👑 AI хэлцлийн хаан

LendMN-н хувьцаа эзэмшигчдийн хурлаар юу яригдав? | Мандал Ирээдүйн Өсөлтийн Өсөлт | Ард Тэтгэврийн Данс ХХК-ийн өгөөж

POWERED BY

Шинэ сарын мэнд! Бүгдэд нь Инээдмийн баярын мэнд хүргэе! Өнөөдөр хэнийг яаж инээлгэж, яаж хуурахаа бодсон уу? Эндээс санаа аваарай. 😜

*Нэг өдрийн өөрчлөлт

FRC: ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөж, дэмжлэг үзүүлнэ

TEX: Техник Импорт ХК (TEX) эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ХХБ (TDB)-наас ₮15 тэрбумын зээл авна.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮26.5 тэрбумын арилжаа хийгдсэний ₮12.4 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

🎙️“Тогтвортой” койныг тойрсон зохицуулалтын сорилтууд

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаараар Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн хамтран үүсгэн байгуулагч, Партнер өмгөөлөгч Э.Энхцэцэгийн “Тогтвортой” койныг тойрсон зохицуулалтын талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Криптовалютын зах зээлд тогтвортой койн (Stable Coin)-ы үнэ цэн 2023 оны төгсгөлд $135 тэрбумд хүрсэн бөгөөд ирэх жилүүдэд өсөлтөө хадгална гэсэн төсөөлөл бий. Бусад криптовалюттай харьцуулахад тогтвортой койны хэрэглээ өргөн хүрээг хамарч буй нь түүнийг хил дамнасан төлбөрт ашиглахад хялбар байгаатай холбоотой. Гэвч тогтвортой койн “тогтвортой” байх уу, гэх асуудал, ялангуяа тогтвортой койныг төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) технологид ашиглаж байгаа явдал нь үр дүнтэй зохицуулалтыг шаардаж байна.

Гэснээс хэрэв та зочин нийтлэгчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

📃 Хурлаар юу яригдав? 

ЛэндМН ББСБ ХК (LEND) 7.5 мянган хувьцаа эзэмшигч анхаараарай! Тэд өнгөрсөн Бямба гарагт 7 дахь жилдээ хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг хийлээ. Хурлаар 6 асуудлыг ярьжээ. Ер нь энэ компани юу болоод байгааг, хурлаараа юу ярьсныг нэг сайхан тоймлоодохъё. 

Асуудал ➡️ Шийдэл

Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 81.7% нь оролцжээ. Тэдний хэлэлцсэн сэдвүүдийг харвал, 

  • Аудитлагдсан тайлан: Компани хамгийн түрүүнд аудитлагдсан тайланг танилцуулж, 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүнгийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлав. Тодруулбал, тэдний гэрээт харилцагчдын тоо өмнөх жилээс 4.1%, олгосон зээлийн тоо 25.2%, олгосон зээлийн дүн 77.4%, зээлийн багц 76.4% тус тус өсжээ. 

  • Төсөв хэд вэ? Цаашлаад компани ТУЗ-ийн гишүүдийг сонгож, ТУЗ-ийн 2024 оны төсвийг ₮196,030,000-өөр батлав. Мөн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан аж. 

🎁 Хурлын гэнэтийн бэлэг

Хурлын үеэр зах зээлд шинээр нэвтрүүлж буй уян хатан, онцгой нөхцөлтэй “FLEXI BUSNIESS” финтек зээлийн бүтээгдэхүүнийг танилцуулав. Компани уг шинэ бүтээгдэхүүнийг өрхийн болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор зах зээл рүү үе шаттайгаар гаргах аж. 

  • FLEXI BUSNIESS: Энэ нь AI-н тусламжтайгаар ямар нэгэн барьцаа хөрөнгө, нэмэлт материал бүрдүүлэлт шаардахгүйгээр 100% дижиталаар олгогдох зээл юм. 

Ер нь тэдний үйл ажиллагаа чинь… 

ЛэндМН ББСБ бол МХБ (MSE)-д бүртгэлтэй компаниуд дундаасаа хамгийн өндөр өсөлттэй яваа цөөхөн хэдэн компанийн нэг. Тэдний өнгөрсөн оны цэвэр ашиг 260% өсөж ₮19.8 тэрбум болсны дээр тус хугацаанд хувьцааны үнэ нь ч 78.7% өсөөд амжсан. Одоо бол хувьцааны үнэ нь он гарснаас хойш дахин 23.1% нэмэгдэн ₮69.9 болоод байна

  • Тодорхой, өсөлттэй: Түүнчлэн тэд ногдол ашиг ч сайн тарааж байгаа. 2023 оны цэвэр ашгаас л гэхэд ₮5.9 тэрбумын ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Улмаар тэдний ногдол ашгийн өгөөж дажгүй өндөр буюу 14.6%-д хүрсэн. Мөн тэд бидний санаачилсан уриалгад нэгдэж ногдол ашиг тараах өдрөө тодорхой буюу 4 сарын 5-нд олгоно гэж зарласан юм.  

Эцэст нь, уг нь бол манайд ХК гэх тодотголыг яг ХК шиг нь авч явж байгаа хэд хэдэн компани байна. Одоо бусад нь үлгэр дуурайлал аваад бөөндөө сайн жишигт хүрчихвэл сайн байна даа.

🆙 Мандал Ирээдүйн Өсөлтийн Өсөлт

MFG: Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС-гийн өнгөрсөн оны цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 38.4% өсөж ₮5.7 тэрбумд хүрчээ. Учир нь компанийн хүүгийн орлого 1.8%, ногдол ашгийн орлого 19.1 дахин өссөн байна. Түүнчлэн нийт хөрөнгийн хэмжээ нь 8.4% нэмэгдэн ₮60 тэрбумыг давсан аж. Сонирхуулахад, тэдний нэгж эрхийн үнэ NAV-с 51% доогуур байна.

👑 AI хэлцлийн хаан

Энд тэнд хиймэл оюун ухаан (AI)-н хэлцэл, хамтын ажиллагааны талаар мэдээ гарах бүрд Microsoft  (MSFT), Google (GOOG)-н нэр хамгийн их гардаг даа. Гэтэл бодит байдал дээр чимээгүйхэн хамгийн их AI-д хөрөнгө оруулж, ялангуяа худалдаж аваад байгаа өөр нэгэн технологийн акул байна цаана чинь. Энүүхэндээ л ярьцгаая хүн амьтанд хэлэв ээ. 🤫

AI-д хөл алдагсад

2017 оноос технологийн томчуудын AI стартапуудыг худалдан авах хэлцлийн тоог харах аваас Apple (AAPL) жагсаалтын №1-ээр гарч ирэх нь тэр. Тухайлбал, тэд 2017 оноос хойш 21 AI стартапыг худалдаж авсан бөгөөд энэ нь Microsoft болон Meta (META)-нхаас бараг 2 дахин их байгаа юм. Одоогоор тус 21 хэлцлийн мэдэгдэж байгаа дүнгээр тооцоход тэд дор хаяхад батны хагас тэрбумыг AI стартапуудыг худалдан авахад зарцуулсан харагдав.  

  • Дутахааргүй: Харин Apple-н араас дэлхийн алдартай зөвлөх компани болох Accenture (ACN) 19 AI стартапыг худалдан авснаар удаалж буй.

AI-р өнгө нэмэх Apple-н шинэ төрх

Тэд iOS18 үйлдлийн системдээ AI нэвтрүүлэхээр туршиж байгаа бөгөөд ингэхдээ Siri-г тэр чигт нь AI маягаар ажилладаг болгох магадлалтай байгаа. Цаашлаад, Apple ChatGPT-тэй өрсөлдөхүйц Apple GPT-г туршиж байгаа гэх шуум гарч өөрсдийн чатбот Ajax-г хөгжүүлж буй сурагтай. Гэснээс тэд зөвхөн энэ онд AI сервер хөгжүүлэхэд $4 тэрбумыг зарцуулах гэж буй. 

Эцэст нь… Тэд AI-р өнгө нэмсэн iOS18 үйлдлийн системээ ирэх 6-р сард болох Worldwide Developers Conference дээр танилцуулах төлөвтэй байгаа. Тус үйл явдал Apple-н iOS үйлдлийн системийн түүхийг дараагийн түвшинд гаргах үйл явдал болох нь гарцаагүй. Хэдийгээр Apple AI-н өрсөлдөөнд өрсөлдөгчдөөсөө хамаагүй хоцроод байгаа юм шиг харагдах ч оройхон гараад ширүүхэн дайрсан даацтай бүтээгдэхүүн танилцуулна гээд хүлээж сууя даа. 

Өнөөдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалин 10%-20% нэмэгдэж байгаа. Тэгвэл хэр олон хүний цалин нэмэгдэж байна? Харцгаах уу?

  • Төрийн албанд хүн амын 6.4% буюу 226.4 мянган хүн ажиллаж байна. 

  • Төрийн жинхэнэ албанд тэдгээр хүмүүсийн 30.6% буюу 69 мянган хүн ажилладаг.

  • Төрийн үйлчилгээний албанд 67.7% нь буюу 151.6 мянган хүн тус тус ажиллаж буй.

🫧 OOHA: Онцгой амтны хослол

Хавар болоод ч тэр үү эморох гээд байна уу? Тэгвэл сэтгэл сэргээх санаанд оромгүй амтны хослол OOHA-г амтлаад үзээрэй. Сэргээд л явчихна даа. 😎

Ямар ид шидтэй оргилуун ус вэ? гэхээр 0% илчлэг, 0% сахар, 0% тосны агууламжтай ба 2 амт хосолсноороо онцлог бүтээгдэхүүн юм. Үүнд,

  • Лактик + личи жимсний амт,

  • Тоор + уулонг цайны амт,

  • Юзү жүрж + далайн давс гэсэн 3 төрлийн хосолсон амттай.

Cонирхуулахад, OOHA оргилуун ус нь дэлхийн Кока-Кола компанийн 200 гаруй улсад худалдаалдаг албан ёсны брэндийн 1 бөгөөд М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрлэж буй. 

Гэснээс удахгүй шинэ төрөл нэмэгдэх гэж байгаа гэсэн шүү. Stay tuned!

Tech Wire Asia

🔹Өнгөрсөн 2-р сард Өмнөд Солонгосын чипийн үйлдвэрлэл сүүлийн 14 жилийн түүхэн дээд түвшинд хүрчээ. Тодруулбал, чипийн үйлдвэрлэл өмнөх оноосоо 65.3%, нийлүүлэлт нь 59% тус тус өссөн байна. Сонирхуулахад, тус улсын санах ойн чипийн эрэлт өсөж байгаа бөгөөд SK Hynix (000660.SK) гэхэд Nvidia (NVDA)-н ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа аж. 

🔹Төрийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллавал урамшуулал олгоно. Тодруулбал, өнгөрсөн 7-р сард төрийн албан хаагчдын цалинг дунджаар 40% нэмэгдүүлэн 5 жил тутамд бонус олгох бөгөөд төрийн байгууллагад тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг өнөөдрөөс эхлэн олгохоор болоод буй.

🔹Нийт ₮1.5 их наядын үнийн дүн бүхий ипотекийн зээлийн эрэлт байна. Одоогийн байдлаар 15 мянган ипотекийн зээлийн хүсэлт зогсонги байдалтай хүлээгдэж байгаа төдийгүй сар болгон суларч байгаа эх үүсвэрийг нь тооцох юм бол 2 жилийн дугаарлалт үүсэхээр байгаа юм. 

🔹Ард Тэтгэврийн Данс ХХК хөрөнгө оруулалтын өгөөж хуваарилахаар боллоо. Ингэхдээ хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх нөхцөлтэй тэтгэврийн хуримтлал эзэмшигч нартаа 4.3%-ийн өгөөж хуваарилах бөгөөд 3 сарын 29-нөөс эхлэн 4 сарын 2-ныг хүртэл ажлын 3 хоногт багтаан тараах гэнэ.

  • Боломж: Альберт Эйнштейний судалгааны тэтгэлэг зарлагдсан байна. Өөрийгөө сориод үзээрэй. (Tetgeleg)

  • Дэмжлэг: Их сургуулиудын дэргэд венчур хөрөнгө оруулалтын сан байх хэрэгтэй. (QUARTZ)

  • Нууц жор: Энэтхэгийн хөгжлийн нууц зэвсэг. (TheEconomist)

  • Эрсдэл: Өнөөгийн ХЗЗ-ийн хамгийн том эрсдэл.(WealthofCommenSense)

  • Даваа: Хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн сургалт эхэлнэ гэнэ ээ

  • Мягмар: Өмнөд Солонгосын гадаад валютын нөөц хэд байгаатай танилцах нь дээ

  • Лхагва: Оросын өнгөрсөн 2-р сарын ажилгүйдлийн түвшин зарлагдана

  • Пүрэв: Австралийн худалдааны танхимын ээлжит уулзалт болно шүү

  • Баасан: STEAM боловсролын хамгийн том экспо болно.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER