- Lemon Press
- Posts
- 😓 Ардчиллаас ухарсан Монгол
😓 Ардчиллаас ухарсан Монгол
Америк TikTok-д хориг тавихад 1 алхам ойртсон талаар болог ардчиллын индексийн талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Урь ороод хавар болж байгаа нь мэдэгдээд гоё байна. Гэхдээ хаврын салхи хавирга нэвт гэж өнөө маргаашдаа хүйтэн шүү. Дулаан хувцаслаарай. 😉
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Монголбанк өнгөрсөн сард 701.2 кг үнэт металл худалдан авснаар энэ онд нийт 1.2 тн үнэт металл худалдан аваад байна.
BTC: Өнгөрсөн 7 хоногт Биткойны гарах урсгал орох урсгалаасаа $20.1 саяар илүү байв.
CHN: Хятадын инфляц 2-р сард 1% хүрсэн нь сүүлийн 12 сарын хамгийн доод түвшин байлаа.
Bye Democracy!
V-Dem хүрээлэнгээс улс орнуудын ардчиллын үзэл баримтлалыг тодорхойлж, хэмжих зорилгоор Ардчиллын тайланг 7 дахь жилдээ гаргаж буй. Тэдний 2023 оны тайлангаас харахад Монгол Улс ардчиллын индексээр 0.43 оноо авч 179 орны жагсаалтаас 77-д жагсжээ.
Индексийн талаар: Ардчиллын индексийг сонгууль, улс төрийн нам, гүйцэтгэх засаглал, шүүх, иргэний эрх чөлөө, бие даасан хараат бус байдал, хэвлэл мэдээлэл зэрэг судалгаа, асуулга хосолсон 71 үзүүлэлтээр үнэлдэг аж.
Ардчиллаас нүүр бууруулсан Монгол
Ардчиллын индексийн жагсаалтыг Дани тэргүүлж буй. Харин Монголын хувьд 2012 оноос хойш ардчиллын индекс нь эрчимтэй буурсан Орос, Беларус, Киргиз зэрэг 7 улсын нэгд багтаад буй. Цаашлаад,
Дордолт: Бид 179 орноос 77-д жагсаж байгаа нь өмнөх тайлангийн үр дүнгээс 16 байр ухарсан үзүүлэлт юм.
Шалтгаан: Мэтгэлцээнгүй сонгууль, нэг намын хэт ноёрхол, хүний эрх, ардчиллын үндэс суурьтай зөрчилдсөн хууль, дүрэм журмууд энд хүргэж буй нь ойлгомжтой биз ээ.
Тайлангийн гүнд…
Дэлхийн ардчиллын дундаж түвшин 1986 оны түвшин рүү буурсан аж. Тухайлбал өнгөрсөн жил дарангуйлал руу шилжсэн улсын тоо 42 болж шинэ дээд амжилт тогтоосон бол ардчиллыг ердөө 14 улс л сонгосон аж. Түүнчлэн өнгөрсөн 10 жилд,
Ухралт: 35 жилийн хугацаанд Ази Номхон далайн бүс нутгийн орнууд ардчиллаас томоохон ухралт хийжээ. Түүнчлэн дэлхийн 47 оронд төрөөс хэвлэл мэдээлэлд тавих цензур улам ихсэв.
Нэмэгдсээр: Автократ дэглэмтэй улсын тоо нэмэгдэж дэлхийн ЭЗ-ийн 46%-ийг бүрдүүлэх болов. Учир нь Ази, Номхон далайн бүс нутагт 10 хүн тутмын бараг 9 буюу 89% нь автократ улсад амьдардаг аж. Түүгээр ч зогсохгүй ардчилсан орнуудын хоорондын худалдаа 47% болсон бөгөөд 24 жилийн өмнө л гэхэд 74% байсан билээ.
👟 Yeezy & алдагдал
ADDDF: Adidas-д Yeezy-н зарагдаагүй бүтээгдэхүүнүүдтэй холбоотойгоор $527 саяын хохирол учирчээ. Үүнээс болж тэдний санхүүгийн жилийн алдагдал нь $736 саяд хүрч магадгүй аж. Тайлантай холбоотойгоор Канье Уэсттэй хийсэн $1.5 тэрбумын гэрээгээ цуцалж Yeeze брэндийг борлуулахаа больсон тэдний хувьцааны үнэ нь 2.2% унаад амжсан байна.
🚫 TikTok-г хориглоход 1 том алхам ойртов
9to5Mac
Цагаан ордон Америкийн үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй бол TikTok зэрэг апп-уудыг хориглох эрхийг Байдены засаг захиргаанд олгох хуулийн төслийг дэмжлээ.
Юу болов?
Америкийн сенатч Жош Хоули шүгэл үлээгчээс “TikTok-н Хятад дахь инженерүүд Хятадаас өөр улсын мэдээллийн багц руу орж, өгөгдлийг нөөцлөх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх хуваарьтай ажлуудыг бий болгодог” гэх мэдээлэл ирсэн. Сенанч тус мэдээллийг сангийн сайдад захидлаар илгээсэн бөгөөд улмаар нийтэд ил болж энэ бүхэн эхлэв.
Уг шүгэл үлээлттэй холбоотойгоор Америкийн Конгресст үндэсний аюулгүй байдал эрсдэл учруулж болох апп-уудыг хориглох эрхийг Байденд өгөх хуулийн төслийг яаралтай батлахыг санал болгожээ.
TikTok: Америк хэрэглэгчийн тоогоороо тэргүүлдэг
Дэлхий дахин нийт 1 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй TikTok-г Америкт 113.3 сая насанд хүрсэн хүн идэвхтэй ашигладаг. Энэ нь Америк тус апп-ийг хэрэглэгчдийн тоогоороо тэргүүлдэг гэсэн үг. Цаашлаад энэ хэмжээний хэрэглэгчийн мэдээллийг Хятадууд ашиглах боломж бүрдэх эрсдэлтэй болохоор ингэж ноцтой хандаж буй.
Тэгвэл TikTok Америкаас хэр ашиг олдог вэ?
ByteDance компани TikTok болон түүний Хятад хувилбар Douyin-р дамжуулан өнгөрсөн онд $31.7 тэрбумын орлого олжээ. Ингэснээр тэд энэ төрлийн орлогоороо дэлхийд V байр эзэлсэн байна. Тэдний орлогыг задалж харвал,
Douyin 63.3%: Богино бичлэгийн тус 2 апп-р олсон сурталчилгааны орлогын дийлэнхийг нь TikTok-н Хятад хувилбараас олсон бөгөөд нийт $20 тэрбумыг олсон аж.
TikTok 36.7%: Харин үлдсэн 36.7% буюу $11.7 тэрбумыг TikTok-н сурталчилгаагаар олсон.
Үүнээс тал нь Америкаас: Зөвхөн TikTok-р олж буй сурталчилгааны орлогын 51.4% нь буюу $6 тэрбум нь Америкаас олохоор тооцоологдсон байна.
Тэгэхээр Америк TikTok-г албан ёсоор хоригловол нэлээд хэмжээний орлогоо алдах нь. За тэгээд юу болохыг харж л байя даа.
Хаврын өдрүүд ирээд ажил дээрээ жаахан нозоорч байх вий гээд дараах кино тааврыг бэлдлээ. Тархиа сэргээнгээ уг тааврыг таагаарай.
🔹 LEGO группийн орлого 2022 онд 17% өсөж DKK 64.6 тэрбумд хүрэв. Улмаар компанийн ашиг 4% өсөж $13.8 тэрбум болов. Түүнчлэн тэд LEGO брэндийн 155 шинэ дэлгүүр нээж, дэлхийн хэмжээнд нийт 904 дэлгүүртэй болсон байна.
🔹Он гарсаар $1.9 тэрбумын уул уурхайн бүтээгдэхүүн экспортолжээ. Тодруулбал, 7.8 сая тн нүүрс, 0.21 сая тн зэсийн баяжмал, 0.83 сая тн төмрийн хүдэр, 2.4 тн боловсруулаагүй алт экспортолсон аж.
🔹 Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN) өнгөрсөн онд ₮25.6 тэрбумын алдагдалтай ажиллалаа. Компанийн борлуулалтын орлого 2.8 дахин өсөж ₮261 тэрбум болсон ч ерөнхий ба удирдлагын зардал нь 63.3%, санхүүгийн зардал 1.8 дахин нэмэгджээ. Улмаар алдагдал нь 41.5% өссөн нь энэ.
🔹 Silvergate (SI) дампуурлаа зарлав. Крипто фирмүүдийн том түнш банк байсан тэд IV улиралд $1 тэрбумын алдагдал хүлээгээд байсан юм. Уг дампуурлын мэдэгдлийн араас тэдний хувьцааны үнэ 44% уналаа.
За ямартай ч Mazaal.ai -д OpenAI ChatGPT-с моделиудыг нь эхнээс нь оруулаад ирсэн. Инженер маань сайн ажиллаа. Одоо хуулийн фирмээс эхлээд VC-н асуудлуудыг шийдэж эхлэнэ гэж байгаа :)
— Enod Bataa (@enod_bataa)
4:35 AM • Mar 9, 2023
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа
Graphics by: О.Баасандорж
Reply