• Lemon Press
  • Posts
  • 🤖 Амьдрал хялбарчлах AI-ууд

🤖 Амьдрал хялбарчлах AI-ууд

Ипотекийн зээлийн ирээдүй, Монголын ус ашиглалт болон амьдрал хялбарчлах AI-уудын талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Маргааш буюу Бямба гарагт “Earth Hour” болно шүү. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ билээ. Тэгэхээр Бямба гаргийн 20:30-21:30 цагийн хооронд гэрлээ унтрааж Earth Hour-т нэгдээрэй. 🌍

*Нэг өдрийн өөрчлөлт

FED: Холбооны Нөөцийн Сан одоо 3.6%-тай байгаа ажилгүйдлийн түвшинг оны эцэст 4.5%-д хүрнэ хэмээн таамаглав.

UK: Их Британийн 2-р сарын инфляц 10.4%-д хүрсэнд хүнсний бүтээгдэхүүний инфляц сүүлийн 45 жилийн дээд түвшинд буюу 18.2%-д хүрсэн нь голлон нөлөөлжээ.

MMF: Мөнгөний зах дээр энэ 7 хоногт ₮1.6 тэрбумын зээл арилжаалагдлаа.

Ипотекийн зээл юу болох вэ?


Энэ сарын 10-ны байдлаар 2023 онд нийт 1,115 зээлдэгчид ₮115.1 тэрбумын орон сууцны ипотекийн зээд олгоод буй. Ер нь ипотекийн зээл олголт хэр байв, цаашид ямар нөхцөл байдал үүсэх вэ?

Ипотек & Эх үүсвэр

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, ЗГ болон арилжааны банкнуудын эх үүсвэрээр нийт ₮7 их наядын зээлийг 113.2 мянган өрхөд олгоод байна.

  • Зээлийн хэмжээ: 2014 онд ₮756 тэрбумын ипотекийн зээл олгож байсан бол 2017-2020 онуудад ипотекийн зээл олголт огцом буурч жилд дунджаар ₮355.8 тэрбумын зээл олгожээ.

  • Эх үүсвэр: 2014-2016 онд олгосон ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэр бүрдүүлсэн бол 2017-2019 онд олгосон зээлийн 32.4%-ийг ЗГ-ын эх үүсвэр бүрдүүлэв. Дээр дурдсанчлан энэ үед л ипотекийн зээл хамгийн бага байсан билээ. Харин Монголбанк 2023 онд багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрийг ЗГ-т шат дараатай шилжүүлэхээр УИХ-аар батлуулаад буй.

Тэгэхээр…

Ипотекийн санхүүжилтийн механизм өөрчлөгдөж байгаа нь зээл олголтыг удаашруулах эрсдэлтэй бөгөөд ямартай ч тодорхой бус байдал үүсээд байна. Тиймээс иргэдийн дунд аль хэдийн ипотекийн зээлийн олголт буурна гэсэн хүлээлт ч мөн үүсжээ.

Хүртээмж???

Өнгөрсөн хугацаанд ₮7 их наядын ипотекийн зээл олгосон ч эрэлтийг хангаж чадаагүй. 2022 оны эхний хагаст л гэхэд арилжааны банкнуудад нийт 14,400 ипотекийн зээлийн хүсэлт ирснээс ердөө 18.1%-д нь зээл олгосон аж. Энэ нь цар тахалтай холбоотойгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 5 удаа хойшлуулж, эх үүсвэр буурснаас болсон хэрэг. Энэ мэтээр өмнө нь эрэлтээ дийлдэггүй байсан бол одоо бүр хомс болох нь.

Том банкны аархал

JPM: Америкийн банкны салбар ойрхон тохиосон дампуурлуудаас үүдэн айдаст автаад буй. JPMorgan Chase-н хувьд энэ асуудал тийм ч сонин биш бололтой. Учир нь тэд стартап хөрөнгө оруулагчдыг судалгаа, шинжилгээгээр хангадаг Aumni-г худалдаж авч буй аж. Ингэснээр тэд венчур хөрөнгө оруулагчид болон тэдний компаниудтай ойртож чадах гэнэ. Харин JPMorgan-н хувьцаа өчигдөр 2.6% буурч $127.2 дээр хаагдав.

AI бидний амьдралд

Байгуулагуудын 90% нь илүү чухал ажлууддаа анхаарахын тулд хиймэл оюун ухаан (AI)-ыг өдөр тутмын ажлууддаа ашиглахыг хүсдэг. Тэдний хүсэл биелж AI хаа сайгүй болоод буй. Тэгвэл сүүлийн үед од болоод байгаа ChatGPT-с өөр ямар AI бидний ажил, амьдарлыг хөнгөвчлөх боломжтойг харцгаая.

Амьдрал хялбарчлах AI-ууд

Copilot: Microsoft (MSFT) өөрсдийн оффисын програмуудыг GPT-4 бүхий Copilot гэх AI туслахтай болгосон. Энэхүү AI туслах нь байгууллагын баримт бичгүүдээс скандаж авсан бүхий л мэдээллээр төрөл бүрийн материал бэлдэх боломжтойгоос гадна имэйл илгээх, цаашлаад хурал оролцож дуу хураах ч чадвартай гэнэ.

Duolingo: Хэл сурахад хамтрагчийн хэрэгцээ нэлээд чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл Duolingo энэ тал дээр бүрэн хамтрагч болох чадвартай апп болж буй. Тус апп-ийг ашигласнаар,

  • Дүрд хувиран харилцан ярина: Хэдий чинээ ярьж сурна тэр хэрээр хэлээ сайн сурах боломжтой. Энэ боломжийг тус үйлчилгээ нь олгодог бөгөөд та эхлээд ямар нөхцөлд яриа өрнүүлэх мэдээллээ оруулахад л болох юм.

  • Дэлгэрэнгүй хариулт: Энэ нь таны хариултыг зөв буруу гэхээс илүү тухайн хариултын талаар илүү ихийг мэдэх боломж олгодог. Сонирхолтой нь тус апп-ийн хөгжүүлэлтэд GPT-4 оролцсон тул тогтсон зөв хариулт байхгүй гэнэ.

Duolingo-н тус функцуудыг одоогоор англи хэлтэй хүмүүс франц, испани хэл сурахад ашиг боломжтой бөгөөд өшөө илүү сонголт дээр ажилласаар.

Fireflies.ai: Хурал цуглааны үед хүн болгоны хэлсэн үгийг нэг бүрчлэн тэмдэглэж авна гэдэг хүндхэн ажлуудын нэг. Тэгвэл Fireflies.ai-н тусламжтай хурлын бүхий л яриаг хураан авахын зэрэгцээ бичгэн хэлбэрт дор нь хөрвүүлж болно. Тэгээд зогсохгүй хурлын тэмдэглэлээс хүссэн текстээ сонгож зарим үйлдлийг хийх боломжтой.

Adobe Firefly: Adobe (ADBE) дизайнеруудын ажилд туслахаар Adobe Firefly гэх AI-г танилцуулсан. Туршилтын шатандаа яаваа тус AI-н тусламжтай ямар зураг хүсэж байгаагаа өгөгдлөөр оруулахад л болох аж.

Өнөөдрийн таавраараа хүмүүсийн 90% нь алддаг гэх нэгэн тааврыг таалгана. Та зөв хариулж 10%-ийн 1 нь болсон бол бидэнд өөрийгөө мэдэгдээрэй. Гэхдээ хариу тань зөв байх хэрэгтэй шүү.

Түрээсийн төлбөрт түүртэхгүй амьдарцгаая 😉

Та байраа түрээслүүлэхээр эсвэл байр түрээслэхээр хайж байна уу? Зар тавих, утсаар ярих, очиж үзэх, үзүүлэх гээд цаг алдаж явна уу?

Тэгвэл Rentpay түрээслэгч танд төлбөрөө 6 сараар бөөнд нь авах, түрээслүүлэгч та сар сардаа төлбөрөө төлөх зэрэг боломжуудыг олгодогоороо давуу талтай гэнэ.

Түүнчлэн та мэргэжлийн хамт олонд түрээстэй холбоотой бүх харилцаагаа даатгахаас гадна:

  • Орон сууцны иж бүрэн даатгалд 100% хөнгөлөлттэй хамрагдах

  • Таагүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэтгэл ханамжтай үйлчилгээ авах

  • Түрээсийн менежментийн цогц үйлчилгээ авах боломжтой байх нь ээ.

За тэгээд, түрээсийн төлбөрт түүртэхгүй, хүссэн байршилдаа байраа сонгоод, төлбөрөө сар сардаа төлөөд байж дээ. 😉

Computer Base

🔹  Nvidia (NVDA) Хятад руу H800 чипээ экспортолно. Энэ нь ChatGPT болон ижил төстэй AI технологийг хөгжүүлэхэд чухал бөгөөд тэдний чипийг Alibaba (BABA), Baidu (BIDU) болон Tencent (0700.HK) зэрэг томчуул ашиглах аж.

🔹Жуулчин дюти фрий (SUL), Азык (ALD), Силикат (SIL), Сонсголон бармат (SSG) зэрэг МХБ дээр нээлттэй компаниуд хаалттай компани болно. Эдгээр компаниуд нь алдагдал, хэт төвлөрөл зэрэг шалтгаанаас үүдэн хэлбэрээ өөрчилж ХХК болох асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцэх юм.

🔹Крипто Үндэстэн ХК (CNF) хувьцаагаа 10,000 хуваана. Тэд ирэх сарын 30-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа ногдол ашиг хуваарилах эсэх болон нийт гаргасан хувьцааны тоог 10,000 хувааж, 1.1 тэрбум ширхэг болгох тухай шийдэх аж.

🔹Mongolian Mining Corporation (0975.HK)-н өнгөрсөн оны борлуулалт 3 дахин өсөв. Тодруулбал компанийн нүүрсний борлуулалт 194% өсөж 4.7 сая тн-д хүрснээр борлуулалтын орлого нь 3 дахин нэмэгдэж $546.2 сая болсон байна. Улмаар ашиг нь $59.2 саяд хүрчээ.

Усны талаар нухацтай бодох 7 хоног

Дэлхийн усны өдөртэй холбогдуулан усны хэрэглээ болон хэрэглээг хэрхэн менежмент хийж болох талаар хамтдаа бодож үзье.

Уул уурхайн усны хэрэглээ = 24%

Монголчууд 2021 онд 600 сая.м3 ус ашигласан ба үүний 60%-ийг МАА болон тариаланд, 24%-ийг уул уурхайн салбарт ашиглажээ. Харин 600 сая.м3 гэх тоог ихэсгэх үү, багасгах уу гэдэг бол бид бүхний шийдвэр болон үйлдлээс хамаарна.

  • Жишээлбэл, 1998 онд орон сууцны иргэн өдөрт 450 литр ус хэрэглэдэг байсан бол энэ тоо 200 литр орчим болж буурчээ. Үүнийг л хэлээд байгаа юм.

Бүх зүйл усны менежментээс хамаарна

Иргэд, ААН дор бүрнээ усны менежменттэй болсноор усны хомсдол гэх асуудлын ард гарах болов уу.

  • Дахин хэрэглэх: Усанд орсон, хувцас угаасан усыг 00-д, борооны усыг газар тариаланд ашиглах гэх мэт. Жишээлбэл, Оюу толгой уурхай усыг 85% дахин ашигладаг.

  • Тарифыг нэмэх: Усны нөөц ноцтой асуудал болсон бол усны үйлчилгээний тарифыг нэмэх нь хэрэглээг хязгаарлах нэг арга байж болох. Жишээлбэл, орон сууцны иргэн та 1 литр усыг ₮1.7-өөр авдаг аж.

  • Мэргэжилтэн бэлтгэх: УБ-чууд батлагдсан 10 эх үүсвэрээс ундны усаа авдаг. Харин батлагдаагүй нөөцийг олж илрүүлэх, судлах мэргэжилтэнг хангалттай бий юу?

Хэрэв та энэхүү нийтлэлийг уншиж дуусгасан бол усны хэрэглээгээ бууруулах дор хаяж нэг зуршлыг амьдралдаа хэвшүүлээрэй. 💧

  • Test: Гадаадын иргэний Монгол хэлний мэдлэгийг шалгах боломж. (TOMFL)

  • Tour: “Doomsday”-р виртуал аялал хий. (Smithsonian)

  • Tech: WhatsApp-н шинэ функц. (TechCrunch)

  • Hire: Подкаст хост хийх боломж. (worki)

Reply

or to participate.