 18 сарын турш Yandex-г Голланд дахь толгой компаниас нь салгах талаар хэлэлцээ хийж байсан юм. Сонирхуулахад, Yandex-н 88%-ийг барууны ХО-ын сангууд эзэмшиж буй.

🔹“Оюу толгой” ХХК-ийн 2023 онд үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 29.8%, зорилтот хэмжээнээс 4.7% өсөж 168.1 мянган тн-д хүрлээ. Түүнчлэн үйлдвэрлэсэн алтны хэмжээ нь зорилтоосоо 15.6% давж 177.3 мянган унц-д хүрсэн байна. Сонирхуулахад тус компани 2010 оноос хойш ₮10.3 их наядын татвар төлжээ.

🔹Монголд Apple Pay-тэй хосолсон Visa картын үйлчилгээ нэвтэрнэ. Тодруулбал, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон Visa компанийн Дэд Ерөнхийлөгч, Apple-н ОУ-ын бодлого хариуцсан Дэд Ерөнхийлөгч Ник Аман нарын уулзалтаар энэ оны 6-р сард багтан Apple Pay Монголд нэвтрэхээр болоод буй.

🔹Хятад компаниудын судалгаа, хөгжүүлэлтийн зардал нэмэгдсээр 2022 онд дэлхийд 2-рт эрэмбэлэгдэх боллоо. Дэлхийн тэргүүлэгч 2,500 гаруй компани 2022 онд $1.4 их наядыг судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулжээ. Задлан харвал нийт зардлын 42.1%-ийг Америк, 17.8%-ийг Хятад, 17.5%-ийг Европ тус тус эзлэх болов.

  • Олон нийттэй харилцах болон арга хэмжээний менежер / EuroChamber Mongolia: Европ Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын цахим хуудас болон арга хэмжээг зохион байгуулж ажиллах хүсэлтэй 3+ жил ажилласан туршлагатай бол ийшээ. 👉 (Link)

  • Нягтлан бодогч / KPMG Audit: Голлон НӨАТ-ын буцаан олголт дээр ажиллах хүнийг хайж байна. Тус чиглэлээр суралцаж буй төгсөх түвшний оюутан байж болно гэнэ шүү. 👉 (Link)

  • Дотоод аудитор / Ариг Банк: Мэргэжлээрээ 5+ жил ажилласан туршлагатай санхүүгийн салбарын мэргэжилтнийг хайж байна. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Сонирх: Илон Маскийн хүний тархинд чип суулгах туршилт хэр явж байна? (NeuroScienceNews)

  • Бод: Цагаан сар тэмдэглэдэг орнууд. (TheTimes)

  • Мэд: Тайлор Свифт Grammy-н шинэ түүхийг бичлээ. (CNBC)

  • Унш: Samsung-н боссын мөнгө угаасан гэмт хэргийг цагаатгалаа. (CNN)

📢 Найзаа уриад мерч ав

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.