• Lemon Press
  • Posts
  • ✈️🌍 Нэг тэнгэрт нэг л компани

✈️🌍 Нэг тэнгэрт нэг л компани

$MLG-н эргэн тойронд | $1 тэрбумын борлуулалттай жигнэмэг | $TMK-н үйлдвэрлэл

POWERED BY

Hey! Өдөр ирэх тусам л утаа нэмэгдэж байна даа. Хотын төвөөр агаар хэвийн хэмжээнээс 4 дахин бохирдолтой байна гэнэ. Яг энэ үед иргэдийг цэвэр агаарт хүргэх нийтийн тээврийн тусгай маршрутын талаар санал авсан. Үүнд 1,331 санал өгсний 68.8% нь уг үйлчилгээг авна гэсэн байна. Уйлах уу, инээх үү? 🥲

FRC: СЗХ-ны ээлжит хуралдаанаар 2 компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхээр шийдвэрлэлээ

MNG: Монгол болон Энэтхэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

POL: Энэ онд Монголын утаат янжуурын импорт өнгөрсөн оныхоос 14% буурч, электрон тамхины импорт 2 дахин, түүний цэнэглэгч, сэлбэгийн импорт 5 дахин нэмэгджээ

🚂🚚 $MLG-н эргэн тойронд

Монложистикс Холдинг ХК (MLG)-д хөрөнгө оруулсан уншигчид байна уу? Тэдний бизнесийн үйл ажиллагааны сүүлийн үеийн мэдээллийг хуваалцъя. Хэд хэдэн ахиц гарсан байна шүү. 

🗺️ Ерөнхий том зураг

Компани IPO хийхдээ энэ онд борлуулалтын орлогоо 2023 оныхоос 26.9% нэмэгдүүлэх, 2027 он гэхэд ₮428.6 тэрбумд хүргэх зорилт тавьсан. Тэгвэл III улирлын байдлаар тээврийн салбарын орлого 24.7% нэмэгдсэн байхад Монложистикс группийн борлуулалтын орлого 50.3% өсчихсөн яваа. Түүнчлэн тус группийн нийт тээврийн 16.3%-ийг экспортын тээвэр бүрдүүлж байгаа бол тэдний тоглож байгаа талбарт импортын тээврээс илүү экспортын тээвэрт илүү их боломж бий.

  • 🚂 Эхний хүлээн авалт: Энэ утгаараа компани экспортын тээврийн үйл ажиллагаанд шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүнд хөрөнгө оруулалт хийж эхний ээлжийн вагонуудаа хүлээж аваад байна. Ингэснээр $MLG уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улс руу илүү шуурхайгаар тээвэрлэх, борлуулалтын орлогоо нэмэх боломжтой болж байгаа хэрэг. 

  • 📃 IPO-н амлалт ба хэрэгжилт: Угаас компани IPO хийхдээ ₮23.2 тэрбумын үнийн дүнгээр 100 ширхэг вагон авахаар төлөвлөсөн бөгөөд үүнийхээ 35% буюу ₮8.1 тэрбумыг IPO-н санхүүжилтээс гаргахаа мэдэгдэж байсан. Тэгэхээр тэдэнд итгэж хөрөнгөө оруулсан хүмүүсийн хөрөнгө үр дүнтэй, бодитой зарцуулагдаж байна гэсэн үг. 

🇨🇳 Хятад руу тэлнэ

Цаашлаад, $MLG-н бизнесээ тэлсэн өөр нэг үйл явдал нь Хятадын Тяньжинд охин компаниа байгуулж, хөрөнгө оруулахаар шийдсэн явдал байлаа. Тяньжин хот нь Хятадын гол боомт хотуудын нэг бөгөөд Монголын экспорт, импортын дийлэнх нь уг боомтоор дамждаг. Тиймээс Монложистикс групп энэ буцалсан цэг рүү тэлж байгаа нь тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

  • 📈 Мөн энэхүү тэлэлт нь компанийн нийт тээврийн багахан хэсгийг эзэлж байгаа олон улсын тээврийг ч нэмэгдүүлэх боломжтой. Үүнээс гадна Монложистикс үйлчилгээний стандартаа Хятадын дэвшилтэт технологи, логистикийн шилдэг практикийг нэвтрүүлэх замаар сайжруулах нөхцөл бүрдэж байна. 

Эцэст нь… Манай тээвэр логистикийн салбар, тэр дундаа салбарын акул $MLG-н цар хүрээ, бизнес улам тэлж байна даа. Нэмээд тус группийн 2023 онд байгуулсан Монложистикс Экүйпментс ХХК 50 хагас вагон худалдан авч, төмөр замын баазаа өргөжүүлсэн гэж байгаа. Тэгэхээр цаашид Ковид-19 мэтийн ямар нэгэн хүчин зүйл тохиохгүй бол тэдний орлого, ашиг нэлээд өсөхөөр байна даа.

📊 Арилжааны эргэн тойронд

MSE: Өчигдрийн ТОП-20 компанийн арилжаагаар Газар Шим Үйлдвэр (GAZR)-ийн хувьцааны үнэ хамгийн ихээр буюу 3.97%, Ард Кредит ББСБ (ADB)-ынх 2.22% өслөө. Харин Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ных хамгийн ихээр буюу 6.57%, түүний араас Бодь Даатгал (BODI)-ынх 5.55% тус тус унав. Оны сүүлээр 2024 онд хөрөнгийн зах зээл дээр юу, юу болсон талаар дэлгэрэнгүй тоймлосон дугаар оруулна шүү. Stay tuned!

✈️🌍 Нэг тэнгэрт нэг л компани

Бүхэл бүтэн 4 жилийн дараа Өмнөд Солонгосын агаарын тээврийн 2 акул нэгдлээ. Буга намнаж, булга зүүдэг 2 маань тал талаасаа 161 болон 82 онгоцнуудтай нэгдэж байгаа.

😏 Харсан л бол авдаг зан

Korean Air (003490.KS) 2019 онд Asiana Airlines (020560.KS)-г $1.6 тэрбумаар худалдан авах санал гаргаж байсан бол энэ удаад нэгдэх хэлэлцээрээ $1.3 тэрбум дээр хааж Asiana Airlines-н 63.9%-ийг эзэмших болов. 

  • 😫 1 биш нэлээн хэдэн зөвшөөрөл: Ихэнх тохиолдолд компаниудын нэгдэх хэлцэлд улсынх нь зохицуулагч байгууллага саад болохгүй л бол дороо шийдэгддэг. Харин авиа компаниудын нэгдэхийн тулд өөрийн улсаас гадна нислэг үйлдэж буй улсуудынхаа эрх баригчдаас зөвшөөрөл авах ёстой тул процесс нь нэлээн удаан. Тус 2 авиа компани нэгдэх гэж 14 улсаас зөвшөөрөл авсан байх жишээтэй. 

😵 Юун том өртэй юм!

Өр орлогын харьцаагаар аливаа компанийн санхүүгийн эрүүл мэндийг шинжиж болдог доо. Гэтэл Asiana Airlines-н өр, орлогын харьцаа өнгөрсөн III улиралд 1,847%-тай байсан буюу $5 тэрбум орчим өртэй. Гэсэн ч нөгөө талд нь хэн байгаа билээ дээ, нэгдлийн дараа тус харьцаа 700%-д хүрэх төлөвтэй байгаа л гэнэ. Түүнчлэн саяхан Asiana Airlines-н зээлжих зэрэглэл “BBB-"-гаас "BBB0” болохын сацуу зээлээ эхнээс нь хугацаанаас нь өмнө төлөхөө зарласнаас харахад тэдний өр Korea Air-н хоолойнд тулах асуудал болохгүй бололтой. 

  • 💡 “BBB-” ангилал гэдэг нь компани эдийн засаг тогтуун байхад өр төлбөрөө дажгүй төлчих нөхцөлд байгааг илтгэдэг ч эдийн засаг эвгүйдвэл өрөндөө бүдрэх нөхцөл байдлыг харуулж буй. Гэснээс ойрын 2 жилдээ Asiana Airline-р нисэж болох юм байна лээ шүү. 

Юутай ч… Korean Air-н дотооддоо агшиж байсан зах зээлийн хувь өргөжих замдаа орж байна. Тэд хамтаар ОУ-д 7-рт эрэмбэлэгдэх зорилго дэвшүүлсэн байна лээ. Түүний өмнө нислэгийн чиглэлүүдээ нэгтгэх, цоо шинэ чиглэл гаргах эсэх гэхчлэн олон сонирхолтой асуултуудын хариулт хүлээгдэж байна даа. Korea Air зах зээлийн орон зайгаа тэлсэн шиг агаарын орон зайгаа хэр тэлэх бол? Сонирхолтой.

Бяцхан кейс задлан. 💡

  • Асуудал: Дэлхий даяар тээвэрлэлтийн зардал өссөнтэй холбоотойгоор ачаа хүргэлтийн үйлчилгээ явуулдаг … компанийн орлого ч мөн улирал дараалан буурчээ. 

  • Шийдэл: Компани AI болон мэдээллийн аналитик ашиглаж замын түгжрэл, түлшний хэрэглээ, цаг агаарын нөхцөл зэргийг тооцоолон хамгийн үр ашигтай бөгөөд хэмнэлттэй тээврийн маршрутыг санал болгож эхэлжээ.

Энэ шийдэл харилцагчдыг хэр их татах бол? Санал, бодлоо хуваалцаарай! 😉

🍫 Аз жаргалын амт нэгээр нэмэгдлээ

Шоколаданд дурлагсад анхаарлаа нааш нь! Импортыг орлох хамгийн том амттаны үйлдвэрийг эх орондоо бий болгох зорилготой Үндэсний үйлдвэрлэгч Monkondi брэнд “Just Chocolate”-г зах зээлд нэвтрүүллээ. 📢

Яадаг эд вэ?

  • 🏝️ Хаа холоос: Шоколадны орцыг хамгийн амттай какао ургадаг Зааны ясан эргээс импортлон, бүх шатны боловсруулалтыг өөрсдийн жор, орцоор дотооддоо үйлдвэрлэж буйгаараа онцлог.

  • 😎 3-уулаа ирлээ: Тодруулбал, шаржигнуур жигнэмэгтэй, сүүтэй болон самартай төрлүүд байна. Алийг нь амсах вэ?

  • 📍 Хүссэн газраасаа: За тэгээд Just chocolate-г бүх сүлжээ дэлгүүр болон зах, бөөний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм байна шүү.

Сонирхуулахад, 2022 онд Монгол Улс $69.1 саяар шоколад импортолсон бол ердөө $17.9 мянгаар экспортолжээ.

Tenor

🍋 Хамгаалалтын камерын стартап Verkada $200 саяын санхүүжилт авч $4.5 тэрбумын үнэлгээтэй болох төлөвтэй байна. Үүнд First Round Capital тэргүүтэй хөрөнгө оруулагчид оролцож байгаа бөгөөд компани 3 жилийн өмнө $80 саяын санхүүжилт босгож $3.5 тэрбумын үнэлгээтэй болоод байж. Сонирхуулахад тэдний бүтээгдэхүүнүүдийн эрэлт UnitedHealth (UNH)-н Гүйцэтгэх захирлын аллагын дараа огцом нэмэгдсэн байна.

🍋 Эрдэнэт үйлдвэр ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр нь жилд 15-17 мянган тн тэсрэх бодис үйлдвэрлэх боломжтой аж. Улмаар гаднаас худалдан авах 4 мянган тн тэсрэх бодисыг дотооддоо үйлдвэрлэж, жилд ₮4.4 тэрбумын зардлыг хэмнэх гэнэ. 

🍋 Германы Jens Energie TMK Enery (TMK.AX)-н "Гурвантэс XXXV" төслөөс олборлосон хийгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ хүрээнд ирэх онд тус төслийн талбайд суурилуулах Jens Energie-н байгалийн хийн цахилгаан станцад TMK Energy өдөрт 5-15 мянган м3 хий олборлож нийлүүлэх юм байна. Эхний шатны нийлүүлэлтийн хугацааг 2 жилээр тогтоосон бөгөөд цаашид сунгах боломжтой аж.

🍋 Боловсролын зээлийн сан 159 суралцагчаас $941,237-ын хүүгийн авлагатай байна. Цаашлаад, 147 хүний $3.4 саяын эргэн төлөлтийн мэдээлэл бүртгэгдээгүй аж. Үүнээс гадна тус сан хууль бусаар зарцуулагдсан нь 32 жилийн хугацаанд сангийн журмыг нийт 57 тогтоолоор 43 удаа өөрчилж, 26 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой.

  • 🍪 $1 тэрбумын борлуулалттай Crumbl Cookies хэрэглэгчдийн FOMO сэтгэлгээг хэрхэн ашиглав? (WSJ)

  • 🕶️ Meta-н Ray-Ban Shazam-д нэгдсэнээр 4 хэл хоорондын яриаг шууд орчуулдаг болж. (TheVerge)

  • 🕸️ Дижитал орон зайгаа бат бэхлэх замаар том брэндүүдтэй өрсөлдөх нь. (BusinessOpportunities)

  • 🚖 Америкийн робот такси үйлчилгээний Waymo ОУ-ын зах зээл дэх гараагаа Японоос эхлүүлнэ. (Yahoo!Tech)

Reply

or to participate.