- Lemon Press
- Posts
- 🔋 Монгол атомын цахилгаан станцтай болох уу?
🔋 Монгол атомын цахилгаан станцтай болох уу?
Монголын хүн амд Alpha үе давамгайлах тухай болон Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монголд айлчлах талаар тоймлов.
POWERED BY
Шинэ сарын мэнд ээ. 2023 оны 1/3 нь ингээд дууслаа. Одоо эргэж бодоод харамсаад яахав харин үлдсэн 2/3-д нь хичээцгээе! 😎
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК Өмнөд Солонгосын Кёнги хот байгуулалт, орон сууцны корпорацитай хамтран бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны төсөл хэрэгжүүлнэ.
MSE: ХААН Банк (KHAN)-ны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮4.3 тэрбумын арилжаа хийгдсэний ₮374 сая нь анхдагч дээр арилжигджээ.
☢️ Айлчлал ба Атомын цахилгаан станц
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Монголд айлчлах сургаар атомын цахилгаан станцын асуудал сөхөгдөж байна.
Өнөөх л ураны асуудал
Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагт Эрчим хүчний яамны сайд УИХ-ын ээлжит чуулганы үеэр Францын Ерөнхийлөгч Монголд удахгүй айлчлах сураг бий бөгөөд тэр үеэр Монголд атомын цахилгаан станц барих талаар хэлэлцэж магадгүй гэнэ.
Сануулахад, Францын төрийн өмчит Орано групп Монголд 1996 оноос хойш ураны хайгуул, туршилт хийж байгаа бөгөөд өдгөө олборлох эсэх дээр тулж ирээд буй юм.
Атомын цахилгаан станц баригдах эсэх…
Монгол ураны нөөцөөрөө дэлхийд 12-т жагсдаг ч одоогоор албан ёсоор ураны олборлолт хийж эхлээгүй. Улмаар 2010 онд Азидаа ч томд орох Зөөвч-Овоон ураны уурхайг илрүүлэв. Үргэлжлүүлбэл, төслийн өөр нэг талд хуучнаар Арева Майнз гэгдэж байсан Бадрах Энержи ХХК бий. Бадрах Энержи ХХК-ийн талаар товчхон…
Эзэмшил: Тус компанийн 66%-ийг Орано групп, 34%-ийг ЗГ Мон-Атом ХХК-иар дамжуулан эзэмшдэг. Харж байгаачлан Францын тал Бадрах Энержи ХХК-ийн ихэнх хувийг эзэмшиж байгаа болохоор Эммануэл Макроны айлчлалаар атомын цахилгаан станцын талаар хэлэлцэх нь гайхах зүйл биш.
Хугацаа: Бадрах Энержи ХХК Зөөвч-Овооны туршилтын төслийг 2021 онд эхлүүлэн өнгөрсөн оны 12-р сард дуусгасан. Энэ жилийн хувьд тэд ЗГ-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эсэх чухал даалгавартай. Хэрвээ гэрээнд гарын үсэг зурвал 2028 оноос эхлэн үндсэн олборлолтоо эхлүүлэх аж.
Саад ☢️
Ураны олборлолтыг эхлүүлэх, урагшлуулах талаар яриа гарах болгонд л энэ сэдэв олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг. Учир нь олон нийтийн дунд уран олборлолтыг дагаад ирэх атомын цахилгаан станцыг хүлэмжийг хийг бууруулах, цахилгаан эрчим хүчний хамаарлыг багасгах шийдэл гэхээсээ илүүтэй цөмийн аюул, байгаль орчинд хортой гэх талаас нь илүү ойлголттой байдгаас болдог биз.
Гэсэн ч… 1 гр уранаас 2.8 тн нүүрснээс гарах дулаан ялгардаг. Нэмээд нийт эрчим хүчнийхээ 96%-ийг чулуужсан түлшнээс цаашлаад Оросоос цахилгаан эрчим хүчнийхээ 13%, газрын тосныхоо дийлэнхийг авдаг бид бол бодох л хэрэгтэй дээ.
Банкнуудын эхний улирлын тайлан ар араасаа гарсаар. Ингээд зарим банкны үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.
Цэвэр зээл: ХААН Банк (KHAN)-ны цэвэр зээлийн хэмжээ ₮7.9 их наядад хүрсэн нь урьд урьдын жилүүдийн мөн үеэс хамгийн өндөр дүн байв.
Нийт хөрөнгө: Мөн нийт хөрөнгийн хэмжээгээр ХХБ ₮10 их наяд, Голомт банк (GLMT) ₮9 их наяд, Богд банк (BOGD) ₮500 тэрбум, М банк ₮300 тэрбумын босгыг тус тус давж, ХасБанк ₮4 их наядад тун дөхснөөр өөрсдийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Цэвэр ашиг: Түүнчлэн М банкны цэвэр ашиг ₮559 саяд хүрснээр үүсгэн байгуулагдсанаасаа хойш улирлын тайлан нь анх удаа ашигтай гарсан аж.
🙁 Тайлан сайн ч хувьцааны үнэ буурав
AMZN: Amazon-н орлого энэ оны I улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 9% өсөж $127 тэрбумд хүрснээр шинжээчдийн таамгийг давав. Улмаар жилийн өмнө $3.8 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан тэдний ашиг $3.2 тэрбумд хүрчээ. Гэсэн ч компанийн тайлангийн араас хувьцааны үнэ 4% унаад буй. Тэдний үүлэн технологийн бизнес сайнгүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг нүүрээ буруулахад хүргэсэн бололтой.
💥 Gen Z-н залгамж халаа
Монголын хүн амын 48%-ийг 0-26 насны хүүхэд, залуучууд буюу Z болон Альфа үеийнхэн бүрдүүлж байна. Ер нь Альфа үе гэдэг чинь… 🤔
Альфа үе
Альфа үе гэдэгт 2013 оноос хойш төрсөн буюу 0-10 насны хүүхдүүдийг багтаадаг. Харин Монголын хувьд 2007 оны алтан гахай жилээс хойш төрсөн үеийнхэн буюу 0-16 насныхныг хамруулж болохоор. Учир нь тус жилд төрсөн хүүхэд эрдэм мэдлэг, эд баялагтай болж хэдэн үеэрээ өвлөх хөрөнгө бүтээдэг гэх Дорнын соёлоос үүдэн Монголын төрөлт л гэхэд жилийн өмнөхөөсөө 15.4% өссөн хэрэг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд цэцэрлэг, сургуулийн тоо нэлээд өсөөд буй.
Одоо & Ирээдүй
Харин ОУ-ынхаар буюу 2013 оноос хойш төрсөн хүүхдүүдийг Альфа үе гэж үзвэл тэд нийт хүн амын 24%-ийг бүрдүүлж буй. Цаашлаад Альфа үеийн нийт хүн амд эзлэх хувь нэмэгдэх төлөвтэй байна. Тодруулбал,
Тооцоолол: 2013-2022 онд жилд дунджаар 77.6 мянган төрөлт бүртгэгдсэн аж. Тэгэхээр дараагийн 5 жилд л гэхэд Альфа үеийнхний тоо дунджаар 46% нэмэгдэж 1.2 сая болно. Тэгвэл тэд Z үеийнхнээс 33%, Y үе буюу мянганыхнаас 28%-иар олуулаа болох юм.
Альфа үе Монголыг аврах уу?
Ер нь бол залуу үеийн залгамж халаа Z үеийнхнээс Альфа руу шилжихэд 5-15 жилийн хугацаа үлдэж. Тэгэхээр өндөр дижиталчлагдсан ертөнцөд өсөж хүмүүжсэн үе бидний дунд хүч түрэн орж ирэх нь.
Илүү их: 2007 оноос өмнө төрөгсдийн голын чулуугаар тоглодог насан дээр утас таблетаар найзаа хийж, өмнө нь байгаагүй олон төрлийн мэдээллийн дунд боловсорч буй Альфа үе бид бүгдээс илүү боловсролтой, илүү бүтээлч сэтгэлгээтэй байх нь ойлгомжтой. Тэгэхээр Z үеийнхэн өрсөлдөх чадвараа нэмэхгүй бол Альфа-д зайгаа тавьж өгөх хэрэгтэй болох болов уу.
Тэгвэл…
Том зургаар харвал бид технологиор хүмүүжигдсэн Альфа үеийнхнийг ЗЗ-д оролцуулж, нийгэмдээ шингээхийн тулд тэр хэмжээний чанартай боловсролын систем, өрсөлдөөнтэй ажлын байр зэргийг бэлдэх хэрэгтэй болох нь дээ.
Найзаа ажилд уриад урамшуулал авах уу?
Ажлын байранд найзаа уриад урамшуулалд хамрагдана гэнэ үү? 🧐
Тодруулбал, TechPack - MCS Software Group-н
Хэрхэн урих вэ? гэвэл та [email protected] хаяг руу
Cанал болгож буй хүнийхээ CV буюу товч намтар,
Өөрийн мэдээллийг илгээж уг урамшуулалд оролцох нь ээ.
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг 7777-6040 холбогдож аваарай.
Freshworks
🔹Walmart (WMT) AI чатбот ашиглан борлуулагчидтайгаа хэлэлцээр хийж байна. Уг AI чатбот нь 2,000 ханган нийлүүлэгчтэй нэгэн зэрэг хэлэлцээр хийдэг бөгөөд 2021 онд ашиглалтад орсноосоо хойш нийт ханган нийлүүлэгчдийн 68%-тай гэрээ байгуулсан гэнэ.
🔹Голомт банк (GLMT) олон нийтээс татан төвлөрүүлсэн дүнгийн 26.1%-ийг зээл олголтод зарцуулжээ. Тодруулбал, тэд IPO-р төвлөрүүлсэн ₮118.8 тэрбумын ₮31 тэрбумыг зээл олголтод, ₮2.1 тэрбумыг үнэт цаас гаргахтай холбоотой зардалд зарцуулсан бол ₮85.7 тэрбумыг ашиглаагүй байгаа аж.
🔹Samsung (005930.KS)-н I улирлын ашиг жилийн өмнөхөөс 95% буурч 2009 оноос хойших хамгийн доод түвшинд хүрэв. Учир нь компанийн нийт орлого 18% багасаж $47.6 тэрбум болсон бөгөөд чипийн эрэлт буурсантай холбоотойгоор тус салбар нь $3.4 тэрбумын алдагдал хүлээгээд буй.
🔹Төрийн банк (SBM) IPO-р татан төвлөрүүлсэн ₮25.4 тэрбумын 61%-ийг орон нутагт зарцуулжээ. Дэлгэрүүлбэл, тус банк нийт татан төвлөрүүлсэн дүнгийн 50%-ийг тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн үйлчилгээнд, 50%-ийг дундаж давхаргад чиглэсэн зээлийн үйлчилгээнд зарцуулсан байна.
Хатагтай Фиона Блайт нь ноён Филип Малоныг залгамжилж Монгол Улсад суух Цог Жавхлант Хааны Элчин сайдаар томилогдлоо. Тэрээр 2023 оны Долоодугаар сард үүрэгт ажлаа эхлүүлнэ.
— UK in Mongolia 🇬🇧🇲🇳 (@UKinMongolia)
1:28 AM • Apr 28, 2023
Унш: Ши Жиньпин яагаад гэнэт Зеленский рүү залгав? (Slate)
Сур: Хэрэглэгчдийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх арга. (Entrepreneur)
Мэд: iOS 17-н шинэчлэлтүүд. (9TO5Mac)
Сонс: Шинэ 7 хоногоо өөдрөг эхлүүлээрэй. (TheArtofImprovement)
Даваа: Хятадын Хөдөлмөрийн баяр тохиох тул Шанхайн хөрөнгийн бирж амарна.
Мягмар: Евро бүсийн 3-р сарын мөнгөний нийлүүлэлтийн тайлан гарна.
Лхагва: Оросын 3-р сарын ажилгүйдлийн түвшин танилцуулагдана.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Б.Золбоо, Г.Мөнхцолмон
Graphics by: О.Баасандорж
Reply