- Lemon Press
- Posts
- 😇 Ромын Пап Монголд
😇 Ромын Пап Монголд
Ургацын улирал болон Ромын Папын айлчлалын талаар тоймлолоо.
POWERED BY
Шинэ сарын мэнд ээ. Та хэд манай саяхан мэндэлсэн #LEMON-101 контентыг үзэж амжсан уу? Уг контентоор салбар салбарын экспертүүд өөрсдийн мэдлэг, туршлагаа энгийнээр хуваалцаж байгаа шүү. ЭНД дарж сонирхоорой. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 7.8% буурлаа.
US: Америкийн засгийн газрын нийт өр ДНБ-ээсээ 23.8% илүү буюу $32.8 их наядад хүрэв.
MFF: Мөнгөний зах дээр энэ 7 хоногт ₮5.1 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.
🌱 Ургацын далай, ургацын далай
Ургацын улирал айсуй. Энэ жилийн хувьд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 81.3%-ийг дотоодын ургацаас хангахаар байна.
Тариалалт ⬆️ Үнэ ⬇️
Энэ онд улсын хэмжээнд нийт 629.6 мянган га-д тариалалт хийсэн нь өмнөх жилээс бага зэрэг буюу 1.8% өсөв. Түүнчлэн улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 17% нэмэгдэж 472.2 мянган тн-д хүрэхээр байна.
🥕: Мөн хүнсний ногооны үйлдвэрлэл жилийн өмнөхөөс 18.3% өсөж 165.7 мянган тн болохоор буй. Улсаас хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийтдээ ₮4.1 тэрбумын үнэ бүхий 12 нэр төрлийн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийг нийлүүлсэн нь буруудаагүй л бололтой.
Илүү хямд: Хүнсний ногооны тариалалт, ургац нэмэгдсэнээр илүү хямд үнээр худалдаалагдах болов. Тодруулбал, 1 кг байцайны дундаж үнэ сарын өмнөхөөсөө 24.8% буурч ₮2,500-т хүрсэн байна. Мөн сонгино, манжингийн үнэ ч буураад амжив.
1 хүний жилийн төмсний хэрэглээ = 47.7 кг: Харин энэ жилийн төмсний ургац бол 2022 оныхоос 22.9% бага буюу 165 мянган тн байх нь. Учир нь ган, мөндөр, үерийн улмаас төмс ногооны 610.4 га талбай ургацаа алджээ. Тэгэхээр 1 хүн жилдээ дунджаар 47.7 кг төмс хэрэглэнэ гэсэн үг. Энэ ч утгаараа төмсний үнэ сүүлийн 1 сард ердөө 0.7% л буурсан байна.
Ялимгүй өөрчлөлт
Цаашлаад том зургаар нь харахад сүүлийн жилүүдэд тариалалтын хэв маягт ялимгүй өөрчлөлт гарчээ. Тодруулбал, 1990-2007 онд бол нийт тариалсан талбайд үр тарианы эзлэх хувь 88% байсан бол 2008-2022 онд 74.9% болж буурчээ. Энэ жил бүр 58.7% байна. Тэгэхээр үр тарианы моод буурч хүнсний ногоо, таримал тэжээл, техникийн ургамлын нэр төрөл нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Заа тэгээд, энэ намрын ургац арвин байгаагийн ачаар арай хямд ногоо, цагаа идэх нь дээ.
🖥 Компьютерын эрэлт буцаад ирээч!
HPQ: Компьютер үйлдвэрлэгч HP компанийн хувьцааны үнэ өчигдрийн байдлаар 6.6% унав. Учир нь компьютерын эрэлт хэрэгцээ байгаагаас үүдэн тэдний III улирлын борлуулалтын орлого жилийн өмнөхөөс 9.9% буурч $13.2 тэрбумд хүрсэн юм. Ганц HP ч гэлтгүй Mac-н борлуулалт ч 7.3% багасжээ. Тэгэхээр томоохон компьютер үйлдвэрлэгчид энэхүү нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг хэцүү бодлого бодох хэрэгтэй болж байна даа.
😇 Ромын Пап Монголд
Ромын Пап Францис өнөөдөр Монголд ирнэ. Энэ нь түүний 43 дахь шашны айлчлал бөгөөд 9 сарын 4 хүртэл Монголд саатах нь.
Яагаад Монголыг сонгов
Монголын хүн амын 1.3% буюу ердөө 1,450 хүн л католик шашинтай буюу дэлхийн хамгийн бага католик шашны итгэгчидтэй орнуудын нэг. Гол төлөв буддын шашин зонхилсон орныг Католик шашны томоохон төлөөлөгч зорин ирж буй нь эрт үеэс л Монголын бүх шашинд хүндэтгэлтэй хандан хүлээн зөвшөөрдөг болон шашны эрх чөлөөтэй холбоотой байх магадлалтай.
Папын нөлөө
Пап Францисын айлчлалыг 23 орны 150 гаруй сэтгүүлч дагалдан ирэх бөгөөд энэ дунд New York Times, Reuters ч багтжээ. Пап Францис Монголын католик шашны нийгэмлэгтэй уулзахаас гадна буддизм, ислам, бөө мөргөл зэрэг бусад шашны төлөөллүүдтэй уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэрбээр 1.36 тэрбум католик шашинтай хүмүүсийн төлөөлөгч учир түүний айлчлалаар дэлхийн хүн амын 17% Монголын талаар мэдэх цаашлаад зорьж ирэхэд нөлөөлөх нь лавтай.
Шашны аялал жуулчлал: Товчхондоо Пап Францисын оролцоотойгоор Монголд шашин хоорондын уулзалт болох нь Америк Монголыг Азийн ардчилалын баянбүрд гэдэгтэй адил шашны эрх чөлөөний баянбүрд болох боломжтойг илтгэх шиг.
Үр дүнд нь: Монгол ирээдүйд бүс нутагтаа шашны төлөөллүүд цуглардаг шашны эрх чөлөөний баянбүрд болох ч боломжтой.
Аль хэдийнээ: Пап ламын айлчлалтай холбоотойгоор Хонгконг, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнуудаас гадна бусад орны 3,500 гаруй жуулчид ирэхээр байна.
Эцэст нь… XIII зууны үеэс л Монгол шашны олон урсгалыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг цөөн улсын нэг байсаар ирсэн. Энэ давуу талаа ашиглаж Азийн шашны эрх чөлөөг цогцлоож чадсан баянбүрд нь болвол аялал жуулчлалыг нэмэгдүүлэх цаашлаад дипломат харилцааны хувьд ч нэг шат ахих боломжтой байна даа.
Доор нэгэн брэндийн нэрийн санаа хэрхэн төрсөн талаарх мэдээллийг орууллаа. Компанийг таагаарай.
… нь Ади хочтой эзнийхээ нэрээр нэрлэгджээ.
Таасан бол бидэнд мэдэгдээрэй. 😎
🚀 Хялбар, Хүртээмжтэй, Дижитал
Санхүүгийн яаралтай хэрэгцээгээ 1 минутад шийдэхэд бэлэн үү? Тийм бол анхаарлаа нааш хандуулаарай. 😎
Та аль ч банкны харилцагч байсан Arig Online апп-аар дамжуулан шуурхай авах боломжтой “Онлайн цалингийн зээл” үйлчилгээг танилцуулж байна.
Уг зээлийн үйлчилгээг хэрхэн авах вэ?
Ариг Банканд данстай харилцагчид Arig Online апп-ийн зээл цэсэд хандан шууд авах боломжтой,
Харин Ариг Банканд дансгүй бусад банкны харилцагчид нэг удаа салбарт очин данс нээлгэж, апп-аа идэвхжүүлснээр ердөө 1 минутад авах боломжтой юм.
Сонирхуулахад, зээлийн хугацаанд нэмэлт санхүүжилт авах боломжтой гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
US Embassy
🔹Дотоодын 65 их сургуулийн түвшинг олон улсын стандартаар эрэмбэлнэ. Улмаар их сургуулиудын түвшин их сургууль, дээд сургууль, коллеж гэх 3 ангилалтай байх аж. Түүнчлэн 2025 оноос хойш зөвхөн их сургууль, коллеж гэсэн ангилалтай болох нь.
🔹Монложистикс Холдинг ХХК-ийн IPO-н урьдчилсан захиалга 9 сарын 4-нд эхэлнэ. Тус компани сүүлийн 18 жил Монголын тээвэр логистикийн салбарт манлайлж өдгөө олон нийтэд нээлттэй компани болох бэлтгэл ажилдаа ороод буй. Тэдний үндсэн андеррайтераар Мандал Капитал Маркетс ҮЦК ажиллах аж.
🔹Baidu (9888.HK) Хятадын эрх баригчдаас олон нийтэд AI-н үйлчилгээ үзүүлэх эрх авсан анхны компани болно. Эрх баригчид компаниудад AI-н үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг олгохоор болоод буй. Тус шийдвэрийн ачаар Baidu-н Ernie Bot л гэхэд олон нийтэд нээлттэйгээр ChatGPT шиг ашиглагдах юм.
🔹Хятадын төрийн өмчит 4 банкнуудын чанаргүй зээл энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 7.6% өсөж $165 тэрбумд хүрчээ. Үүнд үл хөдлөх салбарын хямрал ихээхэн нөлөөлсөн аж. Түүнчлэн тус банкнуудын үл хөдлөх хөрөнгийн салбарын чанаргүй зээлийн хэмжээ $25 тэрбум хүрээд буй.
.@StateDept болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалын чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Та мэдээллийг эндээс унших боломжтой👇
— U.S. Embassy in UB (@usembmongolia)
2:11 AM • Aug 31, 2023
Мэд: Sony PlayStation Plus-н үнийг нэмлээ. (TheVerge)
Сонирх: AMBIENTE 2024 үзэсгэлэн болно. (МҮХАҮТ)
Унш: 93 настай Уоррен Баффеттын эрүүл ажил амьдралын хэмнэл. (Yahoo!Finance)
Танилц: Пап Францисын айлчилж байсан орнууд. (Aljazeera)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply