- Lemon Press
- Posts
- 🔝 Монголын шилдэг ажил олгогчид
🔝 Монголын шилдэг ажил олгогчид
Хөрөнгө оруулагч AI болон Good Workplace Award-н талаар тоймлов.
POWERED BY
Happy Wednesday! Цаг агаар дулаарах тусам сэтгэл гэгэлзээд болзмоор ч юм шиг санагдаад байна уу? Тэгвэл та бидний бэлтгэсэн ЭНЭ судалгааг бөглөөд хайртай хүнээ өдөр эсвэл оройн зоогоор дайлах эрхийн эзэн болоорой. Үнийн дүн нь ₮650,000 хүртэл байна гээд бод доо. 😎
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: УИХ 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг баталлаа.
GOV: Киргизийн Гадаад хэргийн сайд 10 жилийн дараа Монголд айлчилж худалдаа, ЭЗ-ийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиров.
🔝 Ажилтандаа ээлтэй компаниуд
Nito
Nito-с 2 дахь жилдээ зохион байгуулсан Good Workplace Awards (GWA)-н шилдэг 13 компани тодорлоо.
GWA: Тус арга хэмжээ нь ажилтнууддаа ээлтэй соёлыг бүрдүүлэн, бизнесээ өргөжүүлж буй компаниудыг тодруулах зорилготой билээ.
Арга хэмжээ
Тус арга хэмжээний эхний хэсэгт салбар салбарын манлайлагчид хүний нөөц, бизнесийн өсөлт гэх мэт сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Тэд шилдэг компаниудыг ажилчдынхаа карьер, эрүүл мэнд, цалин урамшуулал, ажил амьдралын тэнцвэрт байдалд чиглэсэн бодлого, санаачилгыг хэрэгжүүлсэн эсэхээр нь тодруулсан аж.
Шилдэг 13
Шилдгээр шалгарсан 13 компани ёстой л хүн бүхний мөрөөдлийн ажлын байр гэлтэй. Жишээ нь, карьер хөгжлийг дэмжигч шилдэг компаниар Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN) тодорсон бөгөөд тэд ажилтнуудынхаа карьер хөгжлийг босоо болон хөндлөн чиглэлд өсгөх системтэйгээрээ бусдаас онцгойрчээ. Үргэлжлүүлбэл,
Шилдгүүд: Монцемент ХХК 2 дахь жилдээ гэр бүлд ээлтэй компаниар шалгарсан бол шилдэг урамшуулалт ажил олгогчоор Скайхайпермаркет шалгарав. Мөн шилдэг байгууллагын соёлтой компаниар КоллПро ХХК, тэгш хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэгчээр Тийсс Монгол, эмэгтэйчүүдийн карьерын өсөлтийг дэмжигчээр Мастер групп тус тус тодорсон байна.
Nito финтек салбарт
Түүнчлэн, GWA-н үеэр Nito өөрийн шинэ бүтээгдэхүүн болох NitoPay апп-ийг танилцуулав. Уг апп нь ажилтанд хүссэн үедээ цалингаа авах боломжийг олгох бол ажил олгогчдод ажилтнуудаа халамжлах шинэ төрлийн аргыг санал болгож буй. Ингэхдээ ХУР систем болон зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл шаардахгүй бөгөөд хүү шимтгэл, эргэн төлөлт байхгүйгээрээ онцлог гэнэ.
Эцэст нь… Энэ удаагийн GWA арга хэмжээ нь дэлхий дахины жишгийг даган Монголын компаниуд ч хүний нөөцдөө анхаардаг болсныг харуулах шиг боллоо. Сонирхуулахад, NitoPay үйлчилгээг сонирхож буй хэн бүхэн ЭНД-ээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү.
🌈 Nvidia-н солонгорол
NVDA: Nvidia ChatGPT-тэй өрсөлдөх DGX GH200 платформоо танилцууллаа. Үүнээс гадна тэд шинэчлэгдсэн роботын систем, онлайн тоглоом болон зар сурталчилгааны үйлчилгээ, харилцаа холбоо гээд олон бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулаад буй. Сонирхуулахад, DGX GH200-н эхний хэрэглэгчээр Alphabet (GOOG), Microsoft (MSFT) зэрэг технологийн акулууд байх сурагтай. Энэхүү мэдээний араас Nvidia-н хувьцааны үнэ 4% өсөөд амжив.
🤖 AI хөрөнгө оруулагчдад туслах уу?
Өнгөрсөн жил OpenAI ChatGPT-г нэвтрүүлснээр хиймэл оюун ухаан (AI)-ы вирус хаа сайгүй тархаж, одоо бүр таны хөрөнгө оруулалт (ХО)-ын шийдвэрт ч тусалж чадна гэхээр төсөөлөгдөж байна уу?
ChatGPT-н хариулт
ChatGPT-с AI ХО-ын шийдвэрт яаж туслах талаар асуухад,
Шинжилгээ: AI нь дата, санхүүгийн тайлан, ХО-тай холбоотой нийтлэл зэрэг томоохон мэдээллийн багцад дүн шинжилгээ хийх боломжтой. Ингэснээр хүмүүсийн анзаарахгүй байж болох зүй тогтол, хамаарал, алдааг тодорхойлж чадах юм.
Автомат арилжаа: AI-р ажилладаг арилжааны систем нь ЗЗ-ийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, үнийн хөдөлгөөнийг хянах замаар автоматаар арилжаа хийнэ. Онцлог нь секундийн дотор шийдвэр гаргах боломжтой гээд л бод.
Эрсдэлийн үнэлгээ: Цаашлаад, AI нь ЗЗ-ийн тогтворгүй байдал, компанийн санхүү, макро ЭЗ-ийн үзүүлэлт, геополитикийн зөрчилдөөн зэрэг төрөл бүрийн хүчин зүйлийг шинжлэн ХО-ын эрсдэлийг үнэлэхэд ч туслах гэнэ.
Хөрөнгө оруулагч AI
Харин AI-г ХО-ын шийдвэр гаргалтад ашиглах боломжийг JPMorgan (JPM) бодит болгож буй. Тодруулбал, тэд ChatGPT-тэй төстэй IndexGPT нэртэй AI-г хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгөх юм.
Түүгээр ч зогсохгүй: Goldman Sachs (GS) ч мөн ажилтнууддаа туслах зорилгоор ChatGS гэх AI-д суурилсан чатботыг нэвтрүүлэхээ мэдэгдсэн. Мөн Morgan Stanley (MS) ХО-ын мэргэжилтнүүдэд AI тусалж чадах үгүйг мэдэхийн тулд OpenAI-н чатботыг туршиж байгаа. Энэ мэтээр санхүүгийн салбарын акулууд AI-н нөлөөг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Эцэст нь… Тэгэхээр AI санхүүгийн салбарт тэр дундаа ХО-ын шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжтой болж байгаа нь хурд болон үр ашгийг нэмэгдүүлэх ч өөрийн туршлага, дүгнэлттэй хослуулан ашиглах ёстой болов уу.
💪 Өрсөлдөөнд манлайлах технологийн хүч
Дижитал хөгжлийн эрин зуунд өрсөлдөөнд манлайлах хамгийн гол давуу тал бол технологийн хүч гэдэгтэй санал нийлэх биз ээ. 🤖
Тэгвэл та байгууллагынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн технологийн бүтээгдэхүүнүүдийг уян хатан нөхцөлтэйгөөр eshop.summit.mn-с сонгох боломжтой шүү. Түүнчлэн, тэд таны бизнесийн үйл ажиллагааг дэмжихээр ухаалаг зээлийн үйлчилгээг санал болгож байгаа аж.
Нэмж дурдахад, Саммит Компьютер Технологи ХХК нь 2003 оноос хойш Монголын мэдээллийн технологийн салбарт төхөөрөмж, программ хангамжийн худалдаа, дэд бүтцийн шийдлийг нэвтрүүлж буй.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
🔹Системийн нөлөө бүхий 5 банкны IPO хийх явц шувтрах шатандаа явж байна. Ийнхүү ТОП-5 банк IPO хийснээр хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл буурч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэх, гаднын хөрөнгө оруулагчдыг татах өндөр хүлээлтийн хариуг харзнах л үлдлээ.
🔹Temasek $275 саяын FTX-н хөрөнгө оруулалтыг хариуцаж буй захирлуудынхаа нөхөн төлбөрийг бууруулжээ. Тус сан цаашид одоогийн бизнес, санхүүгийн загварт нь нөлөөлөхүйц шинэ салбар, технологиудад түлхүү хөрөнгө оруулж ирээдүйн үнэ цэнээ нэмэгдүүлнэ гэв.
🔹Хятадад залуучуудын ажилгүйдлийн түвшин дээд цэгтээ хүрэв. Тодруулбал, хөдөлмөрийн зах зээлд нэгдэж буй олон сая залуусын хөдөлгөөнтэй холбоотойгоор тус улсын 16-24 насныхны ажил эрхлэлт 4-р сард 20.4% боллоо. Энэ нь ажилгүйдлийн түвшний тогтсон хэмжээнээс 4 дахин өндөр дүн аж.
🔹Хөгжлийн банк $75 саятай тэнцэх төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүллээ. Тус банк нь биржийн бус зах зээлд хаалттай бонд гаргах замаар Лондон хотод бүртгэлтэй “Мопане Секьюритис” компанитай энэ оны 5-р сарын дундуур гэрээ байгуулж дээрх эс үүсвэрийг татсан байна.
ОНЦ сурлаа, Олимпиадад орлоо гээд ямар хэрэг байдаг юм. Муу сурдагууд нь амьдралын ухаантай байгаа биздээ гэдэг сэтгэхүй Эх орныг минь өнөөдрийн байдалд хүргэж байна. Хүн болон өөрийгөө аргалаад, хуураад явдаг хүмүүс нь бусдаас илүү амьдраад байгаа!
— Anar 😈 (@anar_ondo)
7:51 AM • May 30, 2023
Доорх хариултаас алдаатайг олоорой. 👁️👁️
A. Nito-с 2 дахь жилдээ Good Workplace Awards-г зохион байгууллаа.
B. Хятадын ажилгүйдлийн түвшин доод цэгтээ хүрээд буй.
C. JPMorgan өөрийн AI болох IndexGPT-г гаргана.
Tech: Apple 5G радионы ертөнцөд. (CNBC)
Podcast: Цагаачдын асуудал хурцдаж байна. (TheWorldBank)
Digital land: Мetaverse-н дижитал газрын үнэ унасаар. (CryptoNewsBTC)
Collection: XXI зууны хамгийн шилдэг хүүхдийн номууд. (BBCCulture)
Зөв хариулт B. Хятадын ажилгүйдлийн түвшин доод биш дээд цэгтээ хүрээд буй.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, А.Пүрэвжаргал
Graphics by: О.Баасандорж
Reply