- Lemon Press
- Posts
- 🦄 Узбекстаны анхны ганц эвэрт
🦄 Узбекстаны анхны ганц эвэрт
Авлигын мөнгөөр авсан байр? | Хөдөлгөөн бүрд хөнгөлөлт | Cainiao-н IPO
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Заа өчигдрийн их цасан шуурганаар Монгол Улсын иргэн та өчигдөр хэдэн удаа халтирсан бэ? Уг нь бол төр засаг маань нийт 63.5 тн бодис, 12.5 тн давс цацсан гэнэ. Биднийг орчин нөхцөл, цаг агаар хүртэл ямагт сорих юм даа. ❄️😩
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: Ирэх сарын 1-нээс эхлэн Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр 24 цагаар ажиллахаар боллоо.
GOV: ЗГ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
🇺🇸 Америк мэдэгдэл гаргалаа
Америкийн ЗГ Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын авлигын мөнгөөр худалдаж авсан тансаг зэрэглэлийн орон сууцуудыг хураахыг хүсэж байна. Юу болоод байна вэ?
🏛️ Шүүхийн мэдэгдэл
Америкийн Хууль зүйн яамны баримтаас харахад С.Батболд хууль бус компаниудаар дамжуулан уул уурхайн гэрээнээс олон сая $-ын орлого олох авлигын арга заль боловсруулан хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, тэрбээр 2009-2012 онд Ерөнхий Сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2011 онд Cartison компанитай $68 саяын ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан аж.
Асуудал нь: Уг гэрээ байгуулагдсанаас өмнө Cartison компанид ямар ч үйл ажиллагаа явуулсан түүх байхгүй буюу уул уурхайн салбарын туршлагагүй, ашигт малтмал борлуулах санхүүгийн болон логистикийн дэд бүтэцгүй байснаас гадна захирал нь хэл шинжлэлийн багш байжээ.
Авлига хаана явагдав? Гэрээ байгуулагдсаны дараа уул уурхайн гэрээнээс олсон орлогыг гадаадын банкны данс руу шилжүүлж, хэд хэдэн компаниар дамжуулсан байна. Шилжүүлсэн дансны дотор С.Батболдын гэр бүл байсан бөгөөд уг мөнгө том хүүгийнх нь ашиглаж байсан Нью-Йорк хотын орон сууцыг худалдан авахад зарцуулагдсан байна.
$14 сая шүү дээ Цэнцэрэн минь: Улмаар С.Батболд нь авлигын мөнгөөрөө Нью-Йорк хотын 21 East 61st Street болон 230 West 56th Street-д байрлах нийт $14 саяын үнийн дүн бүхий тансаг зэрэглэлийн 2 орон сууцыг 2012, 2015 онд тус тус худалдаж авсан аж.
Дэлхий ярьж байна
Уг мэдээллийг Reuters, BBC, CNBC, WSJ гээд дэлхийн томоохон медиа компаниуд нийтлээд буй. Ийнхүү Америк албан ёсоор уг авлигын хэргийг ил болголоо. Эсрэг талд С.Батболдын өмгөөлөгчид нь 2020 онд шүүх хуралд түүнийг Нью-Йорк хотод өмч хөрөнгөгүй гэж мэдэгдэж байв. Харин одоо энэ хэрэг яаж шийдэгдэх, Монголын ЗГ, холбогдох байгууллагууд ямар хариу мэдээлэх нь сонин үлдлээ.
📈 Хувьцаагаа нэмнэ
VIK: Тандэм Инвэст ББСБ ХК хаалттай хүрээнд энгийн хувьцаа нэмж гаргахаар болсонтой холбогдуулан хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлнэ. Тус компанийн эргүүлэн худалдан авах хувьцааны үнийг сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж үнэ буюу ₮19.79 байхаар тогтоожээ. Сонирхуулахад, тэдний хувьцааны үнэ он гарсаар 9.2% унаад байна.
🦄 Би мэндэллээ! Узбекстаны анхны ЮНИКОРН
Узбекстаны цахим худалдааны стартап Uzum хөрөнгө оруулагчдаас $114 саяыг босгон, $1.2 тэрбумаар үнэлэгдэх болсноор тус улсын анхны юникорн компани боллоо.
Мэдлэгт дусал нэмэр: Юникорн гэдэг нь зах зээлийн үнэлгээ нь $1 тэрбумд хүрсэн стартапуудыг хэлдэг болой. 🙇
Узбекстаны Uzum
Uzum анх 2022 онд үүсгэн байгуулагдахдаа цахим худалдааны платформ гэх тодотголоор зах зээлд нэвтэрч байв. Тэд 2 жилийн дотор цахим худалдааны салбараас финтек, логистик, хоол хүргэлтийн салбар руу бизнесээ тэлж өөрийн дижитал үйлчилгээний экосистемийг ёстой л тоосго тоосгоор нь өрж буй компани. Сонирхолтой нь Uzum Узбекстаны анхны юникорн гэгдэхээс гадна цорын ганц өөрийн гэсэн логистикийн болон финтекийн үйлчилгээтэй цахим худалдааны компани аж.
Эрэлттэй: Тэдний бизнесийн хундаам болсон цахим худалдааны апп-ийг хэрэглэгчид өнгөрсөн жил 13.5 сая удаа татаж хамгийн өндөр хандалттай апп-уудын нэг болоод буй.
Уялдаа холбоо: Uzum-н цахим худалдааны платформ ийм эрэлттэй байдаг шалтгааны нэг бол Uzum Nasiya буюу одоо аваад, дараа төлөх үйлчилгээ. Төсөөлөөд үзье! Shoppy-с хүссэн юмаа аваад ShoppyPay-р хувааж төлөн, ShoppyLogistics-р хүссэн газраа хүргүүлээд авбал галзуу биз дээ? Энэ бүгдийг Uzum ийм загвараар ажилладаг дижитал үйлчилгээний экосистемийг бий болгосон болохоор л юникорн болоод буй.
Тэлнэ: Түүнчлэн компани Узбекстаны хамгийн том логистикийн цогцолборыг барихаар зорьж байгаа нийт талбайн хэмжээ нь бараг 500,000 м2 гэнэ.
Стартап бойжих Төв Азийн шимт хөрс
Uzum-н хажууханд Казакстаны Kapsi өнгөрсөн 1-р сард Nasdaq (^IXIC) дээр бүртгэлтэй болсон анхны компани болж хэсэг шуугиулаад авсан. Сүүлийн жилүүдэд манай технологийн салбарынхан ч Төв Ази тэр дундаа Казакстаныг зорих болсон. Учир нь монголын технологийн компаниуд технологио Төв Ази руу экспортлох боломж их төдийгүй цаашлаад Төв Азийн Хаб-аар дамжуулан хөрөнгө оруулагчдыг татах үүд болох юм.
Эцэст нь… Төв Азийн технологийн компаниуд энэ оныг ч хүчтэй эхлүүлж байна даа. За тэгээд Монголоос юникорн төрлөө гээд бичиж суух өдрийн төлөө. 🥂
₮1.3 их наяд
Улсын төсөв энэ оны эхний 2 сарын гүйцэтгэлээр ₮1.3 их наядын ашигтай гарчээ.
1.7% дутуу
Тус хугацаанд төсвийн тэнцвэржүүлсэн орлого ₮5 их наяд буюу төлөвлөснөөс 1.7% дутуу биелсэн бол зарлага нь ₮3.7 их наяд буюу 34% дутуу зарцуулагдсан байна.
-7.6%
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс ₮90.6 саяар дутуу биелсэн бөгөөд үүнд татварын бус орлого 7.6% дутуу биелсэн нь голлон нөлөөлсөн аж.
🏃 Just Move: Хөдөлгөөн бүрд хөнгөлөлт
Капитрон банк идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг залуустаа зориулан хөдөлгөөн бүрд хөнгөлөлт авах боломжтой Just Move виза картыг гаргаад буй. 📇
Just Move картын ид шидээс дурдвал,
Дэлхийн 210 гаруй улсын банкад ашиглах боломжтой ба хамтран ажилладаг байгууллагуудын буцаан олголт, гүйлгээний тооноос хамааран бонус авах болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах боломжтой юм.
Хэрхэн хэрэглэгч болох вэ? Капитрон банкны салбарт цахим үнэмлэхтэйгээ очин холбогдох хүсэлтийг бөглөж, гэрээ байгуулснаар тус үйлчилгээний хэрэглэгч болох боломжтой.
🔗 Салбаруудын мэдээллийг ЭНД дарж авна уу.
TheTimesofIsrael
🔹Нисдэг автомашин хөгжүүлэгч KleinVision нисдэг автомашин үйлдвэрлэх лицензээ Hebei Jianxin Flying Car Technology-д худалдлаа. KleinVision нь дэлхийн анхны нисдэг автомашин болох AirCar-г хөгжүүлэгчид юм. Сонирхуулахад, тэд 3 жилийн өмнө AirCar-н анхны нислэгийг амжилттай үйлдэж байв.
🔹Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ордын нөөцийг 29% нэмэгдүүлж нийт нөөцийг 8.1 тэрбум тн болгон батлав. Өчигдөр болсон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар тус компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг танилцуулсан билээ. Улмаар ордны нөөцийг 1.8 тэрбумаар нэмэгдүүлэн батлаад буй.
🔹Alibaba (BABA) логистикийн компани болох Cainiao-нхоо IPO-г хойшлуулна. Alibaba зах зээл тогтворгүй байна гэж үзсэнээр өнгөрсөн Мягмар гарагт Cainiao-н IPO хийх хүсэлтийг цуцалж үлдсэн 36%-ийг жижиг хөрөнгө оруулагчид болон ажилтнуудаас худалдан авахаа мэдэгдсэн. Ингэснээр тэд Cainiao-г 100% эзэмших юм.
🔹Энэ сарын 25-ны байдлаар Тавантолгой төмөр зам ХХК 653.2 мянган тн ачаа тээвэрлэжээ. Үүний 55% буюу 361 мянган тн-г Тавантолгой-Цогтцэций чиглэл, 44% буюу 292.2 мянган тн-г Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тус тус тээвэрлэсэн байна.
Copywriter / Lemon Press: Бид бизнес багтаа уран сэтгэмжтэй, олон талаас бичих чадвартай хүн хайж байна. Хэрэв та контент бүтээх, бичих сонирхолтой бол ийшээ. 👉 (Link)
Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)
Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Ном: Амжилттай CEO нарын нууц. (McKinsey)
Mенторшип: "Next CMO Mentorship" хөтөлбөр зарлагдлаа. (LemonPress)
Үйлчилгээ: Эмийн жорыг E-Mongolia-с авах боломжтой. (MDDC)
Тендер: ХасБанк ХК-ийн вебсайтаа шинэчлэхээр тендер зарласан байна шүү. (XacBank)
📢 Найзаа уриад мерч ав!
Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply