• Lemon Press
  • Posts
  • 🥷🏼 Alibaba ба нууцлаг Unicorn

🥷🏼 Alibaba ба нууцлаг Unicorn

MCS-н онцлох тоо | Европ ГХЭ-ээс болж балрав | Өвөр Монголын нүүрсний илүүдэл

POWERED BY

Өглөөний мэнд! Үсээ засуулахдаа өдөр судар харж засуулдаг хүмүүс байна уу? 2025 онд билгийн тооллын дагуу нийт 186 өдөр буюу 51%-д нь үс засуулахад сайн өдрүүд байгаа бол үлдсэн 49% нь дэмий өдрүүд ажээ. За тэгээд өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж байна шүү. Амжилт! 😜

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 8 сард өнгөрсөн оны мөн үеэс 5.8% буурч ₮27.1 их наядад хүрчээ.

FRC: “Mongolia’s Capital Market Connectivity” арга хэмжээг ирэх 10-р сард Бээжин хотод, 2026 онд Япон Улсад зохион байгуулахаар төлөвлөжээ.

CN: Өвөр Монголын 15 нүүрсний уурхай олборлолтын төлөвлөгөөгөө хэтрүүлсэн нь тогтоогдож, олборлолтоо зогсоов.

👀 М-Си-Эс группээс онцлох тоонууд

Өчигдөр бизнесийн салбарын аваргуудын нэг М-Си-Эс Групп 2024 оны үйл ажиллагаатай холбоотой олон тоог нийтэд ил болголоо. Үүнээс анхаарал татах тоо юу байв? 

📈 Татварт ₮1.3 их наяд 

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд 2024 онд улсад ₮1.3 их наяд татвар, шимтгэлийг төлсөн ба энэ нь нэгдсэн төсвийн татварын орлогын 4.7%-тай тэнцэх дүн юм. Сүүлийн 6 жилд тэдний улсад төлж буй татвар жилд дунджаар 23.2% өссөн байна. Мөн өнгөрсөн жил ₮1.1 их наядын хөрөнгө оруулалтыг эдийн засагт оруулсан аж. 

  • 🤔 Хэр их мөнгө вэ? 2024 онд татварт төлсөн ₮1.3 их наядаар битүү дээвэртэй 30 мянган хүний суудалтай цоо шинэ цэнгэлдэх хүрээлэн аль эсвэл Үндэсний хиймэл дагуулын мега төслийг хэрэгжүүлэх боломжтой аж.   

👨🏻‍💼 30 мянган ажлын байр

Тэдний хувьд 14 мянга гаруй ажилтантай бөгөөд шууд болон шууд бусаар 30 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ нь Монголын хувийн компаниудад ажиллаж буй нийт ажиллагсдын 6%-тай тэнцэх дүн юм. Мөн сар бүр дунджаар ₮60 тэрбумын цалин, урамшууллыг ажилтнууддаа олгодог аж.

♻️ 98 төсөл, хөтөлбөр

Өнгөрсөн онд М-Си-Эс Групп нийгмийн хариуцлагын хүрээнд 98 төсөл, хөтөлбөрт нийт ₮55 тэрбумыг зарцуулсан нь 2023 оны мөн үеэс 17% өссөн үзүүлэлт гэнэ. Сүүлийн жилүүдэд бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн гарч буй хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдлыг бууруулахын зэрэгцээ эрчим хүчний үр ашигт хэрэглээг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Эцэст нь… М-Си-Эс Групп нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө ачааны хүндийг үүрч яваа хувийн хэвшлийн нэг гэдгийг дээрх тоонуудаас харж болно. Дахиад тэдэн шиг олон хувийн хэвшил гараад ирвэл ёстой л Монгол Улс Швейцар лугаа адил хөгжихөд чухам ойртохоор байна даа. 💪🏼

  • 😪 Хөдөлмөрийн зах зээлийн бүрхэг ирээдүй. (FInancialTimes

  • ☕ Starbucks Хятадын кофены дайнд ялагдаж буй шалтгаан. (CNBC)

  • ApplePay 🆚 банкнууд. Шинэ эриний ялагч нь хэн байх бол? (WSJ)

  • ♠️ 1XBet тэргүүтэй Оросын спортын бооцоот тоглоом зохиогчид хөшигний ард… (SearchParty)

 🥷🏼🦄 Alibaba ба нууцлаг Unicorn

9988.HK: Хятадын нэрээ нууцалсан нэгэн “Unicorn” компани технологийн томчуудын нэг Alibaba-н хагас дамжуулагч хариуцсан нэгж болох Pingtouge-с AI-д суурилсан чип худалдан авч, ашиглахаар болсныг эх сурвалжууд мэдээлжээ. Үүнтэй холбоотой Хонгконгийн хөрөнгийн бирж дээр компанийн нэгж хувьцааны үнэ 5.3% өсөж HK$161.6-т хүрсэн аж.

🤩 Бүтээлч фестиваль

Монголын маркетингийн холбооны 2015 оноос хойш зохион байгуулж буй маркетинг, бүтээлч салбарын “SMART” Festival of Creativity” болоход 12 хоног үлдлээ. Тус арга хэмжээ нь анх маркетингийн академик чуулган хэлбэрээр эхэлж байсан бол өдгөө бүтээлч салбарын хамгийн том арга хэмжээ болон өргөжиж, 9 дэх жилдээ зохиогдох гэж байна.

  • Энэ жилийн арга хэмжээ Үндсэн тайз, Форум тайз, Нетворкинг гэсэн 3 үндсэн хэсэгтэй зохиогдоно. Үндсэн тайзан дээр нь ОУ-ын шилдэг агентлагийн бүтээлч захирлууд ОУ-ын наадмуудад шагнал хүртсэн туршлагуудаа хуваалцаж, салбарын шинэ трендүүдийг танилцуулах аж. 

⏲️ Хэзээ: 9 сарын 30
📍 Хаана: Мbank Arena

📩 Сая сая еврогийн алдагдал…

Ирэх 7 хоногт Европын Холбооны удирдлагууд Брюссель хотод газрын ховор элемент (ГХЭ)-ийн өнөөгийн нөхцөл, цаашдын бодлогыг хэлэлцэх гэж байна.

  • Юу болов? Европ болон бусад орны автомашин үйлдвэрлэгч компаниуд 1 талаас Трампын тариф, нөгөө талаас Хятадын ГХЭ экспортын хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа нь доголдож, үйлдвэрээ хаах дээрээ тулаад буй. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл, бусад салбарт ч нөлөөлөх эрсдэлтэй тул ЕХ-ны удирдагчид асуудлыг шийдэхээр уулзах гэж буй.

👑 Тэн хагас нь тэдний мэдэлд

Европын худалдааны танхимын тооцоогоор, уг хязгаарлалт Европын Холбооны гишүүн компаниудад жилд €500 саяас €1 тэрбум хүртэл алдагдал учруулж байгаа аж. Хятад дэлхийн нийт ГХЭ олборлолтын 69%-ийг хянаж байгаа давуу талаа ашиглан экспортын хязгаарлалт тогтоосноор Европын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, үйлдвэрлэлийн өртгийг нь 15%-30% нэмэгдүүлэх болжээ.

📃 2026-2030: Хятадын шинэ 5 жилийн төлөвлөгөө 

Хятадын 15-р 5 жилийн төлөвлөгөө албан ёсоор батлагдаагүй ч өнгөрсөн 3-р сард Үндэсний ардын төлөөлөгчдийн их хуралд танилцуулсан төсөлд ГХЭ-ийн зохицуулалт олны анхаарлыг онцгой татаж байв. Учир нь Хятад ГХЭ-ийг стратегийн нөөц гэж тодорхойлж, экспортын квотыг жил бүр тодорхой хувиар хязгаарлаж, үр дүнд нь экспортоо мөн жил бүр бууруулж, дотоодын боловсруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэхээр тусгагджээ.

  • 🤕 Экспортын хязгаарлалт үргэлжлэх магадлал тун өндөр байгаа бөгөөд  албан мэдээлэл нь ирэх 10-р сард болох Хятадын Коммунист Намын Төв Хорооны хурлаар зарлагдах төлөвтэй байгаа. 

  • 🏭 Дотоодын үйлдвэрлэл: Харин олборлолтын хувьд жилд 280,000-300,000 тн хүртэл нэмэгдүүлж, боловсруулалтыг 90%-д хүргэж, хууль бус олборлолтыг 100% хориглох магадлалтай.  

Эцэст нь… Европ дан ганц Хятадын ГХЭ буюу түүхий эдээс бус бүхэл бүтэн нийлүүлэлтийн сүлжээнээс нь хараат. Нөгөө талд Хятад уул уурхай, цэвэршүүлэх, хайлшлах, соронз үйлдвэрлэх гэхчлэн ГХЭ-ийн байр сууриа алхам алхмаар нэмэгдүүлж буй. Тиймээс ч Хятадаас бусад Азийн оронд хөрөнгө оруулж, хараат байдлаа багасгахаар хичээж байна. Өөрөөр бол Монгол ГХЭ-ээрээ асар өндөр хөрөнгө оруулалт татах боломжтой. 

2024 онд ₮5.6 их наяд
Нийгмийн даатгалын сангийн орлого сүүлийн 3 жилд жил бүр дунжаар 26.3% өсжээ
Зарлагын өсөлтийн хурд
Харин зарлага нь жил бүр дунджаар 14.4% өссөн буюу орлого нь зарлагаасаа илүү хурдтай өсөв. 
1.2 сая хүн
Өөр нэгэн сонирхолтой үзүүлэлт нь энэ оны эхний 8 сард даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үеэс 17.8% огцом өсөж 1.2 саяд хүрсэн нь байв.  

Draftss

🍋 Монгол Улс мэдээллийн технологийн виртуал бүстэй боллоо. Энэ нь өчигдрийн ЗГ хуралдаанаас баталсан мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих 2 журмын нэг бөгөөд нөгөөх нь татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам байсан юм. Улмаар тус бүсэд бүртгүүлсэн ААН-үүд орлогын албан татвараас хөнгөлүүлэх боломжтой болох нь ээ. 

🍋 Узбекистан болон Монгол ноос боловсруулах чиглэл хамтран ажиллана. Тус чиглэлд 2 орон хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ноос ноолуур боловсруулах төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд мөн хөрөнгө оруулалт, мэргэжилтэн бэлтгэх болон хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцжээ.

🍋 AI-н хөгжил Их Британийн эдийн засгийг ойрын 5 жилд 10% өсгөх боломжтой. Саяхан Трамп Их Британид айлчлах үеэр “Технологийн хөгжил цэцэглэлтийн хэлэлцээр” байгуулсан юм. Энэ хүрээнд Microsoft (MSFT) хамгийн өндөр гадаад хөрөнгө оруулалт болох $30 тэрбумыг тус улсад хийхээр болов. Тус хэлэлцээрт мөн Google (GOOG), Nvidia (NVDA) нар багтаад буй. 

🍋 POSCO International болон Нийслэл хамтран бохир усны дулаан ашиглалтын төсөл хэрэгжүүлнэ. Төсөл нь хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй илүүдэл дулааныг ашиглан ойролцоох шинэ орон сууцны хорооллын дулааныг шийдэх аж. Тус төслөөр 4,000 өрхийг төвлөрсөн халаалтаар хангах боломжтой бөгөөд ТЭЗҮ-г 2026 оны эхний хагаст хийж дуусгах аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.