- Lemon Press
- Posts
- 🍋 Нээлттэй 6 банкны хагас жил
🍋 Нээлттэй 6 банкны хагас жил
Barbenheimer болон банкнуудын ээлжит орлогын тайланг тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Улаанбаатарын үерийн асуудал удаан үргэлжлэх бололтой. Үүнээс таны мөнгөтэй холбоотой 2 зүйл ажиглагдаж байна:
Үерийн бүсийн орон сууцны үнэ цэн их унаж байна
Даатгалын хэрэгцээ шаардлагыг ухааруулж байна
Хаа хаанаа нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг ирсэн биш ирээд бараг өнгөрч байгаа шүү, Улаанбаатарчуудаа!
MNG: Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын хаврын ээлжит чуулганаар 126 хуулийн төсөл хэлэлцэж 25 хууль, УИХ-ын 12 тогтоолыг хэлэлцэн батлуулжээ.
BTC: Биткойны үнэ өнгөрсөн 7 хоногт 1.4% унаж $29,913 болжээ.
MSE: Өнгөрсөн 7 хоногийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮10.9 их наяд болов.
🏦 Нээлттэй 6 банкны хагас жил
Нэг л мэдэхэд 6 банкны хувьцааг арилжаалдаг болжээ, бид чинь. Тэгвэл өнөө зургаа маань 2023 оны эхний хагаст хэр ажилласнаа өнгөрсөн 7 хоногийн сүүлээр та бидэнд танилцууллаа.
Товчхондоо, дажгүй шүү: Хаан банк “ХААН” хэвээр, ХасБанк үр ашигтай хэвээр, ХХБ болон Голомт зуузай холбосон хэвээр, Төрийн банк төрийнх хэвээр, Богд банк томорсон хэвээр. Харин жаахан онгойлгоод харья.
Гурван зүйл…
Ашигт ажиллагаа хэвээрээ: Топ-5 банкны нийт ашиг өнгөрсөн оны мөн үеэс бараг өөрчлөгдсөнгүй. Гэхдээ зарим нь өсөж, зарим нь уруудав. Хаан банкны ашиг 21% өсөж ₮272 тэрбумын хол тасархай ашигтай ажиллав. Харин ХХБ, Төрийн банкны ашиг 38-40% буурсан бол Голомт, ХасБанкны ашиг 36.5%, 27% тус тус өсөв.
Зээлийн чанар сайжрав: Он гарсаар ХХБ-наас бусад топ банкнууд зээл гаргалтаа нэмэгдүүлсэн буюу топ-5 банкны нийт зээлийн хэмжээ ₮2 их наядаар нэмэгдэв. Улмаар топ-5 банкны дундаж чанаргүй зээлийн хувь оны эхэнд 7.8% байснаас 7.26% болж буурав. Үүнээс онцлоход, ₮1 их наяд хүрээд байсан ХХБ-ны чанаргүй зээл ₮605 тэрбум болж буурав.
Хувьцаа хямдарсан: Хаан банкнаас бусад 5 банкны хувьцааны үнэ хоёрдогч дээр IPO үнээс доош орлоо. Улмаар Голомт банк, Төрийн банк болон Богд банкны P/B харьцаа 1-с доош ороод байна.
Эцэст нь, ямартай ч банкнууд маань IPO хийх том ажлын ард гарсан. Одоо харин ХЗЗ дээр жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хангаж ажиллах, бүр цаашлаад олон улсаас хөрөнгө оруулалт татах зэрэг бүр том ажлууд тэднийг хүлээж буй.
⬆️⬇️ Орлого өсөж, ашиг буурав
🎬 Barbenheimer
Өнгөрсөн Баасан гарагт дэлхийд ягаан будгийн хомсдол үүсгэсэн Barbie, Кристофер Ноланы Oppenheimer зэрэг нээлтээ хийлээ. Уншигчид маань үзэж амжсан уу?
Box Office ягаарав
Тус бүтээл нээлтийн өдрөө дотоодоос $70.5 сая, урьдчилсан үзвэрээс $22 саяын орлого олж Warner Bros (WBD)-н амралтын өдрүүдийн орлогын хүлээлт болох $70 саяыг өлхөн олов. Улмаар 2023 оны нээлтийн өдрөө хамгийн их тасалбар борлуулсан кино болж Box Office-г тэргүүлэх болов. Харин Box Office Barbie-г амралтын өдрүүдэд $140-$175 саяыг олно гэх хүлээлттэй байгаа аж.
Оны шилдэг: Barbie-н нээлтийн өдрийн орлого энэ оны хамгийн шилдэг үзүүлэлт байсан бөгөөд үзэгчдийн 65% нь эмэгтэйчүүд, 60% нь 25-аас дээш насныхан байжээ. Түүнчлэн киноны маркетинг цар тахлаас хойших хамгийн амжилттай болсон маркетингийн нэг байсан төдийгүй Airbnb (ABNB)-с эхлээд 100 компанитай хамтарч ажилласан нь киноны амжилтад нөлөөлөх нь лавтай.
Өртөг: Тус бүтээлийн зардал $100 сая байсан ч өссөөр $145 сая болсон бөгөөд Box Office-н амжилттай бүтээлүүдийн нэг болохын тулд зардлаасаа 2-3 дахин их буюу $300 саяыг олох даалгавартай аж.
Oppenheimer:
Universal-н Oppenheimer нээлтийн өдрөө $33 сая, урьдчилсан үзвэрээс $10.5 саяын орлогоор 2-рт бичигдээд буй. Түүнчлэн Universal тус бүтээлийг амралтын өдрүүдээр $150 саяыг олох төсөөлөлтэй байсан ч $77 сая болгон бууруулаад буй. Харин олон улсаас Oppenheimer $165 саяыг олох төлөвтэй байгаа аж. Сонирхуулахад, тус бүтээл нь Кристофер Ноланы 4 дэх өндөр төсөв буюу $100 саяар бүтсэн кино бөгөөд хамгийн өндөр төсөвтэй кино болох The Dark Knight Rises нь $250 саяар бүтэж байжээ.
Эцэст нь… Өнгө аяс, зохиол, зорилтот үзэгчид гээд бүх талаараа тэс өөр 2 бүтээлийн аль нэгийг нь сонгохын оронд хоёуланг нь зэрэг үзэх трэнд ч гарч байгаа сурагтай. Тэгвэл Barbenheimer уралдаанд хэн нь ялах бол?
Оны эхний хагаст Монголд хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо 11.2 мянга болж өмнөх улирлаас 2 дахин өсжээ. Тэдний,
28.5% Уул уурхай, олборлолтын,
25.4% Барилгын,
12.6% Боловсролын,
8.6% Боловсруулах үйлдвэрлэл,
6.8% Тээвэр,
5.7% Бөөний болон жижиглэн худалдаа
4.1% Үйлчилгээний
8.2% Бусад салбарт ажиллаж байна.
⌨ Шивэх цагийг хэмнэнэ
Ажлын ихэнх цагаа хурлын протокол, ярилцлага зэргийг бичвэрт буулгахад зарцуулаад байна уу?
Тэгвэл таны шивэх цагийг хэмнэж, бүтээмжтэй ажиллахад туслах хиймэл оюунд суурилсан дуу яриаг бичвэрт буулгах "Чимэгэ бичээч" системийг туршиж үзэхийг санал болгож байна.
Уг систем нь,
Яриаг 97% нарийвчлалтай таньдаг,
Веб болон мобайл апп хувилбартай,
МР3, MP4, Wav, M4a форматуудаас бичвэрт хөрвүүлдэг,
Бичвэр дундаас үг хайх болон сул үг ялгах функцтэй,
Монгол хэлний алдаа шалгах “Болорспелл” программтай холбогдсон зэрэг олон давуу талуудтай гэнэ шүү.
За тэгээд, Чимэгэ бичээчээ ашиглан цагаа хэмнэж, хурд, бүтээмжээ нэмэгдүүлээд байж дээ.
🎁 Тэдний зарласан урамшуулалд оролцох бол ЭНД дараарай.
ХУРДАН, ХЯЛБАР, ХЭМНЭЛТТЭЙ
Gobi.mn
🔹 Говь (GOV) ХК-ийн борлуулалтын орлого эхний хагаст 82% өсөж ₮83.5 тэрбумд хүрлээ. Үүнд дотоодын борлуулалт ₮49.3 тэрбум буюу 89% өссөн нь голлон нөлөөлжээ. Үүний 28%-ийг жуулчдын борлуулалт эзэлсэн байна. Харин тус хугацаанд компани ₮10 тэрбумын алдагдалтай ажилласан нь өмнөх оноос 43% буурсан дүн юм.
🔹Morgan Stanley (MS) цэвэр эрчим хүчний салбар ирээдүйд өндөр өсөлт үзүүлнэ хэмээн үзэж байна. Иймээс ч тэд багцдаа тус салбарын хэд хэдэн компанийг нэмжээ. Өдгөө дэлхийн ДНБ-ээс 10%-иар илүү хурдан өсөж байгаа ногоон эрчим хүчний хэрэглээ ирээдүйд ч өндөр өсөлт үзүүлэх боломжтой хэмээн тус банкны шинжээчид үзэж буй .
🔹Айтүүлс (ITLS) ХК-ийн борлуулалтын орлого оны эхний хагаст ₮1.9 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 12%-иар өсжээ. Харин ₮186.3 саяын цэвэр ашигтай ажиллажээ. Компанийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, санхүүгийн харьцаанууд оны эхний 6 сард цар тахлын дараах сэргэлтээ хадгалсан нь ашигт ажиллагааг нэмэгдүүлжээ.
🔹Монгол Даатгал (MDIC) ХК оны эхний хагаст ₮2 тэрбумын алдагдалтай ажиллаа. Харьцуулбал, тус компани өмнөх оны нийт дүнгээр ₮166 сая, эхний 6 сард ₮58 саяын цэвэр ашигтай ажиллаж байв. Тайлант хугацаанд даатгалын хураамжаас ₮9 тэрбумын цэвэр орлого төвлөрүүлсэн бол даатгалын үйл ажиллагааны нийт ашиг нь ₮2.5 тэрбум байна.
Эрчим хүчний тусгаар тогтнол тун чухал. Европын томоохон улсууд ч асуудалтай. Олон эх үүсвэртэй болж, хамаарлыг багасгах талаар ярьж байна. Бидэнд нүүрс, уран, ус, нар, салхи, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц байна. Бодлого, эрх зүйн орчин нь ч бүрдсэн. Зоригтой эхлүүлэх ёстой.
— Munkh-Erdene Dembereltseren (@MunkhErdene81)
6:15 AM • Jul 22, 2023
Why: Цэнхэр шувуугүй Twitter. (CNN)
AI: Аль AI нь хамгийн шилдэг нь вэ? (Marktechpost)
Article: Түрээсийн машины үйлчилгээ бол шинэ Airbnb. (WSJ)
Earnings: "ЛэндМН ББСБ" ХК-ийн 2023 оны II улирлын санхүүгийн тайлан. (LemonPress)
Даваа: American National Bankshares (AMNB)-н ээлжит улирлын тайлан гарна.
Мягмар: Өмнөд Солонгосын хэрэглэгчийн итгэлийн индекс танилцуулагдана.
Лхагва: META (META) ээлжит улирлын тайлангаа тайлагнана.
Пүрэв: Америкийн ээлжит улирлын ДНБ-ий тайлан гарна.
Баасан: Үргэлжлүүлэн Канад өнгөрсөн сарын ДНБ-ий үзүүлэлтээ танилцуулах товтой байна.
Editor: Э.Золбаяр
Writer: А.Пүрэвжаргал, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply