🌟 Шинэ Имарт

Airbnb vs Нью-Йоркийн эрх баригчид | шинэ Имарт | миний Монголын сүү хэрхэн бүтдэг вэ?

POWERED BY

What's up? Өмнө нь “Goldilocks Economy” гэж сонсож байсан уу? Энэ нь хэт халсан биш хэт хямарсан биш давс хужир нь таарсан эдийн засгийг хэлдэг аж.🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Мягмар гаргийн байдлаар 670,835 жуулчин иржээ.

NSO: 8-р сарын инфляц 10%-тай гарлаа.

US: Goldman Sachs (GS) Америкийн ЭЗ-ийн уналтын магадлалын таамаглалаа 15% болгож буурууллаа.

OIL: ОПЕК+ нийлүүлэлтээ бууруулснаа зарласнаар нефтийн үнэ 1 баррель нь $90 болж сүүлийн 10 сарын дээд түвшинд хүрэв.

 🌟 Шинэ Имарт ба зах зээл

Өнөөдөр Монголд 7 дахь жилийн түүхээ бичиж буй Имарт 4 дэх салбараа нээж байна. Ер нь манай худалдаа үйлчилгээний салбарт ямар өөрчлөлтүүд гарав?

ТҮЦ ➡️ CU, GS25

2017 онд Circle K конвиниенс сүлжээ дэлгүүр Монголд салбараа нээснээр араас нь CU (CUMN), GS25 нэвтэрч түргэн үйлчилгээний цэгийн салбарт асар их өрсөлдөөн, шинэчлэл бий болсон. Тоо харахад л нийт жижиглэн худалдааны борлуулалтын дүн өнгөрсөн онд 2016 оныхоос 195.7% өсөж ₮26.5 их наядад хүрээд буй.

  • Гомдол тэмцэл: Жижиглэнгийн худалдааны өрсөлдөөн нэмэгдсэнээр ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо CU, GS25 сүлжээ дэлгүүрүүд биднийг хаалгаа барихад хүргэж байна гэж жагсаал, гомдол ч хийгээд амжсан.

Имарт Монголд орж ирснээр…

Цаашлаад супермаркетуудын уур амьсгал ч өөрчлөгдөв. Номин, Оргил зэрэг томчууд л эргэлддэг байсан бол одоо нэлээд хэдэн франчайзууд орж ирснээр худалдааны салбарын тулаан улам өргөслөө.

  • 💪: Имарт л гэхэд Алтай Холдинг ХХК-ийн 90% ХО-тайгаар 2016 онд 7-р сард анхны салбараа нээснээсээ хойш аль хэдийн хүчирхэгжээд амжив. Тэдний Баянгол салбар нь эрчим хүчний хэмнэлттэй “А+” ангилал бүхий барилгын төслийг хэрэгжүүлсэн юм гэсэн. Энэ мэтээр өрсөлдөх арга барилаа өөрчилж шинэчилсээр л.

  • Олширсоор: Түүнчлэн 2-р сард Францын Carrefour International Partnership Монголын Алтан Жолоо групп, түүний охин компани Алтан Жолоо Трэйд ХХК-тай хамтран эхний 2 дэлгүүрээ нээгээд амжсан. Энэ мэтээр Монголын худалдааны салбарт гадаад, дотоодын олон тоглогч нэмэгдсээр байна.

Тэгээд юу гэж?

Эерэг талаас хэрэглэгчдэд өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголт бий болж, чанарын стандартууд сайжирч, ажлын байр нэмэгдэнэ. Харин эсрэг талд гадаадын франчайз компаниуд ЗЗ-д ноёрхож, дотоодын жижиг бизнесүүдийг шахах, дотоодын бизнесүүдийн өвөрмөц шинж чанар алдагдах эрсдэлүүд ч бий. Тиймээс хэрэглэгчид боломжит давуу болон сул талуудыг мэдэж, бизнес эрхлэгчдийг дэмжихдээ ухамсартай сонголт хийх л болж байгаа юм.

Аpple 🤝 Arm

AAPL: Apple чип үйлдвэрлэгч Arm-тай шинэ урт хугацааны гэрээ байгууллаа. Энэ нь 2040 оноос цааш үргэлжлэх чипийн гэрээ аж. Түүнчлэн Arm IPO хийж $52 тэрбумыг татан төвлөрүүлэх бөгөөд Apple тэдний стратегийн хөрөнгө оруулагчаар орж $735 саяын хөрөнгө оруулалт хийсэн байна.

👋 Airbnb биш буудал руу явна уу!

Нью-Йоркийн эрх баригчид Airbnb (ABNB) тэргүүтэй компаниуд хотын төвийн байрны үнэ өсөхөд нөлөөлж байна гэж үзэн зохицуулалтаа чангаллаа.

Эрэлттэй гэхдээ!

Гол асуудал нь Airbnb шиг платформ ашиглан жуулчид хямдаар хотын төвд богино хугацаагаар байр түрээсэлж байгаа нь тэр хавийн орон сууцны үнэ өсөхөд хүргээд буй. Улмаар хот орон сууцын түрээсийн эрэлтээ хангаж чадахгүйд хүрчээ. Улмаар хотын захиргаа орон сууцны байрыг орон сууцны зорилгоор л ашиглахаар богино хугацаагаар түрээслэх журмыг чангаруулсан юм.

  • Маргаан: Түүнчлэн хотын эрх баригчид Airbnb-н өнгөрсөн онд Нью-Йоркт богино хугацааны түрээснээс $85 саяын орлого олсны талаас илүү хувь нь хууль бус үйл ажиллагаанаас олсон орлого гэж үзэн шүүхэд өгсөн аж.

Богино хугацаагаар түрээсэлж болно гэхдээ!

Одоо байгаа зохицуулалтаар бол гэрийн эзэн байхгүй тохиолдолд түрээслэгчид 30-аас доошгүй хоногийн хугацаагаар байшин түрээслэхийг хориглоно гэж заасан. Түүнчлэн 2-оос илүү зочин түрээслэхгүй байх зэрэг зохицуулалт хэвээр хэрэгжиж бодит ажил болгохын тулд богино хугацаагаар түрээслэх бол заавал бүртгүүлэх, зөрчсөн тохиолдолд торгох арга хэмжээ авах нь.

  • Зөвшөөрөл: Өнгөрсөн сард Airbnb-н дээр богино хугацаагаар түрээслэх боломжтой 15,000 орчим орон сууц байжээ. Шинэ журамтай холбоотойгоор 8 сарын 28-ны байдлаар хотын захиргаанд 3,250 орчим нь бүртгүүлэх хүсэлт илгээж 257 нь батлагдсан аж.

  • Компаниуд юу хийж байна? Airbnb л гэхэд зөвхөн богино хугацаагаар түрээслэх боломжтой байруудыг платформоосоо хасах зэрэг арга хэмжээ аваад буй.

Харин Монголд

Сүүлийн жилүүдэд Монголд ч Airbnb-г өргөнөөр ашиглаж хөөрхөн мөнгө олдог болсон. Жуулчдын хөлд дарагдсан энэ зун тус бизнес овоо эрчимжих шиг боллоо. Нью-Йоркийн кейс шиг Монголд ч хүмүүс Airbnb-р дамжуулан байраа түрээслэх нь ялангуяа хотын төвийн орон сууцны үнэд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг харуулах шиг.

20 тн алт
Монголбанк энэ онд 20 тн алт худалдан авах төсөөлөлтэй байна.

1.8 тн үнэт металл
Тус банк өнгөрсөн 8-р сард 1.8 тн үнэт металл худалдан аваад буй.

₮214,430
Түүнчлэн 8-р сард алт худалдан авах дундаж ханш ₮214,430 байв.

🌱 Хамтдаа ногоон дэлхийг бүтээцгээе

Тарьсан модоо блокчэйнд бүртгүүлж, дрон болон AI технологиор хянах боломжтой бол ямар бэ? 🤖

Тэгвэл мод бүрийг ургуулж үлдээх зорилготой Treelings мод бүртгэл, хяналтын апп-ийг танилцуулж байна.

Уг апп нь,

  • Моддыг дрон, хиймэл дагуул болон AI технологийн шийдлээр тогтмол хянах,

  • Бүртгэсэн моддын амин үзүүлэлтийг блокчэйнд хадгалах,

  • Модноос ялгарах хүчилтөрөгч, шингээн авч буй нүүрсхүчлийн хийг тооцоолох зэргээр таны өмнөөс шаардлагатай бүх хяналт, арчилгааг хийх аж.

Сонирхуулахад, тэд одоогоор нийт 1,100 гаруй мод тарьж, 9,300 гаруй модыг ургуулж буй.

🔗 Апп-аа татаад модоо тарих бол ЭНД дараарай.

🔹Биржийн бус зах зээлийн 2 жилийн ой тохиож байна. ББЗЗ-д 2021 оны 8-р сараас энэ оны 6-р сарын эцэс гэхэд ₮2.1 их наядын өрийн хэрэгсэл бүртгэгдэж, олон нийтээс ₮1.5 их надыг татан төвлөрүүлжээ. Түүнчлэн өрийн хэрэгслийн дундаж хүү нь 17.48% байгаа аж.

🔹Golomt Capital Championship-н 25 дахь 7 хоногийн байдлаар TОП-10 оролцогчийн жагсаалтыг Goldie дахин тэргүүлж эхэллээ. Тэмцээн эхэлснээс хойш ТОП-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 29.69% байгаа аж. Түүнчлэн тэдний багцын 84% орчмыг хувьцаа болон ETF эзэлжээ.

🔹УУХҮЯ-наас Mongolian national rare earth ХХК-ийг хууль зөрчсөн гэж үзэн үйл ажиллагааг зогсоов. Тэд Ховд аймаг дахь Халзан бүрэгтэйн ордыг 100% эзэмшдэг. Сонирхуулахад, тус орд Монголын 3 сая тн газрын ховор элементийн нөөцийн 30% гаруйг бүрдүүлж байна.

🔹Хөх хотод Монгол болон Хятадын IV экспо эхэллээ. Тус экспод Хятадын талаас 3,000 гаруй ААН, Монголын талаас 500 гаруй ААН оролцож байна. Уулзалтаар Хятадын зүгээс Монголтой зам гүүр, дэд бүтцийн ажилд нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцолсон юм.

🔹СЗХ-ноос Гаүли ҮЦК ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг түр түдгэлзүүлжээ. Тодруулбал, компанийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаанд түдгэлзүүлээд буй.

🥛 Миний Монголын сүү хэрхэн бүтдэг вэ?

Бид бүгдийн түгээмэл хэрэглэдэг Миний Монголын сүү ямар шат дамжлагаар, хэрхэн бүтдэг вэ?

Ерөнхийдөө бол Улаанбаатар хотын ойр орчим болон 5 аймгийн газар нутгийн 14 хоршоо, 2,500 гаруй сүү бэлтгэн нийлүүлэгчээс таны гарт очих хүртлээ 6 дамжлагаар дамжиж буй.

  • Үйлдвэрлэл: Сүү ХК (SUU) нь хоногт 200 тн сүү хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хүлээн авсан сүүгээ боловсруулах цехдээ оруулж сүү болон тосыг тохируулж 3.2%, 0.1% тослогтой сүүгээр ангилдаг. Цаашлаад лабораторийн шинжилгээ хийж чанарын шаардлага хангасан сүүг шүүлтүүрээр шүүж хэмжээд 4,200 борлуулалтын цэгт түгээдэг аж.

  • Таны гарт: Тэдний ингэж бэлтгэсэн сүү нь нийт шингэн сүүний зах зээлийн 61%-ийг бүрдүүлдэг тул та хаанаас бол хаанаас Миний Монголын сүүг худалдан авах боломжтой болж буй юм.

Тэгэхээр, баталгаат үйлдвэрийн сүүг өдөр тутамдаа хэрэглэснээр кальци, кали, уургаас гадна хоол хүнсийг энерги болгон хувиргахад тусалдаг В2 витамин, эрчим хүчний солилцоо, арьс, мэдрэлийг эрүүл байлгахад нөлөөтэй витамин В3, өөх тосны хүчлүүдийн нийлэгжилтэд оролцдог витамин В5 гээд тоо томшгүй олон аминдэм авах боломжтой шүү.

  • Мэд: Японы соёлын наадам болно. (Montsame)

  • Сонирх: Монголын мөнгөн тэмдэгтийн түүх. (MongolBank)

  • Унш: Apple Disney-г худалдаж авах уу? (CNBC)

  • Анхаар: ОУ-ын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгох шалгалтын бүртгэл эхэллээ. (LemonPress)

Reply

or to participate.