• Lemon Press
  • Posts
  • 🙄 Тэнгэрт диваажин биш өр л байна

🙄 Тэнгэрт диваажин биш өр л байна

Хүлэмжийн хийн ялгарал болон Америкийн өрийн таазны талаар тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Биднийг хүүхдийн баяр, GS25-н үйлчлүүлэгч эмэгтэйн талаар шуурч байх хооронд УИХ-ын гишүүдийн тоо болон төсвийн зардал нэмэгдэхээр болчихлоо. Өнөө сонгууль, инфляц хоёр юу л болдог бол доо. 🤔

*Нэг өдрийн өөрчлөлт

POL: УИХ 126 гишүүнтэй байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж батлав.

GOV: Улсын төсөвт тодотгол хийж зардлыг ₮1.8 их наядаар нэмнэ. Үүнийг тэтгэвэр, тэтгэмж нэмэх, хүүхдийн мөнгө олгох, түгжрэлийн санхүүжилтийг нэмэх зэрэгт зарцуулах юм.

MNG: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн жилд 30-50 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, 233.6 км төмөр замыг ашиглалтад орууллаа.

💨 Хүлэмжийн хийг яаж бууруулах вэ?

Монголын хүлэмжийн хийн ялгарал 2006 онд 15.6 сая тн байсан бол 10 жилийн дараа 18.9% өсөж хүлэмжийн хийн ялгарлаараа 209 орноос 87-д эрэмбэлэгдэх болсон. Тэгвэл бид энэ асуудалд ямар шийдэл боловсруулав?

Засгийн газрын оролцоо

Зөвхөн эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарал л гэхэд 11.6 сая тн-д хүрээд буй энэ үед ЗГ 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% бууруулах зорилт тавьсан. Ингэхдээ эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийг 49.4%, ХАА-н салбарынхыг 31.3% гэх мэтээр багасгахаар тусгав. Гэхдээ үүнийг бодит болгоход $6.3 тэрбум шаардлагатай.

Томоохон компанийн оролцоо

Харин томоохон компаниуд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулж эхлээд буй. Үүний тод жишээ нь MCS Coca-Cola компани. Тэдний хувьд,

  • Анхдагч: MCS Coca-Cola нь түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халсан Монголын анхны хүнсний үйлдвэр юм. Тэд Интернейшнл компанитай хамтран $4.5 саяын хөрөнгө оруулалтаар хийн түлшээр ажилладаг, байгальд ээлтэй утаагүй уурын зуух нэвтрүүлснээр 1,200 айлын 1 жилийн нүүрсний хэрэглээтэй тэнцэхүйц буюу 4,800 тн хүлэмжийн хийг бууруулж байгаа аж.

  • Жижиг ч гэлтгүй: Түүнчлэн, тэд агуулахад ашигладаг ундаа тээвэрлэгчээ бүрэн цахилгаан өргөгчөөр сольсон бөгөөд 2013 оноос хүлэмжийн хий ялгаруулдаггүй, нүүрсхүчлийн хийгээр ажилладаг хөргөгчүүдийг ЗЗ-д нэвтрүүлсэн байна.

  • Нэмж дурдахад: Компани 1 литр ундаа үйлдвэрлэх тутамд ялгарах хүлэмжийн хийг тооцдог бөгөөд энэ тоо 2022 оны байдлаар жилийн өмнөхөөсөө 6.4% буурч 55.3 гр болжээ.

  • Цаашид: MCS Coca-Cola 2030 он гэхэд өөрсдийн ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг 25% бууруулахаар зорьж байгаа бөгөөд үүнд хамгийн их нөлөөлж буй эрчим хүчний хэрэглээ болон түгээлтийн машины бензин ашиглалтыг сайжруулах ажлуудыг хийх гэнэ.

Эцэст нь… Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь дэлхийн дулаарлыг хязгаарлах, экосистем болон хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэйг хэн хүнгүй мэдэх ч үйлдэл хийж буй нь ховор. Тэгэхээр хүн нэг бүр цаашлаад бизнес эрхлэгчид, томоохон компаниуд дор дороо хичээж, MCS Coca-Cola шиг өөрсдийн хүлэмжийн хийн ялгарлыг тооцдог болчихвол ч.

🚀 Nvidia = $1 Trillion

NVDA: Nvidia 1 их наяд долларын үнэлгээнд хүрсэн дэлхийн анхны чип үйлдвэрлэгч компани боллоо. Тус компанийн хиймэл оюуны салбар нэгжийн орлого шинжээчдийн таамгийг давснаар тэдний хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногт ийн эрс өссөн юм. Энэхүү өсөлтийг дагаад гүйцэтгэх захирал Женсен Хуаны хөрөнгө ч мөн $1 тэрбумаар өсжээ.

🙄 Тэнгэрт диваажин биш өр л байна

Төлөөлөгчдийн танхим 6-р сарын 5-наас өмнө дефолт зарлах эрсдэлээс зайлсхийхийн тулд өрийн таазыг нэмэгдүүлэх хуулийн төслийг баталлаа.

  • Өрийн тааз гэж юу вэ? Энэ нь тухайн улсын ЗГ-ийн авах боломжит зээлийн хэмжээ бөгөөд хэрвээ тухайн улсын зарлага орлогоосоо давж өр төлбөр цаашлаад цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн тохиолдолд өрийн таазыг өсгөх тухай яригддаг аж.

Юу болов?

Төлөөлөгчдийн танхимаас өрийн дээд хэмжээг 2025 оны 1-р сар хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ. Ямартай ч тэд 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас л асуудалтайгаа нүүр тулахаар шийдсэн буюу шинэ Ерөнхийлөгчид л ачааны хүндийг үлдээх шив. Үүнээс гадна ЗГ бүсээ чангалж батлан хамгаалахын зардлаас бусдыг нь хэмнэхээр болоод буй.

Шийддэггүй асуудал

Ер нь л Америкчууд өрийн таазыг өсгөх тухай ярианд хэдийнээ дасал болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь тус улс 1960 оноос хойш өрийн таазыг 78 удаа өсгөж байв. Гэхдээ энэ удаад асуудал өөр. Яагаад?

  • Тэнгэрт тулсан өр: Он гарсаар Америкийн ЗГ-ийн гадаад өрийн хэмжээ $31 их наядыг давж түүхэн дээд түвшинг тогтоосон. Том зургаар нь харвал, Америкийн өр сүүлийн 10 жилийн хугацаанд 2 дахин өсөж ДНБ-ийнх нь 130%-тай дүйх болов. Учир нь ЗГ 2001 оноос хойш жил бүр дунджаар $1 их наядын алдагдалтай ажиллаж буй.

  • Гэтэл: Хамгийн сүүлд 2021 онд өрийн таазыг $28.4 их наяд байхаар тогтоосон ч талийсан байгаа биз.

Харж байгаачлан гол асуудал нь ЗГ-ийн өндөр зарлага. Тийм ч учраас ЗГ боломжит бүх зардлаа танахаар болсонтой холбоотойгоор Жо Байдены оюутны зээлийг тэглэх санаачилгаас эхлээд олон зардал хумигдах аж. Оюутны зээл хувьд эргэн төлөлтийг нь 3 жил гаруй түр зогсоосны эцэст 8-р сараас эхлэн зээлээ төлөх болж байна.

Юутай ч, Жо Байден удаан ярилцсаны эцэст Төлөөлөгчдийн танхимаар өрийн таазыг нэмэгдүүлэх тухай хуулийг батлуулж чадлаа. Харин одоо Сенатын танхим тус хуулийг батлах л үлдлээ дээ.

Та хэр гярхай хүн бэ? Доор бэлтгэсэн зургаас жинхэнэ логог нь олоорой. 🔎

Мөрөөдөл хүүхдийн хадгаламж

Ямар нэгэн баяраар хүүхдэд юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол бид танд Капитрон Банк-ны Мөрөөдөл хүүхдийн хадгаламж-ийг санал болгож байна.

Уг хадгаламж нь

  • Хүүгээс хүү бодох;

  • Хадгаламжийн хүүгээс төлсөн татвар ноогдох зөрүү хүүг нэмж олгох;

  • Хүүхдийн мөнгөө хадгаламждаа хүлээн авах зэрэг давуу талтай аж.

Түүнчлэн тэд ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 5 сарын 30-наас ₮100,000-ийн хуримтлалтай хадгаламж нээлгэсэн эхний 250 бяцхан харилцагчдад бэлэгтэй урамшууллыг зарласан байна шүү. 🤩

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

🔹Golomt Capital Championship-н 11 дэх 7 хоногт ТОП-20 оролцогчдын арилжаа 1.97%-ийн өсөлттэй байв. Түүнчлэн ТОП-10 жагсаалтад шинээр 3 оролцогч орж ирсэн бөгөөд тэдний хөрөнгө оруулсан онцлох бүтээгдэхүүнээр Lifecore Biomedical (LFCR), Xanadu Mines (XAM.TO), NIO (NIO)-н арилжаа тодроод буй.

🔹Худалдаа, хөгжлийн банк (TDB)-ны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхний өдрөө 2.7% өсөлттэй хаагдлаа. Харин IPO хийсэн банкнуудын хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ-ийн арилжааны эхний өдрөө дунджаар 8.2% өсжээ. Тэгэхээр ХХБ-ны хувьцааны үнийн эхний өдрийн өсөлт дунджаас 5.5 нэгжээр бага байгаа юм.

🔹Тавантолгой ордын Бор тээгийн хуурай аргаар нүүрс боловсруулах үйлдвэр ирэх 7-р сард ашиглалтад орно. Тус үйлдвэр нь нүүрс баяжуулах үйлдвэрийн 1-р төсөл бөгөөд ашиглалтад орсноор Тавантолгой ордын нүүрсийг сорчлон олборлож, өндөр чанартайг нь хамж борлуулдаг байдал буурах гэнэ.

🔹NBA-н франчайзын төлөө Apple (AAPL), Netflix (NFLX) нар өрсөлдөж байна. NBA-тэй одоогоор Walt Disney (DIS) болон Warner Bros (WBD) гэрээтэй ба гэрээний хугацаа 2025 онд дуусах товтой байгаа. Уг франчайзад компаниуд жилд $2.7 тэрбумыг төлдөг бөгөөд тус дүн $5 тэрбумд хүрэх төлөвтэй байна.

Гидрогеологич ямар ажил хийдэг вэ?

Цэвэр усны нөөц хязгаарлагдмал болж, усны зөв менежмент яригдах болсон энэ цаг үед шинээр их сургуульд орж буй сурагчдад усны инженер (гидрогеологич)-ээр сурах боломж байна.

Гидрогеологич юу хийдэг вэ?

Монголчууд бид нийт усны хэрэглээнийхээ 80%-ийг газар доорх усаар хангадаг. Тэгвэл гидрогеологич хүний гол ажил бол газар доорх усыг эрж олох, түүний нөөц, хэмжээг тооцох, усны чанарын болон нөөцийн хяналтын ажлыг гүйцэтгэх, хэдий хэмжээний усыг хэр хугацаанд ашиглах боломжтойг тодорхойлох юм. Түүнчлэн энэхүү мэргэжлээр төгссөн хүмүүс байгаль орчин, уул уурхай, үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ зэрэг олон салбарт ажиллах боломжтой байдаг аж.

Хэрхэн гидрогеологич болох вэ?

Өнгөрсөн жилд ШУТИС-ийн гидрогеологийн ангийг 12 оюутан төгсөж, 8 оюутан шинээр элсэн орсон байна. Хэрэв ирээдүйн оюутан та гидрогеологийн ангид элсэн орохыг хүсэж байвал ЭЕШ-аар математик болон физикийн аль нэг дээр 480-аас дээш, газарзүй болон англи хэлний аль нэг дээр 440-өөс дээш оноо авахад л энэхүү боломж нээгдэх юм.

Амьдралын амин чухал хэрэгцээ болсон усыг судалдаг цөөхөн тооны мэргэжилтнүүдийн нэг болж, чадвараа үнэлүүлэх боломжийг судлаад үзэж яагаад болохгүй гэж.

  • Яагаад? Alexa ахин алдартнуудын хоолойгоор ярихгүй . (TheVerge)

  • Унш: Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон төлөвлөгөө. (OKR)

  • Мэд: NASA анх удаа үл үзэгдэх нисдэг биетийн шууд дамжуулалт хийв. (SPACE)

  • Сонирх: Илон Маск Хятадад. (Reuters)

Reply

or to participate.