- Lemon Press
- Posts
- CEO ⚔️ CMO
CEO ⚔️ CMO
RE/MAX-н тайлан | Ажлын байрны судалгаа | ЛэндМН-н шинэ бүтээгдэхүүн
POWERED BY
Morning! Өнгөрсөн жилийн өдийд дэлхийн хүн амын тоо 8 тэрбумд хүрч байв. Харин 8.1 тэрбум болж жилийн дотор 117 саяар нэмэгджээ. 🌏


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Омни ассет хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг МХБ-д шинээр бүртгэлээ.
IMF: ОУВС төв банкны дижитал валют бэлэн мөнгийг орлож чадна гэж үзэж байна.
^IXIC: NASDAQ индекс он гарсаар 35.7% өсөж 14,094 нэгжид хүрэв.

🎤 Төсвийн тогтворгүй хууль ба сонгуультай жилийн төсөв

Lemon Press-н нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Opinions буланд тавтай морил. Энэ удаад бид МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, Ph.D, дэд профессор, А.Энхбатын төсвийн талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу! Гэснээс хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.
Төсвийн тухай хуулиар УИХ ирэх жилийн төсвийн төслийг 11 сарын 15-ны дотор батлах ёстой байдаг. Үүний дагуу Э.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн төслийг УИХ хэлэлцсэн дүр эсгэн бараг тэр чигээр өөрчлөлтгүй баталлаа.

🎈 RE/MAX-н өнгөлөг 10 сар

RE/MAX-н энэ оны эхний 10 сард борлуулсан үл хөдлөх хөрөнгө (ҮХХ)-ийн борлуулалт жилийн өмнөхөөс 14% өсөж ₮868.9 тэрбумд хүрчээ. Тэдний эхний 10 сарын үр дүнг тольдъё.
🅰️ 111% онц
Тэдний борлуулалтын дүн нэмэгдсэнээр эхний 10 сарын байдлаар төлөвлөгөө нь 11% давж биелсэн аж. Тэд ер нь хэр их ҮХХ борлуулсан бол?
Мянга мянгаар нь: Компани тус хугацаанд 13,627 ҮХХ зуучилсан байна. Заа үүнийхээ дийлэнх буюу 55%-ийг худалдаалсан бол үлдсэн 45%-ийг түрээсэлсэн аж. Зарсан ҮХХ-ийг нь харвал дунджаар дунджаар ₮196 саяын үнэтэй байгаа нь жилийн өмнөхөөс 18% өсжээ.
Бяцхан тооцъё: Энэ жилийн эхний 10 сард нийт 304 өдөр байсан гэхээр тэд ганцхан хоногт 38.3 ҮХХ-ийг зуучилдаг болж таарч байна. Тэгэхээр ажлын 1 цагт бол 5.6 ҮХХ гэсэн үг. Иймдээ ч тэдний 1 агентын сарын дундаж орлого дундаж цалингаас 42.9% илүү буюу ₮2.7 саяд хүрч, ногдох идэвхтэй листийн тоо нь 17 болж нэмэгджээ.
Let’s level up: Ер нь бол тэд хамгийн том ҮХХ-ийн мэдээлэл бүхий сантай нэмээд Монголын нийт агентын 77% нь RE/MAX-х байдаг болохоор л ийм хэмжээний борлуулалт хийгээд байгаа хэрэг. Одоогоор уг компанийн дата сан 233,000-д хүрсэн бөгөөд 330 төслийн мэдээлэл бүртгэлтэй байгаа аж.
Олон нийцтэй: SICA-н гаргасан Улаанбаатар хотод амьдрах зорилгоор ҮХХ худалдан авахаар төлөвлөж буй өрхүүдийн зан төлөвийн судалгаанд RE/MAX-н танигдсан байдал 68.7% байгаа юм. Мөн ҮХХ авах сонирхолтой 2 хүн тутмын 1 нь мэргэжлийн агентаар үйлчлүүлэх, түүнээс 75% нь RE/MAX-р үйлчлүүлнэ гэжээ.
Том зургаар
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар сүүлийн жилүүдэд хурдацтай өргөжиж одоо бол 324 брокер, 1,269 агент үйл ажиллагаа эрхэлдэг болсон. Түүнчлэн нийт салбарын зуучлан худалдсан ҮХХ-ийн талбай II улирлын байдлаар 2021 оныхоос 1.5 дахин нэмэгдсэн бол үнийн дүн нь 3 дахин нэмэгдэж ₮992 тэрбумд хүрээд буй.
Эцэст нь… Үл хөдлөх зуучлалын салбарт орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 10.9% өссөн, энэ зун нэлээд хүчтэй үер болсон зэрэг олон асуудал тулгарсан ч борлуулалт нь сайн байгаа нь тус салбарын эрэлт хэрэгцээ их байгааг харуулав уу гэлтэй.

🌟 Шинэ бүтээгдэхүүн мэндлэх нь
LEND: ЛэндМН ББСБ ХК үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор 18%-ийн хүүтэй, ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй нийт ₮5 тэрбумын үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл гаргана. Тэд шинээр гаргах өрийн хэрэгслээ биржийн бус зах зээлд бүртгүүлж, хаалттай хүрээнд санал болгох аж. Андеррайтераар нь Тэнгэр Капитал ҮЦК ажиллах юм.

🥴 CEO болон CMO нарын ойлголцол тэнгэрт, газарт

Судалгаагаар CMO нарын ердөө 22% нь л бусад гүйцэтгэх түвшний удирдлагууд өөрсдийнх нь ажлыг ойлгодог гэв. CEO нь орлого нэмэгдүүлэх стратеги ярьж байтал TikTok бүүст ярихаас эхлээд зөрөлдөөн ч эхэлдэг дээ. 😂
CMO: Трэндээ л дагана даа…
Товчхондоо CEO нар компанийнхаа маркетингийн төлөвлөгөө, алсын хараа, зорилтыг ойлгодог гэж боддог ч CMO нар үүнтэй санал нийлдэггүй аж.
CMO нарын гомдол: CMO нарын CEO болон бусад гүйцэтгэх түвшний удирдлагууд өөрсдийнх нь ажлыг ойлгодоггүй гэх гомдол жил ирэх тусам л нэмэгдэж байгаа. Ямар сайндаа л тэдний ажлыг ойлгодог удирдлагын тоо өнгөрсөн онд 2019 оныхоос 9 нэгж хувиар буурах вэ дээ. Дор хаяж л төсөв батлуулах асуудал дээр CEO-доо бут ниргүүлээд гарахаас эхлээд олон тохиолдол бий.
CMO байх хэрэг байна уу?
CEO нарын 90% нь компанийн стратеги хэрэглэгч төвтэй гэж итгэдэг бол CMO нарын 58% нь л үүнтэй санал нийлдэг аж. Харах өнцөг нь ийм зөрүүтэй байхаар санал зөрөлдөх нь аргагүй дээ.
Болоод л байгаа юм биш үү? Үргэлжлүүлээд CEO нарын 97% нь компанийн үйл ажиллагаа хэрэглэгчийн хэрэгцээнд нийцдэг гэж боддог бол CMO нарын 75% нь үүнд толгой дохидог байх жишээний. Хүн хоорондын өчүүхэн жижиг асуудал юм шиг боловч ардаа бүхэл бүтэн компанийн хувь заяаг шийдэх асуудал болох боломжтой тул эртнээс л асуудлаа шийдэж байхгүй бол ч.
Ихэнх удирдагын хувьд маркетингийг зах зээлийн мэдрэмжтэй, гүйлгээ ухаантай хэн ч хийчих юм шиг харагдах ч хүн бүр марктер биш гэдгийг анхаарах хэрэгтэй юм шиг.
Эцэст нь… Хэрвээ танд маркетингийн хэлтсийнхэн тань юу хийгээд яваад байгаа нь ойлгомжгүй, хэрэггүй ч юм шиг санагддаг бол цаг гаргаад ярилцаад үзээрэй. Учир нь ийм асуудалтай компаниудад юу дутагдаад байна гээд харсан “Алив ярилцъя, юу болоод байна аа хө”😂 зэрэг хүн хоорондын энгийн ойлголцол л дутмаг байдаг аж. За тэгээд харах зүг нэг бол хандах чиг ч нэг дээ.

🌱443.4 мянган тн
Улсын хэмжээнд өнгөрсөн 10-р сарын байдлаар 443.4 мянган тн үр тариа бэлтгэжээ.
🟢27.8%
Түүнчлэн хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеэс 27.1% өсөж 177.6 мянган тн-д хүрэв.
🔴 16.8%
Харин төмс хураалт 16.8% буурч 177.6 мянган 175.8 тн болоод буй.

🎯 Бизнес цэнэг 2023

“Бизнес цэнэг” сургалт, хэлэлцүүлэг 11 сарын 9-нд амжилттай боллоо.
Тодруулбал, уг арга хэмжээг Business.mn 5 жилийн ойн хүрээнд Хархорум Дижитал Академитай хамтран бизнес эрхлэгчид болон байгууллагын удирдах түвшний албан тушаалтнуудад зориулан зохион байгуулсан юм.
Арга хэмжээнд нийт 250 гаруй оролцогч, 25 орчим хамтрагч байгууллага, 5 медиа спонсор, 8 илтгэгч, 10 хэлэлцүүлгийн модератор болон панелистууд хүрэлцэн ирж, манлайлал, хүний нөөц, чанар стандарт, бизнесийн ёс зүй, хүн ба технологи болон энтрепренерийн үйлдлийн систем зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгээ өрнүүлжээ.


Giphy
🔹Хятад 1 секундэд 1.2 терабит хурдтай шинэ кабел нэвтрүүлж дэлхийн хамгийн хурдан интернэттэй улс боллоо. Энэ нь Америкийн интернэтийн хурдаас 10 дахин их аж. Huawei болон China Mobile нар Бээжинг 2 том хоттой холбосон 3,000 км интернэт сүлжээг барьсан аж.
🔹Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 3.8% өсөж 219.1 боллоо. Тус өсөлтөд цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 24.9%, боловсруулах үйлдвэрийн салбарынх 12.8% тус тус өссөн нь жин даржээ. Түүнчлэн уул уурхайн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 37.3% өсөөд буй.
🔹Google (GOOG) Samsung (005930.KS)-н утасны үндсэн хайлтын систем болохын тулд $8 тэрбумыг төлнө. Тус мэдээлэл Epic Games Google-г монополын тухай хууль зөрчсөн гэх шүүхийн маргааны үеэр дэлгэгдсэн бөгөөд Google Play-с олж буй орлогын талаас илүү хувь нь Samsung-с орж ирдэг аж.
🔹ByteDance-н III улирлын орлого 40% өсөж $29 тэрбумд хүрлээ. Үүнд тэдний TikTok-с олж буй онлайн борлуулалтын болон зар сурталчилгааны орлого өссөн нь нөлөөлсөн юм. Улмаар тэдний орлого Meta (META)-н өнгөрсөн улирлын орлого болох $32 тэрбумтай дөхөж ирээд буй.

Сонирх: VR, AR-р үзэх боломжит буган чулуун хөшөөний үзэсгэлэн. (Montsame)
Амж: Shoppy-н Black week болж байгаа мэдсэн үү? (Shoppy)
Тийм үү? WhatsApp Discord шиг функц нэвтрүүлнэ. (AndroidPolice)
Унш: Амралтын өдрүүдэд унших 5 нийтлэл. (LemonPress)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply