🧠 Толгойны өвчин

Blackpink болон YG | ByteDance-н халааслалт | ERTECH Challenge

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Бээжинд Монголын соёлын төв байгуулагджээ. Дарга нар хоорондоо уулзаад сүртэй л үйл явдал болж. Бээжинд аялахаар төлөвлөж байгаа бол сонирхож болох л юм. 📍

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өндөрхаан ХК (ONH)-ийн хувьцаа худалдан авах тендер зарлагдлаа

QPAY: Innovation Investment ХХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн захиалгын явц нь 59.6%-д хүрээд байна

UB: Нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа

🇲🇳 Бизнесийн орчин = Дундаас доогуур

Монголын бизнесийн орчин дунджаас доогуур байна. Тодруулбал, бизнесийн орчны ерөнхий үнэлгээ 2020 оны үзүүлэлтээс 8% буурч 2.68 болжээ.

  • Судалгаа: МҮХАҮТ, МУИС хамтран Монголын бизнесийн орчин-2023 судалгааг танилцуулсан юм. Уг судалгаанд нийт 4,606 ААН хамрагдсан бөгөөд үнэлгээний хувьд 5 байвал маш сайн, 1 байвал маш муу гэсэн утгатай. 

Толгойны өвчин = Санхүүжилт

Бизнесийн орчны ерөнхий үзүүлэлтийг салбараар нь харвал аялал жуулчлалын салбарынх хамгийн бага, мэдээлэл технологийн салбарынх хамгийн өндөр байгаа юм. Үүнийг 5 бүлгийн 109 дэд үзүүлэлтээр үнэлсэн аж. 

  • Арай дөнгүүр нь: Удирдлага, зохион байгуулалт болон байгууллагын үр ашиг, бүтээмжийн үзүүлэлт бусад үзүүлэлтээсээ арай өндөр гарчээ. Уг нь бизнес эрхлэгчид өөрсдөөсөө хамаарах хүчин зүйлсийг сайжруулж л байгаа бололтой. 

  • Асуудалтай нь: Харин ЗГ-ын институтийн тогтолцоо уялдаа холбоо болон санхүүжилтийн үзүүлэлт хамгийн багаар үнэлэгдсэн байна. Заа тэгээд татварын орчин ч асуудалтай. Бусдаас хамаарах бүх хүчин зүйл нь хэцүүхэн байгаад байна даа. 

ТОП-3 асуудал

Бизнес эрхлэгчдэд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь татварын ачаалал. Тодруулбал, татварын нэр төрөл, ачааллын үнэлгээ 2020 оныхоос 19% буурч 2.12-оор үнэлэгдсэн юм. Өөрөөр бол бизнесийн орчин дунджаас доогуур байгаад олон төрлийн татвар, түүний ачаалал ихээхэн нөлөөлж байгаа хэрэг. Үүний араас ОУ-ын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн олдоц асуудал болж байгаа аж. Нэмээд хүний нөөцийн асуудал ч тулгамдаж байна. 

Эцэст нь… Бизнесийн орчныг сайжруулахын тулд татварын таатай орчныг бүрдүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулж тодорхой салбаруудад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм. Ядаж л төр гаргасан шийдвэрийнхээ хяналтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Ингэж байж л 79.8 мянган ААН-ийн үйл ажиллагаа сайжрах нь дээ. 

Bye $11 тэрбум

SBUX: Кофены зах зээлийн акул Starbucks хүнд цохилтод орлоо. Хүнээр бол гэмтлийн тасагт шилжив. Учир нь тус компанийн ажилтнуудын ажил хаялт зарлаж, хэрэглэгчид тэдний кофеноос уйдаж, Хятад дахь Starbucks-н өсөлт удааширч байна. Улмаар тэдний хувьцааны үнэ өдөр ирэх тусам уруудаж, зах зээлийн үнэлгээ нь $11 тэрбумаар буурлаа. Иймээс л хөрөнгө оруулагчдын сэтгэл зүрх эмтэрч, итгэл нь алдраад байгаа хэрэг.

🤝 Blackpink болон YG-н хамтрал үргэлжилнэ

Blackpink-н 4 гишүүн бүгд гэрээгээ сунгаснаар YG (122870.KQ)-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 29% өсөж ₩61,900-д хүрэв. Ийм өсөлт тэдний сүүлийн 10 жилийн түүхэд тохиогоогүй билээ.

YG орших уу, эс орших уу? 

Blackpink болон YG-н талаар мэдэж амжаагүй уншигчдадаа хэлэхэд, өнгөрсөн 8-р сард тус охидын хамтлагийн YG-тай хийсэн гэрээний хугацаа дуусаж сунгана, сунгахгүй гээд бөөн юм болсон. Түүнчлэн тус хамтлагийн гишүүн Лиса гэрээгээ сунгахгүй байж магадгүй гэх шуумын улмаас YG-н хувьцааны үнэ энэ оны хамгийн оргил үеэс 50% унаад амжсан. Ер нь 4 гишүүд бүгд гэрээгээ сунгах эсэх нь бүрхэг болсон цагаас эхлээд компанийн хувьцааны үнэ унаж босоод л галзуу хулганадсан даа.

  • Саалийн үнээгээ алдаж болохгүй биз дээ? Blackpink-н хувьд Coachella тэргүүтэй хөгжмийн томоохон фестивалд оролцсон анхны К-Поп хамтлаг буюу YG-н хамгийн сүү сайтай саалийн үнээ нь. Саяхан Их Британийн эзэнт гүрний хүндэт гишүүний одонг ч авч, гялалзаж яваа хамтлаг. 

  • 2x: Тус хамтлаг 2016 онд дебүт хийснээс хойш Ковид-19-тйн жилүүдийг эс тооцвол YG-н орлого бараг 2 дахин нэмэгдэж өнгөрсөн жилд ₩391 тэрбумд хүрээд буй. Түүнчлэн гишүүд хуучин гэрээгээр $6 саяын цалинтай ажилладаг байсан гэхээр шинэчилсэн гэрээнд тус дүн нэмэгдсэн л байгаа даа. Ил болоогүй л болохоос.

Яагаад чухал гэж? 

YG болон Blackpink-н асуудал бол зөвхөн тэдний гэлтгүй Өмнөд Солонгосын хөгжмийн зах зээлд нөлөөтэй асуудал. Учир нь хэдхэн жилийн өмнө К-Попын уран бүтээлчид ОУ-д тэр тусмаа Америкийн хөгжмийн зах зээл рүү гарах гэж мөрөөсдөг байв. Харин BTS, Blackpink гэх мэт хамтлагуудын мөс хагалж К-Поп урсгал Америкт улам эрчтэй түгэн дэлгэрэх болсон юм.  

Эцэст нь… Өнгөрсөн онд Өмнөд Солонгос К-Поп болон бусад контентын экспортоор $12.5 тэрбумыг олсон. Урлагийн буян гэдэг шиг соёл урлагаараа дамжуулан хөөрхөн мөнгө халаасалж байна даа.

170 ХК
МХБ-д 170 ХК бүртгэлтэй байна
38.8%
ТОП-20 индексэд багтаж буй ХК-иудын хамгийн их буюу 38.8%-ийг банк, санхүүгийн салбарынхан эзлээд буй. 
+4.2%
Түүнчлэн өнгөрсөн улиралд ТОП-20 индекс өнгөрсөн оны мөн үеэс 4.2% өсөж 35,436 болжээ.

🤝 Худалдан авалтын цогц систем

М-Си-Эс Групп нь байгууллага, хувь хүн бүрд нийлүүлэгчээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн “Нийлүүлэгчийн портал”-ыг нэвтрүүллээ.

Тодруулбал, бизнес эрхлэгчид уг порталд бүртгүүлж М-Си-Эс Группийн компаниудад бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэн хамтран ажиллах боломжтой ба,

  • Идэвхтэй худалдан авалтын мэдээллийг нэг дороос харах;

  • Сонирхож буй худалдан авалтад бүртгүүлэх;

  • Үнийн саналаа цахимаар илгээх;

  • Шалгаруулалтын үйл явцыг хянах;

  • Худалдан авалтын мэдээллийг зарлагдсан даруйд имэйлээр хүлээн авах зэрэг олон давуу талтай аж.

За тэгээд уг порталд бүртгүүлээд тендер, худалдан авалтын мэдээллийг цаг алдалгүй аваарай.

Tenor

🔹TikTok-н толгой компани ByteDance $5 тэрбумын үнийн дүн бүхий хувьцаагаа халааслана. Тодруулбал, компани нэгж хувьцааг $160-оор худалдан авах саналтай байгаа аж. Энэ нь тус компанийн өнгөрсөн онд хөрөнгө оруулагчдад санал болгосон үнээс 11% татуу үнэлгээ юм. 

🔹Чойбалсангийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийг 50 МВт-аар өргөтгөх ажил 92%-ийн гүйцэтгэлтэй явж байна. Тус өргөтгөл ашиглалтад орсоноор 100 орчим ажлын байр шинээр бий болох бөгөөд зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэр 50 МВт-аар нэмэгдэх юм. 

🔹Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх 3-р сарын 17-нд зохион байгуулах санал гаргажээ. Тухайлбал, Оросын Холбооны зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус саналыг гаргаад буй. Хэрвээ тус сонгуулиар В.Путин ахин сонгогдвол 2030 он хүртэл Оросыг удирдах нь. 

🔹ХААН Банк (KHAN) дотоодын анхны ногоон бондыг гаргахаа мэдэгдэв. Тус бондын захиалга ирэх Даваа гарагт эхлэх бөгөөд тэд нийт уг бондыг 1 бүрийг нь ₮100 мянгаар гаргаж ₮17 тэрбумыг татан төвлөрүүлэх юм. Бондын жилийн хүү 16% байх аж.

  • Болж дээ: Google Calendar шинэчлэгдэнэ. (9to5Google)

  • Танилц: Алдарт дипломат Хэнри Киссинжерийн талаар мэдэх үү? (BBC)

  • Унш: Илон Маскийн X.AI $1 тэрбумын санхүүжилтыг босгоно. (TC)

  • Мэд: 2024 онд болох сонгуулиуд. (WorldView)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.