- Lemon Press
- Posts
- 👨💻 Дижитал нүүдэлчдийн виз
👨💻 Дижитал нүүдэлчдийн виз
BCM-н сар тутмын уулзалт болон дижитал нүүдэлчдийн визийн талаар тоймлов.
POWERED BY
Morning! Гаалийн төв лаборатори Хятадын итгэмжлэгдсэн лаборатори болсон сайхан мэдээгээр товхимлоо эхэлж байна. Ингэснээр гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнг Хятадад бүрэн хүлээн зөвшөөрөх ба экспорт хийхэд цаг хугацаа, зардал хэмнэх бизнесийн тааламжтай нөхцөлийг бүрдүүлнэ.
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: УИХ-ын хаврын чуулганы энэ 7 хоногт хэлэлцэх асуудлууд.
IRAQ: Ирак TotalEnergies (TTE.PA)-н $27 тэрбумын хэлцэл эцсийн шатанд орноос гадна тус улс OPEC+ зөвшөөрвөл газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтойгоо мэдэгдэв.
USA: Америкийн хууль тогтоогчид хадгаламжийн даатгалын хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар хэлэлцэнэ.
💼 Эрсдэл ба бизнес
Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) энэ сарын уулзалтаа “Эрсдэлтэй орчинд ААН-ийн санхүүг удирдах нь” сэдвийн дор явууллаа. Тус уулзалт нь үндсэн илтгэл болон панел хэлэлцүүлгээс бүрдсэн юм. Уг сэдвийн хүрээнд юу яригдав?
Эдийн засаг ба эрсдэл
Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван эдийн засгийн орчны тойм сэдвээр илтгэл тавив. Түүний дурдсанаар,
Өснө: ЭЗХЯ-ны тооцооллоор энэ онд нүүрсний экспорт 42 сая тн-д хүрэх боломжтой бөгөөд нүүрсний үнэ өсөж 1 тн нь $177-т хүрээд буй. Тэгэхээр экспортын орлого нэмэгдэж цаашлаад 2023 оны ЭЗ ихдээ 5.5% өсөх аж.
Гэхдээ: 2023, 2024 онуудад бизнес эрхлэгчдэд учрах хамгийн том эрсдэл нь ханшийн эрсдэл. Учир нь валютын гадагшлах урсгал өндөр хэвээр байх бөгөөд төгрөгийн ханш долларын эсрэг өдөрт дунджаар 1.79% суларч буй. Цаашлаад 2023 оны төлбөрийн тэнцлийн алдагдал $1 тэрбумд хүрэх гэнэ.
Банкны дампуурал ба сургамж
Америкийн томоохон банкнуудын дампууралтай холбоотойгоор ХХБ-ны ТУЗ-ийн дарга Рандолф Коппа санхүүжилт & эрсдэлийн удирдлагын талаар илтгэл тавьж сандрахгүй байж, хөрвөх чадвараа хадгалахыг сануулав.
Цаашлаад ХасБанкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав хэлэлцүүлгийн үеэр том банкнуудын дампуурлаас юу сурч болохыг хуваалцсан юм. Тодруулбал, жижиг болон том банкны зохицуулалт адил байж, банкнуудыг төрөлжүүлэхгүй байх нь чухал. Түүнчлэн ХасБанкны хувьд хөрвөх чадвараа хадгалахын тулд гадаадын болон Монголын ЗГ-ын бондыг худалдан авахгүй байх зарчмыг баримталдаг аж.
Эцэст нь… Төгрөгөөр орлого олдог бизнес эрхлэгчид ханшийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахын тулд төгрөгөөр санхүүжилт босгох цаашлаад нэг газраас биш хамтын санхүүжилт татах нь үр дүнтэй аж. Түүнчлэн мөнгөний урсгал дээрээ анхаарч зайлшгүй ХО-аас гаднах хөрөнгийг хадгалж хөрвөх чадвараа хадгалах нь чухал байгаа юм.
Recall!!
F: Ford 1.3 сая орчим автомашинаа эргүүлэн татна. Тодруулбал, компани 2013-2018 оны Ford Fusion болон 2013-2018 оны Lincoln MKZ седан машинуудыг эргүүлэн татаж буй. Учир нь уг автомашинуудын тоормосны хоолой хагарч, тоормосны шингэн гоожиж болзошгүй байгаа аж. Харин тэдний хувьцааны үнэ 4.4% унаж $11.3 дээр хаагдсан бол арилжаа хаагдсаны дараа мөн 1.6% унав.
👨💻 Нүүдэлчдийн виз
Гадны улс орон руу явахын тулд ажлын эсвэл аяллын виз хөөцөлдөхөөс гадна ажиллангаа аялах боломжтой виз байдгийг та мэдэх үү? Ажиллангаа аялах сонирхолтой буюу нүүдэлчин амьдралын хэвшилтэй хүмүүст зориулагдсан виз гэвэл ямар сонсогдож байна?
Digital Nomad Visa: Ийм төрлийн визтэй болно гэдэг нь дэлхийн хаанаас ч ажилласан тухайн улсад оршин суух түр зөвшөөрөлтэй болно гэсэн үг. Одоогоор 50 гаруй улс ийм төрлийн визийг зөвшөөрч байгаа нь улсынхаа ЭЗ-ийг дэмжих санаа юм. 😎
Юу нь тийм онцгой гэж?
2 жилийн өмнө ийм төрлийн визтэй 21 улс байсан бол өдгөө 54 улс болжээ. Уг трэнд нь нэг талаас Ковид-19-ийн нөлөөгөөр сөхөрсөн аялал жуулчлалын салбарыг сэргээх бодлого, нөгөө талаас зайнаас ажиллах трэндийн огтлолцол байв. Дэлгэрүүлбэл,
Нэмэгдсээр: Испани удаан ярьсны эцэст дижитал нүүдэлчдийн визтэй болсон бол Итали тэргүүтэй томоохон улсууд ч энэ төрлийн визтэй болохоор зэхэж буй.
Шалгуур: Аялангаа ажиллах боломжтой тус визний шалгуур нь хөөрхөн өндөр. Юу вэ гэхээр таны орлого тухайн улсын амьжиргааны өртгөөр тооцсон дүнг давах шаардлагатай. Жишээ нь, таны жилийн орлогын хэмжээ доод тал нь €28,000 байвал та Германд аялангаа ажиллаж болох нь ээ.
FYI: Цаашлаад дижитал нүүдэлчдийн эрхэлж буй ажлыг дурдвал, програм хангамж болон вэб хөгжүүлэлт, стартапын CEO, график дизайнер, кретив салбар зонхилж байна. Өөрөөр хэлбэл орлого өндөр мөн зайнаас ажиллах боломжтой ажлууд аж.
Харин Монголд
Монголд одоогоор ийм төрлийн визгүй. Гэсэн ч гаднаас ирж жуулчдын ихэнх нь Монголын байгалийн сайхныг харахаар ирдэг. Тэгвэл байгалийн сайханг үзэнгээ Монголоос ажиллах боломжийг нь бүрдүүлээд дижитал нүүдэлчдийг яагаад жинхэнэ нүүдэлчдийн нутагт урьж болохгүй гэж? Өндөр орлого, ур чадвартай дижитал нүүдэлчид манай эдийн засагт том нөлөө үзүүлж чадах нь дамжиггүй.
Оффисын амьдралыг тань хөнгөвчлөх ээлжит бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 💁 Excel дээр хэрхэн бичлэг хийж болох талаар хүргэж байна.
Forbes
🔹TikTok-д хориг тавьсан улсын тоо дахин нэгээр нэмэгдэв. Их Британид төрийн албан хаагчдыг албаны утас болон бусад төхөөрөмж дээр TikTok татахыг хориглолоо. Учир нь Хятадын ЗГ тус апп-аар дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг ашиглаж байж болзошгүй гэж үзжээ.
🔹YouTube TV-н үнэ өснө. Тодруулбал, тэд үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор 4-р сараас эхлэн сарын хураамжаа $65-оос $73 болгон нэмэгдүүлж байгаа аж. Улмаар YouTube TV-н сарын хураамж 2017 оноос хойш 2.1 дахин өсөөд байна.
🔹ЕСБХБ Монголын дэд бүтцийн салбарт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо. Тус банк Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөлд €4.5 сая, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөлд €6.26 саяын буцалтгүй тусламж тус тус үзүүлэхээр болов.
🔹TMK Energy (TMK.AX) Монголын Алт ХХК (МАК)-тай хамтарна. Уг хамтын ажиллагааны хүрээнд TMK Energy-н үйлдвэрлэсэн байгалийн хийнээс гарган авсан эрчим хүчийг МАК худалдан авах аж. Энэхүү хамтрал нь TMK Energy-н Монгол дахь метан хийн хайгуулын хөтөлбөрт түлхэц болох юм.
Bitcoin Fear and Greed Index is 66 — Greed
Current price: $28,017— Bitcoin Fear and Greed Index (@BitcoinFear)
12:00 AM • Mar 20, 2023
Сонирх: Өмнөд Солонгосчууд 7 хоногт хэдэн цаг ажилладаг болно гэнэ ээ? (TheGuardian)
Үз: Tesla-н 2023 оны Хөрөнгө оруулагчдын өдөр. (Tesla)
Мэд: B2B-н үйлчлүүлэгчид юу хүсэж байгаа вэ? (HBR)
Унш: Нүүрстөрөгчийн ялгаруулалт бол бүх сөрөг дайвар бүтээгдэхүүний эх үүсвэр. (ProfGalloway)
Монголын стартапын экосистемийн хөгжлийн илэрхийлэл - "Демо өдөр 2023"
MStars Hub Cohort II-т нийт 130 гаруй стартап бүртгүүлснээс 11 нь шалгарсан билээ. Эдгээр компаниуд нь хөтөлбөрт 6 сар бойжсон ба эхнээсээ зах зээлд хэдийн гараад буй аж.
Тэгвэл тэдэнд “Демо өдөр 2023” арга хэмжээний үеэр 100 гаруй хөрөнгө оруулалтын санал ирсэн байна.
Тэр 11 “хатуу самар”-нууд хэн хэн байв?
Түүнчлэн Демо өдрөөр Шунхлай, Голомт, Мера, Инвескор зэрэг компаниудын хөрөнгө оруулагчид ирж, танилцсанаас анхны стартап хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулаад амжжээ. Харин үлдсэн стартапуудыг хөрөнгө оруулагчидтай хийх уулзалт, хэлцлүүд хүлээж буй аж.
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа, Б.Золцагаан, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply