- Lemon Press
- Posts
- 🍻 Түгжрэлгүй Улаанбаатар
🍻 Түгжрэлгүй Улаанбаатар
Мандал Даатгалын эргэн тойронд | ADB: Хөрөнгийн нэмэгдэл | АПУ ТУЗ-ийн өөрчлөлт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Уншигчид маань нийтийн тээврээр зорчиж байгаа юу? Нийтийн тээврийн автобусанд арилжааны бүх банкны картыг уншдаг болсон гэнэ шүү. 🚌💳
MSE: Инвескор Эй Би Эс ТЗК ХХК-ийн гаргасан нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.
POL: Эгийн голын 310 МВТ-ын усан цахилгаан станцын нийт хөрөнгө оруулалт ₮3.7 их наяд бөгөөд 2032 онд ашиглалтад оруулна.
APU: АПУ ХК (APU)-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Ариунсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Б.Сарантунгалаг томилогдлоо.
🦺 Мандал Даатгалын эргэн тойронд
Өнөөдөр Мандал Даатгал (MNDL)-ын эргэн тойронд юу болсныг хүргэе.
🙏 Бидний алдаа: Бид Мягмар гаргийн товхимолдоо сүүлийн 6 жилд IPO хийсэн компаниудын зах зээлийн үнэлгээний талаар мэдээ хүргэсэн. Ингэхдээ Мандал Даатгал хувьцаагаа 100 хуваасныг тооцолгүй тэдний зах зээлийн үнэ буурсан гэж ташаа мэдээлжээ. Хүлцэл өчье.
📈 Өсөлт: 57.8%
Мандал Даатгалын зах зээлийн үнэлгээ IPO хийсэн цагаасаа хойш 57.8% өсөж ₮47.3 тэрбумд хүрсэн байна. Түүнчлэн компани IPO хийснээсээ 3 жилийн дараа МХБ (MSE)-ийн ТОП-20 индексийн багцад багтсан бөгөөд одоогоор уг индексэд багтсан цорын ганц даатгалын компани.
⏳ IPO-с хойш: Компанийн нийт хөрөнгийн хэмжээ энэ оны эхний хагаст 2018 оны эхний хагас жилээс хойш 203.8% нэмэгдэж ₮89 тэрбумд хүрээд буй. Түүнчлэн тэдний 2018 оны эхний хагас жилийн цэвэр ашиг ₮2.1 тэрбум байсан бол одоо ₮4.3 тэрбум болж 104.8% өсжээ.
💭 Энэ жилийн тухайд…
Цаашлаад, Мандал Даатгалын энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтийг нарийн харвал, цэвэр ашиг нь 152.9% нэмэгдсэн байна. Учир нь тэдний цэвэр орлого нэмэгдсэнээс гадна нөхөн төлбөрийн цэвэр зардал нь 15.4% буурчээ. Өөрөөр хэлбэл, цэвэр ашгийн хувь нь 27.6% байгаа хэрэг.
ROE 🆙: Нэмээд уг компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 24.8% нэмэгдсэнээр 2023 оны эхний хагаст 5.5% байсан эздийн өмчийн өгөөж (ROE) нь 11.1% болжээ.
📈 Үнэ яав? Түүнчлэн MNDL-н хувьцааны үнийн тухайд өчигдрийн байдлаар он гарсаар 10.8% нэмэгдэж ₮75.5 хүрээд байна. Харин P/B үнэлгээг нь өчигдрийн ханшаар тооцоход 1.2 байгаа юм.
Эцэст нь… Мандал Даатгалын эргэн тойрныг харвал нэг иймэрхүү байна даа. Гэснээс ирэх сард даатгалын салбараас дахин нэг нээлттэй компани гарах төлөвтэй байна шүү. 🤫
💰 ADB: Хөрөнгийн нэмэгдэл
ADB: Ард Кредит ББСБ-ын 1 бүр нь ₮10-ийн нэрлэсэн үнэ бүхий ₮3.6 тэрбумын хувь нийлүүлсэн хөрөнгийг 1 бүр нь ₮13.8-ийн нэрлэсэн үнэ бүхий ₮5 тэрбум болгон нэмэгдүүллээ. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн худалдан авч эзэмшсэн нийт хувьцааны нэрлэсэн үнийн дүнгээс бүрдэх юм. Улмаар тэдний хувь нийлүүлсэн хөрөнгө 38% нэмэгдэж байгаа хэрэг.
🏡 Mandala Garden: Zoo Garden 2025
Мандала Гарден цогцолбор хорооллын Яармагт ирэх жил ашиглалтад орох “Zoo Garden II” орон сууцны танилцуулах “Банкны эдийн засагчтай өдөрлөг” болох гэж байна. Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр,
🗺️ Танилцуулга: Хотхоны нэгдсэн төлөвлөлт, орчны тохижилт, бэлэн болон удахгүй ашиглалтад орох орон сууц, өрөөний зохион байгуулалттай дэлгэрэнгүй танилцах,
🧑💼 Эдийн засагчтай: Төлбөрийн уян хатан нөхцөлийн талаар мэдээлэл авах болон санхүүгийн тооцоолол хийлгэх боломжтой юм.
🗓️ Хэзээ: 9 сарын 7, 10:00 цагт
📍 Хаана: Яармаг, Арцатын ам Мандала Гарден цогцолборын борлуулалтын оффист
🍻 Түгжрэлгүй Улаанбаатар
Улаанбаатар хотын түгжрэлийн оргил сар эхэлж, зам дээр хөдөлж байгаагаас хөл л байна даа. Гэснээс Нийслэл замын аюулгүй байдал, цаашлаад түгжрэлийг бууруулахаар Их Британийн TRL-тэй хамтран ажиллахаар болжээ.
🤖 Түгжрэлийг технологиор шийднэ
Их Британийн 90 гаруй жилийн түүхт тээвэр, дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн, бие даасан судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч TRL буюу Transport Research Laboratory нийслэлтэй түгжрэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр 2 жил хамтран ажиллахаар болоод буй. Ингэхдээ төслийн гол ажил нь Монголд Замын ослын мэдээллийн удирдлагын системийг хөгжүүлж нэвтрүүлэх явдал.
💡 Яана гэсэн үг билээ? Тус компани нь зүгээр ч нэг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч биш бөгөөд замын хөдөлгөөний удирдлага, хяналт хийх боломжтой программ хангамж нийлүүлдэг гэж байгаа.
🧾 Гол нь нотолгоотой: TRL-н гаргасан мэдэгдэлд, компани замын цагдаагийн албатай хамтран Монголд зам, тээврээс үүдэлтэй нас баралт, бэртэл гэмтлийн тоог бууруулахаар нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх системийг хөгжүүлж, нэвтрүүлэх зорилготой хэмээсэн байв.
⁉️ Хэд юм бэ? Тус тендерийн үнийн дүн тодорхой зарлагдаагүй ч дэлхийд тэргүүлэгч зам тээврийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийг Монголд авчирна гэдэг нэлээн үнэтэй л туссан байх даа.
🌏 TRL дэлхий даяар
TRL замын холболт, гэрлэн дохионы загвар, хөдөлгөөний хяналт тэргүүтэй 5 төрлийн бүтээгдэхүүн, цаашлаад тус холболтуудад анализ хийх, илүү үр дүнтэй замын модель гаргах зэрэг 6 төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн компани Их Британи, Энэтхэг, Австрали тэргүүтэй орнуудын замын хөдөлгөөний датанд суурилан замын хөдөлгөөний үр дүнтэй, аюул осол, түгжрэлийг бууруулах программ хангамжийг нэвтрүүлж байсан туршлагатай гэнэ лээ шүү.
🔎 Мэдэх үү? Монголд 100,000 хүнд ногдох зам, тээврийн холбогдолтой нас баралт 17 байдаг аж. Тиймээс TRL болон засгийн хамтралын эн тэргүүний чиглэл зам, тээврийн осол аваарыг багасгах бөгөөд иргэнд аюул багатай, уулзвар, тойргууд нь зөв зохион байгуулалттай болбол түгжрэл аандаа шийдэгдэж гэж харж байгаа бололтой.
Эцэст нь… Тус төсөл 2 жил хэрэгжинэ. 2 жилийн дараа Улаанбаатарын түгжрэлийг технологи ч барсангүй дээ гээд сууж байх вий дээ. Муу амлаж байгаа даа биш, энэ хот аль хэдийнээ багтаамжаасаа давсан хүн амтай байгаа нь гол асуудал болчхоод байгааг хэн хүнгүй л мэдэж байна шүү дээ.
🧩 Хөгжилтэй тааврын цаг. Ямар ч орон зай эзлэхгүйгээр өрөөг дүүргэдэг зүйл юу вэ?
Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. ✌️
🏙️ Тав тухаа нэг дор цогцлоо
Их хотын түгжрэлд ахуй амьдралаа зохицуулах гэж ийш тийш явж цаг алдах үе бишгүй л биз дээ.
Тэгвэл таны завгүй амьдралын хэв маягт тохирох Orchlon Consulting ХХК-ийн “Orchlon Tower” төслийн B болон C блок хаалтын борлуулалтад 2-3 өрөө тун цөөн үлдсэн гэнэ шүү.
🚏 Хотын төв: Баруун 4 замд буюу Рокомон Бьюлдингийн чанх урд ирээдүйд үнэ цэн нь улам нэмэгдэх байршилтай.
🛍️ Цогц үйлчилгээ: Спорт, энтертайнмент, хүүхэд болон ахмадын хөгжлийн төв, органик маркет, ухаалаг зогсоол зэргийг цогцлоожээ.
⌛ Жич: 8 сарын 31 дуустал тусгай хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Standard
🍋 Burberry (BRBY.L) Их Британийн FTSE 100 индексээс хасагджээ. Учир нь компанийн борлуулалт сүүлийн IV улирал дараалан буурснаар FTSE 250 индексийн сагс руу зэрэглэл буураад буй. Тус мэдэгдлийн араас компанийн хувьцааны үнэ 3% өсөж $643-т хүрсэн бол он гарснаас хойш 2.2 дахин унаад байна.
🍋 OpenAI-н хамтран үүсгэн байгуулагч Илья Сутскеверийн 3 сартай SafeAI стартап $1 тэрбумын хөрөнгө оруулалт татлаа. Тус компанийг Sequoia болон Andreessen Horowitz $5 тэрбумаар үнэлж тус хөрөнгө оруулалтыг хийгээд буй. Сонирхолтой нь SafeAI одоогоор тодорхой бүтээгдэхүүн гаргаагүй стартап аж.
🍋 Mango брэнд Монгол, Лаос, Шинэ Зеланд тэргүүтэй 12 улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Тэд цахим худалдааны бизнесийн стратегиа шинэчлэхийн сацуу цахим худалдаа хариуцсан захирлаар Марлис Херсбах томилсон байна. Улмаар Mango 2026 он гэхэд борлуулалтын орлогоо €4 тэрбум давуулахаар зорьж буй.
🍋 Монгол талбайн хэмжээгээрээ Азид 7-рт эрэмбэлэгдэх Байгалийн ШУ-ны үндэсний музейтэй болно. Их тэнгэрийн аманд баригдаж буй тус музейн бүтээн байгуулалт саяхан эхэлж 2026 онд ашиглалтад орохоор байгаа. Харин барилгын ажлын гүйцэтгэгчээр Содон Номин констракшн ХХК ажиллаж байгаа аж.
💭 7 хоногт 4 өдөр ажиллах нь хэр үр дүнтэй бол? (BBC)
💻 MacOS хэрэглэгчид WhatsApp-н апп-аа шинээр сольж суулгах ёстой болсон гэнэ. (StartupNews)
🎞️ Канадын виз гараагүйн улмаас Монголын баримтат кино Торонтогийн кино наадамд оролцож чадахгүй нь. (HollywoodReporter)
🪢 Bluetooth ашиглан гар утсаараа алга болгосон зүйлсээ олох боломжтой болсон гэв үү? (Gizmodo)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply