• Lemon Press
  • Posts
  • 🥴 ЗГ: Аялаад ирье. BYEEE

🥴 ЗГ: Аялаад ирье. BYEEE

Zhipu: Хятадын AI од | 357% өссөн $BULL | Бүхний юмны зөвлөх CZ

POWERED BY

Morning! Энэ Баасан гарагт Lemon Press-н хамтран үүсгэн байгуулагч Э.Золбаярын орчуулсан "Мөнгөний ухаан" номын нээлт 11 цагаас Choijin Suites барилгын Lobby-д байрлах Sipster Coffee & Wine Houseболно шүү. Нээлт дээр очсон эртэч шувуухайнууд Lemon Press-н маань мерчийг бэлгэнд авах боломжтой. 🎁📗

*Нэг өдрийн өөрчлөлт

TMK: Өөрийн хүсэлтээр хувьцааны арилжаагаа 1 хоног зогсоогоод байсан TMK Energy (TMK.AX)-н хувьцааны арилжаа өнөөдрөөс эхлэн Австралийн хөрөнгийн бирж дээр хэвийн арилжаалагдана

FRC: Өнгөрсөн Баасан гарагт СЗХ нэр бүхий 1,538 иргэний даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бөгөөд холбогдогч талууд хариу арга хэмжээ авах бол 5 сарын 15-ны дотор өөрийн тайлбарыг илгээж болох аж. 

MSE: Блүмсбюри секьюритис ҮЦК ХХК Монголын хөрөнгийн бирж (MSE)-н гишүүнчлэлээс хасагдлаа

NSO: Энэ оны эхний улиралд улсын хилээр орсон жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.3% өсөж 102,851-д хүрчээ.

🥴 ЗГ: Аялаад ирье. BYEEE

Урь орж байгааг хэлэх үү, Засгийн газар бүсийн хуралдаан нэрийн дор орон нутгаар аялангаа хуралдаж буй. Бүсчилсэн хөгжлийг хэлэлцэх цар хүрээ нь тэлсээр байгаа ч, хөгжил нь хаана явна вэ?

🏚️ 24 жил гацсан хөгжил 

Уул шугамдаа бол тэртээ 2001 онд л анхны “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-аа боловсруулж байв. Тэр цагаас бодит үр дүнд хүрэлгүй өдий насыг зоогложээ.

  • 🔁 Чөтгөрийн тойрог: Ухраан санавал, анх батлагдсан цагаас бүтэн 2 жил чимээ аниргүй явсаар дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Дахин 5 жил хий эргэсээр 2008-2012 оны ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, дэд бүтцийн зураг төслөө гаргуулсан ч санхүүжилтээ шийдэж чадаагүй. Ингээд 2014 онд дахин шинэчлэх асуудал яригдах болсон. 

  • 🥴 Уншсан ч тоохгүй: Эхлүүлчихсэн байхад 90% гэдэг философи энэ талбарт хамаагүй. Тэртээ 2017 онд л JICA-с “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа”-г гаргаад өгсөн ч бодлогын уялдаагүй явсаар 2020 онд 21 аймагт хөгжлийн тэгш бус байдлыг хэмжих үзүүлэлтээр Увс, Орхон, Говь-Алтай, Баянхонгор доогуур байна гэх дүгнэлт гаргаад орхижээ.

Энэ зуур юу болсон бэ гэж үү? 2000 оноос хойш Улаанбаатар хотод нийт 665 мянган хүн орон нутгаас шилжин ирж, 2023 оны байдлаар нийт хүн амын 49.5% нь тэнд төвлөрсөн

🔻 Улс орон хэцүү байна…

Эрх баригчдад эрэмбийн дараалал гэх зүйл байдаггүй гэдгийг мөн олон жил харж байна даа. Энэ гоё нэртэй чуулганы гол зорилго нь өнгөрсөн жил баталсан нийгэм, эдийн засгийн 7 бүсэд хийгдэх ажлуудыг шуурхай шийдэж, орон нутгийн харилцаа холбоог ойртуулах буюу зайнаас хийж болох ажил. 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй чуулга хуралдааныг оройлон яваа Ерөнхий сайдын нэн яаралтай шийдэх асуудал нь ₮353 тэрбумын алдагдал хүлээсэн төсөв. Мөн түүний амласан татварын шинэчлэл баймаар. 

  • 🥶 Хаа сайгүй алдагдалтай байхад төсвийн мөнгөөр 500 гаруй хүн эх орноо тойрон аялуулах зардлыг Монгол л гаргаж чадаж байна. Гэсэн хэр нь хэмнэлт, бүсээ чангалах асуудал зөвхөн иргэд дээр…

Юутай ч, шинэ үзэл баримтлалаар баруун бүс эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс, төвийн бүс ХАА-н төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс гэхчлэн хөгжих ёстой. Гэхдээ хэрэгжтэлээ хэдэн жил?

  • 🦸🏻‍♀️ Уйдав… Кэти Перри болон Жефф Безосын сүйт бүсгүй тэргүүтэй эмэгтэйчүүд сансарт нисээд ирэв. (Independent)

  • 🗣️ Ерөнхий сайд хуралдаандаа оролцдог болох хуулийн төсөл өргөн барина. (ikon)

  • 🖥️ Квант компьютер ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэр олох боломжтой юу? (Blog.Google)

  • 🤪 2024 оны Америкийн улс төрийн хамгийн зэрлэг мөчүүд. (WashingtonPost)

🆙 357% өссөн $BULL

BULL: Өнгөрсөн 7 хоногт SK Growth Opportunities Corp-той SPAC нэгдэл хийсэн цахим арилжааны платформ Webull-н хувьцааны үнэ арилжааны 2 дахь өдөртөө 375% өсөж $62.9-т хүрлээ. Улмаар зах зээлийн үнэлгээ нь $30 тэрбумыг даваад буй. Тус компанийг 2016 онд Alibaba (BABA) болон Xiaomi-д менежерээр ажиллаж байсан Ван Аньчуан үүсгэн байгуулж, өдгөө 23 сая бүртгэгдсэн хэрэглэгчтэй болжээ. SPAC нэгдлийн талаар ЭНД дарж дэлгэрэнгүй уншаарай.

✈️🌐 Монголын инновацын илч

Гоё мэдээтэй! ЛэндМН ББСБ ХК (LEND) Монголоос анх удаа дэлхийн финтек болон банк санхүүгийн салбарын ТОП арга хэмжээнүүдийн нэг болох “Money 20/20 Asia” олон улсын форумд оролцохоор Тайландыг зорино. 📢

  • Тус форумаар ЛэндМН ББСБ ХК-ийн Дэд захирал "Жижиг, дунд бизнесийг AI-д суурилсан дижитал зээлээр дэмжих нь" сэдвээр илтгэл тавих юм. Тэгвэл нэгэн дээвэр дор Reebok-н хамтран үүсгэн байгуулагч Жо Фостер, Airwallex-н хамтран үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Люси Лю тэргүүтэй салбарын 300 гаруй илтгэгч, мөн 3,000 гаруй оролцогчид салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь ээ.

🗓️ Хэзээ: Энэ сарын 22-24-нд

🌠 Zhipu: Хятадын гялалзсан AI од

ChatGPT-д өрсөлдөгч мундахгүй гарч ирсээр байгаа ч тэд мэндэлснээсээ хойш 3 жилийн турш амжилттай тэргүүллээ хадгалсаар. Ахиад 1 ChatGPT-г бут цохих амлалттай AI-г танилцуулъя. Арыг нь $BABA дааж байгаа. 

🦸🏻 Титануудын зэвсэг

Тэр бол 6 настай Zhipu. Дан ганц Alibaba (BABA)-с гадна Tencent (TCEHY), Baidu (BIDU)-с санхүүжилт аван, Хятадын технологийн титануудын нүдэнд торж, адислалыг авсан компани. Тодруулбал, 2023 онд тус компаниуд дээр нэмээд хэд хэдэн компаниуд хамтран Zhipu-д ¥2.5 тэрбумын хөрөнгө оруулж байжээ. Үүгээр ч тогтохгүй ганцхан сарын дотор ЗГ-аасаа 3 дараалж санхүүжилт татсан буюу нийтдээ 11 удаагийн хөрөнгө оруулалтаар $1.4 тэрбумыг татан төвлөрүүлсэн гэдэг.

Дан ганц санхүүжилтээр тогтохгүй стратегийн түвшинд ч $BABA, $TCEHY-н ChatGPT-тэй өрсөлдүүлэхээр сойж буй өсөх ирээдүйтэй компаниудын нэг дээ.

  • 🆕 Харин одоо гол мэдээ нь компани энэ оны 10-р сард Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй болж, IPO хийхээр төлөвлөж байна. IPO хийх процессыг нь Хятадын тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк China International Capital Corp (CICC) удирдах аж. 

  • 🗽 Тэдний онцлог: Компани сүүлд гүйцэтгэлээрээ DeepSeek-н R1-ээс 8 дахин хурдан, тооцоолох нөөцийнхөө 1/30-г л шаардах үнэгүй AI туслахаа олон нийтэд танилцуулсан. Zhipu-д хэрэглэгч болон компаниудад зориулагдсан AI-н аль аль нь байгаа бөгөөд хэтдээ дэлхийн AI туслахын зах зээлийг базах амбицтай явж буй. 

🔻 Хятад стандарт: Хямд өртөг

DeepSeek гарч ирснээс хойш Zhipu болон Moonshot, Minimax гэхчлэн Хятадын AI компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль болох хямд өртөгтэй болгохоор өрсөлдөх болсон. Өөрөөр бол DeepSeek олон улсад асар богино хугацаанд алдаршсан шалтгаан нь хямд өртөг байсан учраас энэ нь өрсөлдөөний шинэ бенчмарк болох шиг. 

  • 🗞️ ChatGPT юу хийж явна? Энэ 7 хоногт ChatGPT-н томоохон шинэчлэлүүд танилцуулагдах товтой байгаа. Үүний эхлэл болгож Сэм Алтман өчигдөр ChatGPT 4.1 болон nano-г танилцуулав. Тус хувилбар нь код бичих болон том хэмжээний бичвэр дээр ажиллах боломжтой гэдгээрээ давуу гэнэ.

Эцэст нь… Түүх эргэн давтагдах мэт 2020-2023 онд тохиосон чипийн тэсрэлт шиг Хятад хурдацтайгаар дотооддоо AI хөгжүүлж байна. Тус салбарт Хятад аль хэдийнээ ¥80 тэрбумын санхүүжилт оруулсан бөгөөд цаашид ч хөрөнгө оруулалтаа нэмэх төлөвтэй. 

☀️🛡️ Нарны илчийг ханатлаа мэдэр 

Нэг асуудал байна. Юу вэ гэж үү? Нар ээгээд гоёхон байгаа ч түлэгдэж борлохгүй байцгаая. “Бишрэлт Интернэйшнл” ХХК Shiseido групп (SSDOY)-н харьяа Anessa нарны тосоор дагнасан брэндийг албан ёсоор Монголд нэвтрүүлжээ. 📢

Яадаг эд вэ? 

  • 🔬 Судалгаа = Чанар: Тус брэндийг Shiseido групп 100 гаруй жилийн турш UV хамгаалалтын судалгаанд тулгуурлан бүтээжээ. ЭНД дарж хөдөлмөрийн үнэ цэнийг нь хараарай.

  • Ялгарал: Энэ ч утгаараа Anessa-н нарны тос чийг нэвтрэхэд үйлчлэл нь улам нэмэгдэх, нүүрний хөдөлгөөнөөс үүдэж хамгаалалтын давхаргад гарсан заагийг нөхөж жигдрүүлэх, 8-12 цагийн турш чийгшүүлэх гэхчлэн 10 төрлийн инновацлаг шийдлүүдийг цогцлоожээ.

За тэгээд нарны тосоо түрхээд нарнаас авах аз жаргалын даавраа эрх дураараа ялгаруулна биз ээ. 🌞

Giphy

🍋 Монголд бүтээмжийн менежерүүд хэрэггүй. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо ТӨК-уудад жилийн ₮2-₮3 тэрбумын төсөвтэй албан тушаалтан томилж Төрийн хэмнэлтийн хуулийг эсрэг талаар нь ашиглаж буйг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийв. 

🍋 Binance-н Үүсгэн байгуулагч CZ Пакистаны стратегийн зөвлөхөөр ажиллана. Пакистан саяхан крипто зөвлөлтэй болсон бөгөөд үндэсний түвшинд крипто, блокчэйныг хэрхэн ашиглах талаар судалж байгаа. Сонирхолтой нь Киргизстан мөн CZ-г Үндэсний блокчэйны бодлого болон Web3 стратегийн зөвлөхөөр томилсон байна

🍋 Хятад газрын ховор болон төст элемент, соронзын экспортоо зогсоолоо. Гол цохилт нь соронз буюу тус улс дэлхийн нийт соронз үйлдвэрлэлийн 90%-ийг дангаар бүрдүүлэгч гэдэг. Улмаар экспортын хоригт багтсан диспрозиумын исэл тэргүүтэй түүхий эдийн үнэ Шанхайд 1 кг нь $204 хүртлээ өсөөд байна. 

🍋 Өмнөд Солонгос Трампын гарыг харалгүй өөрсдөө чипийн зах зээлээ дэмжинэ. Трамп импортын чипт татвар ногдуулах сургаар тус улс чипийн салбартаа ₩33 их наядын хөрөнгө оруулалт хийхээ зарлалаа. Үүнд ₩20 их наяд хүртэлх дүнгээр хөнгөлөлттэй зээл мөн багтаж байгаа бөгөөд чипийн дэд бүтцээ бэхжүүлэхэд анхаарах аж.

Reply

or to participate.