🤐 Битүүмж

Жагсаалтаар нэр дэвшигчдийг шинжье | Лаосын Ерөнхийлөгч Монголд | Одонгийн мөнгө

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Амралтын өдрүүдээр нэлээд халуун байлаа шүү. Гэснээс энэ сард өмнөх жилүүдээс 10 дахин их үер бууна гэдэг нь ташаа мэдээлэл болж таарлаа. Гэхдээ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орно гэнэ ээ. Бэлтгэлээ базаасан байхад гэмгүй биз ээ. ☔

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: Өнгөрсөн 5-р сард инфляц 5.7%-тай гарч өмнөх сараасаа 0.7 нэгж хувиар буурлаа

BOM: Монголбанк, Хятадын Ардын банкны хооронд байгуулсан ¥5 тэрбумын своп хэлцлийн ашиглалтын үлдэгдэл 6 сарын 5-ны байдлаар 2016 оны эцсийн түвшнээс 2 дахин буурч ¥6 тэрбум болжээ.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮29.1 тэрбумын арилжаа хийгдсэний ₮19.7 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.

🤐 Битүүмж

Өнгөрсөн 7 хоногт Монполимет группийн үүсгэн байгуулагч болон Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай нь холбогдуулан тус группийн дансыг хаасан хэрэг явдал болсон. Тус хэрэг явдлаас сэдэвлээд гаднын орнуудад эрх баригч байгууллагаас компанийн дансыг хаасан хэргүүдийг сонирхъё. 

Кейс #1

Оросын нефтийн томоохон үйлдвэрлэгч Sibneft 2003 онд татвараас зайлсхийсэн, санхүүгийн зөрчил гаргасан гэх хэрэгт холбогдсоноор мөрдөн байцаалтын явцад тэдний банкны дансыг царцаан, эд хөрөнгийг нь хурааж байсан. Тус хэрэг яван явсаар компанийг төрийн өмчит Gazprom худалдаж авсан байдаг. Сонирхуулахад, тухайн үедээ уг хэргийг Sibneft-г төрийн мэдэлд авах гэсэн явуулга ч гэх яриа гарч байв. 

Кейс #2

Өөр нэгэн хэрэг бол 2017 онд Samsung (005930.KS)-н Дэд захирал асан Жэй И Лиг улс төрийн дэмжлэг үзүүлсэн, хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутган саатуулж байв. Тэрбээр шүүхийн анхны тогтоолоор 5 жил хоригдох ял сонсож шоронд хүртэл хоригдож байсан ч дараа нь давж заалдан анхны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож байсан юм. Мөрдөн байцаалтын болон шүүх хурлын явцад тус группийн үйл ажиллагаа доголдож, нэр хүнд нь шалаар нэг унан, санхүүгийн томоохон хохирол амсаж байсан бараан түүхтэй.

  • Сонгуулийн үеэр тохиосон хэргүүд: 2020 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдены Украины байгалийн хийн компани болох Burisma Holdings-н ТУЗ дахь холбоо хамаарлаас нь болж асуудал үүсэж байсан юм. Гэснээс Хантер Байден энэ удаад ч ахиад л сонгуулийн өмнөхөн 2 хэрэгт холбогдож шүүхийн асуудалтай явж буй

Үйл явдлын хураангуй

Монполимет группийн хувьд өнгөрсөн 5 сарын 31-нд холбоо хамаарал бүхий бүх компанийнх нь дансыг хааж, битүүмжилсэн. Улмаар тэдний 1 өдөрт төлдөг ₮70 саяын татвараас эхлээд 1,300 ажилчид болон тэдгээр хүмүүсийн ар гэр хэрхэх, 300-400 гаруй харилцагч байгууллагын үйл ажиллагаа доголдох, 1,000 гаруй ажлын байр алдагдах зэрэг асуудал ар араасаа цуварч буй. 

Эцэст нь… Тус хэрэг сонгуулийн үеэр сөхөгдөж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол байгаагүй л болов уу. Сонгууль болоод өнгөрнө, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэтэл энэ хугацаанд бүхэл бүтэн нэг группийн үйл ажиллагаа сонгуулийн драмад хутгалдаж, түр зогсох хэмжээнд хүрч байгаа нь туйлын харамсалтай л юм. 

⚠ Сонирхлын зөрчилтэй хэлцэл

SEND: Сэндли ББСБ ХК Hipay-тэй 1 сарын ₮7.4 саяын үйлчилгээ үзүүлэх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулна. Түүнчлэн компани энэ оны санхүүгийн тайлангийн аудитаа Хүлэгт хүннү аудит ХХК-иар хийлгэхээр болжээ. Сонирхуулахад, Сэндли ББСБ-ын хувьцааны үнэ он гарсаар 8.6% унаж ₮147.5 болоод байна.

🔍 Жагсаалтаар нэр дэвшигчдийг шинжье!

Өнөөдрөөс 17 хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд 23 нам 2 эвсэл өрсөлдөж байгаа бөгөөд сонгогч өөрийн тойрогт нэр дэвшигчдийг сонгохоос гадна дэмжиж буй нам эвслээ сонгоно. Энэ саналд үндэслэн хувь тэнцүүлэх аргаар 48 суудлыг нам, эвслүүдэд хуваарилах юм. 

Хэн хэнийг дэвшүүлэв? 

Намууд 48 суудлыг авахын тулд өрсөлдөх 48 нэр дэвшигчээ тодруулаад байгаа. Тэгвэл өнөөдөр МАН, АН, ХҮН гэсэн 3 намын жагсаалтаар нэр дэвшигчдийн эхний 15 хүний ажил мэргэжлийг шинжье. Ер нь ямар хүмүүс та биднийг төлөөлөх гээд байна вэ? 

  • Дайх үг: Нам тус бүрийн жагсаалтаар нэр дэвшиж буй эхний 15 хүний мэргэжлийг тодорхойлохдоо заримыг нь мэргэшсэн байдлаар нь, заримыг нь үндсэн мэргэжлээр нь тодорхойллоо. Нэг форматыг барих гэхэд олдоц нь сайнгүй юм. 

МАН: Инженер голлосон 15

Одоогийн УИХ-ын 76 гишүүнээс дахин нэр дэвшиж байгаа 54 гишүүний 76% нь МАН-ынх. Гэхдээ жагсаалтын эхэнд нэр дэвшигчид дунд өмнө нь улс төрд холбогдсон хүн ховор. Эмч, багш, инженер, нийгмийн ажилтан гэх зэрэг мэргэжил эзэмшсэн хүмүүс жагсаалтын эхний 15-д багтжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эхийн алдар” одонтой эхэд жилд 1 удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг 2 дахин нэмжээ. Тодруулбал, 

  • ₮400 мянга: I зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжийн хэмжээ

  • ₮200 мянга: II зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламж хэмжээ

Гэснээс тус тогтоолыг 2025 оны 1 сарын 1-нээс дагаж мөрдөхөөр байна шүү.

🚗⛺ Playtime Festival айсуй

Хөгжим сонирхдог, хөгжимд хайртай Лимонуудаа! Удахгүй болох Playtime Festival-н үеэр хаана, яаж байрлах талаар бодож байна уу? 

Энэ жил Playtime Festival маань хотоос 47 км зайд буюу Налайх дүүрэгт болох ба үзэгчдийнхээ ая тух, санхүү, цагийг хэмнэх үүднээс Car Camping, Tent Camping хэсэгтэй болсон гэнэ шүү.

  • 🚗 Car Camping: Машинтайгаа ирээд хажууд нь майхнаа барьж байрлах боломжтой бөгөөд 2 хэсэгтэй,

  • Tent Camping: Машингүй ирэх үзэгчид майхнаа авчраад мөн 2 хэсгээс сонгон байрлах боломжтой.

За тэгээд дуу хөгжмийг утгаар нь мэдэрч, түүнээсээ эрч хүч, аз жаргалыг түгээгээрэй! Гэснээс тасалбараа ЭНД дарж авна уу.

📅 Хэзээ: 7 сарын 4-7

Earth. Music. Art. Love.

SMMR

🍋 Лаосын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 6 сарын 11-12-ны өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал нь Лаосын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаост хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

🍋 Оюу толгой ХХК-ийн “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр” амжилттай зохион байгуулагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд тус компанийн Байгаль орчны хэлтэс 20 жилийн хугацаанд хүрээлэн буй орчин, биологийн судалгаа, нөхөн сэргээлтийг хэрхэн хийж буй туршлагаа хуваалцав. Уг хөтөлбөрт нийт 150 гаруй оролцогч бүртгүүлснээс шаардлага хангасан 20 ментий уг хөтөлбөрийг үргэлжлүүлжээ.

🍋 Монголын анхны татлагат гүүр болох Наадамчдын гүүрийг $74 саяар барина. Тодруулбал, Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох 846.5 м урт тус гүүрний зураг төслийн ажил дуусжээ. Сонирхуулахад, 2 урсгал, 4-6 эгнээ, 2 талдаа явган хүний замтай байхаар төлөвлөгдсөн тус гүүрний барилгын ажил 2024-2026 онд хийгдэж ашиглалтад орох аж.

🍋 Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-н өргөтгөлийн нээлт боллоо. Нийт $81.9 саяын төсөвт өртөг бүхий тус төслийн $21.9 саяыг улсын төсвөөс, $60 саяыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн байна. Тус станцыг өргөтгөснөөр Дорнод, Сүхбаатар, Хэнтийн айл өрх, ААН, үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах боломж бүрджээ. 

Сонгуульд нэр дэвшигчид “Нэг өдөр” влогоор ажлаа танилцуулж эхэлжээ. 

  • Соёлын Сайд Ч.Номингийн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

  • Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

  • Мэд: Google Maps хэрэглэгчийн байршлын түүхийг хардаг Timeline сонголтыг веб хувилбараасаа хасна гэнэ ээ. (AndroidAuthority)

  • Сонж: AI  моделиудыг сургахад хэдийг зарсан гэж бодож байна? (VisualСapitalist)

  • Үз: Илон Маскийн Ангарагийг колоничлох мөрөөдөл бага багаар биелсээр. (Spacenews)

  • Сонирх: Эверестэд дроноор ачаа хүргэх анхны туршилт амжилттай болжээ. (YahooFinance)

  • Даваа: УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр бүртгэгдсэн иргэдэд үнэмлэх олгоно.

  • Мягмар: Лаосын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Монголд төрийн айлчлал хийнэ

  • Лхагва: Америкийн инфляц өнгөрсөн 5-р сард хэр байсантай танилцана.

  • Пүрэв: Үргэлжлүүлээд өнгөрсөн сард Өмнөд Солонгос зах зээлд хэр их мөнгө нийлүүлсэнтэй танилцах нь дээ

  • Баасан: Эцэст нь Оросын инфляцын тайлан гарч энэ 7 хоногийг өндөрлүүлэх нь ээ.

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.