• Lemon Press
  • Posts
  • 👨‍💻 Бизнес эрхлэгчдэд зориулсан платформ

👨‍💻 Бизнес эрхлэгчдэд зориулсан платформ

CEO нар энгийн ажилтан шиг ажиллах болон Бизнес эрхлэгчдэд зориулсан платформын талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Төрийн байгууллагуудын ил тод байдлын индексээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Боловсрол шинжлэх ухааны яам нар тэргүүлж буй. Харин бусад яамд хэр ил тод байгааг ЭНД-ээс хараарай.

*Нэг өдрийн өөрчлөлт

USA: Америкийн банкнуудын зээлийн хэмжээ 3-р сарын сүүлийн 14 хоногт $105 тэрбумаар багассан нь түүхэн дэх хамгийн том бууралт байлаа.

OECD: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) Зүүн Өмнөд Азийн ЭЗ-ийн таамгаа 5.6%-иас 4.6% болгож 1 нэгж хувиар бууруулав.

RUS: Орос эхний улирлын байдлаар 1GW-н эрчим хүчийг крипто олборлолтод зарцуулсан нь дэлхийд 2-т орох үзүүлэлт аж.

👨‍💻 Бизнес эрхлэгчдэд зориулагдсан платформ

E-Business.mn

Тусгай зөвшөөрөл авах, компани байгуулах зэрэг бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг хөнгөвчлөх E-Business.mn платформ нээлтээ хийлээ. Уг платформын тусламжтайгаар төрийн 685 үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Том зураг

Тус платформ нь зөвхөн бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд E-Mongolia-д хэт төвлөрсөн төрийн үйлчилгээг салгаж ачааллыг нь бууруулах юм. Түүнчлэн бизнес эрхлэгчид өөрийн компанийн бүх төрлийн мэдээллийг 1 дор харах боломжтой төдийгүй тусгай зөвшөөрөл, тендер, оюуны өмчийн эрх зэрэг үйлчилгээг нэвтрүүлжээ. Илүү гүн ухвал…

  • Цахимаар: Тус платформоор дамжуулан ХХК, нөхөрлөл, холбоо, ТББ-ыг цахимаар байгуулах боломжтой. Тодруулбал, ААН шинээр байгуулж буй хуулийн этгээд нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэхээс эхлээд татварт бүртгүүлэх хүртэлх үйл явцыг цахимаар шийдэж болох нь ээ.

  • Тооцоолол: Компани байгуулахын тулд Сингапурт 1.5 өдөр, Америкт 4.2 өдөр, Хятадад 8.6 өдөр, Францад 10 өдөр шаардагддаг. Харин тус платформын ачаар Монголд 2 өдөрт ААН байгуулах боломжтой гэнэ.

Цомхон ТӨР

ЗГ-аас тус платформын нээлттэй зэрэгцэн төрийн үйлчилгээг цахимжуулж төрийн байгууллагын хүнд суртал, авлига хээл хахуул цаашлаад зардлаа хэмнэж ч болох аж. Үүнтэй холбоотойгоор бяцхан тооцоолол хийвэл сүүлийн 10 жилд төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн тоо 2 дахин нэмэгджээ. Энэ хэрээр хангамж сайтай төрийн байгууллагуудын зардал өснө.

  • Тодруулбал, төрийн албан хаагчдын тоо 2010-2021 оны хооронд 37% өсөж 106.8 мянгад хүрсэн байна. Төрийн байгууллага улам л данхайх болсон нь төрийн байгууллагуудын дийлдэхгүй хүнд суртал, авлига гаарах томоохон шалтгаан болсоор.

Эцэст нь… ЗГ технологийн дэвшилд тулгуурлан төрийн албаны хүнд суртлыг багасгана гэдгээ илэрхийлж, алхам алхмаар сайжруулалт хийж байгаа. Харин хэрэгжүүлж буй ажлууд нь хэр үр дүнтэй байхыг харах л үлдлээ дээ.

⚒️ Хийн олборлолт зунаас эхлэнэ

TMK.AX: TMK Energy нүүрсний давхаргын метан хийн нөөцтэй Гурвантэс XXXV төслийнхөө туршилтын өрөмдлөгийг 14 хоногийн дотор эхлүүлэх аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй газрын тос, хийн хайгуулын компани тэд хоорондоо 200 м зайтай 3 цооногоос дээж гаргаж авах ба өрөмдлөгийн хугацааг тус бүр 7 хоног зарцуулах төлөвлөгөөтэй. Улмаар 2-3 сарын дараагаас эхний ээлжийн метан хийг олборлох гэнэ.

🕶️ Undercover BOSS

Oxford review

Саяхан Starbucks (SBUX)-н шинэ CEO сардаа 1 удаа хагас цагаар баристагаар ажиллахаа зарласан. CEO нар цар тахлаас болж эрс өөрчлөгдсөн хөдөлмөрийн ЗЗ-ийн трендийг ойлгох гээд их л хичээж байх шиг.

Туршилт

Амжилттай яваа бизнес нууц нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид л оршиж байдаг. Яг л энэ зарчмын дагуу Starbucks-н шинэ CEO ажлаа авахаасаа ч өмнө 6 сар баристагийн сургалтад сууж сертификаттай ч болоод амжжээ. Тэрээр компанийнхаа асуудлыг CEO-н суудал дээрээс биш ажилчдынхаа өнцгөөс олж харахыг хүссэн төдийгүй ажилтан болон хэрэглэгчид юу хэрэгтэйг ойлгож илүү сайн шийдвэр гаргалтад хөтөлнө гэж үзжээ. Өөр нэгэн жишээг дурдвал,

  • Өөр туршилт: Өнгөрсөн 9-р сард Uber (UBER)-н CEO ижил туршилтыг хийжээ. Үр дүнд нь тэрээр зарим жолоочид Uber-н апп-д бүртгүүлэх ямар төвөгтэй байж болох, цаашлаад үйлчлүүлэгч дуудлагаа цуцалсны төлөө жолооч шийтгэгдэг гээд олон асуудлыг өөрийн биеэр мэдэрсэн гэнэ.

  • Улмаар: Uber-н CEO тэдгээр жижигхэн хэрнэ том үр дагаварт хөтөлсөн өөрчлөлтийг хийж, үр дүнд нь ажиллах хүчээ 2020 оноос 22% өсгөж чадсан байна.

  • Сургамж: CEO нар ажилтнуудынхаа хийдэг ажлыг ядаж 1 удаа хийж үзэх нь удирдлага болон ажилтан хооронд илүү сайн ойлголцлыг бий болгох төдийгүй компанийн соёл хөрсөн дээрээ хэр хэрэгжиж буйг ойлгоход туслах эерэг нөлөөтэй.

Харин Монголд

Манайд ч гэсэн ухаалаг таксины үйлчилгээг утгаар нь үзүүлж буй UBCab-н CEO 2 жилийн өмнө жолооч нарынхаа хүсэл сонирхлыг мэдрэхийн тулд өөрөө жолоочоор ажиллаж байсан.

Эцэст нь… Хөдөлмөрийн ЗЗ дээр Gen Z хүч түрэн орж ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор ажил олгогчдоос ажиллах тогтворгүй байна, хүн олдохгүй байна зэрэг үгс их л сонсогдох болсон. Ажил олгогч та ажилтнуудад тань өдөр тутамд ямар асуудал хамгийн их тохиолдож байгааг мэдэх үү? Хариулт тань Үгүй бол бодох л асуудал ажээ.

Excel дээрх хийсэн хүснэгтээ Word руу хялбархан хуулах аргыг танилцуулж байна. 😎 

📚 Боловсролын салбарт хувь нэмрээ оруулцгаая

Та боловсролын салбарт хувь нэмрээ оруулахыг хүсдэг үү? Хэрэв тийм бол Teach for Mongolia Fellowship хөтөлбөрийг санал болгож байна. 🧐

Ямар хөтөлбөр вэ? 

Дэлхийн 60 гаруй оронд хэрэгждэг Teach For All-ын Монгол дахь салбарт нэгдсэнээр,

  • Залууст боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах,

  • Орон нутгийн хүүхдүүдэд хүссэн ирээдүйгээ бүтээхэд нь туслах зэрэг боломжийг олгодог манлайллын хөтөлбөр юм.

Тухайлбал, 2022 оны анхны элсэлтэд 120 гаруй өргөдөл ирснээс 15 залуус шалгаржээ. Тэд одоогоор 8 аймгийн 9 сумын ЕБС-д үндсэн багшаар 3,200 гаруй хүүхдүүдэд хүрэн ажиллаж буй.

За тэгээд сонирхож буй залуус 2023-2025 оны элсэлтэд 4 сарын 20 хүртэл материалаа өгөх боломжтой гэнэ шүү.

🔗Бүртгүүлэх бол ЭНД дараарай.

МУЗГ

🔹Уул уурхайн бус экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. ЗГ-ын тэргүүнүүд тус салбарынхантай уулзалт хийж тэдний байр суурийг сонсохын зэрэгцээ бүтээгдэхүүн экспортлоход зарцуулдаг 302 цагийг 16 дахин багасгахаар ажиллах буй аж.

🔹Foxconn (2354.TW) $800 саяын хөрөнгө оруулалтыг EV салбарт хийхээр төлөвлөв. Тус компани нь Apple (AAPL)-н гол нийлүүлэгч бөгөөд энэ нь тэдний орлогын ээлжит нэгэн суваг болох аж. Уг үйлдвэр нь цахилгаан автобус болон EV батарей үйлдвэрлэх бөгөөд Өмнөд Тайваньд байрлах гэнэ.

🔹NFT худалдан авалт буурсаар. NFT эзэмшигчдийн судалгаанд оролцогчдын 38.8% буюу бараг 10 хүн тутмын 4 нь 2021 онд NFT худалдаж авч байсан бол өнгөрсөн онд 4 хүн тутмын 1 буюу 27.4% болж буурчээ. Сонирхуулахад Крипто эзэмшигч 4 хүн тутмын 3 нь NFT эзэмшдэг байна.

🔹Tesla (TSLA) Мegafactory Шанхайд нээнэ. Ингэснээр Калифорниа дахь үйлдвэрийн гарцыг нэмэгдүүлнэ гэж үзсэн ба тус үйлдвэр нь жилд 10,000 Megapack үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Нэмж дурдахад компани төмөр суурьт батарей нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ шүү.

  • Art: Леонардо Да Винчитэй танилц. (TNAGM)

  • Tech: ChatGPT-н хийж чадахгүй 18 зүйл. (GizModo)

  • Health: Apple-н CEO Тим Күүкийн толгойгоо сэргээх аргууд. (CNBC).

  • Travel: Аялалд гарахад нас хамаатай гэж үү? (CNN)

Reply

or to participate.