- Lemon Press
- Posts
- 🥊 Секси биш байна
🥊 Секси биш байна
AI-н буян, хишиг уул уурхайн салбарт | Amazon-н амтшиж буй AI | Шинэ агаарын зам
POWERED BY
Өглөөний мэнд! Саяхан Дэлхийн гэрэл зургийн холбооноос 19 дахь удаагийн шилдгүүдээ тодруулжээ. Энэ удаад нийт 200 гаруй улсын гэрэл зурагчдаас 430 мянга орчим бүтээлийг ирүүлсэн бөгөөд 4 үндсэн төрөлд шагнал авсан болон дээгүүр байр эзэлсэн зургуудыг Лондон хотод £18-оор 4 сарын 17-ноос 5 сарын 4-ний хооронд үзүүлж байгаа гэнэ. Хэрэв үнэгүй үзэх сонирхолтой хүмүүс байвал ЭНД дараад хараарай. 📸


*Нэг өдрийн өөрчлөлт.
JPN: Ирэх 5-р сард Японд Монголын эрчим хүчний салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээ болно.
SWF: Өчигдөр Чингис хаан Үндэсний баялгийн сангийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж өнгөрлөө.
MNG: Казакстан болон Монголын хооронд автозам барьж, худалдааны эргэлтийг $500 саяд хүргэхээр тохиролцов.
BOM: Монголбанк Казакстаны Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

🤖 Төрийн гар, хөл IT-с холдоно

Одоог хүртэл Монголын IT салбарын хамгийн том захиалагч, бас хамгийн том өрсөлдөгч нь төр байв. Тэгвэл төр өөрөө энэ салбараас гараа татаж авна гэнэ дээ.
☠️ Алдагдсан харьцаа: 73:27
Төрийн байгууллагуудын ашиглаж буй 13,526 программ хангамжийн 73%-ийг төр өөрөө хөгжүүлж, засварлаж байгаа нь хувийн хэвшлийн орон зайг боомилж байв. Үлдсэн 27%-д л хувийн хэвшлийн орон зай хадгалагдаж байсан хэрэг.
👺 Хор нөлөө: Үүний улмаас тус салбарын ДНБ сүүлийн 10 жилд нэрлэсэн 4.9 дахин л нэмэгдсэн. Инфляцын нөлөөг хасаад тооцвол бодит утгаараа 2.1 дахин тэлж ердөө ₮258.7 тэрбумд л хүрсэн байна.
🥊 Секси биш байна: Бүр харамсалтай нь 2010-2024 онд уг салбарт орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилд дунджаар $175 сая байсан. Нийт ГШХО-ын ердөө 0.8%-ийг л бүрдүүлж ирсэн хэрэг. Төрийн оролцоо хэт их байгаа талбарыг хэн сонирхох вэ дээ.
❤️🩹 Алдагдсан боломжийн өртөг: Төр томорч байх хооронд Төв Ази энэ талбарт цойлж Узбекистан л гэхэд IT Park-аараа $1.6 тэрбумын эргэлт хийж, Казахстан IT экспортыг $633.8 саяд хүрчээ. Гэтэл манай IT park ₮791 саяын төлбөрт унаад, дансаа хаалгах дээрээ тултлаа хэцүү нөхцөлд байж ирсэн.
Нүдийг нь сохлоод, нуухыг нь авах
Энэ бүхний эцэст төр одоо л энэ салбараас холдохын “х” үсгийг ярьж байна. Төр систем хөгжүүлэхгүй, төрийн үйлчилгээний "API SERVICE"-г хувийн хэвшилд нээж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, төр зөвхөн мэдээллийн сангаа аюулгүй хадгалж, түүн рүү нэвтрэх дижитал түлхүүр (API)-ийг хувийн компаниудад өгнө гэсэн үг. Ингэснээр иргэд заавал төрийн апп руу орох хэрэгцээгүй болж, жишээ нь банкны апп-аараа төрийн үйлчилгээг авах боломжтой болох нь.
📌 Өрсөлдөөн & Боломж: Ингэснээр компаниуд төрийн API-г ашиглан цоо шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой болж, өрсөлдөөн үүсэж, чанар нэмэгдэнэ. Гол нь төр систем хөгжүүлэх нэрийдлээр мөнгө үрэх шаардлагагүй болох нь ээ.
Эцэст нь… Цахим эдийн засаг гэдэг зөвхөн компьютержих биш төрийг цомхон болгох, бизнесийг дэмжих, уурхайн бус экспортоо тэлэхийн нэр. Бидэнд алдсан цаг хугацаа, боломж их байгаа ч дорвитой урагшилбал олон боломж нээгдэх нь гарцаагүй биз ээ.

💎 Монголын уул уурхайн салбарын харагдах үнэ цэн юу вэ? (Untie)
😉 AI чиний тухай чамаас ихийг мэдэж эхэллээ. (TheStraitsTimes)
☕️ Дуртай дунд эргэм насныхан түүхий эдийн зах зээлийг базаж байна. (WSJ)
🇵🇭 Сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг Филиппинчүүд нөхнө. (gogo)

🤑 Amazon-н амтшиж буй AI
AMZN: Amazon Anthropic-д дахин $25 тэрбумаар хөрөнгө оруулахаар боллоо. Тэд өмнө нь Anthropic-д $8 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд энэ удаад хөрөнгө оруулалтаа 3 дахин нэмэгдүүлэхээр болов. Улмаар Anthropic ирэх 10 жилд өөрийн AI хэлний загваруудыг AWS Trainium-д нэвтрүүлэх аж. $AMZN эхний ээлжид $5 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, үлдсэн $20 тэрбумыг бизнесийн зорилтууд нь биелсэн эсэхээс хамаарч, үе шаттайгаар оруулахаар тохирчээ. Anthropic-н хувьд зах зээлийн үнэлгээ нь $380 тэрбумд хүрээд байна.

🌸 “SheLeads” арга хэмжээ болоход 1 хоног үлдлээ

Уншигчид дунд маань эмэгтэй бизнес эрхлэгч нар хэр их байна? Маргааш Голомт банк ХК (GLMT)-ийн 2 дахь жилдээ зохиож буй “SheLeads” арга хэмжээ болох гэж байна шүү.
🤩 Нэтворкинг хийх боломж
Энэ жилийн арга хэмжээнд $GLMT-н нийт 400 гаруй харилцагч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцох төлөвтэй байна. Цаашлаад, арга хэмжээний торгон мөч болох илтгэлийн үеэр салбарын нөлөө бүхий зочид, төлөөлөгчид “Эдийн засгийн төлөв”, “Бизнесийн чиг хандлага”, “Хүний нөөцийн менежмент”, “AI-г ашиглан бизнесээ өргөжүүлэх нь”, “Women & Leadership” тэргүүтэй сэдвээр олон сонирхолтой илтгэлийг хүргэхээр бэлджээ.
Мөн “SheStars-2026” хөтөлбөрийн нээлт болох тул цаг заваа гаргаад зориод очоорой. 😁
📍 Shangri-La Ballroom
⏰ 4 сарын 23-ны 14 цагт

⚒️ AI-н буян, хишиг уул уурхайн салбарт

Дэлхийн уул уурхайн томчуудын нэг Rio Tinto (RIO)-н зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн I улиралд шинжээчдийн төсөөллийг давж, 229 мянган тн-д хүрсэн. Компанийн үйлдвэрлэл цаашид үүнээс ч илүү өсөх магадлалтай байгаа бөгөөд энэ бүхэн дата төвүүдийн л ач.
👩🚀🚀 Хөгжлийн хөдөлгүүр
AI болон дата төвүүдийн эрчимтэй хөгжил уул уурхайн компаниудын хувьд шинэ эрин, үсрэнгүй хөгжлийн хөдөлгүүр болох төлөвтэй байна. Та бүхний мэдэж байгаачлан AI-н загвар сургах, ажиллуулахад дата төвүүд асар их эрчим хүч, кабель, хөргөлтийн систем шаарддаг. Үүнтэй холбоотойгоор, зэс болон лити, никель, хөнгөн цагаан гэхчлэн түүхий эдийн эрэлт асар их нэмэгдэж, уурхайн компаниудын орлого, хөрөнгө оруулалт өсөх боломжтой болно гэнэ ээ.
🤤 Зэсээр хооллогсод
Угтаа дата төвүүдийн цахилгааны эрэлт 2030 он гэхэд одоогийнхоос 2 дахин өсөж Америкийн цахилгааны эрэлтийн 14%, дэлхийн цахилгаан эрэлтийн 4%-5%-ийг эзлэх төлөвтэй байгаа. Өөрөөр бол улс орнууд эрчим хүчний суурилуулсан хүчин чадлаа яаралтай нэмэх шаардлагатайн сацуу үүнийг хэрхэн хамгийн бүтээмжтэй, сайн дамжуулах вэ гэдгээ ч анхаарч таараа. Үр дүнд нь цахилгааныг хамгийн сайн дамжуулагч зэс, цэнэг хуримтлуулах гол металл лити улам үнэтэй болно гэсэн үг. Өөр супер металл гараад ирэхгүй бол шүү дээ.
🤔 Сонирхолтой нь ердөө 1 томоохон хэмжээний AI дата төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд 50,000 тн зэс шаардлагатай байдаг. Илүү том зургаараа 2040 он гэхэд AI болон дата төвүүд жилд дунджаар 1.7-2.7 сая тн зэс ашиглах төлөвтэй байгаа юм.
🤓 Маш энгийнээр $RIO өнгөрсөн онд 883,000 тн зэс үйлдвэрлэж, рекорд тогтоож байсан бол дээрх эрэлтийг хангахын тулд зэсийн үйлдвэрлэлээ дор хаяж 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж таарах нь.
Уг трэнд бидний хувьд хувьд маш сайн мэдээ буюу Монгол Улс AI-н хөгжлөөс шууд ашиг хүртэх боломжтой. Rio Tinto ч энэ эрэлтийг хангахын тулд Оюу толгойн ордоос 2028 он гэхэд жилд 500,000 тн зэс үйлдвэрлэх түвшинд хүргэхээр ажиллаж байгаа. Гол нь түүнээс цааш улам бүр өсөн нэмэгдэх эрэлтийг бид хэрхэн тасралтгүй хангаж, ашиг хүртсээр байх вэ? Бидэнд дараагийн Оюу толгой шиг төсөл бэлэн байгаа билүү?

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэЭнэ 7 хоногт төв талбай дээр янз бүрийн арга хэмжээ болж, үүнийг зөв, буруу гэх бяцхан хэлэлцүүлэг өрнөж байна. Үүнийг юу гэж бодож байна? |

👆 Монголын хамгийн өндөр барилга: Encanto Trade Center

Энэ оны IV улиралд оройг нь харах гэж малгай унам Монголын хамгийн өндөр барилга Encanto Trade Center ашиглалтад орох гэж байна.
🌃 “Skyscraper” барилга
Сүхбаатарын талбайгаас 900 м-ийн зайд байрших Encanto Trade Center нь 130 м буюу 24 давхар, 160 м буюу 34 давхар 2 блок бүхий барилгаас бүрдэж буй. Дотроо оршин суух болон оффис талбай, үйлчилгээний төв, 1,000 гаруй автомашины зогсоол болон нисдэг тэрэгний зогсоолыг төлөвлөжээ. Өнгөрсөн жил зах зээлд нисдэг тэрэгний “shuttle” үйлчилгээ нэвтэрсэн гэхээр бараг оффис, гэрээсээ “shuttle”-даж болохоор.
⚙️ Ухаалаг шийдэлтэй барилга
Барилгын хувьд 4 улирлын турш нарны гэрлийг татах шилэн фасадтай, бүрэн автомат агааржуулалт, өндөр түвшний аюулгүй байдлын системийг цогцлоосон ухаалаг инженерийн шийдэлтэй гэдгээрээ онцлог.
Эцэст нь… Барилгын ашиглалтад орох хугацаа дөхөхийн хэрээр үнэ нэмэгддэг жамтай. Тиймээс сонирхож байвал эртхэн холбогдоорой. Оффисын түрээсийн захиалгаа нээчихсэн байгаа гэсэн шүү. 😉
📞 Холбогдох бол: 99191522, 94018858


Airplane Accident Lawyers
🍋 Ойрын 6 долоо хоногт Европын зарим улс онгоцны түлшний хомсдолд орох магадлалтай болов. Ираны дайны нөлөө дэлхийн агаарын тээврийн салбарт хамгийн хүнд тусах болов. Улмаар авиа компаниуд онгоцны түлшний хомсдолд орохоос эмээж нислэгийн хуваариа бууруулж эхэлжээ. United Airlines (UAL) гэхэд ойрын 6 сарын нислэгийн хуваариа 5% бууруулж, нөхцөл байдал тогтворжтол харзнах төлөвтэй байна.
🍋 Улаанбаатар-Астана чиглэлд Казахстаны Cкат компани шууд нислэг үйлдэнэ. Одоогоор Hunnu Air компани Улаанбаатар-Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх 6-р сараас Скат авиа компани шууд нислэг үйлдэхээр болжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн Казакстан дахь айлчлалын үеэр төрийн байгууллага болон ААН хооронд 18 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
🍋 Тим Күүкийн удирдлага дор Apple (AAPL)-н зах зээлийн үнэлгээ $350 тэрбумаас $4 их наяд хүртлээ өсөв. Тим Күүк Гүйцэтгэх захирлын ажлаа өгч, ТУЗ-ийн дарга болохоо мэдэгдсэн. Тэрбээр $AAPL-г удирдсан 15 жилийн хугацаанд компанийн орлого 4 дахин өсөж жилд $400 тэрбумыг элбэг давахын сацуу хувьцааны үнэ ойролцоогоор 20 дахин өссөн байдаг. Юутай ч удирдлагын шилжилттэй холбоотойгоор $AAPL-н хувьцааны үнэ харьцангуй бага савалсан буюу 2.3% буурч $266-д хүрэв.
🍋 СЗХ салбарын эрх зүйн томоохон шинэчлэл хийнэ. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Даатгалын багц хуулийг боловсруулж байгаа төдийгүй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын сангийн тухай (REIT), Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн шинэчлэлийг хийхээр ажиллаж байгаа аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply